Энэхүү машин нь жижиг хутган хэвээр жижиг тоглоом, гар урлалын зүйлс, цүнх хэтэвчийн эд анги, гутлын ул гэх мэт метал бус эд эдлэлийг эсгэж, зүсэх зориулалттай.
Гидрийн хүчирхэг даралтаар эсгүүрийг цэвэрхэн хийх бөгөөд хүн хүч хэмнэж, хөдөлмөр хөнгөвчлөнө. Арьс шир, хуванцар, брезент, нилон, мяндас, цаас болон төрөл бүрийн синтетик материалыг эсгэх эсгэх гутлын үйлдвэрлэгч нарын хамгийн зөв сонголт болсон машин юм.
Тосон шахуургын хүчийг хянан тохируулж болно. Даралт хийх хугацааг бас тохируулна.
Зогсолтгүйгээр үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн явуулах бөгөөд хутганы өндрийн хэмжээнд тохируулан маш өндөр нарийвчлалтай микро-тохиргоо хийсний дараа ажиллуулах юм бол цэвэрхэн нямбай зүсэлт хийнэ. Зарим нэг гулгамтгай, гөлгөр материалыг ч гэсэн цэвэрхэн эсгэнэ.
Эсгүүр хийх толгой нь тусгай зориулалтын материалаар хийсэн тул эдэлгээ удаан, үр дүн сайн. Хутга нь эргэх хөдөлгөөн хийдэг тул хос иртэй хутга хэрэглэж болдог. Хутгыг солих, засвар үйлчилгээ хийхэд хялбар.
Хамгийн чухал давуу тал нь энэ машин маш хүчирхэг даралтаар эсгүүр хийдэг боловч цахилгаан эрчим хүч маш сайн хэмнэнэ.
- Эсгүүр хийх хамгийн их даралтын хэмжээ: 8-10 KN
- Эсгүүр хийх хурд: 0.07 м/сек
- Эсгүүр хийх материалын зузаан: 60мм хүртэл
- Хутга ба доод хавтангийн хоорондын зай: 40мм - 115мм
- Хутгатай хавтангийн талбайн хэмжээ: 380мм х 300мм
- Доод ажлын тавцангийн хэмжээ: 650мм х 330мм
- Хөдөлгүүрийн чадал: 0.75 квт
- Хэмжээ: 660мм х 800мм х 1500мм
- Хүндийн жин: 360 кг
- Баталгаа: Нэг жил
- Үнэ: 8000 юань Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.