SG Landscape F1 CUV 2012 серийн жип машин
Хятад улсын автомашинуудаас хамгийн түрүүн дэлхийн түвшинд хүрч, Япон Солонгосын үйлдвэрлэгчийг ардаа орхиж чадсан шинэ маягын LANDSCAPE жипийг танилцуулья. Сүүлийн үед хамгийн их борлуулалт сайтай байгаа энэхүү жип нь электрон хэлбэрийн хянах самбар, орчин үеийн шилдэг микротехнологийн гэрэлтүүлэг, машины гэмтлийг тодорхойлох багаж, супер басс диффузер бүхий 4 зам бүхий өндөр давтамжыг саатуулагчтай CD хөгжим гээд шилдэг бүхнийг суурьлуулсан.
Хойд хаалганы онцгой дизайн нь хүний төлөө мэт эвтэйхэн бөгөөд багажны хаалгыг заавал нээхгүйгээр цонхны шилийг нээж хааж жижиг зүйлсээ хийж болно.
Зорчигчийн тохи тухтай байдлыг хангаж хөдөлгөөнд нь саад болохгүйгээр тооцоолж, урд хойд суудлын хооронд 33см зайтай болгосон нь чөлөөт байдлыг бүрдүүлжээ. Жолооч болон хажуугийн суудлын хооронд 42 см зайтай тул жолооч чөлөөтэй ажиллах орон зай хангалттай байгаа.
Ганган хээнцэр үзэмж, Сэтгэл булаам цэмцгэр
Тормозны нэмэлт гэрэлийг багажны дээр байрлуулсан нь арын машины жолоочид нэмэлт анхааруулга болж чадсан бөгөөд аятайхан чимэг болж харагддаг. Арын дохионы гэрлийн дунд туузан хэлбэрийн шар гэрэл хийж өгсөн ба хойно явж байгаа жолоочийн анхааралтай байх сануулгыг нэмж ойлгуулна.
Гадна хэлбэрийг нь аэродинамикийн зарчимын дагуу хийгдсэн тул хурдтай явж байхад салхи хагалах сум мэт санагдана. Дээд талд байрлуулсан ачааны тэвш нь нэг талаасаа машины гоёо мэт харагдах бөгөөд люкс ангилалын машин мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Төгс шийдэл ба зөөлөн явдал
Урд хойд амортизаторуудад нилээд хэдэн төрлийн нэмэлт донсолгоо сарниулагч төхөөрөмж хийж өгсөн нь машиныг аядуу зөөлөн явдалтай болгосон. Сүүлийн үеийн технологи бүхий эдгээр амортизаторууд нь машины кабин, хаалга, эд ангид дуу чимээ орох явдлыг зогсоосон гэж хэлж болно.
Mitsubishi 2.4L хөдөлгүүр нь Америкийн Delphi брэндийн multi-point электрон хяналттай шүүрэн системтэй ба хүчийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн байна. Мөн хөдөлгүүрийн өндөр эргэлт, шатахуун хэмнэлт, утаа бага ялгаруулах Euro III стандарт зэрэг технологийн олон давуу талтай.
Таван араа бүхий механик кроп нь арааг зөөлөн бөгөөд саадгүй шилжүүлэх тул жолооч хөдөлгөөнд амар тайван оролцох болно. Газраас 22см өндөр тэнхлэгтэй тул хөдөөгийн замыг саад багатай туулна.
Аваар ослын хамгаалалт ба байнгын аюулгүй байдал
ABS+EBD, хяналтын ECU систем, мөргөлдөх буюу онхолдох аюулын хамгаалалт нь таны амь насыг аварна. Мөн ослын хийн хамгаалалттай.
Хамгаалалтын бүс нь зөвхөн том хүн төдийгүй хүүхдийг ч хамгаалж чадна. Урд хойд суудлуудад хамгаалалтын бус бий. Захиалагчдийн хүсэлтийг харгалзан Landscape CUV жипний VM R425DOHC дизель хөдөлгүүрт өндөр даралтын хаалт хийж өгнө. Итали улсын технологиор үйлдвэрлэсэн VM дизель хөдөлгүүрийг Японоос импортлосон болно.
Тогтмол 60 км/цаг хурдтай явж байгаа тохиолдолд 100км-т 7 литр шатахуун хэрэглэж байгаа нь орчин үед шатахууны асар их хэмнэлтийг өгнө.
Стандарт сонголтууд
Модель | DD6470E | DD6460D | DD6470C | DD6460K |
Mitsubishi 4G69S4M Бензин хөдөлгүүр 2.378L | Yes | No | No | No |
Mitsubishi 4G63S4M Дизель хөдөлгүүр 2.0л | No | Yes | No | No |
VM R425 дизель хөдөлгүүр 2.499L | No | No | Yes | No |
CF25TC дизель хөдөлгүүр 2.498L(4JB1TL) | No | No | No | Yes |
Хөдөлгүүр+OBD | Yes | Yes | Yes | Yes |
Ослын хийн хамгаалалт | Yes | Yes | Yes | Yes |
Төвийн электрон эйр кондишн | Yes | Yes | Yes | Yes |
ABS+EBD | Yes | Yes | Yes | Yes |
Хаалганы алсын удирдлагатай цоож | Yes | Yes | Yes | Yes |
Цонхны шилний хөдөлгүүртэй нээгч хаагч | Yes | Yes | Yes | Yes |
Жолооны хүчитгүүр | Yes | Yes | Yes | Yes |
Рулийн хөнгөн жолоодлого | Yes | Yes | Yes | Yes |
Хөтлөгчийн тохиргоо | Yes | Yes | Yes | Yes |
MP3 оролттой радио | Yes | Yes | Yes | Yes |
Арын хаалганы цонхонд шил арчигчтай | Yes | Yes | Yes | Yes |
Дотор толь үл гялбагчтай | Yes | Yes | Yes | Yes |
Арын толины автомат тохиргоотой | Yes | Yes | Yes | Yes |
Хойд суудлын тохируулагчтай | Yes | Yes | Yes | Yes |
Люкс салонтой | Yes | Yes | Yes | Yes |
Кристалл цагаан гэрэлтүүлэг | Yes | Yes | Yes | Yes |
Тормозны гэрэлийн байрлал дээр | Yes | Yes | Yes | Yes |
Савхин суудалын бүрээстэй | Yes | Yes | Yes | Yes |
Үл цантах шилтэй | Yes | Yes | Yes | Yes |
17’’ хөнгөн цагаан хайлшин обуд | Yes | Yes | Yes | Yes |
235 дугуй | Yes | Yes | Yes | Yes |
Хаалганы гишгүүртэй | Yes | Yes | Yes | Yes |
Утааны хос яндантай | Yes | Yes | Yes | Yes |
Нэмэлт сонголт
Модель | DD6470E | DD6460D | DD6470C | DD6460K |
CD хөгжим +100 USD | Yes | Yes | Yes | Yes |
DVD хөгжим +400 USD | Yes | Yes | Yes | Yes |
4X2 -1400USD | Yes | No | No | No |
4X4 +1500 USD | No | No | о | No |
Техникийн үзүүлэлт ба үнийн санал
Модель | DD6470E | DD6460D | DD6470C | DD6460K |
Үнийн санал юань | 119800 | 96800 | 115800 | 103800 |
Mitsubishi Хөдөлгүүр | 4G69S4M | 4G69S4M | VM R425 | CF25TC |
Багтаамж | 2.378литр | 2 литр | 2.499 литр | 2.498 литр |
Чадал | 105 квт | 105 квт | 80 квт | 62 квт |
Эргэлт | 175 P.n | 175 P.n | 300 P.n | 205 P.n |
Түлш | Бензин | Бензин | Дизель | Дизель |
Хөтлөгч тэнхлэг | 4х4 | 4х2 | 4х2 | 4х2 |
Хөдөлгүүрийн хүч (HP) | 143 | 116 | 143 | 84 |
Түлш | Бензин | Бензин | Дизель | Дизель |
Хөтлөгч тэнхлэг | 4х4 | 4х2 | 4х2 | 4х2 |
Хөдөлгүүрийн хүч (HP) | 143 | 116 | 143 | 84 |
Хэмжээ мм | 4620x1860x1830 | |||
Үйлдвэрийн үнэ: | 14950 | 13050 | 15850 | 13250 |
Кроп | Механик 5 араатай | |||
Урд амортизатор | dual cross member independent suspension | |||
Хойд амортизатор | 5-bar coil spring or leaf Spring | |||
Үндсэн явах анги | Японы Mistibushi үйлдвэрийн | |||
Тормоз | Гидрийн вакуум | |||
Дугуй | 235/75R15, 235/65R17 | |||
Дугуй хоорондын зай (мм) | 2730 | |||
Газраас өргөгдөх зай (мм) | 220 | |||
Шатахууны банк (литр) | 60-65 | |||
Хурд авах хугцаа 100 км/цаг (sec.) | 16-20 | |||
Хурд (км/цаг) | 130-160 | |||
Шатахуун зарцуулалт 100км (литр) | 7-10 | |||
Жин (кг) | 1750/1860 |
Машины гадаад үзэмж
Машины салон ба гангараа
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |