Тарагны үйлдвэрлэл нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой юм.
Сүү ариутгагч машин нь халуун тос буюу усаар дулааны солилцоог 2-2,5 цаг явуулна. Ариутгал хийх температур нь 85 хэм. Дараа нь насосоор сүүг шахаж, гомогенжүүлэгч машинд оруулна.
Гомогенжүүлэлтийн дараа центрфуг насосыг нээн, урьдчилан хөргөх танк руу орно. Урьдчилан хөргөгч танк нь хүйтэн усаар хөргөлт хийх ба 1-1,5 цагт 85 хэмийн халуун сүүг 45 хэм хүртэл хөргөнө.
Сүүг хөргөсөний дараа бусад төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болно. Тараг бүрэх, цөцгий шахах, бяслаг хийх, шууд савлаад худалдаанд гаргах мэт.
Ариутгаж бэлэн болсон сүүгээр тараг бүрэхийн тулд холигч танк руу оруулах бөгөөд тарагны хөрөнгө, элсэн чихэр зэрэг нэмэлт түүхий эдийг сүүтэй хольж өгдөг. Хятадад хуурай сүүг цэвэр усаар найруулан нэмэлт болгож өгч байгааг нь би харж байлаа. Иймээс Хятадын тарагны амт Монгол элгэн тарагны амтнаас өөр байдаг.
Энэ дамжлага дуусмагч тараг бүрэлдэх процесс эхлэх бөгөөд 6-8 цагийн дараа исгэгч танканд шинэхэн тараг бүрэлдэж,савлагдан худалдаанд гарахад бэлэн болно.
А. Тарагны өргөтгөсөн үйлдвэр
1. Тараг үйлдвэрлэх процесс
Түүхий эдийн хадгалалт → Фильтр → Урьдчилан халаалт → Стандарчлал → Ариутгал → Хөргөлт → Хөрөнгөжүүлэлт → Исгэлт → Хөргөлт → Савалгаа → Хүйтэн агуулах
2. Тоног төхөөрөмж
Түүхий сүүний танк → Фильтр → Насос → Урьдчилан халаах танк → Холигч танк → Гомогенжүүлэгч → Ариутгагч → Насос → Урьдчилан хөргөх танк (Дулаан солилцох шүүгчтэй хавтан) → Насос → Хөрөнгөжүүлэгч → Насос → Исгэгч → Савлагч
Тоног төхөөрөмжүүд | Үзүүлэлт | Тоо | Тайлбар |
Урьдчилан халаах танк | 1 тонн | 1 шр | SUS304 сайн чанарын ган, Толин өнгөлгөөтэй , 4 булан мөлгөр , юүлэх хавхлаг |
Гомогенжүүлэгч | 1 тонн | 1 шр | |
Ариутгах танк | 1000 литр | 1 шр | SUS304 сайн чанарын ган сайн чанарын ган , босоо дизайнтай , 0.75 квт хөдөлгүүртэй , 36 эрг/мин хурдтай |
Урьдчилан хөргөх танк | 1000 литр | 1 шр | SUS304 сайн чанарын ган, давхар цамцат дулаалгатай , 0.15Mpa даралттай , 0.75 квт хөдөлгүүртэй, 36 эрг/мин хурдтай |
Холигч танк | 1 тонн | 1 шр | SUS304 сайн чанарын ган , 0.75 квт хөдөлгүүртэй, 36 эрг/мин хурдтай |
Исгэгч | 1 тонн | 1 шр | SUS304 сайн чанарын ган 0.75 квт хөдөлгүүртэй, 36 эрг/мин хурдтай |
Сүүний центрфуг насос | 3 тонн/цаг | 5 шр | SUS304 сайн чанарын ган, карбид механик , 0.75 квт хөдөлгүүртэй , 38 мм-ийн диаметрийн оролт гаралттай, Соленойд хаалтууд |
Хоолой, Автомат удирдлага, Крантууд | Φ32 | 1 ком | SUS304 сайн чанарын ган, холболтын бүх хоолой холбогчууд, жийрэгвчүүд, хаалтууд, гурван холбоос, булан. Хурууны мэдрэмжтэй автомат урирдлагын систем, |
Хос фильтр | 3 тонн/цаг | 1 шр | 120 маркийн нарийн тор |
Автомат CIP цэвэрлэх систем | 1000 литр | 1 шр | SUS304 сайн чанарын ган танк, хоолой, насос болон бусад |
Нийт дүн : 236400 юань
Б . Тарагны стандарт үйлдвэр
1. Тараг үйлдвэрлэх процесс
Түүхий эд → Ариутгал → Хөргөлт → Хөрөнгөжүүлэлт → Исгэлт
2. Тоног төхөөрөмж
Түүхий сүүний танк → Фильтр → Ариутгагч → Насос → Урьдчилан хөргөх танк → Насос → Хөрөнгөжүүлэгч → Насос → Исгэгч → Савлагч
Тоног төхөөрөмжүүд | Үзүүлэлт | Тоо | Тайлбар |
Ариутгах танк | 1000 литр | 1 шр | SUS304 сайн чанарын ган сайн чанарын ган , босоо дизайнтай , 0.75 квт хөдөлгүүртэй , 36 эрг/мин хурдтай |
Урьдчилан хөргөх танк | 1000 литр | 1 шр | SUS304 сайн чанарын ган, давхар цамцат дулаалгатай , 0.15Mpa даралттай , 0.75 квт хөдөлгүүртэй, 36 эрг/мин хурдтай |
Холигч танк | 1 тонн | 1 шр | SUS304 сайн чанарын ган , 0.75 квт хөдөлгүүртэй, 36 эрг/мин хурдтай |
Исгэгч | 1 тонн | 1 шр | SUS304 сайн чанарын ган 0.75 квт хөдөлгүүртэй, 36 эрг/мин хурдтай |
Сүүний центрфуг насос | 3 тонн/цаг | 4 шр | SUS304 сайн чанарын ган, карбид механик , 0.75 квт хөдөлгүүртэй , 38 мм-ийн диаметрийн оролт гаралттай, Соленойд хаалтууд |
Хоолой, Автомат удирдлага, Крантууд | Φ32 | 1 ком | SUS304 сайн чанарын ган, холболтын бүх хоолой холбогчууд, жийрэгвчүүд, хаалтууд, гурван холбоос, булан. Хурууны мэдрэмжтэй автомат урирдлагын систем, |
Автомат CIP цэвэрлэх систем | 1000 литр | 1 шр | SUS304 сайн чанарын ган танк, хоолой, насос болон бусад |
Нийт дүн: 179600 юань
Б . Тарагны энгийн үйлдвэр
1. Тараг үйлдвэрлэх процесс
Түүхий эд → Ариутгал → Хөргөлт → Хөрөнгөжүүлэлт → Исгэлт
2. Тоног төхөөрөмж
Түүхий сүү → Ариутгагч → Насос → Урьдчилан хөргөх танк → Насос → Исгэгч → Савлагч
Тоног төхөөрөмжүүд | Үзүүлэлт | Тоо | Тайлбар |
Ариутгах танк | 1000 литр | 1 шр | SUS304 сайн чанарын ган, давхар цамцат дулаалгатай , босоо дизайнтай , 1 . 1 квт хөдөлгүүртэй , 36 эрг/мин хурдтай |
Урьдчилан хөргөх танк | 1000 литр | 1 шр | SUS304 сайн чанарын ган, давхар цамцат дулаалгатай , 1 . 1 квт хөдөлгүүртэй, 36 эрг/мин хурдтай |
Исгэгч | 1 тонн | 1 шр | SUS304 сайн чанарын ган 0.75 квт хөдөлгүүртэй, 36 эрг/мин хурдтай |
Сүүний центрфуг насос | 3 тонн/цаг | 2 шр | SUS304 сайн чанарын ган, карбид механик , 0.75 квт хөдөлгүүртэй , 38 мм-ийн диаметрийн оролт гаралттай, Соленойд хаалтууд |
Хоолой, Автомат удирдлага, Крантууд | Φ32 | 1 ком | SUS304 сайн чанарын ган, холболтын бүх хоолой холбогчууд, жийрэгвчүүд, хаалтууд, гурван холбоос, булан. Хурууны мэдрэмжтэй автомат урирдлагын систем, |
Нийт дүн: 94000 юань
1. Тарагны өргөтгөсөн үйлдвэр нь дэлхийн шилдэг технологийн дагуу дээд зэргийн стандартын ариутгал хийсэн сүүгээр шууд худалдаанд борлуулж болох тараг үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэрийн бүрсэн тараг нь чанар стандартын хувьд Европ болон хөгжингүй орнуудын эрүүл ахуй, чанарын шаардлаганд бүрэн нийцнэ.
