Дулааны хэмнэлт

Барилгын дулаан нь дараах хоёр үндсэн хэлбэрээр алдагддаг байна.Үүнд:
1. Хаших хийцийн алдагдал буюу ханын материалын дулаан дамжуулалтаас үүсэх алдагдал. Үүнийг олон улсын хэлээр трансмиссийн алдагдал гэж нэрлэдэг.
2. Агаар нэвтрэлтийн алдагдал. Барилгын хаалга, цонх, хананд зай завсар гарвал түүгээр агаар гадагшилж түүнтэй хамт их хэмжээний дулаан алдагдана. Зай завсраар гарах дулаан агаарын алдагдлыг олон улсын нэр томъёогоор инфильтрацийн алдагдал хэмээнэ.

Дулааны трансмиссийн алдагдал

Барилгын гадна хана, дээвэр, шал, цонх, хаалга зэрэг хашлага хийцээр дулааны зонхилох хэсэг алдагддаг. Энэ алдагдал тухайн барилгын дулааны алдагдлын 70-90%-ийг эзэлдэг. Гэхдээ тухайн барилгын байршил, хийц.гадаргуугийн талбайн хэмжээ, геометрийн хэлбэр зэрэг нь үүнд бас их нөлөөлнө. Барилгын дотор болон гадна агаарын температурын зөрүү нь дулааны солилцоо явагдах үндсэн шалтгаан болдог ба барилгын хашлага хийцийн дулаан дамжуулах үзүүлэлт их байх тусам дулааны алдагдал тэр хэмжээгээр их байдаг. Барилгын дулаан техникийн шинэчилсэн нормд (БНбД 2.01.01-92) барилгын хашлага хийцийн дулаан тусгаарлалтын үзүүлэлтүүдийг халаалтын улирал үргэлжлэх хугацаанас хамааралтайгаар дулаан дамжуулах хөрвүүлсэн эсэргүүцэл Rш (м2 °С/Вт)-ээр илэрхийлсэн байдаг. Энэ үзүүлэлт их байх тусам дулаан тусгаарлах чанар өндөр байна. Барилгын дулаан тусгаарлалтын үзүүлэлтүүдийг манай улсын стандартад дулаан дамжуулалтын эсэргүүцэлээр (Р) барилгын хийц бүрээр нь тогтоожээ.
Үүнд:
- Гадна хана 3.5-4.2 м2С/Вт
- Хучилт(дээвэр) 5.2-6.2 м2С/Вт
- Шал 1.8 м2С/Вт-аас багагүй
- Цонх 0.53-0.55 м2С/Вт

Дулааны инфильmрацийн алдагдал

Агаар нэвтрүүлэлтийн алдагдал нь барилгын цонх, хаалганы завсар зай, хашлага хийцийн уулзвар, үүссэн ан цаваар болон салхижуулалт хийх үеэр гардаг. Салхижуулалт хийх үед өрөөний доторх дулаан агаар гаднах хүйтэн агаараар солигдон дулаан алдахад хүргэдэг. Ер нь барилгын завсар зай ан цаваар гадагшилж буй дулаан нийт дулаан алдагдлын 10-40%-ийг эзэлнэ. Монголын өвөг дээдэс "Тэвнэний чинээ нүхээр тэмээн чинээ жавар ордог" гэж сургадаг байсныг санаж, барилгын битүүмжлэлд онцгой анхаарах шаардлагтай. Үүнд хамгийн түрүүнд цонх, хаалгыг сайн битүүмжлэх хэрэгтэй.
Агаар сэлгэлт нь өрөөн дэх хорт бодисуудыг (илүүдэл дулаан, чийг, хорт хий, уур) зайлуулах үүрэгтэй. Эдгээр бодис нь өрөөнд илүүдэл байдлаар удаан хадгалагдсанаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс гадна өрөөний чийгшилтийг нэмэгдүүлж, цан үүсгэдэг тул агаарыг үе үе сэлгэж байгаарай.
Эрүүл ахуйн норм ёсоор цаг тутам өрөөний агаарын хагасыг сэлгэж байх шаардлагатай. Ер нь өдөрт 2 удаа хаалга цонхыг нээж 5-10 минут агаар оруулах хэрэгтэй. Ийм нөхцөлд өрөөний бохирдсон агаар шинэ агаараар ханыг хөргөхгүйгээр бүрэн солигдоно. Агаар сэлгэх хугацаа ихэсвэл халаалтын эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох богино хугацаанд агаарыг бүрэн сэлгэж байхаар тооцож, төлөвлөх хэрэгтэй.

