45 литр багтаамжтай айраг бүлэх машин

Манай Монголчууд өнө эртнээс мал аж ахуй эрхэлж, таван хошуу малынхаа сүү саалиар төрөл бүрийн цагаан идээ бэлтгэж, өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж заншсан уламжлалтай цөөн ард түмний нэг.

Хөдөө орон нутагт айраг бүлэх ажлыг хялбаршуулах үүднээс энэхүү машиныг танд танилцуулж байна.

Манайхан угаалгын машинд айргаа бүлдэг нь эрүүл ахуйн шаардлага хангахдаггүй.  Угаалгын машины хуванцар эд ангийн хор айрганд шингэх эрсэлтэй. Иймд хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан үл зэврэх ган торхонд бүлэх хэрэгтэй.

Багтаамж 45 литр
Сүүний тослогийн хэмжээ  <0.03%
Тослог болон сүүний харьцаа  1:3-1:12
Эргэлтийн хурд  1500 эргэлт/минут
Цахилгаан зарцуулалт  550 ватт
Цахилгаан хүчдэл  220 вольт
Гадна хэмжээ  70см x 38см
Цагийн тохиргоо 10-90 мин
Хүндийн жин 5 кг
Үйлдвэрийн үнэ 1490 юань

Өвлийн нөхцөлд айраг хийх арга

Шинэхэн бүрсэн таван литр тарган дээр, буцалсан цэвэр таван литр ус, элсэн чихэр 300 гр хийж 2000-3000 удаа бүлээд 2-3 хонуулахад уруул чимчигнүүлсэн, дээгүүр нь шар тос хөвсөн сайхан айраг болдог.

Би 10 ширхэг "Ариутгасан Шинэ сүү", нэг ширхэг Элгэн тараг, 5 литр цэвэр ус, 300 гр элсэн чихэр худалдан авч айраг хийхээр бэлтгэлээ.

Сүүгээрээ бүлэгч машиндаа тараг бүрж, дараа нь элсэн чихрээ хийгээд хутгалаа. Дараа нь 5 литр цэвэр усаа хийгээд бүлсэн. 30 минут хиртэй бүлээд орхисон. Маргааш нь жаахан исгэлэн үнэр ханхийж, бүлэлт нь арай дутуу болсон бололтой айрагны сайхан амт байхгүй байлаа. Дахин 30 минут хиртэй бүлээд, орой нь амталж үзсэн чинь янзын сайхан исгэлэн айраг болсон байв.

Ийм төрлийн идээ ундааг аль ч улиралд үйлдвэрлэж болох бөгөөд ялангуяа өвлийн улиралд хийж хийвэл илүү их эрэлттэй байх болно.

Энэхүү төхөөрөмжээр айраг бүлэхээс гадна цөцгийн цохиж болно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