Манайд ааруулын үйлдвэрлэл хөгжих маш их боломжтой. Гэхдээ уламжлалт ааруулаа арай шинэлэг хэлбэр маягтай болгож, үйлдвэрлэх юм бол дотоодын зах байтугай гадаад зах зээл ч хүлээн авахад бэлэн байна.

  • Хүчин чадал: 280 ширхэг/мин
  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 0.75квт
  • Машины хэмжээ: 680мм х 280мм х 550мм
  • Материал: SUS304 маркийн үл зэврэх ган
  • Батлагаа: Нэг жил
  • Машины жин: 25кг
  • Үйлдвэрийн үнэ: 4100 юань

Энэ машин дээр Өвөр монголчууд бөөрөнхий ааруул хийж байгааг харсан боловч өөрөө ажиллаж үзээгүй. Гэвч өөрийн жороор аньс жимсний чанамалтай ааруул хийхээр туршилт хийж үзлээ. Харин ааруулаа хэвлэгдээд гарч ирмэгц, Golden Milk хэмээх хуурай сүүн дээр өнхрүүлсэн юм. Заавал хуурай сүү байх албагүй л дээ. Шоколадны нунтаг дээр өнхрүүлсэн ч болно. Тэгвэл улам сайхан амттай ааруул бий болно.

Энэ машинаар аарц хэвлэж бөөрөнхий ааруул хийж бас болно.

Хятадууд энэ машинд хуурай сүүг сүүтэй хольж зуураад бөөрөнхий ааруул хийгээд эхэлсэн байна.

Бид ч гэсэн сайтар шахсан аарцаа энэ машинд хийж, бөөрөнхий ааруул хийж болно.

Мөн шоколад бүрэгч машин-д оруулж шоколадтай ааруул үйлдвэрлэж бас болно.

  1. Шингэн сүүгээр тараг бүрнэ.
  2. Тарагаа буцалгаж аарцаа ялгаж авна.
  3. Аарцаа сайтар шахаж, шар усыг нь ялгана.
  4. Аарцаа амталж, бөөрөнхий хэвлэгч машиндаа оруулж хэлбэр гаргана.
  5. Хэлбэр гаргасан бөөрөнхий аарцаа хатаагч машинд оруулж хатаана. Хатаалт заавал бүрэн хийгдэх албагүй.
  6. Хатсан ааруулаа шоколодаар бүрэгч машинд оруулж эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно.

Нэгэнт хэвлэж бөөрөнхий болгосон ааруулаа хатаагч машинд оруулж хатаах хэрэгтэй. Сайтар хатсан ааруулыг шоколад бүрэгч машинд оруулна. Хатаагч машины танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шоколад бүрэгч машины танилцуулгыг эндээс үзэж болно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч