Энэ үйлдвэрийн хамгийн гол машиныг танд танилцуулж байна. Анхны хөрөнгө оруулалт бага, ажиллуулахад хялбар энэ үйлдвэрлэлийг өрхийн хэмжээнд болон хөдөө орон нутагт эрхлэх боломжтой. Оёдлын машин нь материал болон дизайны шийдлээс хамаарч 3 янзын хурдаар оёно.
Зүүний алхамыг 5мм-60мм хүртэл хэмжээгээр тохируулах тул хөнжил гудсны ширэх буюу хавах оёдлуудыг хийж болно.
Хөнжил гудсыг үйлдвэрлэхэд энэхүү машинаас гадна энгийн оёдлын машин бас хэрэгтэй. Гадна талаас харахад дизайн сайтай, ажиллагаа найдвартай.
Оёдлын хурд: 1 / 1.25 мин (стандарт хурд), 1 / 1.6 мин (бага хурд), 1/2 мин (өндөр хурд)
Хамгийн өргөн хэмжээ: 2.25 м
Хамгийн том хэмжээ: 2.3 м х 2 м
Зүүний алхам: 5-60 мм
Зүүнүүдийн хоорондох зай: 22,5 см
Хөдөлгүүрийн чадал: 1.1KW (0.75KW хэрэглэгчийн хүсэлтээр)
Машины жин: 300 кг
Машины хэмжээ 2800 м х 1225 м х 1500 м
Үнэ: 12900 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн)
Зураг дээр: Оёдлын машины нүүрэн талаас харсан байдал
Хоёр зүүний хоорондын зай 22.5 см бөгөөд оёдлыг 5 - 60 мм-ийн хол ойр алхамтайгаар оёж болно. Шулуун болон квадратаар оёж болно.
Мөн захиалагчийн хүсэлтээр эсгий ширдэг ширэх зориулалттай хүчирхэг оёдлын машин үйлдвэрлүүлж болно. Зураг дээр хонины эсгий дотортой гудас оёсон байдлыг харууллаа.
Зураг дээр: Тус үйлдвэрийн машин нэг давуу тал нь зүүний сонголт юм. Энэ үйлдвэр 2014 оноос эхлэн өөрийн үйлдвэрлэж байгаа машинд Герман улсад үйлдвэрлэсэн өндөр зэрэглэлийн ган зүү тавьжээ. Энэ зүү нь өндөр үнэтэй боловч эдэлгээ нь 5 жил хүртэл байдаг нь сонирхол татаж байлаа. Хятад зүү 0.8 юаны үнэтэй боловч нэг сар ажиллахад тэсдэггүй юм байна.
Гудас хөнжил борлуулах дэлгүүрт. Дэлгүүрт төрөл бүрийн даавуу байх бөгөөд пресслэн боосон бэлэн доторлогоог үйлдвэрээс авчирсан байлаа. Машины хэмжээ (мм): 2800 х 1225 х 1500 тул талбай бага эзэлнэ. Хөнжлийн доторлогоо болон өнгө даавуу нь дэлгүүр дээр төрөл бүрийн сонголттой байх бөгөөд худалдан авагчийн хүссэн зузаантайгаар нь хөнжил гудсыг оёж өгнө. Худалдан авагч өөрийн хөнжил гудсыг хэрхэн оёж байгааг хардаг болохоор сэтгэл ханамжын баталгаа нэн өндөр байдаг. Мөн хэмжээ, доторлогоо, даавууны өнгийг өөрөө сонгож захиалах боломжтой.
Биднийг дэлгүүр дээр очих үед энэ хүн маш зузаан хөнжил, гудас хосоор нь захиалж байсан. Тэрээр биеийн илч нь буурсан өндөр настай ээждээ зориулж захиалга хийж байсан.Түүний даавууны сонголт хүүхдийнх юм шиг санагдаж байсан ч хөнжил гудас нь дулааны хувьд бол ярих зүйл байхгүй байв.
Үйлдвэр дээр өөрийн биеэр очиж танилцсан бөгөөд тус үйлдвэр 9 - 24 зүүтэй машин үйлдвэрлэдэг юм байна. Миний ард харагдаж байгааа машин бол 24 зүүтэй том машин болно. Ийм том машинаар хүлэмжийн дулаалгын гудас оёдог юм байна.
Амьдралын тав тухыг хангах хамгийн чухал орчин бол унтлагын өрөө юм. Хүн амьдралынхаа 1/3 хувийг орондоо өнгөрөөдөг.
Тэгвэл таны тав тухыг бүрдүүлэхэд юу хэрэгтэй вэ?
Орой орондоо ороход ядарсан биеийн алжаалыг тайлах, өглөө нойрноос сэрэхэд шинэ өдрийн эрч хүчийг нэмэх тийм л бүтээгдэхүүнийг та үйлдвэрлэх гэж байна...
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 15 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.