0
CATEGORIES

Нарны цахилгаан үүсгүүр

11 057 226 төг нэг бүр

Нарны цахилгаан системийг би зуслан дээрээ хэрэглэж байгаа. Ер нь бол ухаалаг хэрэглээтэй айлд бол зүгээр санагдсан. Ганцхан дутагдалтай тал нь наргүй олон өдөр дараалах аваас цахилгаанаар суучих гээд байх юм. Гэвч Монгол орон маань жилд тохиох нартай өдрийнхөө тоогоор дэлхийд тэргүүлдэг нь азтай. Байнгын бүрхэг байдаг орнууд яаж сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг юм бол бодохоор гайхмаар.

Нарны цахилгаан үүсгүүр

Нарны толиний тухай

Би 15 квт-ын нарны систем хэрэглэдэг. 390W-ын 16 ширхэг нарны тольтой. Яг онолын хувьд бол миний 16 толь 70 гаруй квт цахилгаан үйлдвэрлэнэ. Гэхдээ практик амьдралын үнэн энэ онолоос зөрдөг. Тооцоо бодъё.

390 ватт*16 толь=6240 ватт/цаг.

Зуны цагт 7-19 цаг хүртэл нар мандана гэж үзвэл 12 цаг нарнаас цэнэг хурна. Тэгвэл:

6240 ватт * 12 цаг = 74880 ватт цахилгаан үйлдвэрлэх гээд байгаа юм.

Гэвч би амьдралдаа өдөрт хамгийн ихдээ 18 квт цахилгаан үйлдвэрлэж үзсэн. Нарны толь олон болоод ирвэл өдөрт үйлдвэрлэх цахилгааны хэмжээ нэмэгдэнэ.

Аккумляторын тухай

Надад 12V/200АН ийн 8 ширхэг аккумлятор бий. Онолын хувьд:

12V*200AH*8 =19,2 квт/цаг цахилгаан хадгална. Гэвч амьдрал дээр өөр.

Аккумляторууд цэнэгийнхээ 60% аас доош буувал суулт өгдөг. Тийм болохоор 19,2 квт/ 100*40% гэвэл ердөө 7,68 квт цахилгаан шөнийн нөөц болно.

Оройдоо гэртээ байх үед хэрэглэсэн цахилгаан дээр шөнийн хэрэглээгээ нэмэхээр чүү ай л өглөөтэй золгодог. Учир нь гэрт маань нэг ЦАХИЛГААНЫ МАНГАС бий. Хаяж болдоггүй тэр маань хуучны мах хөлдөөгч. Эхнэр бид хоёр анх айл гэр болохдоо л худалдан авсан. Олон ч жил идэш махаа хадгалж байна даа. Тэр маань шөнөдөө хамаг аккумляторуудын цэнэгийг сорчихдог. Ер нь нарны цахилгаан үүсгүүр ашиглаж байгаа бол хуучны цахилгаан хэрэгсэл хэрэглэхгүй байхыг зөвлөе.

Шөнийн болон наргүй өдрийн хэрэглээгээ хангалттай авч байя гэвэл аккумляторуудынхоо тоог нэмдэг.

Миний алдаанууд

Би хэд хэдэн алдаа гаргасан.

1. Нар толь руу 90 градус тусч байвал ашигт үйлийн коэфициент өндөр байдаг. Харамсалтай нь би нарны толио өвөл цагийн нарны тусгалын өнцөгт тааруулаад байрлуулсан болохоор бусад улиралд нар ташуу өнцгөөр тусч байгаа. Тэгээд ч нарны тольны байрлал маань зүүн урд буюу 10-11 цагийн зүг рүү харчихсан байгаа. Энэ миний нэг дэх алдаа.

Хүссэн хэмжээндээ цахилгаан авч чадахгүй байгаа маань нарны толио буруу байрлуулсантай холбоотой гэдгийг ойлгосон. Нарны системийн мөн чанарыг хэрэглэж үзэж байж л ойлгоно.

2. Нарны толь дээрээ хэмжилт хийж үзлээ. 10-11 цагийн үед цахилгаан үйлдвэрлэл хамгийн өндөр байлаа. Энэ мөн тусгалтай холбоотой. Хэрэв нарны толь маань нар даган эргэдэг байвал өдрийн цахилгаан үйлдвэрлэл онолын үзүүлэлт рүүгээ нилээд ойртоно. Энэ миний хоёр дахь алдаа.

