Үйлдвэрлэлийн зориулалттай энэхүү оёдлын машиныг үслэг эдлэл, савхин эдлэл, малгай, тоглоом зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хэрэглэнэ. Мөн үен, булга, туулай, ирвэс, чоно, үнэгний арьсан эдлэлийн үйлдвэрт хэрэглэнэ.
Автомат тосолгооны системтэй тул эдэлгээ удаан, дуу чимээ багатай байдаг. Ажиллуулж сурахад хялбар, найдвартай, удаан эдэлгээтэй. Нимгэн, зузаан арьс нэхий, үслэг эдлэл оёход нэн тохирно.
Сүүлийн үед манайхан Манжуур руу булган шуба авах гэж их аялах болсон нь үслэг эдлэлийн эрэлт их байгаа нь харагдаж байна. Мөн Монголчууд маань эртнээсээ хурган дотортой дээл, нэхий дээлийг гараараа оёж хэрэглэж ирсэн сайхан уламжлалтай. Энэхүү уламжлалыг үйлдвэрлэлийн аргаар өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү машин хэрэг болно гэж үзээд сайт дээрээ мэдээллийг нь бэлтгэн орууллаа.
- Оёдол хийх хурд: 3200 хатгаас/мин (GP4-4)
- Оёдол хийх хурд: 2800 хатгаас/мин (GP4-5)
- Хатгаас хийх алхамын зайн тохиргоо: 0.7-2.5мм (GP4-4)
- Хатгаас хийх алхамын зайн тохиргоо: 0.9-3.0мм (GP4-5)
- Оёдол хийх материалын зузаан: 0.8мм - 4.5мм
- Зүүний дугаар: 1567
- Хөдөлгүүрийн чадал: 0.37 квт
- Хүндийн цэвэр жин: 18 кг
- Хүндийн бохир жин: 21.5 кг
- Хэмжээ: 40.5см х 36.8см х 37см
- Стандарт оёурын үнэ: 2490 юань
- Автомат оёурын үнэ: 3670 юань
Энэхүү бичлэг дээрээс та дээрхи оёурыг үслэг эдлэлийн үйлдвэрт хэрэглэж байгаа бодит үйлдлийг үзэх болно.
Зураг дээр: Машины хөдөлгүүр
Зураг дээр: Машины ширээ
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 10 хоногт ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.