Өдөрт 1-3 тонн сүү боловсруулах стандарт үйлдвэр нь дөнгөж саасан сүүг ариутгах, жигдрүүлэх, хөргөх гэсэн дамжлагаар ажиллана. Манай Хөдөө орон нутагт сүү боловсруулах энэхүү жижиг үйлдвэр нэн хэрэгтэй гэж үзээд сайт дээрээ мэдээлэл бэлтгэн орууллаа. Ингэж бэлтгэсэн сүүг шууд савлаад худалдан борлуулж болохоос гадна бусад сүүн бүтээгдэхүүн хийж болно.
Монгол оронд маань хамгийн хэрэгцээтэй энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийн мэдээллийг их оройтож сайт дээрээ оруулсанд уучлаарай. Энэ мэдээлийг олох гэж багагүй хүч хөдөлмөр зарсан. Хятад хэмээх их гүрэнд сүүний үйлдвэр гэхээр нэг өдөрт бүх Монголын хэрэгцээг хэд дахин хангахаар аварга үйлвэрүүд байдаг. Манай малчидын хэрэгцээнд таарахаар жижигхэн үйлдвэр олдохгүй байсаар өдийг хүрлээ.
Сүү хадгалах танкуудын хэмжээг болон тоо ширхэгийг нэмэгдүүлэх эсвэл хассанаар үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж мөн багасгах боломжтой.
Боловсруулах үйл явц: Түүхий эд (шинэхэн сүү) - Ариутгал - Сүү жигдрүүлэх (гомогенжүүлэх) - Урьдчилан хөргөх танк - Хөргүүртэй танк - Савлагаа
Нэмэлт тоноглол: Түүхий эд (шинэхэн сүү) - Ариутгалын танк - Насос - Сүү жигдрүүлэх (гомогенжүүлэх) - Урьдчилан хөргөх танк - Насос - Хөргүүртэй танк - Савлагаа
Энэ бол хамгийн орчин үеийн сүү боловсруулах үйлвэрийн горим юм. Ер нь шинэ сүүг унаган байдлаар нь хэрэглэнэ гэдэг хамгийн эко хүнс болно гэдгийг бүгд мэднэ. Энэхүү үйлдвэрлэлийн горимыг Энэтхэгийн эрдэмтэд боловсруулж, Хятадад үйлдвэрлэсэн юм.
Зэрэгцээ байрлах ариутгалын хоёр ширхэг босоо танк руу сүүг юүлж, 85 хэмийн өндөр температурт 350# HTF эсвэл халуун усаар 2-2.5 цагийн турш ариутгаж бактергүйжүүлнэ. Ариутгасан сүүгээ насосоор юүлэн жигдрүүлэгч рүү хийх ба дараа нь жигдрүүлсэн сүүгээ насосоор урьдчилан хөргөх танкруу юүлэн 1-1.5 цаг байлгана. Уг урьдчилан хөргөх танк нь хүйтэн усыг ашиглан температур бууруулдаг бөгөөд ердийн температураас эхлээд -45 хэм хүртэл температурыг буулгах боломжтой. Үүний дараа хөргөх компрессороос хөргүүртэй танк руу юүлнэ. Энэ нь сүүний чанар болон тоног төхөөрөмжийн эдэлгээнд нөлөөлнө.
Ариутгасан сүүний температурыг буулгасны дараа урьдчилан хөргөх танк болон хөргүүртэй танкнаас төвөөс зугтах хүчний насосоор хадгалах танк руу юүлж, сүү нь савлахад бэлэн болно.
Эдгээр бүх үйлдэл автоматаар гүйцэтгэгдэнэ.
