Хаягдал даавуу боловсруулах цогц үйлдвэрүүд
Энд үндсэндээ өөр хоорондоо салшгүй холбоотой таван жижиг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг танилцуулж байна. Захиалагч эдгээр үйлдвэрлэлээс аль нэгийг нь сонгон авч болно. Ямар ч байсан түүхий эд бэлтгэаээс эхлээд, эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүх шат дамжлагуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.
1-р үйлдвэр. Даавуу, ноос сэмлэх үйлдвэрлэл
Энэ үйлдвэр нь хаягдал даавуун эдлэл, хуучин хувцас болон ноос хялгасыг сэмлэн самнахад бэлэн болгоно. Ингэсэнээр ээрмэлийн үйлдвэр, эсгийний үйлдвэр, барилгын дулаалгын материалын үйлдвэр, хөнжил гудас, монгол гэр, дулаалгын үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийг бэлтгэн нийлүүлнэ. Монгол оронд ихээр хаягдаад байгааа зүйлийг мөнгө болгох ашигтай үйлдвэрүүдийн тоонд зүй ёсоор орж байгаа юм.
Техникийн үзүүлэлт ба үнэ
- Материал оруулах тавцангийн өргөн: 1,2 метр
- Машины хэмжээ: 3,5м х 5,5м х 2,1м
- Цахилгаан хэрэглээ: 380 вольт
- Цахилгаан зарцуулалт: 67 квт аар ачаалал авч асаад, 50-55 квт/цаг цахилгаан хэрэглэнэ.
- Хүчин чадал: 0,5 тонн/цаг
- Машины жин: 2 тонн орчим
- Зориулалт: Комиссийн хувцас, хаягдал даавуу, оёдлын үйлдвэрийн хаягдал, төрөл бүрийн ноосыг бутлан сэмлэнэ.
- Ажиллах хүч: 1-2 хүн
-
Үнэ : 56000 юань
Зураг дээр: Даавуу, ноос сэмлэгч машин нь авсаархан жижиг тул өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл явуулахад тохиромжтой.
Зураг дээр: Сэмлэсэн хөвөн даавуун бүтээгдэхүүн. Эдгээр нь маш олон төрлийн үйлдвэрийн үндсэн түүхий эд болно.
2-р үйлдвэр. Бүтээгдэхүүнийг багцлан боох үйлдвэрлэл
Гидрийн пресс нь даавуу, ноос сэмлэх үйлдвэрийн бүтээгдэхүүнийг 80-90 кг-аар багцлан боох зориулалттай. Өндөр даралтаар нягтруулан боогч энэ машиныг өөр олон зориулалтаар ашиглах бөгөөд Эрээн хотын зочид буудлуудад манай ганзагын наймаачдын гахай чихэх үйлчилгээг явуулж байсныг санаж байна.
Техникийн үзүүлэлт ба үнэ
- Өндөр даралтаар дахин боловсруулсан хөвөн даавууг шахаж бооно. Мөн энэ машинаар бүр төрлийн ноос ноолууран түүхий эд, өвсөн тэжээлийг шахаж, нягтруулан боож болно.
- Хэмжээ: 1,4м х 0,65м х 3,5м
- Цахилгаан зарцуулалт: 3 квт аар ачаалал авч асаад, 2 квт/цаг цахилгаан хэрэглэнэ.
- Ажиллах хүч: 1-2 хүн
- Боолт хийх хэмжээ: 80-90 кг
- Жин: 750 кг
-
Үнэ : 9000 юань
Ингэж преслэн боогоод шууд ээрмэлийн үйлдвэр болон эсгийний үйлдвэрт түүхий эд болгон нийлүүлдэг. Манай Монгол шиг хөвөн тариалдаггүй оронд хамгийн хямд өртгөөр бий болж байгаа хөвөн даавуу бол энэ мөн.
3-р үйлдвэрлэл. Самнаж, шивэх үйлдвэрлэлийн шугам
Нэгэнт буталж сэмлэсэн бүтээгдэхүүнийг самнаад ширж оёх үйлдвэр нь манайд хамгийн их эрэлттэй байгаа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэнэ. Эсгий шаахай, эсгий урлал хийдэг гар урчууд маань Хятадаас нимгэн цагаан эсгий их хэмжээгээр бөөндөж авдаг. Тэгвэл ийм машинтай хүн цагаан эсгийний импортыг зогсоож, эргүүлээд эх орныхоо үнэт түүхий эдийг экспортлох шинэ гарцыг нээнэ.
Техникийн үзүүлэлт ба үнэ
- Машины хэмжээ: 10м х 5м х 3,5м
- Цахилгаан хэрэглээ: 380 вольт
- Цахилгаан зарцуулалт: 30 квт аар ачаалал авч асаад, 20-22 квт/цаг цахилгаан хэрэглэнэ.
- Хүчин чадал: 0,4 тонн/цаг. Хэрэв хатуу эсгий хийж байгаа бол 0,2 - 0,3 тонн/цаг
- Машины жин: 6 тонн орчим
- Зориулалт: Комиссийн хувцас, хаягдал даавуу, оёдлы үйлдвэрийн хаягдал, төрөл бүрийн ноосыг бутлан сэмлэнэ.
- Ажиллах хүч: 1-2 хүн
-
Үнэ : 56000 юань
Шинээр үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа хүн эцсийн бүтээгдэхүүнд тавигдах чанарын шаардлагын дагуу сонголтоо хийдэг. Олон дахин самнах тусам бүтээгдхүүний ширхэг жигд сайхан болдог бол олон дахин шивж оёх тусам нягтрал сайжирч, бат бөх бүтээгдэхүүн гарна. Та эцсийн бүтээгдэхүүнийг төгс хэлбэрээр үйлдвэрлэе гэвэл хос самнагчтай, таван шивэгчтэй машины сонголт хийнэ. Тухайлбал:
Энэ сонголтоор эсгий урлалын түүхий эд болох цагаан нимгэн эсгий хийх боломжтой гэсэн үг.
Харин энгийн зулхай, барилгын дулаалга хийх гэж байгаа бол хямд үнэтэй сонголтыг хийнэ.
Машины сонголт |
Үнэ |
2 метр өргөн. Нэг самнагч машин + Нэг шивэгч машин | 55000 юань |
2 метр өргөн. Нэг самнагч машин + Хоёр шивэгч машин | 75000 юань |
2 метр өргөн. Хоёр самнагч машиг + Таван шивэгч машин | 140000 юань |
3 метр өргөн. Нэг самнагч машин + Нэг шивэгч машин | 75000 юань |
3 метр өргөн. Нэг самнагч машин + Хоёр шивэгч машин | 106000 юань |
3 метр өргөн. Хоёр самнагч машиг + Таван шивэгч машин | 210000 юань |
Зураг дээр: Эсгийрүүлэгч машин
Зураг дээр: Эсгийрүүлэгч машин дээр хийсэн төрөл бүрийн эсгий, зулхай, дулаалгын материалууд.
Эдгээр материалаар юу хийж болох вэ?
- Эсгийн урлалын түүхий эд болгоно.
- Монгол гэрийн дээвэр туурга, шалны дэвсгэр хийнэ.
- Орны гудас хийнэ.
- Дуу, дүрс бичлэгийг студийн дуу тусгаарлагч болгон ашиглана.
- Бөхийн дэвжээ, бэлтгэл сургуулилтын зөөлөн дэвсгэр хийнэ
- Хувийн хаусны дулаалгын материал хийнэ.
- Монгол дээлний зулхай, дулаалгын материал хийнэ.
- Аяны хөнжил, гудас хийнэ
- Өвлийн дулаалгатай майхан хийнэ.
- Хүлэмжийн дулаан хучлага хийнэ.
- Машины өвлийн хучлага хийнэ.
- Өвлийн куртка болон гадуур хувцасны дотор зулхай дулаалга хийнэ.
- Сүлмэл эдлэлийн түүхий эд болох хөвөн даавуун утас ээрнэ.
- Ноосон хивс, хивсэнцар хийнэ.
4-р үйлдвэрлэл. Хөнжил болон дулаалга оёж, ширэх үйлдвэрлэл
Техникийн үзүүлэлт ба үнэ
- Машины хэмжээ: 3,5м х 1,6м х 1,3м
- Цахилгаан хэрэглээ: 220 вольт
- Цахилгаан зарцуулалт: 2,2 квт аар ачаалал авч асаад, 1,5-2 квт/цаг цахилгаан хэрэглэнэ.
- Хүчин чадал: Ажлын 10 цагт 3000 кв.м талбай бүхий хөнжил болон хүлэмжийн дулаалга оёно.
- Машины жин: 1,3-1,5 тонн
- Ажиллах хүч: 1хүн
Тоног төхөөрөмжийн сонголт | Үйлдвэрийн үнэ |
Өндөр хурдтай хөнжил оёх машин (Гурван метр өргөн) | 58000 юань |
Хоёр талаасаа нь пластик бүрж оёх машин (Гурван метр өргөн) | 68000 юань |
Дамаргүй оёдлын машин (Гурван метр өргөн) | 36000 юань |
5-р үйлдвэрлэл. Хүлэмжийн дулаалгын үйлдвэрлэл
Энэ машин нь пластик хальс болон силк зэрэг гулгамтгай материалаар өнгөлсөн хөнжил оёх боломжтой. Хятадууд ус бороонд норохгүй хүлэмжийн дулаалга их оёдог. Ийм дулаалга нь Монгол шиг эрт хүйтэрч, орой дулаан ордог оронд хамгийн тохиромжтой байдаг тул гайгүй сайн орлоготой байж болох юм. Мөн дулаалагатай майхан, машины өвлийн хучлага, аяны хөнжил эсгий гудас хийж болно.
Энэ машин нь 2-3 хүний ажлын байр хэмнэнэ.
Энэ машин нь маш урт хэмжээний дулаалгын материал оёдогоороо бусад хөнжлийн машинаас ялгаатай. Иймд цахилгааны зардал, цаг хугацаа хэмнэх сайхан боломжыг бүрдүүлдэг. Оёж байгаа бүтээгдэхүүний уртыг хэмжээг машины санах ойд оруулсан л бол өөрөө ёдлоо хийж дуусмагц автоматаар зогсоно. Мөн түүнчлэн багасгах, мушгируулж оёх функцтэй ухаалаг машин юм. ХАА-н институтын шинжилгээ судалгаа, технологийн туршилтинд хэрэглэх адармаатай хийц бүхий дулаалгын хучлагыг хийж байсан тул хэрэглэгчдийн таашаалыг ихээр хүртэж, маш ирээдүйтэй төхөөрөмж гэдгээ батлан харуулсан юм.
Техникийн үзүүлэлт ба үнэ
1400 эрг/мин эргэлтийн хурд бүхи 1,5 квт хүчтэй хөдөлгүүр нь цахилгаан зарцуулалт багатайг илэрхийлнэ. 3 метр өргөн хэмээр оёдлыг гүйцэтгэнэ. 1-2 хүн ажиллах боловч ажлын ачаалал тун бага. 10 кв.м бүхий ажлын байр байхад хангалттай.
Үнэ: 38000 юань
БИЗНЕС САНАА № 01
Өвлийн дулаалгатай майхан. Монголчууд эсгий туургатай гэртээ өвөлжиж болдог. Тэгвэл дулаалгатай майхныг өвлийн аялал, шинжилгээний экспедиц, цэрэг армийн зориулалтаар үйлдвэрлэж болно.
БИЗНЕС САНАА № 02
Өвлийн дулаалгатай хүлэмжинд хавар эрт үрсэлгээгээ хийж чадвал жилд 2 ургац авах боломж Монгол оронд бий.
БИЗНЕС САНАА № 03
Машины дулаалгатай хучлагын үйлдвэрлэл Монголд оронд маань бас л хэрэгтэй бүтээгдэхүүн.
Цэрэг байхад "Чапаев цагааны баяр" гэж хийдэг байж билээ. Намрын сэрүү орж, гадаа хүйтний эрч чангарах үед цэргүүд өвлийн хангалт авдаг. Энэ өдрийн оройн тооны дараа хуучин цэргүүд шинэков биднийг 30 минут хиртэй дотуур өмдтэй минь нүцгэлэн зогсоож байгаад, дан даавуун Чапаев цагаан хувцасыг минь өмсүүлэхэд ямар их дулаацдаг байсныг одоо санахад сонин. Дулаалгатай хучлага гэдэг бол машиндаа бол өвлийн ямаан дах л гэсэн үг.
БИЗНЕС САНАА № 04
Монгол гэрийн эсгий дээвэр туургыг орлож чадах хямд үнэтэй дулаалга үйлдвэрлэж болно. Мөн дулаалгатай бүрээсийг гоёмсог хээ угалзтай үйлдвэрлэх юм бол Монголчуудын бас нэгэн гангараа болж хувирна.
