![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэлүнэгүй Үйлдвэрлэсэн он:Цоо шинэ Үйлдвэрийн үнэ:12800-19800 юань Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Энд танилцуулж байгаа хуванцарын өндөр давтамжит гагнуурын машин нь бусад үйлдвэрлэгчидийн ижил төрлийн машинуудаас дараах тохиргоогоороо давуу талтай байдаг. Үүнд:
- Гагнуурын хугацааг хүссэн хэмжээгээрээ тохируулж болдог.
- Хос толгойг дан дангаар нь ажиллуулах үед механик түгжээгээр нэгийг нь түгжиж болдог.
- Олон удаагийн цохилтыг тааруулах тохиргоотой
Очлуурын даралтыг бий болгоход машин нь тусгай электрон хэлхээний тусламжтайгаар өндөр давтамжийн даралтын очийг автоматаар таслах чадвартай. Электрод болон материалын эвдрэлийг багасгахын зэрэгцээ анхааруулга өгөх чийдэн асч сэрэмжлүүлнэ.
Аюулгүй байдлын төхөөрөмж: Хэрэв гүйдлийн хэмжээ нь төвийн хязгаараас давсан тохиолдолд хэт ачааллын реле болон шулуутгагчийг автоматаар хамгаалдаг бөгөөд үүнтэй зэрэгцэн давтамжийн шилжилт хийх зохисгүй үйлдлээс зайлсхийх боломжтой.
Машины хүчирхэг толгой: Тусгай төхөөрөмжийн дөрөө дээр дарахад, даралтын хэмжээ дээд цэгтээ хүрч 400 кг жингээр даралт үүсгэнэ. Энэ хүчин чадал нь ямар ч нөхцөл байдалд хангалттай даралт бөгөөд тусгай хэсэг нь ашиглахад маш тохиромжтой, нямбай байдаг.
Толгойн олон шатлалт цохилтын тохиргоо: Хэрвээ үндсэн хэмжээ, өндөр нь өөр байх тохиолдолд толгойн цохилтыг тухайн нөхцөл байдалд тохируулж болох бөгөөд ингэснээр хүний хүч хэмнэн, боловсруулж буй бүтээгдэхүүний нарийвчлал 99% хүрч болно.
Чадал | 8KW | 5KW | 4KW | 3KW | 2.5KW |
Давтамжийн хэмжээ | 27.12MHz | 27.12MHz | 27.12MHz | 27.12MHz | 27.12MHz |
Гаралт | 12KVA | 8KVA | 5KVA | 4KVA | 3.5KVA |
Цахилгаан хэрэглээ | AC380V | AC380V | AC380V/220V | AC380V/220V | AC220V |
Хэлбэлзлийн хоолой | 7T69RB | 7T85RB | E3062 | E3062 | E3061 |
Залруулагч хоолой | HVP-14 | HVP-14 | HVP-14 | HVP-14 | HVP-14 |
Доод электродын хавтан | 500x800 | 350x700 | 350x700 | 350x700 | 350x600 |
Даралт хийх хэлбэр | Педаль | Педаль | Педаль | Педаль | Педаль |
Дээд доод электродын зай | 70мм | 70мм | 70мм | 70мм | 70мм |
Үйлдвэрийн баталгаа | 13 сар | 13 сар | 13 сар | 13 сар | 13 сар |
Үйлдвэрийн үнэ | 19800 юань | 16800 юань | 14800 юань | 13800 юань | 12800 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Зураг дээр: Ажлын талбайн хэмжээ
Зураг дээр: Өндөр давтамжит гагнуурын машины хамгийн гол сэлбэг болох Оч хаялтаас хамгаалах гэрэл 750 юань үнэтэй байдаг.
Зураг дээр: Төв хяналтын систем.
Зураг дээр: Хоёр ширхэг шүүгч + Даралтын хэмжээ тохируулж, хянах хэсэг.
Зураг дээр: Тоног төхөөрөмжийн асаах товчлуур
Өндөр давтамжит төхөөрөмж нь 13.56MHz, 27.12 MHz болон 40.78 MHz -ийн хэлбэлзэл үүсгэгч генертатортой үйлдвэрлэгддэг бөгөөд энэ нь олон улсын хуванцарын үйлдвэрлэлийн стандартад нийцдэг.