Дулаан хэмнэвэл мөнгө хэмнэнэ

Аливаа юманд тооцоотой хандана гэдэг бол арвич хямгач байхын үндэс. Монголчууд бид бүх зүйлдээ баримжаагаар хандаад сурчихаж.
- Танайх жилд хэдий хэмжээний түлш хэрэглэдэг вэ? гэж асуувал:
- Хоёр машин мод гэх юмуу эсвэл нэг машин нүүрс түлдэг гэж хариулна. Нэг машин нүүрс гэдэг нь 5 тн орчим гэсэн үг. Заавал тийм хэмжээний түлш хэрэглэх юм гэж бат ойлгоно. Түүнийг хэмнэх талаар бодож санаа зовохгүй. Хэрэв нарийвчилж судлаад үзвэл өрхийн төсвийн нилээд хэсэг нь түлээнд зарцуулагддаг нь харагдана.
Бид гэр байшин орон сууц барихдаа хямд төсрийг хараад юухан хээхнээр барьчихна. Тэгээд түүнээ дулаацуулах гэж олсон хэдэн бор төгрөгөө шатаагаад дуусна. Хэрэв дулаан сууц барих буюу орон сууцаа шаардлагын түвшинд хүртэл дулаалж чадвал түлээний хэмнэлтээсээ зарсан зарлагаасаа хэдхэн жилийн дотор нөхчих боломж бий гэнэ. Барилгын зай завсрыг чигжээс хийх замаар битүүлж, хаших хийцийг дулаалгын материалаар нэмэлт дулаалга хийж дулааны алдагдлыг бууруулах боломжтой.

Дулааны эсэргүүцэл гэж юу вэ?

Дулааны эсэргүүцэлийг барилга ба барилгын үйлдвэрлэлд R value хэмээх хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Аливаа материалын дулааныг эсэргүүцлийг тодорхойлохдоо нэгж хугацаанд нэвтрэн гарах дулааны температурын алдагдалыг харьцуулан үнэлнэ. Дулааны дамжуулалтанд материалын зузааны хэмжээ ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл:

Барилгын хана, шал, тааз, дээврээр дулаан алдагдуулахгүйн тулд дулаан эсэргүүцэл ихтэй дулаалгын материалаар дулаалга хийж өгнө. Ингэсэнээр гадна халуун болон хүйтэн агаарын урсгал дулаалгын материалаар дамжин өнгөрөхдөө тодорхой хэмжээний дулааны эсэргүүцэлтэй тулгарч, температурын хэмжээнд өөрчлөлт орно. Энгийн утгаар ойлгох юм бол зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэн агаарын урсгал дулааны хүчтэй эсэргүүцлийн улмаас байшинд үл нэвтэрнэ.

Нэг инч буюу 2.54 см зузаан материал дулааны дамжуулалт бага байвал дулааны эсэргүүцэл сайн байна гэж ойлгож болно.

Барилгын дулаалгыг ихэвчлэн шилэн хөвөн, EPS хөөсөнцөр, XPS хөөсөнцөр, чулуун хөвөн, даавуу, хонины ноосоор дулаалдаг. Барилгын хана, шал, дээвэр зэрэг хийцүүдийг дулаалах стандарт хэмжээ харилцан адилгүй байна. Эдгээр дулаалгын материалуудын дулааны эсэргүүцэл харилцан адилгүй байдаг.

Дулааны эсэргүүцлийг тоон утгаар ойлгохын тулд R value хэмээх хэмжигдэхүүнийг хэрэглэнэ. Дулааны эсэргүүцлийн тоон утга өндөр байх тусам дулааны алдагдал төдий чинээ бага байна гэсэн үг.

Дулааны эсэргүүцлийн норм хэмжээ

АНУ-ын газар нутгийг цаг агаарын 7 бүсэд хуваадаг. Нэгдүгээр бүсэд халуун уур амьсгал давамгайлдаг бол 7-р бүсэд хүйтэн уур амьсгал давамгайлна.

АНУ-ийн цаг агаарын хамгийн хүйтэн бүс нутаг (Зураг дээр : 6 ба 7 р бүс нутаг ) болох Канадтай хил залгаа мужууд болон Аляскийн хойг (7- р бүс ) нь Монгол орны цаг агаарын бүс тэй ижил төстэй гэж ойлгож болно.

Энэ бүс нутагт барьж байгуулж байгаа барилга байгууламжийн дулааны эсэргүүцэл нь дээврийн хонгилд R49- R60, таазанд R30- R60, хананд R13- R21, шал R25- R30 байх нь зүйтэй гэж судлаачид тодорхойлсон байна. Иймд Монголчууд бид ч гэсэн дулааны эсэргүүцлийн энэ тоон утгыг өөрсдийн барьж байгаа байшинд хэрэглэж болно.

Байшингийн дээврийн хөндийн дулаалгын материалын дулааны эсэргүүцэл АНУ-ын инчийн системээр R-38 байх ёстой гэж үзвэл метрийн СИ системд бол 38 *0.176= 6.7 болно.

Дулаалгын материалыг хэрэглэх нь барилгын дулааны алдагдалыг бууруулах хамгийн шилдэг арга юм. Дулааны алдагдал ихтэй байшин нь таныг эдийн засгийн үргүй зардалд хүргэж, их хэмжээний хохирол дагуулдаг. Барилгыг барихдаа ямар дулаалгын материал хэрэглэх эсэхээ юуны өмнө тооцоолох хэрэгтэй.

Барилгын техник технологи өндөр хөгжсөн эрин үед амьдарч байгаа бид өнгөрсөн зууны технологтойгоо зууралдаад баймааргүй байна.

Монгол орон шиг өвөлдөө хүйтэн, зундаа халуун цаг агаарын бүс нутагт насаараа амьдрах байшингаа барих гэж байгаа бол дулаалгын материалын сонголт дээр ихээхэн анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй.

Орчин үед шилэн хөвөн, чулуун хөвөн, хөвөн даавуу, целлойд, вакуумжуулсан давхар шил, EPS цагаан хөөсөнцөр, XPS хөөсөнцөр, полиуритан, вермикулит, перлит, мод ургамалаас гаралтай мяндас (олс, маалинга, хөвөн, үйс гэх мэт), сүрэл, шар шавар, цемент, хонины ноос гэх зэрэг маш олон янзын материал хэрэглэж байна. Эдээр материал нь дулааны эсэргүүцэл, цацраг туяа, конвекцийн хувьд харилцан адилгүй байна.

Төлөвлөлт

Дулаалгын материалын зардал нь тухайн барилгын дизайн, цаг агаарын бүс, эрчим хүчний зардал, хувийн мөнгөн хөрөнгийн нөөцөөс их шалтгаална. Мөн нарны цаг, улиралын өөрчлөлт нөлөөлнө. Иймд загвар дизайныг орон нутгийн цаг агаарын өөрчлөлт, нарны тусгал, салхины чиглэлийг анхаарах нь чухал. Монгол орны хувьд өвлийн улиралд ихэвчлэн баруун хойноосоо хүйтэн агаарын урсгал хүчтэй салхилж байдаг тул хойноо болон баруун талдаа дулаалга сайтай битүү цонхгүй хана хийж өгөх нь зүйтэй байдаг.

Мөн тоосгон болон блокон байшин дулааны алдагдал их байдаг тул Канад технологийн дулаалгатай SIP хавтанг хэрэглэх нь илүү тохиромжтой. Энэ нь сайн чанарын дулаалгын материалаар эрчим хүчний хэмнэлтийг 80-90 хувь хүртэл нэмэгдүүлэх давуу талтай.

Цаг агаар

Цаг агаарын хүйтан бүс нутагт

Хамгийн гол зорилт бол барилгын дулааны алдагдлыг бууруулах явдал юм. Цонх, хаалга, дээвэр, тааз, хана зэрэг барилгын бүх хийцүүд нь хүйтэн агаарын урсгал нөлөөг бүрэн эсэргүүцэж чадах дулаалгатай байна. Ханы зузааны хэмжээ нь хамгийн багадаа 15см зузаан EPS цагаан хөөсөнцөрөөр дулаалсан байвал зохино.

Цаг агаарын дулаан бүс нутагт

Дулаан уур амьсгалтай бүс нутагт нарны энергийн дулаанаас хамгаалалт хийх явдал юм. Цонхоор нэвтрэх нарны туяа дулааны энергийг их хэмжээгээр нэмэгдүүлнэ. Дан шил нарны энергийн 78-85 хувийг чөлөөтэй нэвтрүүлдэг.

Нарны шууд тусгалыг багасгахын тулд тусгай зориулалтын сүүдрэвчийг цонхонд хийж өгдөг. Цонхноос гадна хана дээвэр тааз халж, өрөөний температурыг их хэмжээгээр нэмэгдүүлдэг. Үүнийг тулд дулааны эсэргүүцэл ихтэй дулаалгын материал ашиглаж, өрөөний дулааны температурыг тогтворжуулна. Үүний тулд хүйтэн сэрүүн бүс нутагтай харьцуулбал илүү их эсэргүүцэлтэй дулаалгын материал хэрэгтэй болдог.

Дулааны эсэргүүцэл

Дулааны эсэргүүцлийг R-value хэмээх нэгжээр тодорхойлох бөгөөд метрийн СИ систем болон АНУ-ын инчийн системээр илэрхийлдэг. Тухайлбал:

Байшингийн дээврийн хөндийн дулаалгын материалын дулааны эсэргүүцэл АНУ-ын инчийн системээр R-38 байх ёстой гэж үзвэл метрийн СИ системд бол 38*0.176=6.7 болно.

Хамгийн тохиромжтой дулаалгын материалууд

Шилэн хөвөн

Хамгийн түгээмэл дулаалгын материал юм. Энэхүү материалыг энгийн болон өндөр нягтралтай гэж ангилдаг бөгөөд эдгээрийг барилгад хэрэглэх зориулалт нь өөр өөр юм. Өндөр нягтралтай шилэн хөвөнг чөлөөт орон зай багатай газар хэрэглэнэ.

Шилэн хөвөнг барилгад хэрэглэхдээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй дүрмийг чанд мөрдөж ажиллах шаардлагатай бөгөөд тусгай хамгаалалтын ажлын хувцас хэрэглэх нь зүйтэй. Учир нь шилэн хөвөн нь агаарт амархан дэгдэж, амьсгалын замын эрхтэн, нүд, арьсанд хортой нөлөө үзүүлдэг. Формальдегидийн хорт хий ялгардаг учир уушиг болон арьсанд цочирол өгдөг.

Гэвч Францын Saint Gobain группийн үйлдвэрлэж байгаа Isover шилэн хөвөн нь дээрхи хорт нөлөөг багасгаж чадсанаараа дэлхийн зах зээлд тэргүүлж байна.

Үйлдвэрийн үнийн санал

Нягтрал Зузаан Стандарт шилэн хөвөн K18 тугалган
цаастай шилэн хөвөн
K18 тугалган
цаастай Isover
шилэн хөвөн
1 12кг/м³ 100мм 7.12 юань/кв.м 8.12 юань/кв.м 8.96 юань/кв.м
2 12кг/м³ 120мм 7.94 юань/кв.м 8.94 юань/кв.м 9.95 юань/кв.м
3 14кг/м³ 100мм 7.8 юань/кв.м 8.8 юань/кв.м 9.78 юань/кв.м
4 14кг/м³ 120мм 8.76 юань/кв.м 9.76 юань/кв.м 10.94 юань/кв.м
5 16кг/м³ 100мм 8.49 юань/кв.м 9.49 юань/кв.м 10.61 юань/кв.м
6 16кг/м³ 120мм 9.59 юань/кв.м 10.59 юань/кв.м 11.93 юань/кв.м

Техникийн үзүүлэлт

Урт=24.4м
Өргөн=1.22м
Дулаан тусгаарлах чадвар = 0.041w/m.k

Нэг инч буюу 2.54см зузаан шилэн хөвөнгийн дулаан эсэргүүцэл 2.9-3.8 R value байдаг.

