Манайхан надаас ааруул хийх машины тухай их сонирхон асуудаг. Ааруул хийхээсээ илүү аарц маань дангаараа сайхан амталж чадвал хамгийн сайхан идээ. Намайг хүүхэд байхад 40 мөнгөний аарц гээд их сайхан идээ байж билээ. Улаанбаатарын сүүний үйлдвэрт түүнийг үйлдвэрлэдэг байлаа. Миний хувьд хатсан ааруул идэхийн оронд 40 мөнгөний аарц их иддэг байсан. Оюутан болсон хойноо ЗХУ-ын Москва хотод мөн л Творог хэмээх сайхан аарцыг идэхээр өдрийн өл даачих мэт санагддаг байлаа. Заримдаа талхан дээр түрхээд идэхэд янзтай.
Бид зуны цагт сааль сүүгээ хэрхэн борлуулах вэ? гэж зовохын оронд цөцгийг нь аваад савлчих хэрэгтэй. Шингэн сүүгээр нь сайхан аарц хийгээд савлаад байсан ч болно.
- Бүтээгдэхүүний нэр: Хагас автомат амсар наагч машин
- Цахилгаан хэрэглээ: 220V, 50Hz
- Цахилгаан зарцууалалт: 0.8 квт/цаг
- Амсар наах хайрцагийн өндөр: 1см - 16см
- Амсар наах хайрцагийн материал: РР хуванцар хайрцаг болон аяга
- Амсар наах материал: РР наалтын материал
- Хүчин чадал: 6-10 хайрцаг/мин
- Төхөөрөмжийн хэмжээ: 42см х 42см х 73см
- Хүндийн жин: 35 кг
- Баталгаа: 13 сар
Савны амсарын хэмжээ ба диаметр | Хэлбэр | Машины үнэ |
140*140 мм | Дөрвөлжин | 2880 юань |
180*120 мм | Дөрвөлжин | 2880 юань |
183*132 мм | Дөрвөлжин | 2880 юань |
200*140 мм | Дөрвөлжин | 3280 юань |
220*130 мм | Дөрвөлжин | 3500 юань |
220*160 мм | Дөрвөлжин | 3500 юань |
Ф52 мм (15 - 35 мл)* | Дугуй | 3080 юань |
Ф84 мм (100 - 130 мл) | Дугуй | 3200 юань |
Ф85 мм (130 мл) | Дугуй | 3200 юань |
Ф120 мм (250 мл) | Дугуй | 3380 юань |
Ф128 мм (450 мл) | Дугуй | 3480 юань |
Ф160 мм (800 мл) | Дугуй | 3680 юань |
Ф180 мм (1200 мл) | Дугуй | 3880 юань |
Ф250 мм (2000 - 3000 мл) | Дугуй | 3600 юань |
Жич: * Хаалтан дотор бичсэн мл гэсэн тоон утгууд нь аяганд савлах шингэн бүтээгдэхүүний хэмжээ болно.
Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна. Тоног төхөөрөмж захиалсан хүнд нэмэлт сонголтонд байгаа сав болон битүүмжлэгч рулоны тээврийн зардлыг давхар хариуцна.
Энэхүү машинд хэрэглэх сав нь машиныхаа хэвтэйгээ маш нарийн зохицон таарах ёстой байдаг. Иймд энэхүү машин дээр савалгаа хийж болох хуванцар савны үнийн санал болон хэмжээг нь танилцуулъя. Энэ загварын савны амсар дээр наалт хийхэд тохиромжтой.
