Би овъёосыг адууны тэжээл мэтээр ойлгодог байлаа. Гэтэл энэ нь хүнд хамгийн хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн байсан юм байна.

Овъёосны кашийг өглөө бүр идэх нь кали, магни, фосфор, йод, фтор, цайр, төмөр, хром, А, В, Е, К-гийн төрлийн витаминуудаар бие организмыг хангадаг гэнэ.  Эдгээр нь яс болон булчингийн эдийн хөгжилд нэн чухал эрдэс бодис юм.

Ялангуяа сүүнд найруулж уудаг овъёосны нэмэлт тэжээл ихээр худалдаалагддаг бөгөөд тэдгээр нь эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн ухаалаг хэрэглээ болоод байна.

Тэжээлийн витаминт ааруул

Миний бие Nestlle брэндийн энэхүү бүтээгдэхүүнийг амталж үзсэн. Их анхилуун үнэртэй бөгөөд амтанд нь нэн дурласанаа нуух юун. Нас яваад ч тэр үү? Эсвэл эрүүл мэнддээ анхаарч урт наслах юмсан гэж боддог болсон болоод ч тэр үү? Ходоодонд ачаалал багатай байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол их төрдөг болсон.

Иймээс ч 2000 жилийн өмнөөс Хүннү гүрний иргэд сүүгээр ааруул хэмээх гайхамшигт идээг хийсэн нь эдүгээ зөвхөн Монголд л өргөн хэрэглэгддэг.

"Өвөр Монголын жижигхэн ааруулын үйлдвэр хуурай сүүгээр хийсэн ааруулаа Бразилийн олимпийн тамирчидын хоолны жагсаалтанд бүртгүүллээ" гэж би нэгэн Хятад хүнээс сонсч байлаа. Энэ үгийг дуулаад "Жинхэнэ Дамбийжаа төрөөгүй байхад Хуурамч Дамбийжаа дэлхийг тойров" хэмээн гасалж билээ.

Тэгвэл энэ сайхан идээнийхээ өнөөгийн өнгө төрхийг өөрчилж, дэлхийн тавцанд таниулах үүрэг та бидний өмнө байна. Иймд өөрийн бодож явдаг нэгэн бизнес санааг залуу дүү нартаа задламаар байна.

Манай хөдөөний зарим нэг хүмүүс аарцандаа гурил хольж байна гэсэн эвгүй цуурхал байдаг. Үнэхээр гурил хольж бусдыг хуурсан тохиолдол үзээгүй хараагүй. Гэвч энэ үг надад нэгийг бодогдуулж, хоёрыг сануулсан юм.

Яагаад ааруул гэхээр зөвхөн хатаасан аарц гэдэг утгатай байх ёстой юм бэ?

Аарц гэдэг маань нэг ёсондоо сүүний уураг гэсэн үг. Тэгвэл сүүтэй амт зохицох маш олон хүнсний бүтээгдэхүүн байдаг. Талх, мах, жимс, хөх тариа, будаа, зөгийн бал, шоколад гээд нэрлээд байвал зөндөө л юм байна.

Би энд ТЭЖЭЭЛИЙН ВИТАМИНТ ААРУУЛ хийх үйлдвэрлэлийн тухай ярих гэж байна. Үйлдвэрлэлийн аргаар ааруулыг хийх юм бол Монголд маш том зах зээл байгааг миний ээжийн нутгийнхан сайн мэднэ. Архангай аймгийн Их тамир сумын Сүүн хуруудыг маш олон айл нутагтаа үйлдвэрлэдэг боловч Улаанбаатар хотод "Нүдний гэм".

Сайн тогооч хүн маш олон хоолны жортой байдаг шиг сайн үйлдвэрлэгч хүн мөн л олон жортой байвал бүтээгдэхүүний нэр төрөл нь олширч, ашиг орлого сайн байх нь дамжиггүй.

Юуны өмнө ямар нэгэн бохирдолгүй цэвэр аарц сонгож авна. Сайхан аарц гэдэг бол ааруул үйлдвэрлэгчийн хамгийн чухал түүхий эд.

Аарцандаа зохих жорынхоо дагуу витамин, жимсний шүүс, байгалийн жимс, овъёос, самар, зөгийн бал, эрдэнэ шишийн гурил гэх мэт дүүргэгч түүхий эдээ хольж зуурагч машинаар сайтар хутгаж өгнө. Сайн хутгах тусам аарц маань илүү сайхан нягтарч ааруул хийхэд хагарахгүй, нарийн ширхэгтэй болж өгдөг.

Дараа нь аарцаа төрөл бүрийн хэвэнд хэвлэж, хөлдөөнө. Хэвлэж хэлбэржүүлсэн аарцыг хөлдөөх нь хатаалтыг түргэсгэхээс гадна хэвнээсээс хэлбэрээ алдахгүй салахад амархан байдаг.

Ингэж бэлтгэсэн ааруулаа хатаагч машинд оруулж 50 хувийн хатаалт хийх хэрэгтэй. Энэ нь ааруул маш идэхэд зөөлөн бөгөөд жингийн алдагдал бага гардаг.

Дараах зураг дээр ааруул хийх ажлын дарааллыг харууллаа.

Витаминт ааруул

Бэлэн болсон ааруулыг гоёмсог савалгаанд хийгээд худалдаанд гаргана.