2. Тарагны стандарт үйлдвэр нь өргөтгөсөн үйлдвэрийн давуу талуудыг нэгтгэн хураангуйлсан хувилбар юм. Энэ үйлдвэрийн бүрсэн тараг нь эрүүл ахуй, чанарын шаардлаганд бүрэн нийцнэ.
3. Тарагны энгийн үйлдвэр нь сүүний фермерийн аж ахуйг түшиглэн байгуулах хамгийн анхан шатны хувилбар юм. Автомат CIP цэвэрлэх системгүй тул сүүний танкнуудын цэвэрлэгээг автоматаар бус механик ажиллагаагаар ариутган цэвэрлэнэ.
Н эг. 1000 литрийн ариутгагч танк
★ Энэ танк нь шинэхэн сүүг ариутгах зориулалттай бөгөөд холигч, халаагч, цахилгаан хяналтын системтэй.
★ Сайн чанарын үл зэврэх SUS304 ган төмрөөр үйлдвэрлэгдсэн бөгөөд бохирдлыг цэвэрлэхэд хялбар.
★ Давхар цамцтай дизайнаар хийж, цамцны дотуур дулаалгын материал хийсэн тул цайны халуун сав мэт дулаанаа алдахгүй.
Багтаамж | 1000 литр | Хөдөлгүүрийн чадал | 0,75 квт |
Материал | SUS304 | Цахилгаан хэрэглээ | 380 V/50Hz |
Эргэлтийн хурд | 36 эрг/мин | Жин | 540 кг |
Хэмжээ | 1600мм*1600мм*2100мм |
..
Н эг. 1000 литрийн урьдчилан хөргөх танк
★ Энэ танк нь ариутгасан халуун сүүг хөргөх зориулалттай бөгөөд холигч, цахилгаан хяналтын системтэй.
★ Сайн чанарын үл зэврэх SUS304 ган төмрөөр үйлдвэрлэгдсэн бөгөөд бохирдлыг цэвэрлэхэд хялбар.
★ Давхар цамцтай дизайнаар хийж, цамцны дотуур дулаалгын материал хийсэн тул цайны халуун сав мэт дулаанаа алдахгүй.
★ 85 хэмийн халуун сүүг 1-1,5 цагийн дотор 45 хэм хүртэл бууруулна.
Багтаамж | 1000 литр | Хөдөлгүүрийн чадал | 0,75 квт |
Материал | SUS304 | Цахилгаан хэрэглээ | 380 V/50Hz |
Эргэлтийн хурд | 36 эрг/мин | Жин | 540 кг |
Хэмжээ | 1600мм*1600мм*2100мм |
Гурав. 1000 литрийн тараг исгэгч танк
★ Тараг исгэгч танк нь холигч, халаагч, цахилгаан хяналтын системээр тоноглогдсон.
★ Сайн чанарын үл зэврэх SUS304 ган төмрөөр үйлдвэрлэгдсэн бөгөөд бохирдлыг цэвэрлэхэд хялбар.
★ Давхар цамцтай дизайнаар хийж, цамцны дотуур дулаалгын материал хийсэн тул цайны халуун сав мэт дулаанаа алдахгүй.
★ Тараг исгэх процессийг жигд явуулахын тулд тогтмол 45 хэмийн дулаан орчинд тогтвортой барьж өгнө.
Багтаамж | 1000 литр | Хөдөлгүүрийн чадал | 4,5 квт |
Материал | SUS304 | Цахилгаан хэрэглээ | 380 V/50Hz |
Эргэлтийн хурд | 36 эрг/мин | Жин | 540 кг |
Хэмжээ | 1600мм*1600мм*2100мм |
Тараг бол эм
Тараг цусан суулга, ходоодны шүүс багадалт, судасны хананы хатуурлыг эмчилнэ. Элэг , цөс , арьсны төрөл бүрийн өвчнийг анагаана. Мөн цацраг туяаны хордлогыг тайлна. Ходоод, гэдэс дотрын өвчнөөс үүдэлтэй амны болон амьсгалаар гарч буй эвгүй таагүй үнэрийг өглөө өлөн элгэн дээрээ орой унтахын өмнө чихэргүй тараг 3-5 хоног уухад алга болдог.
1. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
2. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 15-30 хоног байна.
3. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 50-80 доллор/өдөр.
4. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.