Ааруул хийхэд нийт 4 тоног төхөөрөмж хэрэгтэй бөгөөд бага оврын иж бүрэн шугамыг үйлдвэрээс худалдан Ойролцоогоор 7.5 сая төгрөг, тээврийн зардалтайгаа) болно. Хэрэв та илүү том хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугам сонирхож байгаа бол дараах мэдээллээс сонголт хийж болно.
1. Ааруул хатаагч төхөөрөмж
Техникийн үзүүлэлт ба үйлдвэрийн үнийн санал
Загвар | Хөдөлгүүр | Халаалт | Хэмжээ | Тавиур | Цахилгаан хэрэглээ |
Жин | Эзэлхүүн | Үнэ |
MJJM-16 | 0,55 квт | 13.5 квт | 1370мм х 1300мм х 2200мм | 16 шр/ Ф110 см | 380V / 220V | 475 кг | 3.9 м3 | 19500 юань |
MJJM-16 | 0,55 квт | 12 квт | 1190мм х 1180мм x 2170мм | 16 шр/ Ф90 см | 380V / 220V | 300 кг | 3.4 м3 | 14800 юань |
MJJM-12 | 0,55 квт | 6.5 квт | 930 х 910мм х 1770мм | 12 шр/ Ф70 см | 380V / 220V | 200 кг | 1.9 м3 | 9000 юань |
MJJM-09 | 0,55 квт | 4 квт | 730мм х 620мм х 1480мм | 9 шр/ Ф50 см | 380V / 220V | 130 кг | 0.9 м3 | 7000 юань |
2. Нунтаглагч тээрмүүд
Марк | 1500 | 2200 | 3000 | 3000S |
Зориулалт | Ахуйн | Үйлдвэрлэл | Үйлдвэрлэл | Үйлдвэрлэл |
Цахилгаан хэрэглээ | 220V, 50Hz | 220V/380V, 50Hz | 220V/380V, 50Hz | 220V/380V, 50Hz |
Хөдөлгүүрийн чадал | 1,5 квт | 2,2 квт | 3 квт | 3 квт |
Эргэлтийн хурд | 1420 эрг/мин | 1420 эрг/мин | 1400 эрг/мин | 1400 эрг/мин |
Хүчин чадал | 15 кг/цаг | 35 кг/цаг | 60 кг/цаг | 70 кг/цаг |
Хэмжээ | 470*260*340мм | 550*260*430мм | 600*300*460мм | 620*320*460мм |
Жин | 38 кг | 40 кг | 45 кг | 65 кг |
Үйлдвэрийн үнэ |
3300 юань |
4450 юань |
4700 юань |
6250 юань |
Эдгээр загварууд цахилгаан хэрэглээний хувьд харилцан адилгүй байгаа нь хөдөлгүүрийн чадалтай холбоотой байгаа нь харагдаж байна. Хөдөлгүүрийн чадал сайн байх тусам нунтаглаж тээрэмдэх ажиллагаа илүү найдвартай. Хэрэв та 220 вольтийн хөдөлгүүртэй машин захиалж байгаа бол аль болохоор жижиг ширхэгтэй бүтээгдэхүүн нунтаглах хэрэгтэй. Чулуу болон чийглэг ихтэй бүтээгдэхүүн нунтаглагч машинд оруулахгүй байх хэрэгтэй.
Бүх төрлийн үр, хатаасан аарц, мах, эмийн болон хоол амтлагч ургамал нунтаглана. Гэхдээ зөвхөн 95-100 хувийн ХУУРАЙ бүтээгдэхүүн. Нунтаглагч машин нь 50-200 нэгжээр бүтээгдэхүүнийг нунтаглах бөгөөд сүү болон махыг үрэл болгон хэвлэхийн тулд 60 нэгжээр нунтаглана.
Энэхүү машиныг судалгаа хийж байх явцад хуурамчаар үйлдвэрлэж байгаа нилээд олон компани тааралдаж байсан. Гаднаас нь харахад үл ялгагдах эдгээр машинуудын гангийн найрлаганд нь том ялгаа харагдаж байв. Нунтаглагч тээрэм гэдэг бол хамгийн сайн чанарын, үл зэврэх гангаар үйлдвэрлэгддэг.
Тус компаний техникийн ажилтанууд хэд хэдэн удаа зураг төслөө сайжруулан, хуурамч эд ангигүй төгс машины үйлдвэрлэл дээр онцгой анхаарч байгаа нь миний анхаарлыг их татсан. Энэ машинууд нь тасралтгүй олон цагаар ажиллах чадвартай тул үйлдвэрлэлийн хэрэглээнд бүрэн нийцнэ. Үйлдвэрийн баталгаат хугацаа нэг жил.
