Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: 35000 юань

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Бүх төрлийн хуулгыг гэрийн тавилга, фото жааз, гал тогооны тавилгын хаалга, хөгжмийн чанга яригч, наах чадвартай. шкацны гүйдэг хаалга, орон сууцны дотор хаалга, сийлбэртэй хавтан зэрэг дээр цэвэрхэн наана. Эхлээд тухайн гадаргуу дээр силикон цавуу түрхээд дараа нь дулаан дамжуулагч плёнк болон хуулгыг нааж өгдөг.

1. Германы Schneider брэндээс импортоор оруулж ирсэн бүрэн автомат дижитал хяналтын системээр тоноглосон тул алдаа заахгүй. Микрокомпьютерийн температур хянагч нь дулааны өсөлтийн өөрчлөлтийг тогтмол шалгаж,халаалтыг тохируулна. Энэ нь наах процессийг гормын дагуу автоматаар гүйцэтгэж, бүтээгдэхүүнд цэвэрхэн жигд наалт бий болгоно.

2. Хөнгөн цагаан халаагч бар суурьлуулж өгсөн нь жигд халаалтыг бүрдүүлж, сайн чанарын дулаан тусгаарлагч хийсэн тул эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлсэн байна.

3. Шатлалт хөдөлгүүрийг нэгдсэн журмаар хэрэглэж байгаа тул дуу чимээ бага бөгөөд алдааны түвшин багассан.

4. Энэ машинд Шанхай хотын Xikeshi 100 маркийн вакуум насос, хоёр том агаар хадгалах танк, хоёр агаар дамжуулах шугам суурьлуулсан.

5. Хурдны инвертор хяналтын систем нь наалт хийх хурдац, хөдөлгөөнийг тогтмол хугацаанд жигд барьж өгнө.

6. Үл зэврэх 303 маркийн гангаар агаар дамжуулах хоолойг хийсэн

Загвар LD2480F-2 хоёр талаас наадаг ламинатор
Хэмжээ 10000 * 1800 * 1900 мм
Ажлын тавцан Хаалга хаах талбай 2500 * 1300 мм \ гүйдэг хаалга наах талбай 1100 * 2500mm
Материалын өндөр 50 мм
Плёнкны зузаан 0.1-0.50 мм
Халаалтын зарчим Дамжуулагч туузны цаанаас хөнгөн цагаан халаагч бар
Негатив дарат -0.1Mpa
Вакуум насос Xikeshi 100 вакуум насос
Конвейор 2.2 квт хөдөлгүүрийн удирдлагатай + Редуктор
Инвертор Bayside брэндийн
Нийт чадал 28 квт
Цахилгаан зарцуулалт 8 квт/цаг
Хүрээний өргөн 20 мм
Кабель Шанхайгийн Yichu брэндийн өндөр температур болон үл зэврэх тусгай кабель
Кабелийн хамгаалалт Гинжин хамгаалалттай кабелийн бүрхүүл
Электрон хэрэгсэл Schneider брэндийнх
Хугацааны систем Дижитал дэлгэцтэй PCI систем
Агаарын зам 303 маркийн үл зэврэх гангаар хийсэн хоолой
Хүндийн жин 1800 кг
Үйлвэрийн баталгаа 13 сар
Үйлдвэрийн үнэ 35000 юань Захиалагчийн шаардлагаас хамаарч техникийн үзүүлэлтэнд өөрчлөлт оруулбал үнийн санал өөрчлөгдөнө.

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Экспортонд гарч байгаа машинууд нь хятад хэлнээс гадна англи хэлний тохиргоотой.

Үйлдвэрлэгч янз бүрийн өнгөөр энэ машиныг үйлдвэрлэж байгаа бөгөөд захиалга хийх үед бэлэн байгаа загварын өнгө өөр байж магадгүй.

Манайд хамгийн их эрэлттэй байдаг зүйл бол тавилгын болон орон сууцны хаалга үйлдвэрлэх явдал байдаг.

Тавилга үйлдвэрлэхэд хэд хэдэн машин хэрэглэгддэг бөгөөд хамгийн чухал машин бол CNC сийлбэрийн машин юм. Энэ машин дээр хаалганыхаа хээг сийлбэрлэж гаргаад дараа нь хуулгыг наадаг.

Үйлдвэр дээр ихэвслэн бэлэн бараа агуулахад байдаг. Иймд захиалга хийсэн өдөр нь Эрээн хот руу илгээх бөгөөд 7-10 хоногт нийлүүлэгдэнэ.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