Монголчууд маань эх орныхоо хөрсөнд ургасан эмийн ургамлаар хийсэн цайгаа үйлдвэрлэх болсон нь бахархал.
Бид цайгаа орчин цагийн үйлдвэрлэлийн өндөр түвшинд хүргэхийн тулд савалгаа нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх хэрэгтэй.
Цайны шүүлтүүр цаасны ороомог нь стандартын дагуу 125мм болон 160мм гэсэн өргөнтэйгээр үйлдвэрлэгддэг. Энэхүү стандартын цаасан ороомогууд нь бүх төрлийн цай савлагч машинд болон үйлдвэрлэгчдийн стандарт савалгаанд тохирдог. Харин уртын хэмжээг нь тодорхойлдоггүй.
Нэг хайрцагндаа 2 орооомог байдаг бөгөөд энэ нь захиалга хийх доод хэмжээ юм. Ороомог бүр 7 кг орчим жинтэй байдаг.
Байгаль орчинд бохирдол үүсгэхгүй, хаягдал нь хөрсөндөө шингэж чаддаг. Цайны хандыг усанд маш сайн шингээнэ.
Цайны цаасны нягтрал нь 17гр, 18гр, 21гр, 22гр, 25гр, 28гр гэх мэт байна. Харин нягтралын зөрүү ±0,5 гр байж болно.
125мм, 145мм болон 160мм гэсэн өргөнтэй цааснуудын нэг кг материалын үнэ 40 юань.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.