3. Аккумляторуудаа хүүхэд шиг бөөцийлөх хэрэгтэй. Болж өгвөл темпертурын зөрүү багатай орчинд байрлуулбал сайн. Зундаа их халаад, өвөлдөө царцаад байдаг орчин цахилгаан хураах чадварт нь муугаар нөлөөлдөг. Миний аккумляторууд -20 -оос +40 хэмийн орчинд хал бал үзэж байгаа. Аккумляторуудын хувьд +10-аас +27 хэм бол хамгийн таатай орчин. Энэ миний 3 дахь алдаа.

4. Гэртээ 1000 ваттаас их цахилгаан хэрэглээтэй хэрэгсэл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Нарны цахилгаан үүсгүүр гэдэг бол хэмжээ хязгаартай эрчим хүчний хэрэглээ гэдгийг мартаж болохгүй. Гэрт орчин үеийн цахилгааны хэмнэлттэй хөргөгч, угаалгын машин (зөвхөн нартай үед хэрэглэх нь зүйтэй), зурагт, LED гэрэлтүүлэг, микро шарагч зуух, компьютер зэрэг цахилгааны зарцуулалт багатай төхөөрөмж байхад болно.

Харин цахилгаан индүү, цахилгаан плитка, халаалтын тень гэх зэрэг хүчтэй цахилгаан хэрэглэгчээс татгалзах хэрэгтэй. Гэтэл надад нэг ширхэг хөлдөөгч хэмээх ЦАХИЛГААНЫ МАНГАС байгаа. Энэ миний 4 дөх алдаа.

Ер нь цахилгаан зарцуулалтын тооцоон дээр нарны цахилгаан үүсгүүрийн сонголтыг хийдэг.

Надаас суралцаад, эдгээр алдааг гаргахгүй бол нарны цахилгаан үүсгүүр таны "Дотны цахилгаан үйлдвэрлэгч" болно.

Хүмүүс над руу нарны цахилгаан үүсгүүрийн талаар тодруулга хийх гэж их залгадаг. Утсаар бараг хичээл заах нь холгүй мянган асуултанд хариулт өгнө. Арга ч үгүй дээ. Огт ойлголтгүй хүмүүс залгахад бараг 30 минут утсаар тайлбар өгөх хэрэг гардаг. Ийд эрхэм уншигч танд зориулан асуулт хариулт бэлтгэлээ.

Асуулт: Би зуслан дээрээ 100 м.кв байшинтай юм аа. Түүндээ ямар чадалтай нарны цахилгаан үүсгүүр авах вэ?

Хариулт: Байрны хэмжээ нарны цахилгаан үүсгүүрийн сонголттой ямар ч хамаагүй. Хамгийн гол нь таны гэрт байгаа цахилгаан хэрэглэгчийн цахилгаан зарцуулалтанд тохируулж сонголтыг хийдэг. Ер нь орчин цагийн соёлтой айлуудын цахилгаан хэрэглээ өсч байгаа тул хэмнэлттэй хэрэглэгч нарт 10 квт-ын нарны цахилгаан үүсгүүрийг сонгоход болно.

Дундаж хэрэглээтэй айлд 15 квт-ын цахилгаан үүсгүүр тохирно. Үүнээс томроод ирэхээрээ өрхийн хэрэглээнээс халиад ААН-ийн хэрэглээний сонголт болоод ирдэг.

Асуулт: Би зуслангаа өвлийн халаалттай болгомоор байна. Хэдэн квт-ын нарны цахилгаан үүсгүүр авах вэ?

Хариулт: Нарны цахилгаан үүсгүүрээр халаалтыг шийдэхийн тулд цахилгаан нөөцлөгч их байх хэрэгтэй. Халаалт нь шөнө буюу наргүй үед хамгийн их ачаалалтай байдаг. Тэр үед гэр халаагч тень бараг тасралтгүй ажиллаж байж гэрийг тань дулаацуулна. Тэгэхээр энэ асуудлыг нарны цахилгаан үүсгүүрээр шийднэ гэвэл овоо олон цахилгаан нөөцлөгч аккумлятор хэрэгтэй. Тооцоо бодъё:

Гэрт чинь 6 квт-ын цахилгаан ус халаагч тень байгаа гэж бодъё. Байшингийн хэмжээнээс шалтгаалан ус халаагч тень хамгийн багадаа 6 квт байхад тохирдог. Эрс тэрс уур амьсгалтай Монгол орны хувьд энэ үзүүлэлт таарч байгаа юм. Хятад шиг дулаан оронд бол 2 квт байхад л болно.

Энэ ус халаагч тень гэрийн тань халалтын радиоторуудаар урсаж байгаа усыг халаана. Оройн 18 цагаас өглөөний 8 цаг хүртэл ус халаагч тень нийт 14 цагийн хугацаанд 7 цагт нь цахилгаан хэрэглэж байна гэж үзвэл:

6квт * 7цаг= 42 квт/цаг цахилгааны хэрэглээ! Зөвхөн шөнө шүү.

12V/200АН аккумлятор 2,4 квт цахилгаан нөөцлөх боловч түүнийхээ 60 хувийг өөртөө хадгалж үлдэх ёстой. Тэгвэл нэг аккумлятор 0,96 квт хэрэглээний цахилгаан нөөцөлж байна.

42квт/0,96квт=43,75 буюу хамгийн багадаа 45 ширхэг аккумлятор байх хэрэгтэй. Ингээд бодохоор таны зуслан аккумляторын агуулах болчих гээд байна. Үүний цаана өдрийн халаалтыг тооцоогүй байгаа шүү. Энэ асуудлыг өөр аргаар шийддэг. Тийм болохоор нарны цахилгаан үүсгүүрээр гэрийн халаалтыг шийднэ гэдэг бодлоо орхисон нь дээр. Нарны цахилгаан үүсгүүр, нарны усан халаалт гэдэг хоёр өөр ойлголт. Үүнийг шийдэх мэргэн аргуудын нэг бол нарны усан халаалт. Энэ тухай нийтлэл манай сайтын мэдээллийн санд байгаа.

Асуулт: Нарны толио та нар угсарч суурьлуулж өгөх үү?

Хариулт: Үгүй ээ. Бид нарны толь худалдаа үйлчилгээний мэрэгжлийн байгууллага биш. Харин хэрхэн угсрах талаар зөвлөгөө зааврыг өгч чадна. Ер нь цахилгаан сайн гадарладаг хүн манай зөвлөгөөг уншаад, нарны толийг угсарчихна.

Асуулт: Тэгвэл нарны толийг хэрхэн угсрах вэ?

Нарны цахилгаан үүсгүүр

Хүмүүс нарны толийг наран талын дээвэр дээрээ байрлуулахад болдог юм шиг ойлгодог. Үнэндээ зарчмын хувьд болох бөгөөд ийм угсралттай нарны толь өдөрт үйлдвэрлэж болох цахилгаан эрчим хүчнийхээ 50 хувийг л авч чаддаг. Бусад нь нарны тусгалын өнцгөөс шалтгаалаад цахилгаан энерги болж чаддаггүй. Иймд нарны толийг өглөөнөөс орой болтол нар даган эргэдэг байдлаар суурьлуулах юм бол 100 хувь цахилгаанаа аваад байх боломжтой. Өөрөөр хэлбэл таны нарны толь нар даган 180 градус эргэхээс гадна өвөл хавар зун намрын нарны тусгалын өнцгөөр налдаг байвал сайн.

Асуулт: Нарны цахилгаан үүсгүүрүүдийн Ongrid, Offgrid системүүд гэж юу вэ? Тэд ямар ялгаатай юм бэ?

Нарны цахилгаан үүсгүүр нь ONGRID, OFFGRID гэсэн 2 системтэй байдаг. Дээрхи зураг дээр ONGRID системийг харуулсан байна. Ongrid систем нь төвийн эрчим хүчний шугамтай холбогдож, шаардлагатай үед төвөөс цахилгаан татдаг. Бусад үед илүүдэл цахилгаанаа төвийн эрчим хүчний систем рүү өгч байдаг. Харин Offgrid систем гэдэг нь ямар ч цахилгаангүй газар хэрэглэдэг нарны цахилгаан үүсгүүрүүдийг хэлдэг.

