Үнэгүй зүйлийг үнэт эрдэнэ болгон ашиглахад жаахан ч гэсэн тус болох үүднээс дараах тоног төхөөрөмжийг та бүхэндээ танилцуулж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад цаасыг хог гэж үзэлгүйгээр үнэт түүхий эд болгон харах болжээ. Бидний өнөөдрийн өдөр тутмын хэрэгцээнд байнга ашиглагдаж байдаг цаасны технологийг Хятадын Зүүн Хан улсын үед амьдарч байсан Цайлун (63-121 он) хэмээх жирийн нэгэн ажилчин нээсэн бөгөөд тухайн үед цаас нь агуу бүтээл туурвилуудыг туурвиж, соёлыг түгээхэд асар их үүрэг гүйцэтгэсэн юм. Тиймээс цаасны технологи нь Хятадын дөрвөн агуу нээлтийн нэг болж чаджээ. Цаасыг нээхээс өмнө хүн төрөлхтөн алт мөнгө зэс зэрэг металл, чулуу, хулс, мод, үйс зэргийг ашиглаж байсанч эдгээр материал нь хүнд, овор их, хүч хөдөлмөр шаарддаг гээд олон бэрхшээлтэй байв.
Эрт цагт цаасны түүхий эдээр модыг ашигладаг байсан бол даяаршиж хүн амын нягтрал ихэссэн өнөө үед байгаль орчинд ээлтэй эко технологи болон хаягдал түүхий эдийг ихээр ашиглах болсон байна. Бидний өдөр тутмын амьдралд хамгийн ихээр ашиглагдаж бас хамгийн ихээр хог болдог зүйлүүдийн нэг бол яах аргагүй цаас. Сонин сэтгүүл, хэвлэлийн газар, албан байгууллага, дэлгүүр хоршоо, айл гэр гээд хаа сайгүй хаягдал цаас хог болсоор. Нэгэнт хэрэггүй болсон зүйлийг хог болгон тээвэрлэж шатаахаас өөр аргагүй.
Хог болсон хэдий ч тээвэрлэн хаяхад зардал мөнгө, мэдээж байгальд хаяна тэгэхээр агаарын бохирдолд жаахан ч гэсэн нэмэр болох гарлагатай.
Тэгвэл өндөр хөгжилтэй улс орнуудад цаасыг хог гэж үзэлгүйгээр үнэт түүхий эд болгон харах болжээ. Бид ч бас ингэж чадвал хот маань цэвэр үзэмжтэй болж, гадагшаа урсдаг мөнгөний урсгалаас жаахныг ч гэсэн эх орондоо үлдээж чадах юм.
Хаягдал цаасыг дахин боловсруулж байгаа туршлагаас:
Хятадад хаягдал цаасыг дахин боловсруулж, MDF модон хавтан хийж барилгын салбарт өргөн ашиглаж байна.
Модны үртсээр цаас хийж байсан үйлдвэрүүд хаягдал цаасыг дахин боловсруулан ашиглах технологи руу шилжиж байна.
Иймд үнэгүй зүйлийг үнэт эрдэнэ болгон ашиглахад жаахан ч гэсэн тус болох үүднээс дараах тоног төхөөрөмжийг та бүхэндээ танилцуулж байна.
Техник үзүүлэлт
Түүхий эд: Хаягдал цаас
Бүтээгдэхүүний нэр төрөл : Бичгийн цаас
Цаасны жин: 80-120 гр/см
Хүчин чадал: 3-4 тонн/өдөр
Ажиллах хурд: 30-50 м/мин
Зам төмөр хоорондын зай: 1300 мм
Дамжуулах хэлбэр: Давтамжит хурдасгуур,
Гол машины бүтэц
1.Торон хэсэг:
Хэмжээ: 1000 мм x 1200 мм x 1300 мм
Булны диаметр: 1000 мм
Зэвэрдэггүй гангаар хийсэн цилиндр хэлбэртэй тор 2 ширхэг
Φ 300 мм X 1200 мм x 1300 мм торон хэсгийн бул 2 ширхэг
2. Пресслэх хэсэг:
Пресслэгчийн дээд булны диаметр: 350мм (Нэг ширхэг)
Хэмжээ: 350 х 1200 х 1300мм
Пресслэгчийн доод булны диаметр: 300мм (Байгалийн боржин чулуун толигор гадаргуутай, нэг ширхэг)
Хэмжээ: 300 х 1200 х 1300мм
Резиний зузаан 25мм, хатуулаг 950±2 (механик даралттай, Цутгамал төмөр гадаргууг резинээр бүрсэн.)
