Аюулгүйн малгай буюу каск хэвлэгч машин

Улс орон маань дэвжиж. барилгын салбар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед ажлын байрны аюулгүй ажиллагаа гэдэг зайлшгүй мөрдөгдөх зүйлийн нэг билээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах ихэнх аюулгүйн хэрэгслийг бид гаднаас импортолдог. Бэлэн бүтээгдэхүүн авахын оронд өөрсдөө үйлдвэрлээд улс орныхоо хэрэгцээг ханган үндэсний үйлдвэрлэлээ яагаад дэмжиж болохгүй гэж. Энэхүү төхөөрөмжийн хэвийг сольсноор бусад төрлийн хуванцар зүйлсийг ч мөн үйлдвэрлэх боломжтой.

Нэг. Танилцуулга.

Хамгийн түрүүнд түүхий эдийг бункерлуу хийнэ. Бункер дэх түүхий эд шураг хэлбэрийн торхонд орж хайлмал хуванцар болно. Шураг хэлбэрийн торх нь зэрэгцээ байрлах тосон цилиндртэй холбогдох бөгөөд үүгээр хайлмал хуванцар дамжин үлээх амсараар өндөр даралттайгаар маш богино хугацаанд хурдан үлээгдэн хэврүү цутгагдана. Үүний дараа түүнийг усан хөргүүрээр хөргөж. хэлбэржүүлэн. биежүүлэх ба хэвийг нээж бэлэн болсон бүтээгдэхүүнээ гаргаж авна. Эцэст нь шалгалт хийгдэж чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг ялгана. Хэрвээ хаягдал бүтээгдэхүүн гарвал түүнийгээ бутлан дахин ашиглах бүрэн боломжтой.

Хоёр. Тоног төхөөрөмжийг ажиллуулах нөхцөл

Цахилгаан үүсгүүрийн хүчдэл: 380Вольт. 50Гц. Гурван фазын дөрвөн утастай
Усны эх үүсвэр: Крантны болон хөргөлтийн ус.
Урсацын хэмжээ 0.8м3/цаг

Гурав. Тоног төхөөрөмжийн онцлог болон бүтэц

1. Шахалтын хэсэг:

Шураг хэлбэр: Энэ бол хамгийн оновчтой шийдэл.
Түүхий эд: Хамгийн өргөн сонголттой.
Гүйцэтгэл: Сайн. Өндөр үр бүтээмжтэй.
Шурган тогтолцоо нь хуванцарыг жигд дамжуулахад хамгийн тохиромжтой байдаг.
Бага хурдтай. өндөр моменттой. гидравлик хөдөлгүүр ашигласан. Энэ нь хайлмалын шурагтай шууд холбогдож шургийг хөтөлдөг. Мөн шатлалгүй хурдасгууртай.
Шахалтын хэсэг нь хайлмал хуванцарыг асгарахаас хамгаалсан бүтэцтэй тул наалдамхай зуурамтгай чанар багатай хуванцарын хайлмалыг урсаж асгарахаас урьдчилан сэргийлж чаддаг.
Тосон цилиндрийг гулгаж хальтрахгүйгээр суурилуулсан бөгөөд бүтээгдэхүүнд ямар нэгэн сэв дутагдал үүсэхээргүй байхаар шийдэж өгсөн.

2. Хэвийг түгжиж цоожлох хэсэг:

Таван цэг дээр ташуу байдлаар давхар түгжигдэх оновчтой шийдэл. Тэнцвэртэй. бас хурдан.
Хромон өнгөлгөөтэй тул зэврэхгүй мөн элэгдэж муудахгүй.
Төв тослогооны систем нь автомат ажиллагаатай.
Бүтээгдэхүүн гаргах амсрыг зэвэрдэггүй гангаар хийсэн. Ингэснээр бүтээгдэхүүнийг бохирдуулахгүйгээс гадна цэвэрлэж арчлахад илүү хялбар болсон. Гидравлик мотортой.
Гидравлик шахалтын системтэй. Олон удаа ашиглагдана.
Цахилгааны аюулгүй байдал бүрэн хангагдсан.

