Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Та үйлдвэрлэлийн байрандаа ариун цэврийг сахиж, бүтээгдэхүүндээ эрүүл ахуйн шаардлага хангуулахад хамгийн чухал төхөөрөмж бол агаар үлээгч хаалга юм. Олон улсын ISO9001 чанарын стандартыг хангасан үйлдвэрлэл явуулахад хамгийн нэн тэргүүнд шаардах төхөөрөмж бол Air shower гэгдэх агаар үлээгч хаалга юм.

Агаарын цэвэршүүлэгч өрөө гэдэг нь тоосонцорыг үлээж ариутгах төхөөрөмж бөгөөд эрүүл ахуйн шаардлага өндөр тавигдсан ажлын байрны орох хаалган дээр өргөн хэрэглэгдэнэ.

Үйлдвэрийн ажилчин ажлын байранд нэвтрэхдээ энэ өрөөгөөр заавал дамжин өнгөрөх бөгөөд маш нарийн шүүлтүүрээр цэвэрлэгдсэн агаарын хүчтэй урсгал хүний хувцасанд наалдсан элдэв гадны бохирдол, тоос шороог 360 градусаар эргэн тойрон үлээж цэвэрлэнэ. Үүнээс гадна үйлдвэрийн хаалгаар оруулж байгаа түүхий эд материалыг ч гэсэн энэ өрөөгөөр дамжуулах цэвэрлэж болдог.

Орох гарах хоёр хаалга нь электрон цоожтой бөгөөд гаднаас бохир агаар үйлдвэрлэлийн байр рүү нэвтрэх замыг хаана.

Цэвэр орчин гэж юу вэ? Орчин тойроны нэг куб метр эзэлхүүнтэй агаарын найрлаганд байгаа тоосонцор, микро-организм, үнэрт бодис, химийн нэгдлүүдийн тоо хэмжээ 0,005 до 100 мкм-ийн хооронд байдаг. Харин цэвэр орчины агаарын тоосжилтийн хэмжээ 0,1-5,0 мкм байвал зөвшөөрөгдсөн хэмжээнд байна гэж үздэг. Үүнээс гадна температур, чийглэг, агаарын даралт гэх мэт нэмэлт үзүүлэлтүүд нөлөөлнө.

Тэгвэл нүдэнд үл үзэгдэх энэ их тоосжилтоос хэрхэн сэргийлэх вэ? Мэдээж гаднаас агаараар болон хүний хувцас хунараар дамжин орж ирж байгаа тоосонцор, нян бактери, үнэрийг үл нэвтрүүлэх асуудал юм.

Дэлхийн олон орны эрдэмтэд үүнтэй санал нэгдэж байгаа гол сэжүүр бол агаар үлээгч хаалга буюу air shower юм.

Үйлдвэр гадна талын корпусыг өнгөт ган болон үл зэврэх гангаар үйлдвэрлэнэ.

Сонголт Нэг хүний 2 үлээгчтэй Хоёр хүний хоёр үлээгчтэй Зөөврийн
Гадна хэмжээ 124*100*205 см 124*100*205 см 124*100*205 см
Дотор хэмжээ 79*86*195 см 79*86*195 см 79*86*195 см
Их биеийн материал Гадуураа өнгөт төмөр, дотор талдаа SUS201 эсвэл SUS304 маркийн үл зэврэх ган хийц сонгож болно.
Хаалга Хоёр талаасаа үл зэврэх гангаар хийсэн, цонхтой, электрон цоожтой, автоматаар хаалга түгжих механмзмтай.
Үлээгч Хоёр талдаа 12 ширхэг ган үлээгчтэй Хоёр талдаа 24 ширхэг ган үлээгчтэй Хоёр талдаа 36 ширхэг ган үлээгчтэй
Үлээгчийн марк G2* нэг ширхэг, Н2 нэг ширхэг G2* хоёр ширхэг, Н2 хоёр ширхэг G2* гурван ширхэг, Н2 гурван ширхэг
Шүүлтүүр ≥99,99 хувь (0,5µм хэмжээтэй тоосонцор)
Сэнс 125вт нэг ширхэг / 2800м3/цаг 125вт хоёр ширхэг / 2800м3/цаг 125вт гурван ширхэг / 2800м3/цаг
LED гэрл 5 вт нэг ширхэг 5 вт хоёр ширхэг 5 вт гурван ширхэг
Үлээлт хийх хугацаа 0-99 секунд (Тохируулж болно)
Цахилгаан хэрэглээ 3 фаз 380 вольт 3 фаз 380 вольт 3 фаз 380 вольт
Хяналтын систем Индукцийн үлээлтийн систем, Автомат яригчтай
Хүндийн жин 320 кг 450 кг 850 кг
Хүний тоо 2 хүн 4 хүн 6 хүн
Үйлдвэрийн баталгаа 13 сар 13 сар 13 сар

Захиалга авсан өдрөөс хойш сонголтын дагуу 2-5 ажлын өдөрт үйлдвэрлэж Эрээн хот руу тээвэрлэнэ.

Загварууд Үнэ
Нэг хүний 2 үлээгчтэй 201 маркийн ган доторлогоо өнгөт төмөр гадартай 6980 юань
Хоёр хүний 2 үлээгчтэй 201 маркийн ган доторлогоо өнгөт төмөр гадартай 10980 юань
Нэг хүний 2 үлээгчтэй гадна дотор тал нь бүрэн 201 маркийн ган доторлогоотой 8180 юань
Хоёр хүний 2 үлээгчтэй гадна дотор тал нь бүрэн 201 маркийн ган доторлогоотой 12480 юань
Нэг хүний 2 үлээгчтэй гадна дотор тал нь бүрэн 304 маркийн ган доторлогоотой 9580 юань
Хоёр хүний 2 үлээгчтэй гадна дотор тал нь бүрэн 304 маркийн ган доторлогоотой 15580 юань
Зөөврийн гадна дотор тал нь бүрэн 201 маркийн ган доторлогоотой 14390 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Ихэвчлэн эрдэм шинжилгээний лаборотори, эмнэлэг, хүнсний үйлдвэр, эм бэлдмэлийн үйлдвэр, гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэр, био технологийн үйлдвэр, үхэр, гахай тахианы аж ахуй гэх мэт газруудын ариун цэврийг хангах зорилгоор хэрэглэнэ.

Агаар үлээгч сэнсийг нь өндөр мэрэгжлийн зохион бүтээгчид бүтээж, зэс ороомогтой хөдөлгүүр суурьлуулж өгсөн тул хэрэглээний хугацаа урт.

Ухаалаг хяналтын систем нь хэрэглэхэд хялбар. Ажилчид ганцхан хэлүүлэхэд л ойлгоно.

Германы Dorma брэндийн хаалга хаагч нь бат бөх эдэлгээ удаан.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