Том хэмжээтэй цаасыг жижиглэн зүсч оффисын зориулалттай бичгийн цаас болгон үйлвэрлэх энэхүү машин нь нэг цагт 1200 боодол цаас бэлтгэнэ. Автомат үйл ажиллагаатай тул нэг л ажилчин байхад хангалттай. Харин сав баглаа боодол дээр хэд хэдэн ажилчин байна. Гэхдээ цагт 1200 боодол цаасыг гараар хир хурдан боож чадах вэ? гэдгээс шалтгаалан туслах ажилчидын тоог тооцоолж болно.
Миний бие Хэбэй мужын бичгийн цаасны үйлдвэр дээр очиж үзсэн. Нэг л зүсэгч машинтай тус үйлдвэр дээр нийт 6 ажилчин ажиллаж байлаа. Нэг ээлжиндээ 2,4 тонн А4 хэмжээний цаас үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэр хамгийн сайн чанарын нэг боодол цаасаа $2,38 нийлүүлэх санал тавьж байсан. Монголд өнөөдөр бичгийн цаас 7500 төгрөг буюу бараг $4-ын үнэтэй. Эндээс харахад бичгийн цаасны үйлдвэр нилээд ашигтай юм юм шиг надад санагдсан. Үнийн зөрүү $1,62 болж байна.
Нэг боодол цааснаас нэг доллорын ашиг олно гэвэл өдөрт 9600 доллорын ашиг харагдаад байгаа юм.
1. Дэлгэц: 5,7 инчийн өнгөт дэлгэц
2. Алсын удирдлагат хяналтын системтэй. 0.01мм-ийн өндөр нарийвчлалтай.
3. Дуу чимээ бага. Зөвхөн зүсэлт хийх үед хөдөлгүүр ажиллах тул цахилгаан бага зарцуулна.
4. Зүсэх болон хавчих үйлдлүүдийг гидрийн даралтаар гүйцэтгэнэ.
5. Дэлгэцэн дээр хэмжээгээ инчээр болон миллиметрээр тохируулж болно. Программчлалын Англи Хятад хэлтэй. Захиалагчийн хүсэлтээр хэлний сонголт хийж болно.
6. Цахилгаан хүрдээр тохиргоог нарийн тохируулж болно.
7. Даралтын хүчийг их бага болгож болно.
8. Зүсэлт хийх хэмжээнд алдаа гарсан бол тохируулахад амархан.
9. Хутганы зайг өөрчлөх боломжтой.
10. Олон улсын стандартын дагуу төрөл бүрийн хэмжээ бүхий бичгийн цаас зүсэж чадна.
11. Компьютер программын дагуу зүсэлт хийх ажиллагааг автоматаар хийж гүйцэтгэнэ.
12. 10 төрлийн програмчлалаар 50 төрлийн хэмжээгээр цаасыг зүснэ.
13. Алдаа гарах үед дохиолол өгөх бөгөөд алдааг залруулах боломжгүй бол машин автоматаар зогсоно.
Аюулгүй байдлын баталгаа:
1. Аюулгүй байдлыг хянах 6 цогц гэрлийн хөшигтэй бөгөөд алдаа гармагц хөдөлгүүр зогсоно.
2. Зүсэгч товчлуур нь машины түгжээтэй синхрон холболттой тул ажилтаны аюулгүй байдалыг бүрэн хангана.
3. Хутга нь аюулгүй бөгөөд удаан жилийн эдэлгээтэй
4. Цаасны байрлалыг ар талаас болон 4 талаас нь хаших хашлагатай. Энэ нь машиныг эвдрэл гэмтлээс хамгаална.
5. Зүсэлт хийсний дараа хутга хураагдаж, дараагийн үйлдэл хийх бэлэн байдалд орно.
6. Хутга болон хавчигч төхөөрөмж эхний байдалд ороход индикатор гэрэл асна. Энэ үед ажилчин аюулгүй байдлыг мэдэрч зүссэн цаасыг авч болно.
Чанарын баталгаа:
1. Зүсэлтийн тавцан нь Хромын найрлага бүхий сайн чанарын гангаар хийсэн тул удаан жилийн турш элэгдэхгүй. Энэ тавцандаа үйлдвэр 10 жилийн баталгаа өгнө.
2. Гидрийн насос нь Япон улсаас импортлосон.
3. Тосолгоооны крантыг тусгай зориулалтын логик системээр хийсэн тул машины хөдөлгүүр болон бусад эд анги жигд ажиллана.
4. Зүсах болон хавчилт хийх төхөөрөмж нь цохилтын эсрэг үйлчлэх хүч сааруулагчтай.
5. Машины дуу чимээг бууруулах технологийг бүрэн ашиглаж чадсан.