Асуулт: Бүрхэг өдөр нарны цахилгаан систем ажиллах уу?

Ажиллах нь ажиллана. Гэхдээ бараг үгүйтэй адилхан. Нарнаас ирэх гэрлийн хэмжээ буурахаар цахилгаан үүсгэх процесс тэр хэмжээгээрээ буурна. Ийм учраас нарны цахилгаан үүсгүүрийг байгалийн хараат гээд байгаа юм.

Асуулт: Тэгвэл наргүй өдөр цахилгаангүй болчихвол, та ямар арга хэмжээ авдаг вэ?

Би Ongrid системийн Hybrid нарны систем хэрэглэж байгаа. Hybrid гэдэг нь нар, салхины хосолсон системийг хэлдэг.

Наргүй өдөр төвийн цахилгаанаар эрчим хүчнийхээ асуудлыг шийддэг. Гэвч зуслан дээр үе үе цахилгаан тасрана аа. Ялангуяа аадар бороо асгараад, цахилгаан цахилж байхад хаа нэгэн газар цахилгааны асуудал үүсэх нь энгийн үзэгдэл. Тийм үед надад салхин сэнс маань туслана. Салхин сэнс нарны толь шиг цахилгааны үйлдвэрлэл сайн биш ч гэсэн харанхуйн зовлон эдлүүлэхгүй ээ. Гэрэлтүүлэг, хөргөгчийн цахилгааныг бол хангалттай өгчихнө. Ер нь салхин сэнсний дэмжлэг байхад зүгээр.

Дээр нь бас надад 9 квт-ын өрхийн хэрэглээний дизель генератор бий. Бүр арга тасрахад генератороор аккумляторуудаа цэнэглэчихдэг. Бензин генератороосоо дизель нь хамаагүй дээр байдаг шүү.

Эцэст нь хэлэхэд цахилгааны хараат байдалгүй амьдрая гэвэл энэ зөвлөгөө хэрэг болно оо.

10 квт-ын цахилгаан үүсгүүр

Нарны цахилгаан үүсгүүр

  • 15 квт-ын иж бүрэн нарны цахилгаан үүсгүүр дараах төхөөрөмжөөс бүрдэнэ. Үүнд:
  • Нарны толь 450 ватт - 8 ширхэг
  • Нарны контроллёр 48 вольт - 1 ширхэг
  • Аккумлятор 12V/150AH - 8 ширхэг
  • 10 квт-ын Инвертор DC48V-AC220V - 1 ширхэг
  • Нарны толины суурь 6 иж бүрдэл (Нэг суурь дээр 2 толь угсардаг)
  • 10# -ийн аккумляторын залгуур - 16 ширхэг
  • 16#-ийн нэг м урт цахилгааны утас - 1 ширхэг
  • 4# -ийн нарны тольны утас (7метртэй) - 6 ширхэг

Нийт үнэ: 22800 юань Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

15 квт-ын цахилгаан үүсгүүр

Нарны цахилгаан үүсгүүр

  • 15 квт-ын иж бүрэн нарны цахилгаан үүсгүүр дараах төхөөрөмжөөс бүрдэнэ. Үүнд:
  • Нарны толь 450 ватт - 12 ширхэг
  • Нарны контроллёр 48 вольт - 1 ширхэг
  • Аккумлятор 12V/200AH - 8 ширхэг
  • 15 квт-ын Инвертор DC48V-AC220V - 1 ширхэг
  • Нарны толины суурь 6 иж бүрдэл (Нэг суурь дээр 2 толь угсардаг)
  • 10# -ийн аккумляторын залгуур - 16 ширхэг
  • 16#-ийн нэг м урт цахилгааны утас - 1 ширхэг
  • 4# -ийн нарны тольны утас (7метртэй) - 6 ширхэг

Нийт үнэ: 30800 юань Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Нарны цахилгаан системийн үндсэн 3 төхөөрөмж байдаг. Түүнийг сонгохдоо энд тэндээс цуглуулахгүйгээр нэг л үйлдвэрээс авсан нь дээр байдаг. Учир нь тэд өөр хоорондоо аналог тохирч байдаг. Өөр өөр үйлдвэрийнх хүчдэл, ампер, ваттууд нь зөрөх асуудал их бий.