БИЗНЕС САНАА № 05
Монгол гэрийн эсгий ширдэгийг энэ үйлдвэрт маш хялбархан бөгөөд хурдан үйлдвэрлэж чадна.
БИЗНЕС САНАА № 06
Барилгын дулаалгын материал үйлдвэрлэхэд даавуу, ноос, хялгасыг түүхий эд болгон үйлдвэрлэнэ. Энэ нь хүний эрүүл мэндэд хоргүй цэвэр эко дулаалга гэдэгтэй хэн ч маргахгүй.
БИЗНЕС САНАА № 07
... Үйлдвэрлэгчид маань холоос өндөр үнэтэй түүхий эдийг зөөх, тээвэрлэх, гаалиар оруулах гээд тамын тогоонд чанагдаж, эцэст нь нэг мэдэхэд "Бусдын хараат" болж байна. Эндээс шинэ үйлдвэрлэл эхлүүлж болох нөөц боломж харагдаж байгаа биз дээ. Хятадын бизнесменүүд түүхий эдийн үйлдвэрлэлийн төлөө тэмцэл хийдэг. Ганцхан жишээ хэлье.
Хятадын нэг тосгон гадаадаас хуучин хувцас оруулж ирээд, түүнийгээ сэмлэн, хөвөн даавуун утас ээрч байна. Хаягдлаар нь дээлийн дулаалга, диваны зөөлөвч, спорт заалны гудсанд хэрэглэх зулхай хийж байна. Тэгвэл даавуу сэмлэгч машинтай бол дээрхи түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэж болно. Тэгвэл Нарантуул захын комиссын барааны худалдаачдад хуучин хувцас хэдэн зуун тонноороо хаягдал болон үлддэгийг би сайн мэднэ. Учир нь тэд сайныг нь сорчилж зараад муу нь үлддэг...
("Мөнгө босгох Мянган санаа" номноосоо иш татав. Зохиогч Ц.Энхтайван)
Тэдгээр хаягдал болоод байгаа хувцасыг хэрхэн дахин боловсруулах вэ?
Комиссийн хувцас, хонины ноос, хялгас, оёдлын үйлдвэрийн хаягдал зэрэг бүхий л төрлийн бөс бараа ноосоор сайн чанарын эсгий, дулаалгын материал, зулхай үйлдвэрлэж болно. Энд би Хятадын бөс барааны төв болсон Шаошин хотын зэргэлдээ жижиг тосгонд хийсэн судалгаан дээрээ бяцхан тооцоо хийж, танилцуулъя.
Хэрэв та хуучин хувцас болон оёдлын үйлдвэрийн хаягдлыг сэмлэн буталж, ээрмэлийн үйлдвэрийн түүхий эд болгон нийлүүлэх гэж байгаа бол үйлдвэрлэлийн үр ашигийн тооцоо дараах маягаар гарна.
- Хүний нөөц: Сэмлэгч машин дээр 2 хүн, оёдлын машин дээр 2 хүн, хөнжлийн машин дээр 2 хүн ажиллана. Ажилчин бүрийн цалин 2000 юань/сар.
- Үйлдвэрийн цахилгаан зарцуулалт: 80 квт/цаг
- Түүхий эд: Хуучин хувцас 200 юань/тонн, оёдлын үйлдвэрийн хаягдал 400 юань/тонн байдаг.
- Түүхий эдийн өртөг: 800-1600 юань/өдөр
- Цахилгааны зардал: 55 квт/цаг цахилгаан зарцуулалттайгаар өдөрт 10 цаг ажиллабал 600 юань болно.
Дээрхи зардлуудыг тооцвол өдөрт 3000 юань зардал гарч байна.
Хятадын зах зээл дээр дахин боловсруулсан хөвөн даавуу 1000-1200 юань/тонн үнэтэй байдаг.
Өдөрт 0,5 тонн *10 цаг=5 тонн хөвөн даавуу дахин боловсруулбал, 5000-6000 юань орлоготой ажиллана. Өдөр бүрийн орлого 2000-3000 юань болж байна. Сард үйлдвэр маань 60-90 юань (28 сая төгрөг орчим) ашигтай ажиллана.
Нэг өдрийн ашигийн тооцоо (Дундажаар)
Түүхий эд | Цахилгааны зардал | Ажилчдын цалин | Борлуулалтын дундаж орлого | Ашиг |
1200 юань/5тонн | 550 юань | 500 юань | 5500 юань | 3250 юань |