Үзэмжтэй, тохилог, зай талбай бага эзлэх энэхүү ариун цэврийн өрөө нь гэр хороолол, жуулчны бааз, уурхайн кемп гэх мэт орчинд хэрэглэхэд тохиромжтой. Бүрэн тоноглогдсон. Эдэлгээ удаан, хэмнэлттэй, бат бөх, гадны цохилтонд тэсвэртэй, ханы дулаалгатай, үл зэврэх материалаар хийсэн. Үндсэн хоёр зориулалттайгаар үйлдвэрлэгдэж байна. Үүнд:
- Төвийн бохир усны шугамд шууд холбох зориулалттай
- Гэр хороололд хэрэглэх зориулалттай
Нэг байрны хэмжээ: 1.1м х 1.1м х 2.3м (Хэмжээг өөрчлүүлж болно.)
Дотор талдаа цэвэр усны сав, угаалтуур, үл зэврэх ган тосгуур, шаазан суултуур, агаар сэлгэх сэнс, гэрэл, унтраалга гэх мэт ариун цэврийн өрөөнд байх ёстой бүх тоноглол бий.
Зориулалт | Хэмжээ | Хаалганы тоо | Үнэ |
Төвийн шугам | 1.1м х 1.1м х 2.3м | Нэг хаалга | 2800 юань |
Зөөврийн | 1.1м х 1.1м х 2.3м | Нэг хаалга | 2800 юань |
Төвийн шугам | 2.0м х 1.1м х 2.3м | Хоёр хаалга | 3200 юань |
Зөөврийн | 2.0м х 1.1м х 2.3м | Хоёр хаалга | 3200 юань |
Төвийн шугам | 3.0м х 1.1м х 2.3м | Гурван хаалга | 4200 юань |
Зөөврийн | 3.0м х 1.1м х 2.3м | Гурван хаалга | 4200 юань |
Үнийн саналд үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг жич тооцох болно.
Шалыг үл зэврэх хөнгөн цагаан материалаар хийсэн бөгөөд хальтрахаас сэргийлэх иржгэр гадаргуутай.
Энэхүү жорлон нь нүхэн дээр суурьлуулах болон доороо бохирын савтай гэсэн хоёр хувилбараар үйлдвэрлэгдсэн.
- Эхний хувилбар: Суултуурын доод талыг бохир зайлуулах сувагтай нь холбосон учир шууд бохирын шугамд холбож болно.
- Удаах хувилбар: Бохир зайлуулах савыг аваад цэвэрлээд байх боломжтой.Эсвэл нүх ухаад хэрэглэж болно.
Fiber glass буюу хөнгөн хуванцар материалаар хийсэн. Цэвэрлэхэд хялбар, хөнгөн.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.