Нарны цахилгаан үүсгүүр

  • Энэхүү нарны толь нь өндөр зэрэглэлийн гэрэлтүүлгийн мэдрэмж бүхий А зэрэглэлийн кристал силикон үүрнээс бүрдсэн. Үүрнүүд нь нарны гэрлийг энерги болгон хувиргах чадал 20 хувиас багагүй.
  • Чадал: 450 ватт
  • Гэрэл дамжуулалт өндөр, бат бөх шилэн хамгаалттай
  • Хөнгөн цагаан хүрээтэй
  • Ус үл нэвтрүүлэх давхрагатай
  • Хэмжээ: 2,27*1,1м
  • Хүндийн жин: 28 кг

Нарны цахилгаан үүсгүүр

  • 12 вольтийн 200АН энерги хуримлуулах зориулалттай Gel батарей нь маш хатуу ABS хайрцагтай бөгөөд полимер эпокси резинэн цавуугаар нааж хийсэн. Гадны хүчтэй нөлөөнд тэсвэртэй, бат бөх эдэлгээтэй.
  • PVC-SiO2 материалаар тусгаарлагчийг нь хийсэн. Утаат силика (fumed silica) материалаар электродуудыг хийсэн.
  • Энгийн батарейтэй харьцуулбал нам температурт ажиллах чадвар сайн. -10-аас +65 хэмийн орчинд цэнэг авах, цэнэгээ өгөх боломжтой сүүлийн үеийн батарей юм. Gel батарей нь Litium батарейний дүү загвар нь.
  • Өндөр температурт ажиллах чадвар - 60°C хэмээс доош орчинд 95% аас дээш үзүүлэлтээр ажилладаг. Усны хамгаалалтын түвшин IP67 аас их. Энэ их өндөр үзүүлэлтэнд тооцогддог.

Нарны цахилгаан үүсгүүр

  • Чадал: 10-15 квт буюу түүнээс дээш
  • Хөрвүүлэлт: Тогтмол гүйдлийн 48V ийг 220V руу хувиргана.

Нарны цахилгаан үүсгүүр

Иж бүрдэлд Нарны 2 толь суурьлуулах боломжтой сууриуд нарны тольний тоо ширхэгт тааруулан багтсан байгаа.

Нарны цахилгаан үүсгүүр

Эдгээр залгууруудын иж бүрдэл дагалдана.

Нарны цахилгаан үүсгүүр

Энэ зургийн дагуу нарны системийг холбоно. Нарны контроллёрын үзүүлэлтээс шалтгаалан холболтыг хийнэ.

Анхаар: Нарны толины хүчдэл 12 вольт байгаа тохиолдолд энэ схем тохирно. Түүнээс их бол багцанд багта толины тоо хэмжээ өөрчлөгддөг шүү. Энэ талаар мэрэгжлийн хүнээс зөвлөгөө авах юм уу, эсвэл надтай холбогдоорой.

Утас: 95859000 Сэтгэл харамгүй зөвлөгөө өгнө өө.

Хэрэв 10 квт-ын нарны систем холбох гэж байгаа бол ерөнхий холболт адилхан. Зөвхөн В багцыг нь хасаад холбочихно.

АНХААР: Энэ схем зураг өөр үйлдвэрийн холболтын зурагтай тохирохгүй байх магадлалтай. Учир нь нарны толь, аккумляторууд, контроллёр, инверторын хүчдэл өөр байх аваас холболтын схем өөрөөр зохиогдона.

Нарны цахилгаан үүсгүүр

Нарны цахилгаан үүсгүүр

Нарны цахилгаан үүсгүүр

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ

БИДНИЙ ХАЯГ

Баянзүрх дүүрэг 26-р хороо, Дүнжингарав захын урд талд,
Глобал Олон улсын дунд сургуулийн хашаанд 207-р байр.


ЦАГИЙН ХУВААРЬ:

Даваа-Бямба: 10:00 - 18:00
Ням: Амралтын өдөр.

Зочидын мэдээлэл

  • Манай нийт зочид: 17601837

Манай зочид

Тантай хамт 969  зочин манай сайтын мэдээллийг сонирхон үзэж байна.

Нэвтрэх