Энэхүү машин нь цутгамал төмөр, хайлшин ган, хийжүүлсэн ундааны сав, хөнгөн цагаан хийц, аккумлятор зэрэг хөнгөн цагаан, ган, ферромарганец, цинк, цахиур материалаар хийсэн хаягдлыг бутлах зориулалттай.

Манайд “Лааз өшиглөнө” гэдэг үг байдаг. Энэ нь хүн дордохоороо хаягдал лааз цуглуулахыг хэлдэг. Гэвч зовж байж цуглуулсан лаазыг нь Хятадууд маш хямд үнээр худалдан авч эх орон руугаа гаргаж байна.

Эдгээр төмөр маш их үнэт түүхий эд гэдгийг манайхан мэддэг боловч түүнийг дахин боловсруулах талаар ойлголт бага байдаг. Бидний танилцуулж байгаа энэ төхөөрөмж таны бизнесийг өргөжүүлэхээс гадна түүхий эдээ хямд үнээр хилийн чанад руу гаргахгүйгээр дотоодоо хэрэглэх боломжыг нээнэ.

Тодорхойлолт:

1. Хөтлөгч редуктор
2. Автомат хяналтын систем
3. Каркас рам
4. Туузан дамжуулагчид хуваарьлагч
5. Тусгай зориулалтын бутлагч хутга. Хатуулаг нь HRC55 ээс дээш
6. Түлхэгч ир

Модель: JX340

Хүрдний диаметр: 340mm
Үндсэн тэнхлэгийн хурд: 20эрг/мин
Хүчин чадал: 4 тонн/цаг (төмөр)
Хөдөлгүүр: 30квтЖин: 2500кг
Хэмжээ: 1800*1600*1400мм

Үйлдвэрийн үнэ: 11,880 доллор

Модель: JX500

Үндсэн тэнхлэгийн хурд: 25эрг/мин
Хүчин чадал: 1.5тонн/цаг
Хөдөлгүүр: 7.5квт
Жин: 800кг
Хэмжээ: 1200*1200*1400мм

Үйлдвэрийн үнэ: 6650 доллор

recycle recycle

Тайлбар:

Нийлүүлэх хугацаа: Урьдчилгаа төлбөр хийснээс хойш 15 хоног.

Тээврийн нөхцөл: Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардал 5000 юань

Худалдааны нөхцөл

1. Захиалсан тоног төхөөрөмжийг Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар тээвэрлэнэ.
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 20-30 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50 доллор/өдөр.
6. Чанарын баталгаа нэг жил. Үйлдвэрлэгчийн буруугаас болж эвдэрсэн тохиолдолд үйлдвэр эвдэрсэн эд ангийг үнэ төлбөргүйгээр сольж өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.