Манай Монголчууд ааруулаа гар аргаар хэвлэж хатаадаг. Ааруулыг хэв оруулж хийх нь цаг хугацаа их шаардсан ажил бөгөөд ариун цэврийн дэглэм муу байдаг тул хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангадаггүй.
Иймд энэ хүнд нүсэр ажлыг техникийн хүчээр хийх боломж байгааг танд сонордуулах гэсэн юм.
Энэхүү машин нь 30000 юань бөгөөд нарийн боов, еэвэн хийх зориулалттай. Үйлдвэр Эрээн хот хүртэл өөрийн зардлаар нийлүүлнэ.
Хэвлэж бэлэн болгосон еэвэнгээ бутлаад дахин дахин хэвлэж үзүүлж байлаа.
Доороо тэргэнцэртэй тул зөөж байршуулахад хялбар.
Шанхай хотын үзэсгэлэн худалдаан дээр энэ машин миний анхаарлыг маш их татсан. Уг нь төрөл бүрийн нарийн боов, еэвэн хийдэг машин л даа. Гэхдээ би энэ машин дээр ааруул хэвлэж болох юм гэж бодсон.
Еэвэнгийн гурил нь бантангийн гурил шиг бутарсан аргуун бөгөөд элсэн чихэр болон бусад хуурай амтлагчуудыг хольж хутгасан байлаа.
Энэ машины хэвлэж байгаа үйлдэл нь маш хурдан бөгөөд цэвэрхэн хийж байсан. 10 орчим секундэнд 24 ширхэг еэвэн хэвлэж байсан. Ингээд бодоход цагт 8640 ширхэг еэвэн хэвлэнэ гэсэн үг.
Манай Монголчуудын хувьд гар аргаар хэвлэж байгаа ааруулаа энэ машинаар хэвлэбэл, ажлын 8 цагт 70 мянган ширхэг ааруул хэвлэж болохоор санагдлаа.
Хэвийг нь сольж олон янзын хэлбэр дүрс бүхий нарийн боов, ааруул хэвлэж болно.
Хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангасан бөгөөд бүх эд анги нь SUS304 маркийн үл зэврэх гангаар үйлдвэрлэгдсэн байна.
Энэ машины хажуугаар өнгөрсөн хэн бүхэн саатахгүй байхын аргагүй байлаа.
Түргэн хугацаанд еэвэнг олноор нь хэвлэж байгаа нь олны анхаарлыг их татаж байлаа.
Бүх тохиргоог компьютер дэлгэцэн дээр хийнэ.
Хэвлэж буй бүтээгдэхүүний даралтын хүч, зузаан нимгэнийг энд тохируулж өгнө.
Зураг дээр 28мм-ийн зузаантайгаар 3 секунд даралт хийх тохиргоо хийгдсэн байна.
Энэхүү машин дээр хоёр хүн ажиллана. Нэг нь түүхий эд оруулж өгнө. Нөгөө нь бэлэн бүтээгдэхүүнийг тосон авч, дараагийн дамжлага руу шилжүүлнэ.
Хэвний хайрцагийг нь төрөл бүрийн хэлбэр дизайнаар өөрчлөн хийлгэж болно.
Еэвэнгийн бэлдэцийг хэвэнд оруулахын өмнө.
Энэ бэлдэцийг хэв рүү түлхэн оруулж хэвлэх үйл ажиллагаа явагдана.
Эдгээр амтат еэвэнг шарах шүүгээнд оруулахад бэлэн болсон байна.
Энэ машин дээр хэвийг нь солиод том жижиг төрөл бүрийн еэвэн хэвлэж болно. Манайханы цагаан сарын тавгийн идээнд өргөн хэрэглэдэг ааруулуудыг ч энэ машинаар хэвлэж болно.
Нэг ширхэг еэвэнг зүсч үзэхэд дундаа шанзтай байлаа.
Эдгээр еэвэнгийн хээ нь харилцан адилгүй байгаа биз. Нэг удаагийн хэвлэлтээр хэдэн ч янзын хээ хуартай еэвэн хэвлэж болно.
Энэ зураг дээр нийт 4 янзын хээтэй еэвэн хэвлэсэн байна.
Еэвэнгийн хэлбэр нь дөрвөлжин, дугуй, цэцгэн, бундан гэх мат олон янз байж болно.