Зүсэлт хийх өргөний дээд хэмжээ: 670 мм
Зүсэлтийн дээд хэмжээ: 670 мм
Зүсэлт хийх хамгийн бага хэмжээ: 20 мм
Зүсэлт хийх өндрийн дээд хэмжээ: 80 мм
Хавчих төхөөрөмжийн даралтын дээд хэмжээ: 1200 кг
Хавчих төхөөрөмжийн даралтын доод хэмжээ: 100 кг
Зүсэлт хийх хурдац: Нэг минутанд 20 удаа
Машины гадна хэмжээ: 1540мм*1085мм*1360мм
Үндсэн хөдөлгүүрийн чадал: 2,2квт
Арын шахагчийн хөдөлгүүр: 0,4квт
Машины жин: 565 кг
Захиалагч хүсэлтээр 220V нэг фазтай болон 380V -ийн 3 фазтайгаар үйлдвэрлэнэ.
Өнгө будгийн сонголт Захиалагчаас тавьсан шаардлагын дагуу хийнэ.
Энэхүү машин нь А1, В2, С1 хэмжээтэй цааснуудыг жижиг формат болгон огтолно.
Үйлдвэрийн үнэ: 46400 юань
2015-03-08 өдөр бичгийн цаасны үйлдвэр дээр зочиллоо. Бичгийн цаасны энэ жижигхэн машин өдөрт 20 тонн бичгийн цаас зүдэг юм байна. Үйлдвэр 6-хан ажилчинтай. Ердөө л бичгийн цаасны бөөний худалдаачдын захиалгаар л тэд цаасыг зүсээд боож өгдөг гэнэ. Нэг тонн цаас зүсэхэд тэд 300 юаний ашигтай байдаг бөгөөд өдөртөө 6000 юань буюу 1,8 сая төгрөгийн ашигтай байдаг. Овоо байгаа биз?
ISO/DIN цаасны хэмжээ миллиметр болон инчийн хэмжигдэхүүнээр
A серийн формат.
A1 форматаас жижиг цаасыг зүсч чадна.
![]() |
№ | мм | инч |
---|---|---|---|
0 | 841 х 1189 | 33.1 х 46.8 | |
1 | 594 х 841 | 23.4 х 33.1 | |
2 | 420 х 594 | 16.5 х 23.4 | |
3 | 297 х 420 | 11.7 х 16.5 | |
4 | 210 х 297 | 8.3 х 11.7 | |
5 | 148 х 210 | 5.8 х 8.3 | |
6 | 105 х 148 | 4.1 х 5.8 | |
7 | 74 х 105 | 2.9 х 4.1 | |
8 | 52 х 74 | 2.0 х 2.9 | |
9 | 37 х 52 | 1.5 х 2.0 | |
10 | 26 х 37 | 1.0 х 1.5 |
B серийн формат
В2 форматаас жижиг цаасыг зүсч чадна.
![]() |
№ | мм | инч |
---|---|---|---|
0 | 1000 х 1414 | 39.4 х 55.7 | |
1 | 707 х 1000 | 27.8 х 39.4 | |
2 | 500 х 707 | 19.7 х 27.8 | |
3 | 353 х 500 | 13.9 х 19.7 | |
4 | 250 х 353 | 9.8 х 13.9 | |
5 | 176 х 250 | 6.9 х 9.8 | |
6 | 125 х 176 | 4.9 х 6.9 | |
7 | 88 х 125 | 3.5 х 4.9 | |
8 | 62 х 88 | 2.4 х 3.5 | |
9 | 44 х 62 | 1.7 х 2.4 | |
10 | 31 х 44 | 1.2 х 1.7 |
C серийн формат
С1 форматаас жижиг цаасыг зүсч чадна.
![]() |
№ | мм | инч |
---|---|---|---|
0 | 917 х 1297 | 36.1 х 51.1 | |
1 | 648 х 917 | 25.5 х 36.1 | |
2 | 458 х 648 | 18.0 х 25.5 | |
3 | 324 х 458 | 12.8 х 18.0 | |
4 | 229 х 324 | 9.0 х 12.8 | |
5 | 162 х 229 | 6.4 х 9.0 | |
6 | 114 х 162 | 4.5 х 6.4 | |
7 | 81 х 114 | 3.2 х 4.5 | |
8 | 57 х 81 | 2.2 х 3.2 | |
9 | 40 х 57 | 1.6 х 2.2 | |
10 | 28 х 40 | 1.1 х 1.6 |
Цаасны нягтралыг 70 гр ба 80 гр-ын гэж ярьдаг. Энэ нь нэг кв метр талбай бүхий цаасны жин юм. 500 ширхэгтэй, 70гр-ын A4 хэмжээний нэг боодол цаас 31,185 кв.м талбайтай болох бөгөөд 2,18кг жинтэй байдаг. Харин 500 ширхэгтэй, 80гр-ын A4 хэмжээний нэг боодол цаас 2,49кг жинтэй байдаг. Өөрөөр хэлбэл 100 боодол цаас 249кг болно гэсэн үг.
Нэг тонн А4-ийн хэмжээтэй цааснаас 396 боодол А4 хэмжээтэй 80 граммын бичгийн цаас үйлдвэрлэнэ.
Нэг тонн А4-ийн хэмжээтэй цааснаас 420 боодол А4 хэмжээтэй 70 граммын бичгийн цаас үйлдвэрлэнэ.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.