 

1. Аарц хольж хутгах машин

Хүчин чадал 5 кг/удаа 8 кг/удаа 15 кг/удаа 25 кг/удаа
Хэмжээ 49см х 60см х 29см 55см х 70см х 32см 60см х 78см х 38см 74см х 90см х 45см
Цахилгаан хэрэглээ 220 вольт 220 вольт 220 вольт 220 вольт
Үнэ 1720 юань 1840 юань 2000 юань 2200 юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

2. Аарц хэвлэгч хэв

Ааруулын хэв

  • Загвар: 01
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 8 ширхэг зүрх
  • Хэмжээ: 288мм х 168мм х 35мм
  • Хүндийн жин: 155 гр
  • Үнэ: 21 юань

Ааруулын хэв

  • Загвар: 02
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 6 ширхэг сарнай
  • Хэмжээ: 288мм х 168мм х 35мм
  • Хүндийн жин: 155 гр
  • Үнэ: 21 юань

Ааруулын хэв

  • Загвар: 03
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 12 ширхэг
  • Хэмжээ: 295мм х 170мм х 22мм
  • Хүндийн жин: 155 гр
  • Үнэ: 23 юань

Ааруулын хэв

  • Загвар: 04
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 3 төрлийн 6 ширхэг
  • Хэмжээ: 300мм х 175мм х 46мм
  • Хүндийн жин: 160 гр
  • Үнэ: 23 юань

Ааруулын хэв

  • Загвар: 05
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 12 ширхэг
  • Хэмжээ: 300мм х 175мм х 37мм
  • Хүндийн жин: 165 гр
  • Үнэ: 23 юань

Ааруулын хэв

  • Загвар: 06
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 3 төрлийн 6 ширхэг
  • Хэмжээ: 297мм х 173мм х 40мм
  • Хүндийн жин: 145 гр
  • Үнэ: 21 юань

Ааруулын хэв

  • Загвар: 07
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 3 төрлийн 10 ширхэг
  • Хэмжээ: 300мм х 175мм х 24мм
  • Хүндийн жин: 140 гр
  • Үнэ: 23 юань

Ааруулын хэв

  • Загвар: 08
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 10 ширхэг
  • Хэмжээ: 295мм х 170мм х 29мм
  • Хүндийн жин: 138 гр
  • Үнэ: 18 юань

Ааруулын хэв

  • Загвар: 09
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 6 ширхэг
  • Хэмжээ: 300мм х 175мм х 24мм
  • Хүндийн жин: 115 гр
  • Үнэ: 18 юань

Ааруулын хэв

  • Загвар: 10
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 28 ширхэг
  • Хэмжээ: 288мм х 168мм х 13мм
  • Хүндийн жин: 143 гр
  • Үнэ: 18 юань

Ааруулын хэв

  • Загвар: 11
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 28 ширхэг
  • Хэмжээ: 300мм х 175мм х 13мм
  • Хүндийн жин: 125 гр
  • Үнэ: 18 юань

Ааруулын хэв

  • Загвар: 12
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 6 ширхэг
  • Хэмжээ: 300мм х 182мм х 35мм
  • Хүндийн жин: 125 гр
  • Үнэ: 23 юань

Ааруулын хэв

  • Загвар: 13
  • Амт: Үгүй
  • Үнэр: Үгүй
  • Физик шинж чанар: Уян налархай
  • Зориулалт: Нарийн боов, ааруул, цэлцэгнүүр хэвлэх
  • Хэвний тоо: 6 ширхэг
  • Хэмжээ: 288мм х 168мм х 35мм
  • Хүндийн жин: 150 гр
  • Үнэ: 18 юань

3. Ааруул хөлдөөгч

Дэлгүүрийн хөлдөөгч

  • Дизайн: Дээрээ нээлхийтэй, хөндлөн хийцтэй
  • Хөлдөөлт: Огцом хурдан
  • Хөлдөөлт хийх хурд: 55 кг/хоног
  • Үйлчилгээ: БНХАУ-ын бүх муж орон нутагт үнэгүй хүргэлт
  • Баталгаат хугацаа: Хоёр жил
  • Цахилгаан зарцуулалт: 2.5 квт/24 цаг
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Хэмжээ: 286см х 86см х 95см
  • Дотор хэмжээ: 268см х 64см х 70см
  • Температур: -25 хэм хүртэл
  • Цахилгаан зарцуулалт: 0.65квт/цаг
  • Багтаамж: 1787 литр
  • Хүндийн жин: 142 кг
  • Үйлдвэрийн үнэ: 4800 юань

4. Ааруул хатаах машин

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн Үнэ
MJJM-16 0,55 квт 13.5 квт 1370мм х 1300мм х 2200мм  16 шр/ Ф110 см 380V / 220V 400 кг 3.9 м3 19500 юань
MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3.4 м3 14800 юань
MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3 9000 юань

Энэхүү машин нь аарц, мах, ногоог өнгө, чанар, үнэр, амтыг алдагдуулахгүйгээр хатаалтыг олон янзын хувилбараар гүйцэтгэнэ.

5. Вакуум савлагч

вакуум савалгаа

Загвар BB400 BB600
Цахилгааны хэрэглээ 220V 50HZ/60HZ 220V/50HZ
Савлах хурд 1-6 удаа/мин
Насосын хүчдэл 120W 250W
Амсар дарах хүч 700W 600W
Хэмжээ 60см х 53см х 45см 60см х 43см х 100см
Хүнд 50кг 62кг
Амсар дарах хэмжээ 400мм х 8мм
Ажлийн ширээний хэмжээ 59см х 35см
Вакуум насосны баталгаат хугацаа(Япон) 5 жил
Баталгаат хугацаа 1 жил
Үнэ 3000 юань 4350 юань

Жич: Энэхүү үнийн саналд үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн болно.

Үйлдвэр дээр эдгээр тоног төхөөрөмж бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та захиалгат тоног төхөөрөмжөө Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