Бүх төрлийн шарсан, хатаасан, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүн, чихэр, шоколад, үр, сүүн бүтээгдэхүүн, зайрмаг, эм тан, жигнэмэг, боов, боорцог, буурцаг, шош, гурил, бууз, банш, кофе, давс, хужир, сахар, самар, гоймон савлана.
НN-400В Автомат савлагааны машин
Үнэ: 40900 юань Эрээн хүртэл тээврийн зардал багтсан.
Хэрэглээ:
Бүх төрлийн шарсан, хатаасан, хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнүүд, чихэр, шоколад, үр, сүүн бүтээгдэхүүнүүд, зайрмаг, эм тан, эдлэл хэрэглэл савлана.
Онцлог тал:
Дизайн үзэмж сайтай, хялбархан бүтэцтэй.
Компьютер удирдлагатай, шатлалтай хөдөлгүүр, уутны уртыг тохируулах өөрчлөж болно.
Энгийн болон өндөр хурдаар савлах тохиргоотой
Үргэлжлэх савалгааг хянах төхөөрөмж болон хий дүүргэх төхөөрөмжийг нэмэлт сонголтоор тоноглуулж болно.
Техникийн үндсэн үзүүлэлт
Савлах хурд: 900-3600уут/цаг
Уутны хэмжээ (Урт х Өргөн): (60-250)мм х (60-180)мм
Уутны багтаамж: 50-850мл
Савалгааны материал: OPP/CPP, PET/PE нийлэг материал
Хальсны өргөн: 140-400мм
Хальсны зузаан: 0.04-0.08мм
Хальны ороомгийн диаметр: Макс. 320мм
Цахилгаан хангамж: AC220V 50Hz 2.5квт
Машины хэмжээ (Урт х Өргөн х Өндөр): 1100мм х 820мм х 2150мм
Машины жин: 400кг
HN-420A Автомат савлагааны машин
Үнэ: 98752 юань Эрээн хүртэл тээврийн зардал багтсан.
Хэрэглээ:
Энэхүү машин нь чихэр, жигнэмэг, боов, боорцог, буурцаг, шош, гурил, бууз, банш, кофе, давс, хужир, сахар, самар, хатаасан ногоо, хатаасан жимс савлах аяга сав бэлтгэнэ.
Онцлог тал:
Гадаадаас импортлосон PLC хяналтын системтэй, засвар үйлчилгээ болон ажиллагаа хялбар. Савалгааны системээр орж ирсэн уутыг нааж хэрчих автомат төхөөрөмж суурьлуулсан тул хүн хүч хэмнэнэ. Дээд зэргийн автомат үйлдэл нь бүтээгдэхүүний температурыг жигд хянаж, цэвэрхэн бөгөөд толигор наалт хийнэ. Хамгаалалтын автомат үйлдэлтэй бөгөөд цахилгаан зарцуулалт бага, хэмнэлттэй. Машинд хэмжилтийн төхөөрөмж суурьлуулсан тул автоматаар сав дүүргэх, огноо хэвлэх, автоматаар тоолох үйлдлүүдийг хийнэ. Хийжүүлсэн савалгаа, бариултай уутанд савлах зэрэг онцлог хэлбэр бүхий савны хэлбэрийг захиалагчийн хүсэлтээр хийж болно.
Техникийн үндсэн үзүүлэлт
Савлах хурд: 900-4200 уут/мин
Уутны хэмжээ(Урт х Өргөн): (80-300)мм х (80-200)мм
Уутны багтаамж: 150-2000мл
Хальсны өргөн: 180-420мм
Савалгааны материал: OPP/CPP PET/PE нийлэг материал
Хальсны зузаан: 0.04-0.08мм
Агаарын зарцуулалт: 0.36m3/min 0.6Mpa
Цахилгаан хангамж: AC220V 50/60Hz 3.5квт
Машины хэмжээ (Урт х Өргөн х Өндөр): 1750мм х 1050мм х 1500мм
Машины жин: 500кг
Түүхий эд
Савалсан бүтээгдэхүүнүүд
Худалдааны нөхцөл
1. Захиалсан тоног төхөөрөмжийг Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар тээвэрлэнэ.
2. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 20-30 хоног байна.
4. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50 доллор/өдөр.
6. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.
Хэрхэн худалдаж авах вэ?
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.