![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголттой Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Модон хаалга цонхны үйлдвэрлэл одоохондоо хамгийн их эрэлттэй гэж ойлгоход болно. Бүх барилга байшингуудын хаалга цонхны захиалгаас гадна гал тогооны тавилга болон ханы шкафуудад хаалга нэн хэрэгтэй.
Гэтэл эдгээрийг хийхэд хамгийн чимхлүүр ажил нь хаалга цонхны үйлдвэрлэл юм. Иймээс ч жижиг тавилгын үйлдвэрүүд болон өрхийн үйлдвэрүүд өөрийн гэсэн хаалга цонхны тоног төхөөрөмж байдаггүй тул хэн нэгэн багажтай хүн дээр захиалж хийлгэх сонирхол их байдаг.
Модон хаалга цонхноос гадна модон том хавтангийн эрэлт ч Монголд их бий.
Тэгвэл энэ бүхнийг төвөггүй үйлдвэрлэх ямар тоног төхөөрөмж байна вэ?
Марк | МН2324А нэг талт | МН2324В хоёр талт |
Ажлын талбай | 2400*1100 мм | 2400*1200 мм |
Дээд шахуурга | 63*100 мм 4 шр*1 тал | 63*150 мм 4 шр*1 тал |
Хажуугийн шахуурга | 50*150 мм 3 шр*1 тал | 50*150 мм 3 шр*1 тал |
Гидрийн даралт | 0,6-0,8 Мпа | 0,6-0,8 Мпа |
Машины овор хэмжээ | 3200*2000*1500 мм | 3500*2200*2300 мм |
Чадал | 1,5 квт | 2,2 квт |
Хүчдэл | 220 вольт | 220 вольт |
Хүндийн жин | 480 кг | 1100 кг |
Үнэ | 20700 юань | 35000 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Манайхны зиг заг хэмээн нэрлэдэг энэ хавтанг үйлдвэрлэх сонирхол мужаануудын дунд их байдаг. Тэгвэл энэхүү төхөөрөмж дээр хоёр төрлийн төхөөрөмж нэмэх юм бол зиг заг хавтанг төвөггүй үйлдвэрлэж болно. Үүнд:
Эхлээд энэ хөрөөгөөр банзыг нарийн рейк болгон зүснэ.
Дараа нь зиг заг хөрөөгөөр хооронд нь холбох шүд гаргана.
Бэлэн болсон жижиг моднуудыг нааж шахна.
Эцэст нь бэлэн болсон хавтангаа энэ зүлгүүрийн машинаар зүлгэж бэлэн болгоно.
Дээрхи тоног төхөөрөмжүүдийн мэдээлэлтэй дэлгэрүүлэн танилцахыг хүсвэл тухайн зурган дээр дарж холбоотой байгаа холбоосоор орж үзээрэй.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.