Хавтангийн хөрөө болон бусад зүсэгч машинуудын хувьд амархан элэгдэх эд ангиудыг дахин ашиглах шаардлага нэн өндөр байдаг. Хөрөөний ир нь брэндээсээ шалтгаалаад маш өндөр үнэтэй байдаг тул мужаануудын хамаг ашиг орлогыг сорогч эд анги юм. Иймд ир нь мохсон хөрөөг дахин ирлэх нь эдийн засгийн хувьд нэн ашигтай.
Хөрөө ирлэгч нь хуурай болон усан гэсэн хоёр төрөл байх бөгөөд туршлагатай мужаанууд усан ирлэгчийн сонголтыг хийх нь элбэг байдаг.
Гэвч би хөрөө ирлэгчийн мэдээллийг бүрэн танилцуулахын тулд хоёр төрлийн төхөөрөмжийг дор танилцууллаа.
Загвар | WM70 | WM80 |
Цахилгаан хэрэглээ | 220 вольт | 220 вольт |
Цахилгаан зарцуулалт | 0.25квт | 0.37квт |
Хөрөөний ирний диаметр | 80-700мм | 80-700мм |
Өнцгийн тохиргоо | ±20 | ±20 |
Ирлэгчийн хэмжээ | 125*10*32*5*2мм | 120*10*32*8мм |
Эргэлтийн хурд | 2850эрг/мин | 2850эрг/мин |
Жин | 30кг | 25кг |
Хэмжээ | 720*430*300мм | 770*430*300мм |
Баталгаа | Нэг жил | Нэг жил |
Үнэ | 1200 юань | 1300 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Зураг дээр: Хуурай ирлэгч машин
Зураг дээр: Усан ирлэгч машин
Захиалагч хөрөө ирлэгчийг чулуун ирийг үйлдвэрт нэмэлт сонголтоор захиалж болох бөгөөд нэг бүрийн үнэ 60 юань.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.