3. Нунтаг бүтээгдэхүүн холигч
Цлиндрийн багтаамж |
Түүхий эдийн хэмжээ (литр) |
Цахилгаан хэрэглээ (квт) |
Эргэлтийн хурд (эрг/мин) |
Гадна хэмжээ (мм) |
Жин (кг) |
Үнэ (юань) |
2 литр | 1 литр | 0.25квт | 24эрг/мин | 450*270*450 | 0.6 |
3980 |
5 литр | 2 литр | 0.55квт | 24эрг/мин | 560*270*560 | 1.4кг |
4880 |
8 литр | 3.2 литр | 0.55квт | 24эрг/мин | 660*300*630 | 2.24кг |
6800 |
14 литр | 5.6 литр | 0.55квт | 20эрг/мин | 900*380*900 | 3.92кг |
7500 |
20 литр | 8 литр | 0.55квт | 20эрг/мин | 1095*340*885 | 5.6кг |
7900 |
30 литр | 12 литр | 0.55квт | 20эрг/мин | 1095*340*855 | 8.5кг |
8200 |
50 литр | 20 литр | 0.55квт | 20эрг/мин | 1370*460*1260 | 25кг |
9800 |
4. Үрлэн ааруул хэвлэгч машин
MCT0 | MCT1.5 | MCT2.5 | MCT5 | MCT6 | |
Зориулалт | Гар машин | Цахилгаан машин | Цахилгаан машин | Цахилгаан машин | Цахилгаан машин |
Даралтын хүч ( kN ) | 15 kN | 15 kN | 15 kN | 50 kN | 60 kN |
Үрлийн диаметр (мм) | 5-10 мм | 12 мм | 13 мм | 18 мм | 25 мм |
Үрлийн зузаан (мм) | 2-6 мм | 6 мм | 6 мм | 10 мм | 12 мм |
Хүчин чадал (шр/цаг) | 1800-3000 шр/цаг | 3500-4800 шр/цаг | 5000 шр/цаг | 3600 шр/цаг | 3600 шр/цаг |
Цахилгаан зарцуулалт (кв/цаг) | 0 кв/цаг | 5.5 кв/цаг | 5.5 кв/цаг | 0.55 кв/цаг | 1.85 кв/цаг |
Хэмжээ (мм) | 360*280*450 мм | 280*150*625 мм | 570*450*640 мм | 600 * 500 * 700 мм | 760 * 360 * 690 мм |
Жин (Кг) | 20 кг | 85 кг | 45 кг | 145 кг | 148 кг |
Үнэ (юань) |
3200 юань |
4800 юань |
5300 юань |
5500 юань |
7500 юань |
Үрлэн ааруул хэрхэн хийх вэ?
1. Юуны өмнө аарцыг сэврээж, цагаа болгоно.
2. Сэвэрсэн аарцаа аарц хатаагч төхөөрөмж-инд оруулж, хатаана. Энэхүү хатаагч машин нь цай болон эмийн ургамал хатаах зориулалттай тул ургамлын аагийг алдагдуулахгүйгээр хатаах давуу талтай. Иймд шинэхэн аарцыг огцом хатаахад амт үнэр нь алдагдахгүй сайн талтай байдаг. Монголчууд зуны улиралд -ааруулаа хийдэг бол хатаагч машинтай хүн жилийн 4 улиралд үйлдвэрлэлээ тасаралтгүй явуулж чадна.
Өнөөдөр худалдаж авсан аарц маргааш гэхэд бэлэн бүтээгдэхүүн болоод дэлгүүрийн лангуун дээр худалдагдана.
(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)
3. Хатаасан аарцыг нунтаглагч машин-аар жижиг ширхэгтэй болгон нунтаглана. Яг л гурил шиг болтол нь тээрэмдэнэ. Мөн ааруулын нэмэлт түүхий эд болох элсэн чихэр, хатаасан жимс зэрэг бусад амтлагчуудыг сайтар нунтаглах хэрэгтэй.
(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)
4. Нунтагласан аарцаа өөрийнхөө нууц жорын дагуу нунтаг элсэн чихэр, хатаасан жимс, хүнсний будаг болон бусад амтлагч холино. Амталгаагаа хэрхэн хийх нь таны дурын хэрэг.
(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)
5. Бэлэн болсон түүхий эдээ ааруул хэвлэгч машин-аар төрөл бүрийн хэв оруулан эцсийн бүтээгдэхүүнийг хийж дуусгана.
(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)
6. Эцсийн бүтээгдэхүүнийг савлаж, зах зээлд нийлүүлнэ.
Зураг дээр: Хонины сүүгээр хийсэн үрлэн ааруул
Зураг дээр: Үхэр сарлагын сүүгээр хийсэн үрлэн ааруул
Үрлэн ааруул бол жинхэнэ Монгол тавгийн идээ. Хүүхдийн "Шүдний дайсан Орос чихэр" цаашаа!
Сав баглаа боодлын тухай мэдээлэл үзье гэвэл ЭНД дарна уу.
- Үрлэн ааруул нь урт удаан хугацааны турш хөгцөрч муудахгүй бөгөөд усанд маш хурдан дэвтэнэ.
- Идэхэд хатуу биш бөгөөд чихэр адил хүлхэхэд тааламжтай байдаг.
- Усанд буцалгаж, аарц болгон ууж болдог.
- Янз бүрийн хоол амтлагч ногоогоор (таана хүмүүл гоньд гэх мэт) амтлаж хийсэн үрлэн ааруул шөлтэй хоолны сайхан амтлагч (зоодой) болдог.
- Төрөл бүрийн өнгө оруулсан хийсэн үрлэн ааруул үрлэн чихэр мэт тавгийн сайхан идээ болно.
- Хүүхдийн шүдийг бэхжүүлж, кальцийн тэжээл болно.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.