Өдөрт 1 тонн сүү боловсруулах стандарт үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнийн санал ба техникийн үзүүлэлт
Тоног төхөөрөмжийн нэр | Хэмжээ | Тоо ширхэг | Нэгж үнэ (юань) | Нийт үнэ (юань) | Техникийн шаардлага |
(ш) | |||||
Ариутган бактергүйжүүлэх танк | 800 л | 2 | 30750 | 61500 | Материал: SUS 304, босоо хэлбэрийн зуурагчтай. Цахилгаан зарцуулалт: 0.75 квт, Эргэлтийн хурд: 36 эрг/мин |
Сүүний насос (төвөөс зугатах хүчний) | 3 тн/цаг | 1 | 3100 | 3100 | Материал: SUS 304, карбидын битүүмжлэлтэй. Цахилгаан зарцуулалт: 0.75 квт, Орох гарах холболтын диаметр 38мм |
Урьдчилан хөргөх танк | 1T | 1 | 37000 | 37000 | Материал: SUS304, дулаан баригч болон зуурагчтай. Даралт: 0.15 Mpa, Цахилгаан зарцуулалт: 0.75 квт. Эргэх хурд: 36 эрг/мин |
Дамжуулах хоолойн диаметр | 32мм | 1ш | 7500 | 7500 | Материал: SUS304, хоолой, холбогч, хавхлаг, цорго гэх мэт |
Дүн |
109100 юань |
2 тонн сүү боловсруулах стандарт үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнийн санал ба техникийн үзүүлэлт
Нэр | Хэмжээ | Тоо ширхэг | Нэгж үнэ (юань) | Нийт үнэ (юань) | Техникийн шаардлага |
Ариутган бактергүйжүүлэх танк | 800 л | 3 шир | 30600 | 91800 | Материал: SUS 304, босоо хэлбэрийн зуурагчтай, Цахилгаан зарцуулалт: 0.75 квт, Эргэлтийн хурд: 36 эрг/мин |
Сүүний насос | 3 тн/цаг | 1 шир | 3100 | 3100 | Материал: SUS 304, карбидын битүүмжлэлтэй. Цахилгаан зарцуулалт: 0.75КВТ, орох гарах холболтын диаметр 38мм |
Урьдчилан хөргөх танк | 2 тн | 1 шир | 39500 | 39500 | SUS304, Дулаан баригч болон зуурагчтай Даралт: 0.15Mpa, Цахилгаан зарцуулалт: 0.75 квт, Эргэх хурд: 36 эрг/мин |
Дамжуулах хоолойн диаметр | 32мм | 1 шир | 9000 | 9000 | Материал: SUS304, хоолой, холбогч, хавхлаг, цорго гэх мэт |
Бүгд |
143400 |
3 тонн сүү боловсруулах стандарт үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнийн санал ба техникийн үзүүлэлт
Тоног төхөөрөмжийн нэр | Хэмжээ | Тоо ширхэг | Нэгж үнэ (юань) | Нийт үнэ (юань) | Техникийн шаардлага |
Ариутган бактергүйжүүлэх танк | 800 л | 4 шир | 30600 | 122400 | Материал: SUS 304, босоо хэлбэрийн зуурагчтай, Цахилгаан зарцуулалт: 0.75 квт, Эргэлтийн хурд: 36 эрг/мин |
Сүүний насос | 3 тн/цаг | 1 шир | 3100 | 3100 | Материал: SUS 304, карбидын битүүмжлэлтэй. Цахилгаан зарцуулалт: 0.75КВТ, орох гарах холболтын диаметр 38мм |
Урьдчилан хөргөх танк | 3 тн | 1 шир | 49000 | 49000 | SUS304, Дулаан баригч болон зуурагчтай Дхралт: 0.15Mpa, Цахилгаан зарцуулалт: 0.75 квт, Эргэх хурд: 36 эрг/мин |
Дамжуулах хоолойн диаметр | 32мм | 1 шир | 12000 | 12000 | Материал: SUS304, хоолой, холбогч, хавхлаг, цорго гэх мэт |
Бүгд |
186500 |
Хөргүүртэй танк
1. Онцлог:
★ Хөргөх танк нь танк, холигч, хөргөгч, цахилгааны хяналтын хайрцаг зэрэг хэд хэдэн хэсгээс бүрдэнэ.
★ Танкыг SUS304 зэвэрдэггүй гангаар бохир тогтохоос сэргийлж толигор гөлгөр гадаргуутай хийсэн тул угааж цэвэрлэхэд хялбар мөн эрүүл ахуйн шаардлагад бүрэн нийцнэ.
★ Танкны температур хадгалах давхаргыг шилэн хөвөн болон полиуретан хөөсөөр дүүргэсэн тул хөнгөн бас температур хадгалахдаа сайн болсон.
★ Зуурагч нь хөдөлгүүр, хурд сааруулагч, зуурагч зэргээс бүтнэ.
★ Хөргөлтийн системд хамгийн сүүлийн үеийн технологи ашигласан бөгөөд энэ нь хөргөгч, хөргөлтийн шилэн хөвөн болон бусад хэсгээс бүтнэ. Хөргөлтийн системд тухайн үеийн нөхцөлд байдалдаа тохируулан усан хөргүүртэй конденсаторыг ашиглах нь зүйтэй. (Орчны температур өндөр үед, энэ тохиолдолд хөргөгч шингэн ашиглах шаардлагагүй) Компрессорын тухайд гэвэл бүрэн хаалттайг ашиглах нь зүйтэй учир нь найдвартай ажиллагаа, эрчим хүчний хэмнэлт, хөргөлтийн сайн үр дүн зэрэг олон давуу тал бий.
★ Өнөө үед хөргөлтийн ихэнх тоног төхөөрөмжүүдэд фреон гэх хөргөгч бодисыг ихээр ашиглаж байна. Фреон бол тусгай брэндийн нэр юм. Одоогоор зөвхөн 2 төрлийн фреоныг ашиглагдаж байгаа. Тухайлбал R12 (CFC) болон R22 (ОССК) юм. Харин R12-н хэрэглээг аль хэдийн зогсоож үйлдвэрлэхээ больсон бөгөөд түүний оронд байгаль орчинд ээлтэй R404A(HFC) хөргөгч бодис ашиглахыг илүүд үзэх болжээ.
2. Техникийн үзүүлэлт
Тоног төхөөрөмжийн хэмжээ | 3000 литр | Цахилгаан зарцуулалт | 1.1квт x 2 |
Материал | SUS304 | Цахилгаан хүчдэл | 380V/50HZ |
Эргэлтийн хурд | 36 эрг/мин | Хүндийн жин | 1250 кг |
Угсралтын хэмжээ | 3100мм х 2050мм х 2100мм | Компрессор | 10 P |
3. Хөргүүртэй танкууд
Зураг дээр: Сүү ариутгагч танкууд
Зураг дээр: Хоёр тонны багтаамжтай хөргүүртэй танкууд
Зураг дээр: Гурван тонны багтаамжтай хөргүүртэй танкууд
4. SUS304 маркийн гангийн техникийн үзүүлэлт
а. Зэвэрдэггүй гангийн химийн найрлага:
Гангийн марк | C | Si | Mn | P | S | Ni | Cr |
SUS304 (00Cr19Ni10) | ≤0.03 | ≤0.75 | ≤2.0 | ≤0.035 | ≤0.02 | 8~12 | 18~20 |
б. Зэвэрдэггүй гангийн физик шинж чанар:
Гангийн марк | Төлөв | Суналт Mpa | Сунгалтын эсэргүүцэл | Суналт | Хатуулагийн тест | ||
HBW | HRB | HV | |||||
SUS304 (00Cr19Ni10) | Хатуу | ≥180 Mpa | ≥230 Mpa | ≥40% | ≤201 | ≤92 | ≤210 |
в. Зэвэрдэггүй гангийн гагнаасны материал:
Гангийн маок | SMAW | SAW | TIG | |||
Электродын марк(GB/T983) | Электродын ангилал | Гагнуурын шингэний марк | Гагнуурын шингэний ангилал | Гагнуурын утасны марк | Гагнуурын утасны ангилал(YB/T5091) | |
E308-15 | A107 | F308L-H03Cr21Ni10 | HJ260 | H03Cr21Ni10 | ||
SUS304 (00Cr19Ni10) | E308L-16 | A002 | SJ601 | H03Cr21Ni10 | ||
HJ260 |
Төлбөр: Үйлдвэрлэгч төлбөрийн 30 хувийг хүлээн авсны дараа захиалгыг үйлдвэрлэлд оруулж, тухайн үеийн үйлдвэрлэлийн ачааллаас шалтгаалан 10-15 хоногт бэлэн болгоно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдахаас өмнө захиалагч үлдэгдэл 70 хувийн төлбөрийг хийсэн байна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
Технологийн сургалт ба угсралт: Захиалагчийн хүсэлтээр тоног төхөөрөмжийг угсрахад мэрэгжлийн инженерийг Монгол улсад явуулж болох бөгөөд Захиалагч тал виз, замын зардал, буудал, хоолны зардлуудыг хариуцна. Мэрэгжилтэний цалин 50-80 доллор/өдөр. Технологийн тухай танилцуулгыг зөвхөн худалдан авагч, захиалагч нарт өгнө.
Хэрхэн худалдаж авах вэ?
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.