Эх байгаль маань цөлжиж байгаа өнөө үед элсний бургас нь хамгийн найдвартай "Байгаль хамгаалагч" болж байна. Манай орны мянга мянган га талбай бүхий эх нутгийг залгиж байгаа цөлжилтийг богино хугацаанд сэргээн элсний нүүдлийг зогсооход элсний бургас нь чухал үр дүн үзүүлж чадна. Элсний бургас нь хөрс голохгүй хаана ч ургаж чаддаг бөгөөд ХАА болон аж үйлдвэрийн чухал түүхий эд болж байна. Үүнд:

  1. Цөлжиж буй бүс нутгийг сэргээх
  2. Говь, хээр тал нутгийг ногооруулах
  3. Ширгэж байгаа болон ширгэсэн гол мөрний сав нутагт тариалан усны нөөцийг нэмэгдүүлэх
  4. Жилд ургах урагцын норм өндөр тул эрчим хүчний зориулалтаар ашиглаж хямд өртөгтэй шахмал түлш гарган авах
  5. Элсний бургасны аж ахуй байгуулан хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх
  6. Уул уурхайн нөхөн сэргээлт хийж байгаль орныг хамгаалах
  7. Монгол гэрийн үйлдвэр болон уурга, араг савар зэрэг үндэсний онцлогтой үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах
  8. Үртэс болгож гэрийн тавилгын болон барилгын ханы материалын үйлдвэрийн түүхий эд болгон модон хавтан үйлдвэрлэх

Элсний бургасны онцлог

Жилд нэг 60 см урттай ширхэг суулгацнаас 5-20 ширхэг салаална. Салаа бүр 1.5 - 2.5 метр хүртэл өндөр ургана. Хөрс үл голно. Хөрсний гүнд усны нөөц бүхий бүх газар тариалж болно. Хавар эрт соёолж үрээ цацна.

Нийлүүлэлт

Манай компани сонирхсон аж ахуйн нэгж хувь хүмүүст элсний бургасыг хавар намрын цагт бэлтгэн нийлүүлж байна. Нэг суулгацын үнэ 0,85 юань. (Эрээн хот хүртлэх тээврийн зардлын хамт)

Захиалга хийх доод хэмжээ: 50 мянган суулгац.

picture picture picture
Элсний бургасан төглийг
мянга мянган га газар
тариалдаг.
Элсний бургас бол маш
шигүү ургадаг гайхамшигт мод.
Хавар элт соёолж
үрээ цацна.
picture picture picture
Суулгац таслан авсан бургас
цаашид амьдрах чадвартай
60 см урт суулгацын үндэс нь
гэхэд 2 сарын дараа
2,5 м урт ургасан байлаа.
Элсний бургасны
суулгацуудыг шилжүүлэн
тарихаар бэлтгэсэн байдал
picture picture picture
Нэг суулгацнаас маш олон
салаа мөчир ургадаг
Элсний бургас нь маш
хүчирхэг үндэстэй тул
тийм ч амархан сугарахгүй.
Суулгацыг суулгаад 2 сар
болсон чинь маш хурдан
үндэс нь ургасан байна.
picture picture picture
Элсний бургас ургуулсан
бүс нутгийн хөрсний
давхрага
Элсний бургас ургуулсан
элс их чийглэг
болсон байлаа.
Элсний бургасын хөрсний
дээж авч үзлээ.
Яг л манай говийн элс.

Харилцах хаяг:

Mail ба messenger: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Утас: 95859000 Харилцах хүн: Ц.Энхтайван
Хятад утас: 0086-18648045510

Элсний бургасны аж ахуй дээр
хийсэн фото сурвалжлага

Элсний бургасны аж ахуй дээр 2012 оны 04 сарын 13 өдөр өөрийн биер очиж танилцлаа.

Энэ нутаг 5 жилийн өмнө элсэн цөл байсан бол одоо бургас халиурсан өтгөн шугуй болсон байлаа. Ийнхүү энэ нутгийнхан цөлжиж байсан нутаг усаа ногооруулан, түүнийхээ үр шимийг хүртэж байна.

Элсний бургасаар тэд шахмал түлш, бэлэг дурсгалын сүлжмэл эдлэл, цаасны үйлвэрийн түүхий эд хийхээс гадна ноолуурын үүлдрийн ямаан сүргээ өсгөдөг байна.