3. Хяналт удирдлагын хэсэг

Гидравлик систем нь даралтын хүчийг ашигладаг. Эрчим хүчинд хэмнэлттэй дуу чимээ бага.
Компьютер удирдлагатай тул ажиллуулахад хялбар. Олон төрлийн дохиоллын болон тохиргооны системтэй.
Өндөр нарийвчлалтай тохиргооны систем. Бүх ажиллагаа нь өндөр нарийвчлалтай.
Гол эд ангиудыг импортын сайн чанарын сэлбэг хэрэгслээр тоноглосон тул эвдрэл багатай.

1. Шахагч

Шурагны диаметр: 60 мм
Шахагчийн эзлэхүүн: 780 см3
Хүндийн жин: 710 г
Даралтын хүч: 192.5 MPa

2. Хэв

Хавчих хүч: 3200 Кн
Хэв хоорондын зай: 650 мм
Хэвний хамгийн их зузаан: 650 мм
Хэвний хамгийн бага зузаан: 250 мм
Шахалтын зай: 160 мм
Шахалтын хүч: 68 кн
Тосны насосны хамгийн их даралт: 17.5 Мпа
Тосны насосны хөдөлгүүрийн цахилгаан зарцуулалт: 30/41 кв
Цахилгаан халаагчийн хүчин чадал: 19.2 кв
Гадна хэмжээс (урт×өргөн×өндөр мм): 6200×1700×2100 мм
Хүндийн жин: 10.5 T
Эрчим хүчний зарцуулалт
Тухайн төхөөрөмж нь цахилгаанаар халаах зарчмаар ажилладаг бөгөөд ердийн нөхцөлд үйлдвэрлэл явуулсны дараа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулаад байх шаардлагагүй. Ингэснээр эрчим хүчний зарцуулалтыг 50%-60% хэмнэх боломжтой.

 

1. PE. PP. PVC. Pa гэх мэт
2. Үртэслэсэн өнгөгүй хуванцар
3. Үртэслэсэн өнгөтэй хуванцар
4. Бусад

Ажиллах хүчин

Тус төхөөрөмжийг гурван ээлжээр тасралтгүй ажиллуулах боломжтой. Ингэснээр эрчим хүчний зарцуулалтыг хэмнэхээс гадна тухайн төхөөрөмж нь ч эвдрэл багатай байх болно. Компьютер удирдлагатай тул ажиллах хүч шаардахгүй. Гурван ээлжинд 6 машинист мөн хяналтын инженер болон нэг үйлчилгээний ажилтан байхад хангалттай.

Угсралт болон тохиргоо

1. 30см-ээс ихгүй бетонон фунданмент болон 15см-ээс багагүй зузаантай бетонон тэгш гадаргуу дээр суурилуулна.
2. M16 металл боолт ашиглаж бэхлэнэ.
3. Цахилгааны монтаж сайн хийгдсэн мөн газардуулагчтай байх шаардлагатай. Энэ бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зайлшгүй шаардлагын нэг юм.
4. Төхөөрөмжийг суурилуулсны дараа цахилгаан эрчим хүч. ус. хийн насосуудыг холбоно.
5. Угсарч дууссаны дараа холболт зөв эсэх. дутуу суурилуулсан эсэхийг сайтар шалгана.
6. Мөн дамжуулах эд ангиудыг сайтар шалгах хэрэгтэй.
7. Хэсэг тус бүрийн хэвийн ажиллагааг шалгасны дараа төхөөрөмжийг ажиллуулна.

1. Тээврийн нөхцөл: Үйлдвэрээс Эрээн хүртэл тээврийн зардал 8000 юань.
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 15 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 80 доллор/өдөр.
6. Чанарын баталгаа нэг жил. Үйлдвэрлэгчийн буруугаас болж эвдэрсэн тохиолдолд үйлдвэр эвдэрсэн эд ангийг үнэ төлбөргүйгээр сольж өгнө.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.

зөөврийн өсгөгч