Хэлбэлзэл үүсгэгч генераторийн электрон хоолойд үүссэн өндөр давтамжийн хэлбэлзэл нь гагнуурын дээд доод электродын хооронд байгаа хэвний даралтанд орно. Ингэснээр хуванцар эдлэлийн дотоод молекулуудын хооронд эрчимтэй үрэлтийн хөдөлгөөн бий болгож, гагнах процесс явагдана.
Өндөр мэдрэмжийн очны хамгаалалт - Оч үүсгэх үед тусгай электрон хэлхээний хамгаалагч нь өндөр давтамжийн хэлхээг таслаж, машины эд анги, материал, бүтээгдэхүүн болон хэвийг эвдрэлээс хамгаална. Мөн дохиолол өгөх индикаторыг асаана.
Хэт ачааллын хамгаалалт - Хэрэв гүйдлийн хэмжээ хэтэрсэн бол хэт ачааллын хамгаалагч нь электрон хоолой ба шулуутгагчийг автоматаар хамгаалж, зохисгүй үйлдлээс болж давтамжийн шилжилтээс урьдчилан сэргийлнэ.
Синхрончлолын тохируулагч - Гаралтын хүчийг энэ тохируулагчийн тусламжтайгаар электродын хэмжээ, гүйдлийн хэмжээг хянаж материалын зузаанд тааруулан тохируулж болно.
Энэ төхөөрөмж нь ажиллахад хялбар бөгөөд бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулж, бүтээмжийг сайжруулахын тулд гүйдлийн хүчний тохиргоог ашиглан богино хугацаанд гагнуурыг гүйцэтгэнэ.
Өндөр давтамжийн хуванцар гагнуурын машин нь Европ, Америкийн стандартын дагуу бага давтамжтай коаксиаль өндөр давтамжтай резонаторуудыг ашигладаг. Гаралтын хүч нь бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд гагнах чадвартай бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн бүтээмжийг ихээхэн нэмэгдүүлнэ.
Давхар толгойтой өндөр давтамжийн машин нь өндөр давтамжийн тогтворжуулагч, өндөр давтамжийн хамгаалалтын төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд өндөр давтамжийн интерференцийг багасгах, радио долгионы хөндлөнгийн нөлөөллөөс зайлсхийх, зохисгүй үйлдлээс үүдэлтэй давтамжийн шилжилтээс зайлсхийх, электрод болон материалын хохиролыг багасгах боломжийг олгодог. Түүнчлэн анхааруулахын тулд гэрэл асдаг.
Манай компани нь өндөр давтамжийн хуванцар гагнуурын машины үйлдвэрлэгч, арав гаруй жилийн туршлагатай, олонд танигдсан брэнд бөгөөд "Чанар эхэнд, Үйлчилгээ эхэнд" гэсэн уриан дор байнга ажилладаг. Давхар толгойт өндөр давтамжтай халуунаар наагч машин үйлдвэрлэлийн арав гаруй жилийн туршлагатай, дэвшилтэт, найдвартай чанарын системтэй мастер үйлдвэрлэдэг. Шаардлагын дагуу машинд тохирсон тансаг, бат бөх хэвийг зохион бүтээх боломжтой.
Энэхүү машин нь арав гаруй жилийн судалгааны үндсэн дээр хийсэн бөгөөд Хятад улсын олон арван тоног төхөөрөмжийн үйлдвэр дээр хийсэн инженерийн туршилтаар улам боловсронгуй болгосон хувилбар юм.
Энэхүү машиныг сав баглаа боодлын үйлдвэр, арьсан эдлэлийн үйлдвэр, хаяг шошгын үйлдвэр, гутлын үйлдвэр, бэлэг дурсгалын үйлдвэр, нүдний шилний үйлдвэр, хүүхдийн тоглоомын үйлдвэр, авто чимэглэлийн үйлдвэр, интерьер дизайн засал чимэглэлийн салбар, гар утасны үйлдвэр гэх мэт үйлдвэр худалдаа үйлчилгээний маш олон салбарт өргөн хэрэглэж байна.
Гагнаж, нааж байгаа бүтээгдэхүүнд зориулсан тусгай хэвнүүдийг үйлдвэрт захиалж болох бөгөөд цаашид бүтээгдэхүүний нэр төрлийг оолшируулъя гэвэл хэвнийхээ зургийг бэлтгээд, үйлдвэрт нь захиалж болно.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.