Хавар модны шүүс хөөрөхөөс өмнө, намар газар хөлдөхөөс өмнө бургасыг 60 см урттайгаар тайран тариалахад бэлтгэнэ.

Элсний бургасыг тариалахын өмнө 5-7 хоног цөөрмийн усанд дэвтээх хэрэгтэй.

Сайн дэвтээсэн бургасан саваа ургах чадвар өндөр байдаг.

Бургасыг 2 настай болоход нь тариалахад бэлтгэн тайрна.

0.5мм-1.5мм бүдүүн савааг тариалалтанд ашиглана.

Усанд маш сайн дэвтээсэн бургасан савааг 58 см гүн суулгана. Хооронд нь 1.5м-2.0м -ийн зайтай тарьна.

Шинэ суулгацыг суулгах үедээ 500-1000гр усаар услана. 15 хоног тутамд нэг усалгаа хийнэ.

5 сард тарьсан бургас 9 сар гэхэд 1.5м-2 метр өндөр 0.5-1 см бүдүүн, 10-20 салаа мод болон ургана. Дараа жил нь дахин 10-20 салаа мод шинээр ургаж байхад анхны ургасан моднууд 2.0м-3 метр өндөр 1-2 см бүдүүн, 10-20 салаа мод болон ургана.

Зураг дээр 5 настай бургас мод 100 гаруй салаа мод болон ургажээ.

Цөлжилтийн тухайд товчхон

Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 3,4 хувиар ихэсч, цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 5,4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 1,8 дахин нэмэгдсэн тооцоо гарч, нийт нутаг дэвсгэрийн 41,3 хувь буюу 647,0 мянган ам километр талбай эзлэх говь цөлийн бүс нутагт нүүрлэн жилээс жилд улам хүрээ нь тэлж , байгалийн бүс бүслүүр хойш түрэгдэж байна.

Говь, цөлийн болон цөлөрхөг хээр нутгаар элсжилт, элсний нүүлт, хөдөлгөөн эрчимжиж байгаа үзүүлэлт гарчээ. Манай оронд нийт элсжсэн газрын талбай 3800 ам дөрвөлжин км болж, нийт элсний 8.7 хувийг эзлэх болж, түүний дотор говийн хэсэгт 3360 ам дөрвөлжин км буюу 88 хувь, хойт буюу Хангайн нутгаар 460 ам дөрвөлжин км буюу 12 хувь нь элсжилт үүсчээ. Их нууруудын хотгорын мужийн Монгол элсний урд зах, Нууруудын хөндий, Алтайн Өвөр говийн мужийн Булган, Бодонч голын сав газар, Хайч-Хуц хайрхан, Гурван тэсийн орчмоор, Цоохондойн Гурван Бүгтэйн тарамцагууд, Зүүн говийн мужийн Өөш-Улаан говь, Үнэгт харгатнын тарамцагууд зэрэг газрууд шинээр элсжиж байгаа нь судалгаагаар нотлогджээ.

Цөлжилтийн асуудал нь газар ашиглалттай шууд холбоотой үүсэх экологийн доройтлын нэг хэлбэр бөгөөд төв суурин газрын элсжилт ихсэж, говь, хээрийн бүсийн 145 гаруй төв, суурин газар элсжих үйл явцад өртөж, цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртөж байгаа бөгөөд тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөх-морьт, Дорноговь аймгийн Замын -Үүд, Өмнөговь аймгийн Гурван тэс, Цогт –Овоо, Завхан аймгийн Завхан-Мандал, Дөрвөлжин зэрэг сумдын төв цөлжилтийн нэн хүчтэй эрчимд орж, барилга байгууламжууд нь элсэнд дарагдах аюул тулгарч байна.

Эх орны цэнхэр судас болсон хоёр мянга гаруй гол горхи ширгэн үгүйрчээ. Хүн, малын усгүйгээс цөөн хэдэн уст цэг, баянбүрдээ тойрон шавааралдаж малчид бууснаас тэр орчмын газраа удаан хугацаанд доройтуулж цөлжүүлэх үндсийг ч тавьж эхлээд байна.

Цөлжилттэй тэмцэх, түүний аюулыг сааруулах асуудлыг элсний бургас тариалан шийдэж байгаа сайхан туршлага дэлхийн олон оронд байгаа билээ.