Багцлан боогч автомат машин
Энэхүү төхөөрөмж нь хөнгөн хүнсний үйлдвэрт сав баглаа боодол хийх зориулалттай бөгөөд PP, PE, PVC, POF зэрэг полимер хальсаар бүтээгдэхүүнийг багцлан бооно.
Энэ машиныг анх би цэвэр ус ундааны үйлдвэрт харж байсан болохоор ундаа ус л багцлан боодог юм байх гэж боддог байлаа. Гэтэл хүнсний үйлдвэр, 00-ийн цаасны үйлдвэр, ногоо боловсруулах цех, худалдааны зах, супер маркет гээд л их өргөн хэрэглээтэй тоног төхөөрөмж байсан юм байна.
Ялангуяа амархан бохирдох хүнсний бүтээгдэхүүн болох мах, ногоо, талх, нарийн боов, жимс, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг гадна талаас нь гялгар уутаар бооход их тохиромжтой юм байна.
Модель | BSE4535 | BSE5038 | BSE6040 |
Цахилгаан хэрэглээ | 3 фаз 380V 50-60Hz | 3 фаз 380V 50-60Hz | 3 фаз 380V 50-60Hz |
Цахилгаан зарцуулалт | 18квт | 19квт | 27квт |
Конвейорын хурд | 1м/мин - 10м/мин | 1м/мин - 10м/мин | 1м/мин - 10м/мин |
Халаагч камерийн хэмжээ | 120см х 45см х 35см | 120см х 50см х 38см | 120см х 60см х 40см |
Конвейорын даац | 25кг | 30кг | 35кг |
Машины хүндийн жин | 200кг | 220кг | 240кг |
Хэмжээ | 220см х 73см х 140см | 220см х 78см х 147см | 220см х 88см х 157см |
Баталгаа | Нэг жил | Нэг жил | Нэг жил |
Үнэ | 5980 юань | 6900 юань | 7400 юань |
Үнийн санал нь үйлдвэрээс шууд худалдан авах үнэ болно. Эрээн хот хүртэл тээврийн зардлыг захиалга хийх үед тооцно.
Түүхий эдийн техникийн үзүүлэлт
Олон улсын нэршил |
Polypropylene | Polyethylene | Polyvinyl chloride | Polyolefin |
Төрөл | PP хальс | PE хальс | PVC хальс | POF хальс |
Зузаан | 0.02-0.06мм | 0.02-0.04мм | 0.06-0.2мм | 0.03-1.1мм |
Халаах хугацаа | 5-10 сек | 6-12 сек | 10-60 сек | 8-16 сек |
Температур | 1100C-1300C | 1300C-1700C | 1500C-1800C | 1300C-1700C |
Та дээрхи материалуудаар бараа бүтээгдэхүүнээ багцлан боох үедээ энэхүү хүснэгтийн дагуу халаах хугацаа болон температурыг тохируулаарай.
1. PP хальс
Хоргүй, амттай, нягтрал бага, бат бөх, хатуулаг, дулаан тэсвэрлэх чадвар сайн бөгөөд нягтрал багатай полиэтиленээс дээр. Цахилгаан болон дулаан тусгаарлах чадвар өндөр. Ус чийг нэвтрэхгүй, эдэлгээ удаан биш, амархан өнгөө алдаж хуучирна.
2. PE хальс
Органик молекул нэгдлийн хамгийн энгийн хэлбэр бөгөөд бүтээгдэхүүний бохирдол, ялзрал, эдэгдлээс хамгаалах бөгөөд өөрийн толигор өнгөлөг чанараа хадгалж чаддаг.
3. PVC хальс
Хатуулаг олон өнгөт материал юм. Химийн нэршил нь Поливинилхлорид. Гоёл чимэглэлийн савалгаа хийхэд нэн тохиромжтой.
4. POF хальс
Энэ хальс нь дулаан цуглуулагч материал бөгөөд жигд бус хэлбэр дүрстэй бүтээгдэхүүнийг савлахад өргөн хэрэглэгдэнэ. Хөгцрөхгүй, тунгалаг, чанар сайтай, маш гялгар, хатуулаг, бат бөх. Дулааны үйлчлэлд хурдан агшдаг тул савалгаа хийхэд маш хурдан байдаг.
- Конвейор ажиллуулах товчлуур
- Вентилятор ажиллуулах товчлуур
- Конвейорын хурд тохируулагч
- Температурыг нэмж хасах тохиргоо
- Дээд халаагчын тохиргоо
- Доод халаагчын тохиргоо
- Дээд халаагчыг ажиллуулах товчлуур
- Доод халаагчыг ажиллуулах товчлуур
- Цахилгаан хамгаалалтын пускатель
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 5 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.