450 болон 900 -ын гүйдэг суурин хөрөө гэсэн хоёр төрөл байдаг.
900 -ын гүйдэг суурин хөрөө нь зөвхөн тэгш өнгөөр зүсэлт хийх бөгөөд гэрийн тавилга, барилгын ажилд өргөн хэрэглэгдэнэ.
450 l-ын гүйдэг суурин хөрөөний ир нь налуу байрлалд шилжин 0-45 хүртэл өнцгөөр хөрөөдөж чадна.
Том хэмжээтэй хавтан зүсэх, цул модон тавилга үйлдвэрлэх гэж байгаа бол 2.8м, 3м, 3.2м-ийн урт суурин хөрөөг сонгох нь зүйтэй.
Тавцангийн хэмжээ | 2800мм х 375мм | 3000мм х 375мм | 3200мм х 375мм |
Үндсэн хөрөөний хөдөлгүүрийн чадал | 5.5квт | ||
Үндсэн хөрөөний эргэлтийн хурд | 4000-6000 эрг/мин | ||
Үндсэн хөрөөний диаметр | 300мм*30мм*3мм | ||
Ховил гаргагч хөрөөний хөдөлгүүрийн чадал | 0.75квт | ||
Ховил гаргагч хөрөөний эргэлтийн хурд | 8000 эрг/мин | ||
Ховил гаргагч хөрөөний диаметр | 120мм*20мм*3мм | ||
Хөрөөдөх модны зузаан | 75мм | ||
Налах өнцгийн хэмжээ | 45 градус | ||
Үйлдвэрийн баталгаа | Нэг жил |
Үнийн санал
Суурин хөрөөнүүд | 450 өнцөг | 900 өнцөг |
1600мм урт суурин хөрөө | 8200 юань | 7400 юань |
2800мм урт суурин хөрөө | 9800 юань | 8800 юань |
3000мм урт суурин хөрөө | 10000 юань | 9000 юань |
3200мм урт суурин хөрөө | 10200 юань | 9200 юань |
Та үндсэн машин дээрээ нэмж тоноглол захиалан авч болно.
Гар пресслэгч | 200 юань |
90 градусын автоматаар өргөгч төхөөрөмж | 700 юань |
45 градусын автоматаар өргөгч төхөөрөмж | 6500 юань |
Нэмэлт тоноглол нь таны ажлыг хөнгөвчлөхөөс гадна автоматжуулалт хийж, үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Германы зам төмөр нь хүнд хавтанг хөрөөдөхөд гулзайж нугарахгүй маш сайн хатуулагтай байдаг.
Энэхүү машин нь том жижиг хөрөө тус бүр дээрээ хөдөлгүүртэй бөгөөд хүчин чадал нь 5.5 квт болохоор энгийн ижил төрлийн суурин хөрөөнөөс илүү хүчирхэг. Хатуу модыг төвөггүй хөрөөднө.
Экспортын чанрын шаардлагыг хангахын тулд энэхүү хөрөөний эд ангиудыг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дэвшилтэт технологи, сэлбэг ангиудыг хэрэглэн угсарчээ. Иймээс ч зөвхөн Хятад улсад төдийгүй дэлхийн олон орны хэрэглэгчдийн талархалыг хүлээж байна.
- Энэ машин дээр жижигхэн зүйлийг хэрхэн хөрөөдөх вэ?
- Дараах зураг дээр харуулж байгаа шиг жижиг хэв хийгээд тавилгын жижиг эд ангиудыг хялбархан хөрөөдөж болно.
- Энэ машин дээр модноос өөр юу хөрөөдөж болох вэ?
- Сүүлийн үед MDF хавтанг барилга болон тавилгын үйлдвэрүүдэд өргөн хэрэглэх болж байна. Энэ машин дээр MDF хавтанг хөрөөдөж болохоос гадна PVC хуванцар хавтан, төрөл бүрийн зүймэл хавтан, органик шилэн хавтан, өндөр хатуулагтай модон хавтанг хөрөөдөж болно.
- Төлбөрийн нөхцөл ямар байх вэ? Үнийг хагаслан төлж болох уу?
- Та урьдчилгаа болгон 6000 юань төлөөд, үлдэгдлийг нь захиалсан тоног төхөөрөмжөө Эрээн хотод хүлээн авахдаа тээврийн компанид төлж болно. Төлбөрийг
- 90 градус болон 45 градусаар хүнд хавтангуудыг машинд оруулж хөрөөдөхөд хэцүү байдаг. Үүнийг хялбаршуулж болох уу?
- Машинд хүнд хавтанг өргөж өгдөг нэмэлт тоноглол хийж болно. 90 градусаар хүнд хавтанг өргөх төхөөрөмж нэмж суулгах бол 700 юань, 45 градусаар хүнд хавтанг өргөх төхөөрөмж нэмж суулгах бол 6500 юань нэмж төлнө.
- Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал хэдэн юань болох вэ?
- Тоног төхөөрөмжийг аливаа гэмтэл бэртлээс хамгаалж дангаар нь тусгай машинаар захиалагчийн хүссэн газар хүргэж өгдөг. Эрээн хот нь үйлдвэрлэгчийн хотоос хамгийн алслалттай хотын нэг тул Үйлдвэр 50 хувийн зардлыг нь төлж, захиалагч үлдсэн хэсгийг нь төлнө. Үүнд 2500 юань зардлыг захиалагч талаас тоног төхөөрөмжөө Эрээн хотод хүлээн авахдаа Тээврийн компанид нэмж төлнө.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.