Үйлдвэр дээр хийсэн сурвалжлага

Энэхүү дулаалгын материал нь төмөр каркастай Канад хаусын станпартын дагуу 1,22м өргөнтэйгөөр үйлдвэрлэгдсэн бөгөөд Эрээн хотод худалдаалж байгаа шилэн хөвөнгөөс чанарын хувьд илүү. Үнийн хувьд ч бас харьцангуй хямд байлаа. Тухайлбал: Эрээн хотод 5 см зузаан, 12кг/м3 нягтралтай шилэн хөвөнгийн нэг кв.метр нь 7,5 юань байхад үйлдвэрээс 5 см зузаан, 12кг/м3 нягтралтай шилэн хөвөнг 7,12 юанаар худалдан авч болно. Эндээс харахад хоёр дахин зузаан шилэн хөвөнг үйлдвэр дээрээс нь авахад 0,38 юанаар хямд байна.

Glass wool

Зураг дээр: 100мм зузаан шилэн хөвөн.

glass wool

Зураг дээр: K18 тугалган цаастай Isover шилэн хөвөн. Үйлдвэрийн үнэ: 8,96 - 11,93 юань/кв.м

glass wool

Зураг дээр: K18 тугалган цаастай шилэн хөвөн. Үйлдвэрийн үнэ: 8,12 - 10,59 юань/кв.м

glass wool

Зураг дээр: Стандарт шилэн хөвөн. Үйлдвэрийн үнэ: 7,12 - 9,59 юань/кв.м

Хөвөн даавуу

Энэхүү дулаалгын материал нь хөвөн хуучин даавуу болон хуванцар мяндаснаас бүрддэг. Давуу тал нь гэвэл зөөлөн бөгөөд шилэн хөвөн шиг загатнуулахгүй. Ямар нэгэн химийн хорт бодисын хэмжээ бага боловч хорхой шавьж, мэрэгч амьтад үүрлэх боломжтой.

Нэг инч буюу 2.54см зузаан хөвөн даавууны дулаан эсэргүүцэл 3.0-3.7 R value байдаг.

Ноос

Хонины ноос нь хөвөн даавуутай ижил боловч үйлдвэрлэлийн явцад хорхой шавьж, мэрэгчид үүрлэхээс сэргийлсэн хольцтой. Америк, Англи, Австрали болон Европын орнуудад хамгийн өндөр үнэтэй дулаалгын материалд тооцогдох боловч барилгын экспертүүдээс хамгийн их үнэлэлт авч чадсан цорын ганц эко дулаалгын материал юм.

Хонины ноосыг барилгын салбарт дуу болон дулаан тусгаарлагчаар хэрэглэх бөгөөд нэг инч буюу 2.54см зузаан хөвөн даавууны дулаан эсэргүүцэл 3.4-4.2 R value байдаг.

Хонины ноосоор дулаалгын материал хийхийн тулд 9:1 харьцаагаар хонины ноосонд шилэн хөвөнг хольдог. (Энэ бол нууц жор!!!)

Монгол орны цаг агаарын онцлог

Нарны цацраг:

Монгол орон цэлмэг тэнгэр тунгалаг агаартай учир нарны гийгүүлэлтийн үргэлжлэх хугацаа их 2600-3300 цаг. Нарны гийгүүлэлт нь нарны өндрөөс шалтгаална. Тус орны төвийг дайрах 48 градусын өргөрөгт 6-7-р сард 60-660, 12-1-р сард 20 орчим градус байна. Хойшлох тутам нарны тусгалын өндөр багасч урагшлах тутам ихсэнэ. Олон жилийн дунджаар тус оронд жилийн 230-260 хоногт цэлмэг, 50-70 хоног бүрхэг, нарны нийлмэл цацраг 4000-4800 K/cal. Хойд хэсгийн уулархаг нутагт 4000-4500 K/cal, Говьд 4500-4800 K/calбайдаг. Энэ нь сар болон улиралаар харилцан адилгүй бөгөөд өвөл бага зун их байна. Жилийн 6-р сард их 12,1 сард бага байна. Энэ зүй тогтол нь хойноосоо урагшлахдаа нэмэгддэг (100-140K/cal, 1см 2). Агаарын орчил урсгал: Манай орон хойд хагасын сэрүүн бүсэд орших учир дундад өргөрөгийн эх газрын агаарын орчил хөдөлгөөн зонхилно.

Монгол орны агаарын орчил хөдөлгөний онцлог нь бүх л жилийн турш эх газарлаг агаар давамгайлж агаарын цулс баруун хойд талаас голчлон орж ирдэг.

Монгол орны хувьд хүйтэн улиралд хойд туйлын агаарын масс, дулаан улиралд дулаан бүсийн агаарын цулс зонхилох тул тухайн үеийн уур амьсгалыг тодорхойлдог. Жилийн хүйтэн улиралд эх газар далайгаас илүү хөрөхийн хамт Туйлын хүйтэн агаар нэвтрэн орж ирэн их хүйтэрч Төв Азийн их даралтын мужийг үүсгэнэ. ИНХ, Увсын хотгорт хамгийн их даралт нь 1054.7 мб хүрдэг. Тэгвэл жилийн дулаан хагаст үүний эсрэг байдал бий болдог. Төв Азийн эх газар наранд хүчтэй халж баруун өмнийн дулаан бүсийн халуун, хуурай агаар орж ирэн циклоны нөлөө идэвхжинэ. Агаарын даралт энэ үед 760 мб болдог. Энэ бүхэн нь тэнгэр цэлмэг, өвлийн улирал урт бөгөөд хүйтэн, зун нь халуун хур тунадас нийтдээ бага агаарын халуун, хүйтэн жил байтугай нэг хоногийн дотор эрс өөрчлөгдөж улиралын ялгаа тод илэрч, хавар намрын улирал богино, шилжилтийн байдалтай болно. Энд температурын хувьд эрс тэс байна.

Уур амьсгалын ерөнхий тодорхойлолт. (Агаарын температур)

Монгол орон эх газрын гүнд д.т.д их өндөрт өргөгдсөн явдал нь өвлийн улиралыг урт, хүйтэн, зуны улирлыг дулаан болгож хоногийн ба жилийн температур алгуураараар нэмэгдэнэ. Агаарын жилийн дундаж температур олон жилийн дунджаас авч үзэхэд ерөнхийдөө -5.30- 40 -ийн хооронд хэлбэлзэнэ. Гэхдээ хойт нутгуудаар хасах, өмнөх нутгуудаар эерэг утгатай байна. Жилийн дундаж температурын хэлбэлзэл 100 хүрч байгаа нь уур амьсгалын эрс тэс шинжийг илтгэнэ. Жилийн хамгийн хүйтэн сар нь 1 сар бөгөөд дундаж темератур нь -16- 350 ын хооронд хэлбэлзэнэ.

Гадаргын байдал хотгор гүдгэрээс шалтгаалж уулархаг нутагт -25 -350, талархаг нутагт -15- 200 байна. Ижил өргөрөгт орших нутгуудад -8-120хүйтэн байна. Хойноос урагшлах тутам буурна. Гэхдээ энд хотгор гүдгэрийн нөлөө их байна. Тухайлбал: ИНХ-т -30 - 340(Ховд, Увс), уулархаг газар -200- аас хэтрэхгүй. Хамгийн их хүйтэн нь Архангайн Тариатат -36 -500, Завханы Тосонцэнгэлд -50 -530 хүрч байжээ. Уулархаг хойд хагаст жилийн 210-250 хоног хүйтэн байх бөгөөд -250-с дээш хүйтэн 100-105 хоног, тал нутагт 190 хоног хүйтэн байснаас 25-30 хоног нь -250- их хүйтэн байсан байна.

