Шилэн лонхны хэмжээ
Багтаамж | Амсар | Өндөр | Диаметр | Диагональ |
45мл | 3.8см | 5см | 4.3см | 5см |
85мл | 4.2см | 7.2см | 4.8см | 5.5см |
100мл | 4.2см | 7.9см | 5.2см | 5.8см |
180мл | 5.2см | 8.6см | 6.2см | 6.8см |
280мл | 5.8см | 10см | 7см | 7.8см |
380мл | 6.3см | 10см | 8.2см | 9см |
500мл | 6.5см | 11см | 8.2см | 9.8см |
730мл | 7.5см | 12.2см | 10см | 13.2см |
Шилэн лонхний үнийн санал
Багтаамж | Захиалга хийх доод хэмжээ | Нэг бүрийн үнэ | Нийт үнэ |
45мл | 720 ширхэг тагтай сав | 1.55 юань | 1116 юань |
85мл | 720 ширхэг тагтай сав | 1.65 юань | 1188 юань |
100мл | 720 ширхэг тагтай сав | 1.95 юань | 1404 юань |
180мл | 720 ширхэг тагтай сав | 1.95 юань | 1404 юань |
280мл | 720 ширхэг тагтай сав | 2.25 юань | 1620 юань |
380мл | 720 ширхэг тагтай сав | 2.85 юань | 2052 юань |
500мл | 720 ширхэг тагтай сав | 3.45 юань | 2484 юань |
730мл | 720 ширхэг тагтай сав | 4.20 юань | 3024 юань |
Жич: 6 сарын 1 өдрөөс эхлэн зун цагийн тарифаар үнийн саналд өөрчлөлт оров.
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Зөгийн аж ахуйн талаар товчхон зөвлөмж
Зөгийг төрөлжсөн болон туслах аж ахуйн хэлбэрээр үржүүлж, хүнс, эмчилгээний ач холбогдолтой бал, лав, жилий,сүүнцэр, хор, цэцгийн тоос, тоосормог зэрэг бүтээгдэхүүн авахын зэрэгцээ хөдөө аж ахуйн таримал ургамлын тоос хүртээхэд ургац нь 40-300 хувь хүртэл дээшилж, үр жимсний чанар сайжирдаг байна. Манай оронд Дундад оросын болон Карпат үүлдрийн зөгий үржүүлдэг. Зөгийн анхны зоотехникч Д.Сэлэнгэ Карпат үүлдрийн Халиун удмын зөгийг гарган батлуулсан билээ.
1. Зөгийн тэжээл
Зөгийн өсөлт хөгжилт, бүлийн хэвийн амьжиргааг хангахад уураг, тос, нүүрс ус агуулсан тэжээл чухал юм. Түүнээс гадна зөгийд ус, эрдэс давс, амин дэм хэрэгтэй. Зөгийн бүл бүх зүйлийг цэцгийн шүүс, тоосноос авна. Бал, тоосормог нь бие гүйцсэн зөгий, ажлын болон эр зөгий болох 3-аас дээш хоногийн настай авгалдайн тэжээл юм. Бага насны авгалдай, эх зөгийнд ажлын зөгийн залгуурын болон дээд эрүүний булчирхайн шүүрэл буюу сүүнцэр тэжээл болно.
Эх зөгий өөрийн хөгжлийн үе, өндөглөх хугацааны туршид сүүнцэрийг хэрэглэх боловч өндөглөөгүй үедээ балыг ташаалавчнаас нь иднэ. Ажлын зөгий, эр зөгий болох авгалдай 3 хоногийн настай болтлоо сүүнцэр идэж цаашид бал, тоосормогийн холимгоор тэжээгдэнэ. Харин эх зөгий болох авгалдай дан сүүнцэрээр тэжээгдэнэ. Зөгийн бал нь түүний үндсэн ашиг шим төдийгүй нүүрс уст тэжээл юм.
Нэг бүл зөгийн өвлийн тэжээлд 20-25 кг бал байхаар бодох ба бал дутагдвал 2:1 –ийн харьцаатай чихрийн уусмалыг нэмэлт тэжээл болгон хэрэглэдэг. Өвлийн бүх тэжээлийн хагасаас доошгүй хувь нь бал байх шаардлагатай. Тоосормог нь зөгийн уурагт тэжээл бөгөөд түүний түүхий эд нь цэцгийн тоос юм.
Зөгий цэцгийн тоосыг цуглуулан түүн дээрээ цэцгийн цэцгийн шүүс, бал дусаан бөөрөнхий хэлбэртэй болгон хойд 2 хөлнийхөө сагсанд хийж үүрэндээ авчирч ташаалавчинд хийнэ. Ташаалавчин дахь тоосонцорыг үүрний зөгийнүүд толгойгоороо шахаж нягтруулан дээр нь бал хийж өгдөг. Зөгийн бүл өөрийн хүч, хөгжлөөсөө хамаарч жилд 10-20 кг хүртэл тоосормогийг ашиглана.
Сүүнцэр нь зөгийн бүх төрлийн тэжээл дотроос хамгийн шимт чанар сайтай нь юм. Ажлын зөгийн шүлсний булчирхайгаас ялгардаг энэ шүүрэл нь ажлын болон эр зөгий болох авгалдайн эхний 3 хоногийн, харин эх зөгий болох авгалдайн хөгжлийн бүхий л хугацааны тэжээл юм. Сүүнцэрт зөгий болон түүний авгалдайнд шаардагдах уурагт бодис, тослог, чихэр, амин дэм, эрдэс давс агуулагдахын зэрэгцээ нян эсэргүүцэх шинж чанартай тул өвчнөөс сэргийлдэг. Сүүнцэр исгэлэн амттай, цөцгий маягийн өтгөн, цагаан шаргал өнгийн зүйл юм.
Энэ нь эх зөгийн бэлэг боловсролтыг түргэсгэх үйлчилгээтэй бодис агуулдаг. Ус, эрдэс давс нь зөгийн биед чухал шаардлагатай. Мөн бал тоосормогийг хольж авгалдайн тэжээл бэлтгэхэд усыг ашиглана. Зөгий ихэвчлэн авцын үед авчирсан цэцгийн шүүсээр усныхаа хэрэгцээг хангадаг боловч цаг агаар муу нислэггүй үед буюу цэцгийн шүүс дутмаг үед услуур тавьж өгнө.
2. Зөгийн бүлийн арчилгаа, маллагаа
Зөгийн амьдралыг идэвхтэй, тайван гэсэн 2 үед хуваана. Идэвхтэй үе нь гуравдугаар сараас аравдугаар сарын сүүлч хүртэл, тайван үе нь аравдугаар сарын сүүлчээс гуравдугаар сарын сүүлч хүртэл зөгийг өвөлжөөнд байх хугацааг хамаарна. Тайван үед шинээр үүр, багаж, хэрэгсэл хийх, засаж сэлбэх, угааж ариутгахын зэрэгцээ зөгийн аж ахуйн бүх бэлтгэл ажлууд хийгдэнэ.
Гадаа агаарын дулаан 13-аас дээш градус болсон үед нарлаг өдөр өглөө эрт зөгийг өвөлжөөнөөс гаргана. Хэрэв зөгий чацга алдах, оготнод сүйтгүүлэх, үүрний чийг ихсэх хандлага илэрвэл гадна агаарын дулаан 7-8 хэм болоход мэргэжилтний шууд удирдлагын дор зөгийг өвөлжөөнөөс эрт гаргаж, шаардлагатай арчилгааг хийнэ. Зөгийг өвөлжөөнөөс гаргахад бүлийн тоог харгалзан үзэж нэмэгдэл хүн хүч авна. Бүлийг зөөхдөө үүрний бүх нисгэвчийг хаасны дараа 2 хүн бүлийг тавиураас болгоомжтой авч, гар дамнуурга, эсвэл түрдэг тэргэн дээр нисгэвчийг хойш харуулан дамжлан гаргаж, наранд ээвэр, нөмөр газар тавина.
Зөгийн бүлийг эгнээ хооронд 5-6 м, үүр хооронд 3-4 м зайтай, үүрийг нисгэвч тал руугаа бага зэрэг хазайлган газраас хөндий байрлуулна. Бүлийг тавиураас авах, зөөх, цэгт байрлуулах үед үүрийг унагах, чанга тавих, зөгийг цочроохыг хатуу хориглоно. Бүх бүлийг зөөж дууссаны дараа нэг захаас нь бүл бүрийн нисгэвчийг онгойлгоно. Зөгийн үзлэгт шаардагдах багаж хэрэгсэл, утуур, ажлын болон, зөөврийн хайрцаг, жааз, идүүр, ховхчуур, балны болон, цэвэрлэгээний хутга, ариутгалын бодис, хяналтын жин, суурийн бүртгэл, нүүр гарын саван, алчуур, угаагуур, цагаан халаад, тортой малгай, ажлын гутал зэргийг урьдчилан бэлдсэн байна. Мөн сархиаг, үүр, давхар цаваг даавуу, жижиг дулаалга, сэмж, утасласан жааз, элсэн чихрийн шүүс зэргийг шаардлагатай хэмжээгээр бэлтгэнэ. Үзлэг хийхийн өмнө зөгийчин хөдөлмөр хамгаалалын хувцасаа бүрэн өмсөж, утуураа асааж, цэнэглэсэн байвал зохино.
Харин хар бараан хувцас өмсөх, цочмог хөдлөх, архи, тамхи, үнэртэй ус, бензин зэрэг хурц үнэртэй зүйл хэрэглэхийг хориглоно. Гэрийн нисгэвчийг онгойлгосны дараа зөгийн нисэлтийг нарийвчлан ажиглана. Зөгий үүрнээсээ гарч ирэнгүүт нисэж чадахгүй унаж байгаа, эсвэл цөөн зөгий нислэгт гарч байгаа бүлүүдийг эхний ээлжинд яаравчлан шалган үзэж, шаардлагатай арга хэмжээ авна. Зөгийн бүлд янз бүрийн насны үрвэлдэй байгаа үед үүрний дулаан 34-35 градус байна. Иймд үүрний дулаан алдагдаж, үрвэлдэйг дааруулахаас сэргийлж бүлийг түргэн үзэх хэрэгтэй.
Зөгий гэдсээ цэвэрлэх нислэг хийсний дараа агаарын температур 150 хүртэл дээшилж, дулаарсан үед хаврын их үзлэг хийж, хоосон сархиагийг авах, улыг солих, цэвэрлэх, эх байгаа эсэхийг үзэж хүч сэлбэх, өргөтгөх ажил хийнэ. Харин хавар, намар бүлийг хулгайч зөгийд өртөхөөс сэргийлж нислэг багатай үед орой, өглөөний цагаар үүрийг аль болох бага онгойлгож үзлэг хийнэ. Үзлэг хийхдээ үүрний зүүн талд зогсож тагийг нь авч дээш харуулан хойт талд тавьж дээр нь хүзүүвч, том дулаалгыг тавина.
Цаваг даавууг сөхөхийн өмнө бүлд бага зэрэг утаа өгнө. Хэрэв бүл их догшин байвал нисгэвчээр нь утна.Үүрийг онгойлгосны дараа сархиагнуудыг захаас нь эхлэн үүрний дээр барьж үзнэ. Үүрэнд сархиаг дүүрэн байвал хашлага самбар, захын тэжээлтэй сархиагийг авч зөөврийн хайрцагт хийж гарсан зайд үлдсэн сархиагийг зайчлан тавьж үзэх нь тохиромжтой. Зөгийн бүлийг олон дахин цочроохгүйн тулд нэг удаагийн үзлэгээр тэжээх, өндөглөх, сархиагаар хангах, хүч нэмэх, хасах, сархиаг бариулах, хоосон сархиагийг авах зэрэг олон ажлыг хамт гүйцэтгэх хэрэгтэй.
Эх зөгийг олох шаардлагатай үед бүлийг аль болох бага утаж, задгай үрвэлдэйтэй сархиагнуудыг нарийвчлан үзнэ. Балтай болон хоосон сархиагийг үүрнээс авах шаардлага гарвал бүлийг бага зэрэг утаж байгаад сархиагийг үүрнээс 5 см орчим хөндий барьж үүрийг доргиолгүй хөнгөн сэгсэрч үлдсэн зөгийг унаган үүр рүү нь ирвэгнүүрээр зөөлөн шүүрдэн унагана. Задгай үрвэлдэйтэй сархиагийг сэгсэрч хэрхэвч болохгүй зөвхөн ирвэгнүүрээр зөгийг нь зөөлөн шүүрдэнэ. Хэрэв бүл их цочирч, зөгийн хатгалт ихэсвэл үүрийг хааж, хэсэг хугацаа өнгөрсний дараа нисгэвчээр нь бага зэрэг утаж, үүрийг онгойлгож дахин үзнэ.
Тэжээлийн нөөц багадвал өдөр бүр оройн цагаар 2 :1 харьцаат чихрийн шүүсийг нэг бүлд 400-600 г-аар бодож тэжээхээс гадна суурьт давстай бүлээн ус бүхий услуур тавьж өгнө. Эд аж ахуйн зүйлийг ариутгахдаа даавуун эдлэлийг цууны 2% -ийн уусмалд угааж, ногоон саван, содтой усанд чанана. Сархиагийг 96%-ийн цууны хүчлийн уураар утаж ариутгана. Модон эдлэлийг хусаж ариутгасны дараа паяльникийн галаар зөөлөн шарна. Хүйтний улиралд бүл үзэх шаардлага гарсан үед цаваг даавууг бага зэрэг онгойлгож, зөгийн шаваанаас хол байгаа захын болон тэжээлтэй сархиагийг үзнэ.
Зөгийн шаваа байгаа сархиагийг хөдөлгөх, үүрийг удаан хугацаагаар онгойлгохыг хориглоно. Зайлшгүй тусламж үзүүлэх ёстой бүлийг 20 градусаас доошгүй температуртай дулаан байранд оруулж цонхны хурц гэрлийг хааж багасгасны дараа үүрийг онгойлгож хоосон, хөгцтэй сархиагийг авах, тэжээлээр хангах, эх зөгий байгаа эсэхийг үзэж, арчилгаа хийнэ.Үзлэг хийх үед зөгий үүрнээс гарч гэрэлтэй цонхон дээр бөөгнөрсөн байвал ирвэгнүүрээр хамж үүрэнд нь буцааж хийгээд хуучин байранд нь буцааж тавина.
Авцгүй үед нислэгийн зөгий бусдын үүрэнд орж бал хулгайлахаас сэргийлэхийн тулд нисгэвчийг нь 1.5-2.5 см-ээс илүүгүй онгойлгож, онгорхой цоорхойг бөглөсөн байх хэрэгтэй.Зөгийд үзлэг хийх шаардлагатай бол өглөө, орой нислэггүй цагаар хийнэ. Хэрэв өдрийн цагаар үзлэг хийвэл авцгүй үед үзлэг хийдэг битүү байрыг ашиглана.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.