Шингэн савлагч автомат машин
Энэхүү машин нь тараг, зайрмаг, шөл, жимсний шүүс, ургамалын тос зэрэг төрөл бүрийн шингэн бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр савлахад нэн тохиромжтой. Савалгааг хийхээс гадна уутны амсарыг наах үйлдлийг автоматаар хийнэ.
Савлаж байгаа бүтээгдэхүүний хэмжээг өөрөө тохируулж болно. Хүнсний эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангах үүднээс үл зэврэх гангаар үйлдвэрлэгдсэн. Тайвань улсын сэлбэг эд ангиар Хятадад угсарсан энэхүү машин нь нэг жилийн үйлдвэрийн баталгаатай.
Энэхүү машинд хэрэглэгдэх зориулалтын уутыг Хятадад 22-25 төгрөгөөр хийж байсан. 5000-10000 ширхэгээр захиалга авдаг юм байна. Уутны үнэ хямд болохоор савлаж байгаа бүтээгдэхүүний өөрийн өртөг хямд тусдаг.
- Автомат удирдлагын систем: Тайваньд үйлдвэрлэсэн
- Хурууны мэдрэмжтэй дэлгэц: Тайваньд үйлдвэрлэсэн
- Соленойд хаалт хошуу: Тайваньд үйлдвэрлэсэн
- Хүчин чадал: 8 толгойтой - 1500-2000 уут/цаг
- Хүчин чадал: 4 толгойтой - 700-1200 уут/цаг
- Савлагааны хэмжээг: Тохируулах боломжтой
- Цахилгаан хэрэглээ: 380V/220V
- Цахилгаан зарцуулалт: 1.5квт/цаг
- Агаарын хэрэглээ: 0.3м3/цаг
- Үйлдвэрийн баталгаа: Нэг жил
- Үйлдвэрийн үнэ: 8 толгойтой - 36000 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэр хариуцна.)
- Үйлдвэрийн үнэ: 4 толгойтой - 25000 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэр хариуцна.)
Хэрэв сэтгэж чадвал зайрмагнаас гадна өөр олон төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Тухайлбал
Жимстэй тараг гэдэг Монголд хамгийн ашигтай бизнесийн нэг болоод байна. Түүнийг зайрмаг хэлбэртэй савлаад Бабула хэмээх хөөрхөн нэр өгчихсөн зах зээлд өргөн нэвтрээд эхэллээ.
Байгалийн жимсийг түүж, чанаад жимсний өтгөрүүлсэн жүүс үйлдвэрлэж болно. Хад, нэрс, гүзээлзгэнэ, үхрийн нүд, мойл гээд чанамал хийж болох амтат жимс Монголд их ургадаг болохоор ашигтай л бизнес шүү.
Жимсний сиропыг сүүтэй найруулан жижиглэн савлаад жимстэй зайрмаг үйлдвэрлэж болно. Хятадад жимсний сиропны зайрмаг их хямдхан бөгөөд гүйлгээ сайтай байдгийг анзаарч л явлаа.
Хүнсний зах дээр хаягдаад байгаа ясыг буцалгаж, шөлийг нь гаргаад жижиглэн савлаад худалдаанд гаргаж болно. Махсаг Монголчууд бидний хоолны гайхалтай амтлагч болно доо. Юун гадаадын шөлний хуурай амтлагчууд!!! Орхи цаашаа.
Эдийн засгийн хямралын үед жижиглэн савалгаа ихээхэн ашигтай байгааг анхааран ургамалын тосыг жижиглэн савлаад худалдаанд гаргаж болно.
Манайхан намрын ургацаа аваад байгаа өнөө үед луувангийнхаа шүүсийг шахаж аваад эрүүл мэндийн ундаа хийж болно.
Чацарганы шүүсийг савлах хамгийн хямд арга бол зөөлөн савалгаа юм. Монголчууд бид маш их хэмжээний чацаргана хурааж авч чаддаг мөртлөө савалгаан дээр хүндрэл учирдаг шүү дээ.
Улаан лоолийг чанаж болгоод амтат сайхан Кетчуп хийдэг. Бид гадаадаас кетчуп худалдан авч байхын оронд эх орондоо кетчупийг үйлдвэрлэж болно.
Дэлгүүрт Майонез дандаа том савалгаатай байдаг. Тэгвэл жижиглэн савалгаагаар маш хурдан зарагдаж болох юм. Иймд үүнийг ч гэсэн санаандаа авчихад гэмгүй.
Манайхан гэртээ гуляш, котлет, шинцель гэх мэт сүүмсээр амталсан хоол хийх дуртай байдаг боловч амтат сүүмсээ хэрхэн хийхийг мэддэггүй. Хэрэв дэлгүүрийн лангуун дээр төрөл бүрийн амтат сүүмс байсан бол мөн ч дуртайгаар худалдан авах байх даа. Ямар ч байсан эзэгтэй нарын байнгын хэрэглээ болно.