Хамгийн дулаан сар нь 7-р сар бөгөөд сарын дундаж температур нь 15-250, энэ үеийн температурын нэг онцлог нь тэр өргөрөгт орших бусад орноос бага (д.т.д өндөрт), үнэмлэхүй их температур уулархаг хойд хагаст 35- 390, говьд 37-410байна.

Температурын 300 дээш утга нь хойт хагаст 7-10 хоног, Говьд 30-39 хоног байна. Эндээс үзэхэд халуун хүйтний зөрөө их бөгөөд 1-7 сарын дундаж температурын 50- 600үнэмлэхүй их температур 80 - 900 хүрдэг. Өдөр шөнийн температурын хэлбэлзэл хавар, намрын улиралд их бөгөөд дундаж температур нь 25 -350хүрнэ.

Температурын өөр нэг онцлог бол температурын хоногийн явц тод илэрдэг явдал юм. Энэ нь хамгийн их нь үдээс хойш 14- 15 цагийн үед, бага нь нар мандахаас өмнө өглөөний 5-6 цагийн үед ажиглагдана. Агаарын температурын тархалтанд илрэлээ олдог эх газрын уур амьсгалын онцлог дулаан улиралд(хавар, намар) гэнэтийн хүйтрэлт олонтоо тохиолдоно. Хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа богино бөгөөд ууулархаг нутаг 90-110 хоног, Говьд 140-150 хоног байна. Дулааны хангамж нь агаарын хоногийн дундаж температур 100-с дээш байх үеийн температурын нийлбэр юм. Энэ нь дунджаар 1000-30000байна. Уулсын дээд биеэр 4000, Ойт хээрт 1000 -20000, Говьд 30000 байна. Эдгээр нь уур амьсгалын эх газарлаг шинжийг харуулдаг. Уур амьсгалын эх газарлаг шинжийг Ивановын томъёогоор тодорхойлдог. Үүнд:

К= А* 100
6.33 j Оросын эрдэмтэн Иванов уур амьсгалын эх газарлаг шинжийг 6 хувааж үзсэн. Үүнд:
1. Далайн (эх газарлаг шинж) < 100
2. Сулавтар эх газарлаг (100-130)
3. Эх газарлаг (131-165)
4. Дундаж эх газарлаг (166- 205)
5. Эрс эх газарлаг(206- 250)г
6. Хэт эх газарлаг(250>) Манай орон 200-300-гийн утга хооронд байх ба эрс эх газарлагаас, хэт эх газарлаг шинжид орно. Уур амьсгал нь байгалийн шинжээс хамаарч газар бүрт харилцан адилгүй байна.

Хур тунадас:

Эх газрын гүнд, уулсаар хүрээлэгдсэн, далайгаас алслагдсан байх тул хур тунадас багатай. Мөн энд уур амьсгалын горим агаарын орчил хөдөлгөөн нөлөөлдөг. Эсрэг циклоны үед (11-3-р сард) хур тунадас бага бөгөөд жилд орох хур тунадасны 10 -15 хувь оногдоно. Дулааны үед (4-10 сар) хур тунадасны 85-90 хувь нь унах бөгөөд 30-65 хоног нь бороотой байдаг. Дулааны улиралд хур тунадасны ихэнх нь унадаг нь эрс тэс уур амьсгалтай нутгийн нэг гол шинж юм.

