Загвар | BB400 | BB600 |
Цахилгааны хэрэглээ | 220V 50HZ/60HZ | 220V/50HZ |
Савлах хурд | 1-6 удаа/мин | |
Насосын хүчдэл | 120W | 250W |
Амсар дарах хүч | 700W | 600W |
Хэмжээ | 60см х 53см х 45см | 60см х 43см х 100см |
Хүнд | 50кг | 62кг |
Амсар дарах хэмжээ | 400мм х 8мм | |
Ажлийн ширээний хэмжээ | 59см х 35см | |
Вакуум насосны баталгаат хугацаа(Япон) | 5 жил | |
Баталгаат хугацаа | 1 жил | |
Үнэ | 3000 юань | 4350 юань |
Жич: Энэхүү үнийн саналд үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн болно.
- Шинэ загварын машины агаар сорох чадал 60 хувь нэмэгдсэн тул вакуум савалгаатай хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа нэмэгдсэн.
- Вакуум сорогчийн насосыг Япон улсын технологиор хийсэн тул 3-5 жилийн баталгаат хугацааг үйлдвэрлэгч амлаж байгаа.
- Өдөрт 8 цаг тасралтгүй ажиллахад 5.6 квт/цаг цахилгаан хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл цахилгааны тариф 120 төг/квт гэж тооцвол, өдөрт 672 төгрөгний цахилгаан хэрэглэнэ гэсэн үг. Энэ бол том хэмнэлт!
- Ваакуум сорох хугацаа нэг дахин нэмэгдсэн тул хуучин загварын машинаас илүү хурдан савалгаа хийнэ.
- Гадна загварын дизайныг Тайваны дизайнеруудын шийдлээр хийсэн тул үзэмж сайтай, хээнцэр харагдана.
- Ажлын эвхдэг тавцантай ширээ хийж өгсөн нь ажилчин ажиллахад улам хялбар болсон.
- Хүнс ХАА-н жижиг дунд үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна өдөр тутмын жижиг хэрэглэл, электроникийн үйлдвэр хэрэглэх боломжтой.
- Савалгаа хийсэн хүнсний бүтээгдэхүүний савалгаанд бактер, хөгц, хортон шавьж үржих боломжгүй болсон.
- Савалгаа хийсэн бүтээгдэхүүнийг машин автоматаар тоолдог болсон тул өдөр бүрийн үйлдвэрлэлээ хянах боломжтой.
- Агаар сорох + наах үйлдлийг хийхээс гадна агаараар дүүргэх + наах үйлдлийг хослуулан хийдэг болсон тул амархан гэмтэх чипс мэтийн бүтээгдхүүнийг гэмтээхгүй хийлсэн агаартай савалгааг бас хийдэг.
Европын Холбооны Стандартын шаардлагыг хангасан тул Европын орнуудад экспортлох зөвшөөрөлтэй болсон.
Агаарыг сорох хүч 60 хувь нэмэгдсэн тул хуурамч вакуум сорогчоос илүү найдвартай савалгааг хийж чадна.
Вакуум савлагчийг ажиллуулж сурахын тулд товчлууруудын утга учирыг сайн мэдэх хэрэгтэй. Иймд товчлууруудын тайлбарыг энд танилцуулъя.
Энэхүү зураг дээр вакуум савлагчийн товчлууруудын тайлбарыг дарааллаар нь орчуулъя.
- Хугацаа (Секунд) - 时间 (秒)
- Тоолуур - 计数
- Хийн насосны агаар сорох хугацаа - 抽气 Тохиргоо F1 = 10.5 сек
- Хий шахагч хошууг татах хугацаа - 充气 Тохиргоо F2 = 0.0 сек
- Наалт хийх хугацаа - 封口 Хугацааны тохиргоо F3 = 1.0 сек
- Хөргөгч - 冷却 Хугацааны тохиргоо F4 = 4.0 сек
- Тоолуур - 计数 Хугацааны тохиргоо F5 = 606
- Автомат савлагааны хугацааны интервал - 间隔 Хугацааны тохиргоо F6 = 2.0 сек
- Тохиргоо - 设置
- Ихэсгэх - 增加
- Багасгах - 减少
- Автомат - 自动
- Хийн насос - 抽气
- Хий шахагч - 充气
- Цэвэрлэх - 清零
Энд шинэ ба хуучин загварын вакуум савлагч машины харьцуулалтыг танилцуулъя
Ерөнхий унтраалга дээрээ гал хамгаалагчтай хийж өгсөн нь цахилгаан хүчдэлийн аюулаас сэргийлээд зогсохгүй асааж унтраахад хялбар болгосон байна. Ийм болохоор энэхүү төхөөрөмжинд тусад нь пускатель тавих шаардлагагүй юм.
Зүүн гар талынх нь үйлдвэрийнх, баруун гар талынх нь хуурам дууриамал вакуум савлагч болно.
Хяналтын самбарын дэлгэцэн дээр шинэчлэл хийгдсэн бөгөөд ажилчин агаарын даралтыг хянаж байх боломжтой болжээ.
Цахилгаан холболт электроникийн орчин үеийн технологиор хийсэн тул үйлдвэрлэлийн үйл ажиллагаа найдвартай явагдана.
Зөвхөн хамгийн сайн гэгдэх эд ангиудыг угсардаг.
Тоног төхөөрөмжийн их биеийг 2.4мм зузаан төмрөөр хийсэн тул бат бөх бөгөөд эдэлгээ удаан болсон.
Энэхүүү бичлэг дээр вакуум машиныг ажиллуулах зааврыг нийтлэв.
Маш олон төрлийн уутанд савалгаа хийж чаддагаараа энэхүү вакуум савлагч машины давуу тал оршиж байгаа юм.
- Үйлдвэрийн бас нэг давуу тал бол үйлдвэрийн агуулахад бэлэн бараа тасралтгүй байдаг тул захиалга хийсэн өдөр нь нийлүүлэх боломжтой.
- Сав баглаа боодол нь экспортын өндөр шаардлагын түвшинд хийгддэг болсон.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.