Энэхүү төхөөрөмж нь эмийн үйлдвэрлэл, химийн бодис агуулсан өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн болон хоол хүнсний үйлдвэрлэл эсвэл ариун цэврийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг салбаруудад дугуй, дөрвөлжин эсвэл хавтгай гадаргуутай сав, шил, лонх мэтийн савалгаан дээр шошго наахад ашиглана.
Тус төхөөрөмжийг тухайн нөхцөл шаардлагад нийцүүлэн савны савны зөвхөн нэг талд эсвэл хоёр талд нь зэрэг шошго наахаар тохируулах боломжтой.
Техникийн үзүүлэлтүүд:
Загвар: | DTB-100 |
Шошго наах хурд | 0-100 ширхэг/минут |
Хөдөлгүүр | Серво-механизмтай хөдөлгүүртэй |
Сав/шил оруулах чиглэл | Баруун эсвэл зүүн |
Сав/шилний диаметрийн хэмжээ | Ø30-130 мм |
Сав/шилний өндрийн хэмжээ | 40-400 мм |
Шошгоны хэмжээ | Өргөн: 15-150 мм Урт:15-300 мм |
Шошго байрлуулах нарийвчлал | ±1 мм |
Хуйлаастай шошгоны ороомог | Дээд хэмжээ: Ø300 мм |
Шошгоны голч | Тавиур: Ø75 мм |
Төхөөрөмжийн хэмжээ | 2500*1300*1150 мм |
Жин | 280 кг |
Цахилгааны хүчин чадал | AC 220 Вольт/380 Вольт 50/60Гц 2500Ватт |
Хөргөгч төхөөрөмж | DT-280 |
Үнийн санал | 13910 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.
№ | НЭР | ТОО | БРЕНД |
1 | Серво-механизмтай хөдөлгүүр | 1 |
Panasonic |
2 | Шошго наагч, хөдөлгүүртэй | 1 | |
3 | Дамжуурга/тээвэрлэгч бүсний хөдөлгүүр | 1 |
VTV |
4 | Дамжуурга/тээвэрлэгч бүсний араа, хөдөлгүүрийн хайрцаг | 1 | |
5 | Эзлэхүүний шошго наагч хөдөлгүүр | 1 | |
6 | Эзлэхүүний шошго наагч хөдөлгүүрийн хайрцаг | 1 | |
7 | Шошго наах ажиллагааг хянах төхөөрөмж | 1 |
Keyence |
8 | Шошго наах ажиллагааг шалгах төхөөрөмж | 1 | |
9 | PLC | 1 |
Delta |
10 | Удирдлагын самбар | 1 | |
11 | Дамжуурга/тээвэрлэгч бүс | 1 | LILAI (Шанхай) |
12 | Нэгэн зэрэг эргэлддэг бүс | 1 | MITSUBUSHI |
13 | Кодлогч төхөөрөмж | 1 | пневматик буюу хийн ажиллагаатай/цахилгаан динам ажиллагаатай |
Баглаа: модон хайрцаг
Төлбөрийн нөхцөл: 30%-ийн урьдчилгаа төлбөрийг T/T буюу банкны шилжүүлгээр, үлдсэн 70% -ийг барааг ачихаас өмнө нь T/T буюу банкны шилжүүлгээр.
Баталгаа: Барааг илгээсэн өдрөөс эхлэн 12 сар. Манай компани нэг жилийн туршид доголдолтой буюу чанар муутай эд ангиудыг үнэгүй сольж өгөх болно. Үүнд хүний алдаа буюу буруу ажиллагаанаас шалтгаалж үүссэн эвдрэл, хэмхрэл орохгүй болно. Хоёрдахь жилээс эхлээд сэлбэг эд ангиудыг үндсэн үнээр нь худалдан авах боломжтой.
Ачилт: Урьдчилгаа төлбөр болон шил/савны дээж хүлээн авсны дараа ажлын 20 хоногийн дотор.
Суурилуулж ашиглалтанд оруулах үйл ажиллагаа:
Манай компанийг тус төхөөрөмжийг угсарч ашиглалтанд оруулах, аливаа техникийн асуудлыг шийдэхэд туслах чадвартай, танай ажилчдад зориулан энэхүү төхөөрөмжийг хэрхэн ажиллуулж засвар үйлчилгээг хийх талаар сургалт явуулах түвшний техникийн инженерийг илгээх боломжтой.
Томилолтоор ажиллах инженерийн ирж очиж онгоцны тийз, тухайн газар байрлах зардал, мөн өдрийн 50 ам. долларын цалин зэргийг захиалагч/үйлчлүүлэгч хариуцна.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.