Хөнжлийн компьютер машин

Энэхүү машин нь компьютерийн программын дагуу янз бүрийн хээгээр оёдол хийнэ.

Ноосон хөнжил

Зузаан нимгэнийг тохируулж болно.
Компьютерийн хатуу дискэнд маш олон янзын хээ угалз байгаа бөгөөд хатгамал хийх мэт шигүү оёхоос гадна өндөр хурдаар хол хол алхамтай оёдол хийнэ.
"Дэгээ" үйлдэл нь (hook function) машины эвдрэлээс урьдчилан сэргийлнэ.
"Салгалт илрүүлэх" үйлдэл нь (disconnection detection function) идэвхитэй үед систем автоматаар зогсоно.
Компьютер дээр хөнжилийн хэмжээг заах бөгөөд жижиг том янз бүрийн хөнжил оёно.
"Дэлгэцийн мэдээлэл" үйлдэл нь оёдолын явцыг хянахаас гадна төгсгөл, үйлдвэрлэлийн статистик, санах ойн багтаамж, цаг гэх мэт хэрэгцээтэй бүх мэдээллийг харж болно.
Аюулаас сэргийлэх төхөөрөмж нь компьютер, цахилгаан болон бусад хэвийн бус үзэгдлийг автоматаар мэдэрч машиныг унтраана. Эвдрэлийн тухай мэдээлэл өгнө.
"Санамж" үйлдэл нь тог тасрах, зүү хугарах, утас дуусах зэрэг тохиолдолд машины сүүлчийн үйлдлийг санаж байх бөгөөд машиныг дахин ажиллуулахад тухайн газраас үргэлжлүүлэн оёдлыг хийнэ.
Хээг 50-200 хувиар томруулж жижигрүүлэн оёж болно.

  • Оёдол хийх хурд: 80 хатгаас/мин
  • Зүүний модель: 25*400 үйлдвэрийн машины зүү
  • Хатгаасын зай: 25-80мм (тохируулж болно)
  • Оёдол хийх хэмжээ: 2.2м х 2.4м
  • Хөнжлийн нягтрал: 1200 гр/м2
  • Зүүний хурд: 300-2500 эрг/мин
  • Оёдлын гогцоосны зай: 2-10мм (тохируулж болно)
  • Цахилгаан зарцуулалт: 0.5 квт/цаг
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Машины хэмжээ: 2700мм х 2750мм х 1300мм
  • Машины жин: 1500кг
  • Үйлдвэрийн баталгаа: Нэг жил
  • Үнэ: 18800 юань

Энэхүү бичлэг дээр угсралт хийх ерөнхий зааврыг танилцууллаа.

Ноосон хөнжил

1. Энэ үйлдвэрийг байгуулахад хир зэрэг том ажлын байр байх хэрэгтэй вэ?

Нийт 80м.кв талбайтай ажлын байр, 380V -ийн цахилгаантай байхад болно. Энэ нь зөвхөн ажлын байрны хэмжээ бөгөд агуулахын талбай ороогүй болно. 4-6 ажилчин байдаг.

2. Үндсэн түүхий эд юу байх хэрэгтэй вэ?

Угаасан ноос, даавуу, утас болон бусад оёдлын түүхий эд байна.

3. Ямар нэгэн нэмэлт материал хэрэгтэй юу?

Түүхий эдийг 100 хувь найрлагатайгаар хийж болохоос гадна нэмэлт бодис хольж болно. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах, чанарыг сайжруулах, дулаан тусгаарлалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой юм.

Хонь, тэмээний ноос болон ямааны ноолуурыг угааж сэгсэрсэний дараа мяндас, олсны ургамал, полиестер, хөвөн, даавуу, синтофон гэх мэт нэмэлт материалуудыг хольж самнаж болно. Ямар бодис хир хэмжээгээр нэмж холих эсэх нь таны сонголт мэднэ. Өөрөөр хэлбэл 30 хувийн полимер материал, 70 хувийн ноос гэх мэт.

Энэ бол таны бүтээгдэхүүний нууц жор болно.

4. Түүхий эдэд тавигдах шаардлага юу вэ?

Хамгийн гол анхаарах зүйл бол элдэв хог шороо, чулуугүй байх хэрэгтэй. Түүхий ноос нь ерөнхийдөө 40-50 хувийн бохирдолтой байдаг бөгөөд зарим нэг хэсэг нь 80 хувь хүртэл бохирдолтой байдаг. Мөн орон нутгийн байгалын онцлог, хөрсний бүтцээс шалтгаалан элс, чулуу, шавар, өвс, малын өтөг бууц гэх мэт бохирдол байдаг.

Түүхий эдийг механик болон химийн аргаар урьчилан боловсруулж, хир шороо, хог хаягдалыг ялгадаг. Мөн цайруулах, будах, шигших гэх мэт нэмэлт боловсруулалт хийж болно.

Ингэж нэмэлт боловсруулалт хийсэн ноос нь цагаан, зөөлөн, хөвсгөр гэх мэт чанарын дээд үзүүлэлттэй болдог.

5. Ноосыг хэрхэн цэвэрлэх вэ?

Зарим малчид ноосонд будаг түрхэх, жижиг чулуу хольж жинг нь нэмэгдүүлэх зэрэг сөрөг үйлдэл хийдэг. Энэ нь ноос боловсруулах явцад машин тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх муу талтайгаас гадна чанарын стандартад муу нөлөө үзүүлнэ. Иймд үйлдвэрлэлд оруулахаас өмнө ноосонд ангилан ялгалт хийж, эцсийн боловсруулалтанд тохирохгүй хэсгийг нь ялгаж авна.

Цэвэрлэгээ муу хийсэн ноос, ноолуур нь ээрмэл болон сүлжмэлийн үйлдвэрлэлийн чанарын стандартыг хангадаггүй. Ноосонд хөлс, давс гэх зэрэг усанд уусдаг бодис их хэмжээгээр агуулагдсан байдаг. Мөн булчирайн шүүрлээр ялгарсан өөх, тос ноосны гадаргуу дээр их хэмжээгээр шингэсэн байдаг. Энэ нь ноосыг гадны нөлөөнөөс хамгаалах үүрэг гүйцэтгэдэг билээ. Ноосонд шингэсэн өөх тос усанд уусахгүй. Органик уусгагч болон хөөсрүүлэгч бодис энэхүү өөх тосыг уусгана.

Иймд НООС УГААХ ҮЙЛДВЭР-ийн тоног төхөөрөмжөөр анхан шатны цэвэрлэгээг хийнэ. Ингэсэнээр ноосны хир буртаг, хөлс, давса, өөх тос, элс шороо, жижиг чулуу гэх мэт үндсэн бохирдол бүрэн арилна.

Бэлчээрийн малын ноос ноолууранд зарим нэг өвс ургамал болон түүний үр ихээхэн хэмжээтэй орооцолдон наалдсан байдаг. Эдгээр хог ургамалыг устгахын тулд янз бүрийн органик бус хүчлүүд хэрэглэдэг. Концентрац багатай хүчилд ноосны эд эс гэмтэх нь бага.

Ургамалын гол бүрдүүлэгч хэсэг нь болох нийлэг эдийг хатаах буюу өндөр температураар саармагжуулна. Үүний дараа ноосноос салж унах нь амархан байдаг. Сайтар цэвэрлэгдсэн ноос болон бусад түүхий эдийг самнах машин оруулна.

Ноосон хөнжил

Ноос самнах машин

Үйлдвэрийн захирал, чанар шалгагч хоёр үйлдвэрээс гарч байгаа тоног төхөөрөмжүүдийг шалгаж баталгаа гаргаж өгдөг. Баталгаат хугацаа нэг жил.

Ноосон хөнжил

Зураг дээр: Оёдлын автомат машин дээр 2200 х 2400 хэмжээтэй том хөнжилийг оёхыг үзэж танилцсан бөгөөд нэг хөнжлийг 5 минутанд оёж дуусгасан. Компьютерийн хатуу дискэн дээр мянга гаруй хөнжлийн хээ байх бөгөөд хээний нарийвчлалаас шалтгаалан оёх хугацаа тодорхойлогдоно.

Ноосон хөнжил

Хөнжил оёх компьютер машин дээр хонины ноосон зузаан хөнжил оёдог. Нэг хөнжилөнд 1.5-2.2 кг хонины самнасан ноос ордог. Эндээс харж байхад нэг кг Монгол хонины ноос хичнээн их өндөр үнэ хүрч болохыг сэтгэл зүрхээрээ мэдэрч байлаа.Бид хонины ноосоо Хятадад түүхийгээр нь гаргаж байхаар ийм сайхан зөөлөн хөвсгөр хөнжил хийгээд дэлхийн зах зээл дээр гаргаж болно шүү дээ.

Бид эдгээр машинуудаар юу хийж чадах вэ?

Манай хөдөө орон нутагт хонины ноос, тэмээний ноос, ямааны ноолуур зэрэг дэлхийн зах зээл дээр өндөр үнэ хүрсэн түүхий эд жил бүрийн хавар зун олон зуун мянган тонноороо бэлтгэгддэг билээ.

Иймд хөдөө орон нутагт эдгээр түүхий эдээрээ тэмээний ноосон хөнжил, ямааны ноолууран хөнжил, хонины ноосон хөнжилүүд үйлдвэрлэж болно.

Хятадад хонины ноосон аяны хөнжил гэгч маш их эрэлттэй хөнжил байдаг юм байна. Учир нь тэмээний ноос болон ямааны ноолуураас хямд мөртлөө дулааны хувьд хавьгүй илүү байдаг байна.

Монгол оронд маань хамгийн их хэмжээгээр бэлтгэгддэг энэхүү түүхий эдээр аяны хөнжил хийгээд экспортонд гаргах сайхан боломж байгаа шүү дээ.

Ноос самнах машин

Зураг дээр: Хонины ноосон аяны хөнжил хөнгөн бөгөөд дулаан. Синтофон хөнжил чийг татдаг бол хонины ноосон хөнжил чийг татахгүй. 100% эко бүтээгдэхүүн болохоор экспортонд нэн тохирно.

Үүнээс гадна манай монголчууд эсгий гудасан дээр өвөлдөө дулаахан унтаж байсан уламжлал бий. Бусад оронд хонины ноосны оронд өд сөд синтофон гээд л янз бүрийн материал хэрэглэдэг бол бид хонины ноосон гудас, хонины ноосон куртка хийгээд байж бас болно шүү дээ.

Ноос самнах машин

Зураг дээр: "Xiao Mei Yan" брэндийн хонины ноосон хөнжил Хятад улсад нэн алдартай. Энэ үйлдвэрийн нэг хөнжил нь гэхэд 128 доллорын үнэтэй гээд бод доо.

Ноосон хөнжил

Хэрэв сэтгэвэл эсгий ширдэгийг ч гэсэн сайхан хээ угалзтайгаар оёж болно. Үүнийг би яагаад зоригтой хэлж байна вэ? гэвэл үйлдвэр дээр очиход хонины ноосон ханы дулаалгын материалаар доторлосон эсгий туурга оёж байхыг нь үзсэн юм. Ийм туургаар Хятадууд хүлэмжний дулаан хучлага хийдэг юм байна.

Ноос самнах машин

Зураг дээр: Хонины самнаж зулсан ноос. Энэ нь нарийн ноост хонины ноос бөгөөд зах зээл дээр эрэлт ихтэй үнэ өндөр байдаг. Манай Монгол хонины бүдүүн ноосоор хивс л үйлвэрлэж болдог гэж бодож байлаа. Миний сонссоноор зүүн аймгуудын хонины ноосыг Хятадууд их хэмжээгээр худалдаж авдаг. Тэд тэр ноосоор хивс хийдэггүй. Харин хөнжил, гудас, машины дулаан хучлага, хүлэмжний хучлага, өвлийн майхан, аяны хөнжил, өвлийн хувцасны доторлогоо хийдэг гэнэ.

Ноос самнах машин

Зураг дээр: Хонины ноосон хөнжил өвөл унтахад зөөлөн мөртлөө дулаан. Тэгээд ч үргэлж хуурай.

Ноос самнах машин

Зураг дээр: Хонины ноосон доторлогоотой өвлийн курка. Хамгийн гол нь хонины ноос "амьсгалдаг" гэдэг. Энэ нь чийг болон хөлсийг өөртөө татаж авдаг тул өвлийн хүйтэнд хувцасан дотор бие хөлрөхгүй гэсэн үг.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