Дөрвөлжин хэлбэртэй савны үнийн санал
Хэмжээ | Тоо ширхэг | Үнэ |
140*140*20мм | 1440 ширхэг/хайрцаг | 755 юань/хайрцаг |
140*140*30мм | 1200 ширхэг/хайрцаг | 620 юань/хайрцаг |
140*140*50мм | 960 ширхэг/хайрцаг | 560 юань/хайрцаг |
170*70*20мм | 720 ширхэг/хайрцаг | 380 юань/хайрцаг |
180*120*35мм | 840 ширхэг/хайрцаг | 474 юань/хайрцаг |
180*120*50мм | 720 ширхэг/хайрцаг | 470 юань/хайрцаг |
180*120*60мм | 720 ширхэг/хайрцаг | 480 юань/хайрцаг |
183*132*35мм | 1200 ширхэг/хайрцаг | 560 юань/хайрцаг |
183*132*40мм | 1200 ширхэг/хайрцаг | 630 юань/хайрцаг |
183*132*45мм | 780 ширхэг/хайрцаг | 550 юань/хайрцаг |
183*132*55мм | 1200 ширхэг/хайрцаг | 670 юань/хайрцаг |
183*132*68мм | 900 ширхэг/хайрцаг | 680 юань/хайрцаг |
183*132*80мм | 720 ширхэг/хайрцаг | 810 юань/хайрцаг |
200*140*35мм | 800 ширхэг/хайрцаг | 468 юань/хайрцаг |
200*140*50мм | 720 ширхэг/хайрцаг | 525 юань/хайрцаг |
200*140*88мм | 600 ширхэг/хайрцаг | 719 юань/хайрцаг |
221*160*40мм | 600 ширхэг/хайрцаг | 590 юань/хайрцаг |
221*160*60мм | 660 ширхэг/хайрцаг | 700 юань/хайрцаг |
Жич: Захиалга хийх доод хэмжээ 5 хайрцаг.
Нэг рулон нь 5 кг жинтэй байх бөгөөд савны хэмжээнээс шалтгаалан 1700-2000 ширхэг савыг битүүмжлэнэ.
Рулоны үнэ: 250 юань/ширхэг.
Захиалагч та энэхүү рулон дээр өөрийн компаний хаяг логог хэвлүүлж болно. Үнийн саналыг эх бэлтгэлээс шалтгаалан тогтооно.
Энэхүү машиныг худалдан авахдаа савлагаа хийх гэж байгаа савныхаа амсарын хэмжээг маш нарийн тооцоолох хэрэгтэй.
Бөөрөнхий буюу дөрвөлжин хэлбэр болон амсарын диаметр болон урт өргөний хэмжээ маш чухал. Учир нь:
Савны амсарыг битүүмжлэн таглахын тулд зүсэлт хийх хэлбэр хэмжээ, наалт хийх талбай хэвтэйгээ маш нарийн таарч тохирсон байх хэрэгтэй болдог.
Савалгаанд РР сав болон зориулалтын РР рулоныг хэрэглэнэ.
Энэхүү саванд аарц, шар тос, цөцгий, шар сүүний ундаа, тараг, айраг гээд олон зүйлийг савлаж болно.
Мөн царцаамаг, жимсний чанамал, даршилсан хөмүүл, бэлэн хоол, мантууны хавчуурга, ганбургер, хиам, кимчи, банш, бөөрөнхий мах, котлет, шарсан төмс гэх мэт өөр олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн савлан худалдаалж болно. Үүнээс гадна халуун хоолыг савлаад худалдаанд гаргах, хүргэлтээр үйлчлэх боломж бас харагдаад байгаа юм.
Үүнээс гадна нэг удаагийн хэрэглээний үдийн хоолыг бэлтгээд савлаж болно. Дотор нь цөөхөн ширхэг бууз, мантуун бууз, пирошки гэх мэт түргэн хоол хийгээд савлаад байсан ч болно.
Халуун болон хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн савлах бизнес санаа маань танд ямар санагдаж байна даа?
Манай хөдөөгийн малчид мах сүүн бүтээгдэхүүнээ савлах сайхан арга мэт санагдсан.
Цагаан идээ болон хүнсний зах, супер маркетуудын ын эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг савлах боломж харагдаад байгаа болохоор энэ төхөөрөмжийн тухай мэдээллийг бэлтгэн танд танилцууллаа.
Энэхүү төхөөрөмжийг
- Сүү цагаан идээний үйлдвэр,
- Мах боловсруулах үйлдвэр,
- Хагас бэлэн бүтээгдэхүүн боловсруулах цех,
- Нийтийн хоолны газрын хүргэлтийн үйлчилгээ,
- Жимс ногоо боловсруулах үйлдвэр
гэх мэт өргөн хэрэглээний хүнсний үйлдвэрт ашиглана.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.