3.Хатаах хэсэг:
Хайлшаар хийсэн хатаагч цилиндр 2 ширхэг
Диаметр: 1250мм
Хэмжээ: 1250 x 1100 x 1300мм
Бул 2 ширхэг
Гадаргуун хатуулаг 2100 дээш,
Холхивчны бул, нэг ширхэг. (Резинэн бүрхүүлтэй, цутгамал төмөр.)
Диаметр: 300мм
Хэмжээ: 300х1100х1300мм,
Резинэн бүрхүүлийн зузаан 25мм,
Резинэн бүрхүүлийн хатуулаг 950±2
Толийлгогч бул, нэг ширхэг
Цутгамал төмрөн эргэлдэгч бул,
Резинэн гадаргатай,
Резинэн гадаргын зузаан 25мм,
Резинэн гадаргын хатуулаг 95 0±2
4.Цаас ороох хэсэг:
Цаас толийлгогч 1 ширхэг
Цаас ороогч бул 1 ширхэг
Эдгээр бүх үйлдвэрлэлийн шугамын үнэ 66000 доллор
Цаасны машины тоног төхөөрөмжийн танилцуулга
Хийн насас |
|
Цаасыг толийлгогч машин |
Хагас хаалттай хатаагч |
Тэнхлэгийн насос |
|
Хяналтын самбар |
Сорох хайрцаг |
Хос цилиндр, хос хатаагчтай цаасны машин |
|
Вакум насос |
|
Цаас ороогч бул |
|
Гидрийн зуурмаг бэлтгэгч |
Вибратор шигшүүргэ |
Элс шороо цэвэршүүлэгч /4 ширхэг/ |
Даралтын дэлгэц |
Хос дисктэй цэвэршүүлэгч |
Хөтлөгч /4 ширхэг/ |
Зуурмагийн насос /4 ширхэг/ |
Цайруулагч |
Бойлер |
Хаягдал цаасны тухай ШАР МЭДЭЭ:
6 тонн хаягдал цаас тушаавал 10 компьютер өгнө гэсэн гэнэ. Энэ болзлыг 5дугаар сургууль 3 тоннд хүргэсэн ба 4 сар хүртэл 6 тонн болгохоор цуглуулж байна. Энэхүү хаягдал цаасыг БНХАУ-руу гаргадаг юм байна. Хятадууд манай хаягдал цаасны хоосон орон зайг олж харжээ. Биднээс авсан хаягдал цаасыг боловсруулаад экспортлодог байна. БНХАУ мөн Орос улсаас цаасны түүхий эдээ импортлодог. Сонирхуулахад манай улс жилд 900 тонн сонингийн цаас, нэг аймаг л гэхэд 400-600 тонн бичгийн цаас хэрэглэдэг гэдэг тооцоо байна. Одоо харин сайшаалтай мэдээ дуулгахад хаягдал цаас боловсруулах үйлдвэр бүс нутагт байгуулах төсөл хийгдэж эхэлжээ. Энэхүү үйлдвэрийг байгуулахын тулд 250 сая төгрөг шаардагдах ба байгуулсан тохиолдолд бидэнд басхүү хэмнэлт болох юм. Харин бичгийн цаасны үйлдвэр барих болвол тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө шаардагдана. Төслийг хийж бий хүмүүс цаасыг модоор хийдэгтэй уялдуулан байгаль орчны болон түүхий эдийн судалгаа хийж байна. Төсөл хэрэгжинэ гэж найдацгаая.
Эх сурвалж: http://orloo.info/asia/mongolia/4282-haygdal-tsaasnii-uildver
Худалдааны нөхцлүүд
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.