Эдүгээ Монголчуудын бидний амьдралд хамгийн ихээр нэвтэрч байгаа үйлчилгээний соёлын нэг бол бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол билээ. Аливаа компани бусдаас ялгарах давуу тал, имиджээ илэрхийлэхийн тулд гоёмсог уутаар гангардаг. HNL-A600 загварын Non-Woven уутны үйлдвэрийн иж бүрэн шугам нь эдгээр гоёмсог уутыг цагт 1200-6000 ширхэгийг үйлдвэрлэнэ.

Хэрэглээ:

PP non woven материалаар хийсэн уутыг сүүлийн үед өргөн хэрэглэх болсон бөгөөд худалдааны төв, үзэсгэлэн худалдаа, эмнэлэг, оёдлын болон гутлын үйлдвэрт өргөн хэрэглэж байна. Энд танилцуулж байгаа хоёр төрлийн nonwoven уутны иж бүрэн үйлдвэрүүд нь төрөл бүхий уутнуудыг өгөгдсөн зураг дизайнаар үйлдвэрлэнэ. Өндөр үр ашигтай энэ үйлдвэрүүд нь анхны хөрөнгө оруулалтаа ахархан хугацаанд нөхөж чадах бөгөөд жижиг дунд үйлдвэрүүд болон худалдааны томоохон төвүүдийн бөөний захиалгаар үйлдвэрлэл явуулдаг тул зах зээлийн багтаамж өргөн, шууд захиалгат борлуулалттай үйлдвэрүүдийн нэг юм.

Машины үзүүлэлт:

Машины үйл ажиллагааг PLC програмчлагчдсан удирдлагын системээр удирдана. Хурууны мэдрэмжээр ажиллана.
Япон улсад үйлдвэрлэсэн олон шатлалтай хөдөлгүүртэй.
Фото электрон төхөөрөмжөөр хэвлэсэн уут болон алдааг хянана.
Хүссэн өнгөөр уутан дээр компаний лого болон хаягыг хэвлэнэ.
Хурдны тохиргоог вектор инвертороор хянана.
Наалтыг ультрасоник төхөөрөмжөөр гүйцэтгэнэ.
Автоматаар тоолохоос гадна тоолуурын дохиололын системтэй.
Төрөл бүрийн хэлбэр бүхий уут үйлдвэрлэнэ.
Түүхий эдийн оруулах ажиллагааг магнетик системээр хянана.
Ирмэгний байрлалын тохиргоо хийх (EPC) системтэй.
Бүрэн автомат ажиллагаатай тул 2-3 хүн ажиллана.

Та дараах хоёр загвараас сонголт хийнэ үү. Хүчин чадлын хувьд бага зөрүүтэй.

HNL-A600 загварын Non-Woven уутны үйлдвэр

Үнэ: 178762 юань Эрээн хүртэл тээврийн зардал багтсан.

Bag-Making-Machine

Техникийн үндсэн үзүүлэлт:

Үйлвэрлэлийн хурд: 20-100 ширхэг/мин
Үйлвэрлэх уутны урт: 200-480мм
Үйлвэрлэх уутны өргөн: 100-800мм
Үйлвэрлэх уутны зузаан: 15-100g
Макс. Ороолт задлах голны диаметр: 600мм
Макс. Ороох голны диаметр: 600мм,
Нарийвчлал: ≤±0.5мм
Нийт чадал: 8 квт

HNL-600 загварын Non-Woven уутны үйлдвэр

Үнэ: 142065 юань Эрээн хүртэл тээврийн зардал багтсан.

Bag-Making-Machine

Техникийн үндсэн үзүүлэлт:

Үйлвэрлэлийн хурд: 20-80 ширхэг/мин
Үйлвэрлэх уутны урт: 200-400мм
Үйлвэрлэх уутны өргөн: 100-800мм
Үйлвэрлэх уутны зузаан: 15-100g
Макс. Ороолт задлах голны диаметр: 600мм
Макс. Ороох голны диаметр: 600мм,
Нарийвчлал: ≤±0.5мм
Нийт чадал: 8КВТ

Үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн

Bag-Making-Machine

Түүхий эд

Nonwoven хэмээх түүхий эд нь байгаль орчинд хоргүй бөгөөд маш бат бөх чанараараа полиэтилэн уутнаас давуу юм. Nonwoven даавууг урт сэмэрдэсээр үйлвэрлэх бөгөөд тэрээр урагддаггүй, дулаан тусгаарлах чадвар өндөр, усанд нордоггүй нэхээсгүй материал юм. Экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд эмнэлэгийн ариутгал бүхий эд эдлэлийн уут, хүнс болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүний уут, машин тоног төхөөрөмжийн арчих цэвэрлэх материал болгон ашиглана.

Bag-Making-Machine

Nonwoven материалаар хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, нойтон сальфетка, шархны боолт, нэг удаагийн алчуур, гар нүүрийн алчуур, нэг удаагийн гэрийн шаахай, эмнэлэгийн мэс заслын хувцас, хөшиг, цэвэрлэгээний хувцас хэрэглэл, эмнэлэгийн багаж хэрэгслийн уут, ундаа ус цайны уут, гоо сайхны хэрэгсэлийн уут, эрдэс бодисын уут, төрөл бүхийн шүүгч фильтр, ваакум уут, ширээний бүтээлэг, орны гудас, хатгамалын даавуу, байшингийн чийг жавар тусгаарлагч, спортын матрас, суудлын бүрээс, чигжээс, гоо сайхны болон нүүрний маск, барааны бүтээлэг, шуудангийн илгээмжийн уут, майхан, ус үл нэвтрүүлэх хувцас, өргөн хэрэглээний барааны уут зэрэг маш олон төрлийн зүйл хийдэг.

Худалдааны нөхцөл

1) . Үйлдвэр өөрийн зардлаар Эрээн хот хүртэл тээвэрлэнэ.
2) . Нийт төлбөрийн 30 хувийг урьдчилан төлж, захиалгыг баталгаажуулна. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
3) . Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 20-30 хоног байна.
4) . Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
5) . Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулж болно. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны зардлыг хариуцна. Инженерийн цалин 50 доллор/өдөр.
6) Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.

Хэрхэн худалдаж авах вэ?

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.