Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголтоор

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Гутал, цүнх, майхан, суудлын бүрээс, ачааны татлага гэх мэт зузаан оёдлыг гараараа хээ гарган оёно гэдэг бол хүнд ажил. Тэгээд ч үйлдвэрийн юм шиг цэвэр цэмцгэр оёдол болдоггүй. Мөн маш их хүч хөдөлмар цаг хугацаа шаардсан ажил билээ.

Энэхүү машин нь энэхүү хүнд хөдөлмөрийг хөнгөвчилж, үйлдвэрлэлийн цэвэрхэн оёдол хийхэд зориулагдсан юм. Ихэвчлэн гутлын угалзан болон эсгүүрийн оёдол, улавч, цүнх, хэтэвч, ачаа тээшийн татлага, аюулгүйн бүс, майхан, тэжээвэр амьтадын оосор хэвтэр, хөшиг, шошго, савхин бээлий, тоглоом, бэлэг дурсгэл, эсгий урлал, боолт, машины чимэглэл, спорт эдлэл, жинсэн өмд гэх мэт маш олон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн ашигладаг.

Хээ оёгч компьютер машин нь энгийн оёдлын машинаас маш том ялгаатай. Оёдолчин хээ гарган оёх материал дээрээ оёх оёдлын зургийг компьютер дээр боловсруулна. Дараа нь боловсруулсан хээгээ оёдлын машины санах ойд хуулж, сонгоно. Эцэст нь ажлын тавцан дээрээ материалаа оруулж хээгээ сонгож, хөл педаль дээр гишгэхэд машин автоматаар хээг тааруулан, маш хурдан алдаагүй оёно.

Энэ машин нь хөдөлмөр хөнгөвчлөхөөс гадна хаягдал гологдол гаргахгүй. Бүтээгдэхүүний өнгө үзэмж, дизайны шийдлийг сайжруулахаас гадна үйлдвэрлэлийн бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлдэг. Учир нь нэг минутанд 2500 хатгаас хийнэ гэдэг бол маш өндөр үзүүлэлт бөгөөд 0,1 мм-ээс 12,7 мм хүртэл жигдхэн урттай хатгаасыг хийдэг.

Хүссэн хэлбэр дүрс бүхий (тойрог, дөрвөлжин, гурвалжин, ромбо, угалзан, үг үсэг, тоо, лого гэх мэт) оёдлыг хийхийн өмнө, пневматик дарагчаар материалаа бэхлэнэ.

Энэ машин дээр ажиллаж байгаа хүн хээгээ компьютер дээр зурж бэлэн болгоод машиндаа оёх команд өгөхөд л гүйцээ. Машин өөрөө програмын дагуу хүний оролцоо шаардахгүйгээр ухаалаг мянга мянган оёдлыг хоромхон зуур хийнэ.

Захиалагч өөрийн ажлын шаардлагын дагуу, хээ оёх талбайдаа тохируулан сонголт хийх хэрэгтэй. Мэдээж жижигхэн хээ оёдог машин хямд, том талбай дээр хээ оёдог машин үнэтэй байгаа.

  • Цахилгаан хяналтын систем: DAHAO брэндийн электро механик удирдлагын систем
  • Компьютер дэлгэц: 7 инчийн LCD бодит өнгийн хурууны мэдрэмжтэй дэлгэц
  • Хөдөлгүүр: 750 ваттын Японы PANASONIC брэндийн зэс ороомогтой мотор
  • ХҮ тэнхлэгийн мотор: Chang Yi брэндийн шатлалт хөдөлгүүр
  • Пневматик төхөөрөмж: DELI брэндийн соленойд хавхлагатай төхөөрөмж
  • Ажлын тавцан: Зузаан хуванцар хүрээтэй, эслэг хавтан

1. Бага оврын хээ оёгч машин

Марк 20/10G 25/16G 30/20G
Ажлын тавцан 20*10 см 25*16 см 30*20см
Хөдөлгүүрийн эргэлт 2800 эрг/мин
Хурдны тохиргоо 200-20000 хүртэл 10-ын шатлалаар нэмэгдэнэ
Оёдлын урт 0,1-12,8мм
Оёдол хийх зузаан Зүүний сонголтоор
Нэг удаад хийх оёдлын тоо 20000 хатгаас
Хээний санах ой USB болон Дотоод санах ойтой
Зүү DPh17#, DPh18#, DPh19#
Чёлнок Японд үйлдвэрлэсэн (хатуу оёдлын зориулалттай)
Ул дарагч Пневматик дарагч
Хөл педалийн өндөр 20 см
Хөл педалийн гишгэлт 4-10мм
Цахилгаан хэрэглээ 220 вольт
Машины хэмжээ 1200*800*170мм 1200*800*170мм 1380*1060*170мм
Хүндийн жин 80-120 кг
Үйлдвэрийн баталгаа 2 жил
Үнэ 8500 юань 9000 юань 9500 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

2. Дунд оврын хээ оёгч машин

Марк 35/20G 45/20G 40/30G 50/30G
Ажлын тавцан 35*20см 45*20см 40*30см 50*30см
Хөдөлгүүрийн эргэлт 2800 эрг/мин
Хурдны тохиргоо 200-20000 хүртэл 10-ын шатлалаар нэмэгдэнэ
Оёдлын урт 0,1-12,8мм
Оёдол хийх зузаан Зүүний сонголтоор
Нэг удаад хийх оёдлын тоо 20000 хатгаас
Хээний санах ой USB болон Дотоод санах ойтой
Зүү DPh17#, DPh18#, DPh19#, DPh20#, DPh21# болон үүнээс дээш.
Чёлнок Японд үйлдвэрлэсэн (хатуу оёдлын зориулалттай)
Ул дарагч Пневматик дарагч
Хөл педалийн өндөр 20 см
Хөл педалийн гишгэлт 4-10мм
Цахилгаан хэрэглээ 220 вольт
Машины хэмжээ 160 см *120 см * 170см
Хүндийн жин 100-150 кг
Үйлдвэрийн баталгаа 2 жил
Үнэ 1000 юань 12000 юань 14000 юань 15000 юань

3. Том оврын хээ оёгч машин

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Марк 60/40G 80/40G 90/60G 130/90G
Ажлын тавцан 60*40см 80*40см 90*60см 130*90см
Хөдөлгүүрийн эргэлт 2800 эрг/мин
Хурдны тохиргоо 200-20000 хүртэл 10-ын шатлалаар нэмэгдэнэ
Оёдлын урт 0,1-12,8мм
Оёдол хийх зузаан Зүүний сонголтоор
Нэг удаад хийх оёдлын тоо 20000 хатгаас
Хээний санах ой USB болон Дотоод санах ойтой
Зүү DPh17#, DPh18#, DPh19#, DPh20#, DPh21# болон үүнээс дээш.
Чёлнок Японд үйлдвэрлэсэн (хатуу оёдлын зориулалттай)
Ул дарагч Пневматик дарагч
Хөл педалийн өндөр 20 см
Хөл педалийн гишгэлт 4-10мм
Цахилгаан хэрэглээ 220 вольт
Машины хэмжээ 1600 x 1500 x 1450 мм
Хүндийн жин 150-220 кг
Үйлдвэрийн баталгаа 2 жил
Үнэ 16000 юань 22300 юань 31500 юань 36800 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Ажлын тавцангийн хэмжээ хангалттай том.

Зам төмрийг гадаадаас импортлосон тул оёдлын явцад алдаа гарахгүй. Гүйлт хурдан, дуу чимээ бага, эдэлгээний хугацаа 10 жилээс дээш.

Хамгийн их элэгддэг байсан араануудыг Тайвань улсаас имдортлосон тул эдэлгээний хугацаа 5 жилээр нэмэгдсэн. Хавирах харшилдах дуу чимээг гардаггүй.

Японоос импортлосон чёлнок нь утас орооцолдохгүй, утас чангаахгүй, төмөр сайтай, цэвэрхэн цэмцгэр оёдолтой.

750 ваттын зэс ороомогтой мотор нь дуу чимээ бага, машины хүчин чадлаас давуулсан үзүүлэлтийг хангасан.

Эцэст нь хэлэхэд Монгол эсгий урлалыг ч гэсэн энэ машинаар үйлдэхэд нэн их хөдөлмөр хэмнэх болно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