Хур тунадасны хувиарлалт гадаргын байдлаас шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл: энэ нь гадарга өндөрсөх тутам нэмэгддэг. Манай орны хувьд урдаасаа хойш, баруунаас зүүн тийшлэх тутам нэмэгдэнэ. Манай орны хойд хагасд 200-300 мм, Говьд 100-200мм түүнээс ч бага тундас унана. Хангай, Хөвсгөл, Хэнтий, Алтайн уулсын дээд биеэр 400-500мм, уулс хоорондын хөндийд 200-300мм, хээр талд 150-200мм, Говь цөлийн бүсэд 150-100 мм түүнээс ч бага байдаг. Харин Дорнод тал 270-280мм байна. Хур тунадасны хувиарлалтанд уулсын хажуу бэл, зүг зовхис нөлөөлнө. Уулын салхин тал ба баруун хойд, хойд хажууд тунадас илүү унана. Хойд нутгаар жилийн 60-70 хоног, өндөр уулсын хөндийд 40-60 хоног, Говьд дөнгөж 30 хоног бороотой. Хоногийн явцад 2 max (Үдээс хойш, өглөөгүүр), 2 min (Шөнө, өглөө) үе ажиглагдана. Мөн улиралаар ялгаатай байдаг бөгөөд (Зун 6 сар 8 сарын эх) харин өвөл, хавар бага. Ууршуулах чадвар хойд хэсэгт 561-732мм, Дорнод хэсэгт 723-822мм, Говьд 915-1304мм-ийн хооронд хэлбэлзэнэ. Уур амьсгалын хуурайшиж байна уу, үгүй юу гэдэг асуудал эндээс үүдэн гардаг.

Улирал ялган тогтоох тухай:

Монгол орны уур амьсгалын нэг онцлог бол жилийн дөрвөн улирал ээлжлэн солигддог явдал юм. Гэхдээ манай орны нутагт улиралын эхлэх, дуусах, үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг.

Өвлийн улирал урт бөгөөд хүйтэн, зун нилээд халуун, хавар намрын улирал богино шилжилтийн байдалтай байна. Улиралын шилжилт тод ялгарахгүй болохоор эхлэх, дуусах хугацаа тодорхой нарийн тогтоогдоогүй.

Э.М.Мурзаев, Ш,Цэгмид нар хүмүүсийн дээр үеэс дагаж ирсэн хуанлийн тооллыг баримтлан (гурав, гурван сараар) тогтоосон байдаг. Бодит байдалд (ХАА-д) ойртуулах зорилгоор агаарын хоногийн дундаж температурыг (0 0) давулиралын ялгааг үндсэн хоёр үеэр (халуун, хүйтэн) тодорхойлжээ. Улиралыг тогтоох олон арга бий. Үүнд:

1 . Нарнаас ирэх цацрагын өндөр
2. Агаарын температур тодорхой заагийг давах хугацаа.
3. Цас хайлах, тогтох хугацаа
4. Уур амьсгалын иж бүрэн арга. (Федеров, Баранов) Энэ арга нь ямар нэг хэв шинжийн агаар шинээр илрэх буюу арилах чанарын өөрчлөлтийг баримталдаг. Дундаж өргөргийн нутагт тогтоохдоо зуны улиралыг хүйтрэлгүй дулаан агаар илрэх, харин өвлийг дулаан цаг агаар бүрэн арилах энэ өөрчлөлтөөр тогтоожээ. Хавар намрыг 00-ыг дайрч гарах цаг агаарын байдлаар тодорхойлно.
5. Синоптик арга. Манай орны хувьд 2-р аргыг сонгон авах нь ашигтай юм. Гэхдээ агаарын хоногийн дундаж температур ямар нэгэн тодорхой хэмжээг дайрч гарах үеийг тухайн газар нутгийн онцлог, аж ахуйн хэрэгцээ шаардлагад тохируулан сонгож авах нь зохимжтой юм.

Манай орны хувьд дундаж температур 5- 100-г давж дээшлэх доошлох хугацааг гол үзүүлэлт болгон улиралыг тогтооно.

— Өвлийн улирал нь (-5 -50) хооронд (дээшлэх, доошлох) хугацааг хамарна.
— Зуны улирал нь (10+ 100) хооронд (дээшлэх, доошлох ) хугацааг хамарна.
— Хаврын улирал (-5 + 100) хооронд (дээшлэх)
— Намрын улирал ( +10- 50) хооронд (буурах) шилжилтийн үеүүдийг хамруулан үзнэ.

Үүнчлэн улиралын дотор шинж чанараараа өөр хоорондоо ялгаатай өвөрмөц онцлог үеүүд байдаг бөгөөд үүнийг улиралын хөгжлийн үе гэнэ. Үүнийг дараах байдлаар дөрвөн үе болгоно.