Цахилгаан тогоо

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Маш олон хөдөөний хүмүүс над дээр ирээд, ааруулын үйлдвэр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Тог цахилгаантай газар үйлдвэр байгуулъя гэхээр алслагдсан малчины хотоос ирж байгаа сүү замдаа гашилчихаад байна. Аарц авъя гэхээр бэлтгэнэ гэдэг хөдөөнийхөнд бэлэн сүүгээ өгсөнөөс ч илүү их ажил болдог. Яавал дээр вэ? гэж надаас асуудаг байлаа.

Тэдний асуултын хариу болгон, энэхүү нийтлэлийг бэлтгэж байна. Сүүн хурууд хийх аргыг сонирхсон хүмүүс анхаараарай!

1. Сүүгээ гашилгана

Зөв гашилсан сүү элгэн тараг шиг боловч бага зэрэг цэлцгэнэж харагддаг. Гэхдээ амт болоод бүтцээрээ тарагнаас өөр. Сүүний тослог буюу цөцгий нь савтай сүүний дээр сүүний хэмжээнээс хамааран 2-4 хуруу зузаан тогтох ба шар өнгөөрөө сүүнээсээ ялгардаг. Сүүний тослогийг ялгаж авах эсэх нь таны дур. Цөцгий авахгүйгээр дараагийн үйлдлээ хийсэн ч болно.

2. Гашилсан сүүгээ ээдүүлнэ

Энэ хэсэг ээзгий хийхтэй нэлээд төстэй боловч шар сүүг гал дээр ширгээхгүй. Гашилсан сүүгээ час халуун болтол халаахад аяндаа өөрөө (ямар нэгэн ээдүүлэх зүйл хэрэггүй) ээддэг ба шар сүүг 80-85%-тай шахаж авна.

3. Хуурай тогоонд ээдмээ нухна

Халуун гал дээр тосгүй, усгүй, юу ч үгүй хуурай тогоонд дээр бэлдсэн ээдмээ нэг чиглэлд эргүүлэн цөцгий амтагдтал хутгана.

Эхэндээ ээдэм нь эмхрэхгүй, тал бүрд цацагдчих гээд хутгахад хэцүү байдаг. Бага сүүгээр хийж байгаа бол харьцангуй амархан. Ээдэм эмхэрсэн үед тогооны ирмэгээс төв рүү хуйлардаг. Хэчнээн тослогийг нь авсан бага зэргийн тослог ээдэмд үлддэг ба тэр нь ээдмийг хуйлрах нөхцөлийг бүрдүүлдэг.

4. Бага зэрэг элсэн чихэр нэмнэ

Тохиромжтой гал дээр цөцгий амтагдтал хутгасан ээдэм яг л “нүнжигтэй” цайвар шаргал өнгөтэй гурилан тостой төстэй харагддаг. Мэдээж амт нь шал өөр. Цөцгий амтагддаг.

Бага зэрэг элсэн чихэр (1 л сүүнд 20 гр элсэн чихэр) хийхэд цөцгий амтагдсан ээдэм маань урсаж, хайлан шингэрчихнэ. Юу болов оо?... Гэхдээ та хутгасаар л байх хэрэгтэй.

20 мин хутгасны дараа бага зэрэг аргана. Одоо хутгахаа болиод амсаад үзээрэй.

Өамм... аманд ормогцоо хайлах шоколад шиг сүүн хуруудын түүхий эд бэлэн боллоо. Одоо хэлбэрт оруулаад хагас хатаалт хийгээд, хөлдөөх хэрэгтэй. Өлөн чийгтэй хөлдсөн ааруулыг өвөл зунгүй худалдаанд гаргаж болно. Дангаараа байгаа энэхүү ээдмийг нь Оросууд творог гэдэг.

Нэгэнт Оросуудын идэх дуртай Творог бэлэн болсон тул шууд дор харуулсан машинаар жижиг савалгаа хийгээд, худалдаанд гаргаж болно.

Амсар наагч машин

Энэхүү машины мэдээллийг энд дарж үзнэ үү.

Анхаарах зүйлс:

  • Хутгах хэрэгсэл нь аль болох модоор хийгдсэн байвал зохистой. Жишээ нь, модон ганжин, зориулалтын хутгуур... Эргүүлэх бүрд тогоотой үрэгдэх учир тогоог гэмтээхгүйн тулд модон эдлэлээр хутгах нь зөв сонголт юм.
  • Хуурай тогоонд хутгадаг учир бага зэрэг хусам тогтдог. Хэрэв галаа зөв тохируулж чадвал хусам ээдэм рүү орохгүй.
  • Ээдэм эмхэртэл галаа бага багаар нэмээрэй.
  • Нэгэнт ээдэм эмхэрсэн хойно жигд галаар тасралтгүй хутгана шүү. Дундаа амраад байвал цөцгий амтагдтал хол байна даа.

Зураг дээр: Архангайн Ихтамирын алдарт сүүн хурууд. Хаана ч давтагдашгүй Монгол амтыг эндээс л мэдрэнэ.

Архангайн Ихтамирын айлуудын хийдэг сүүн хурууд бол зөвхөн сумынхаа төв дээрээс л их зах зээл рүү орж чадалгүйгээр дуусдаг нутгийн брэнд билээ. Айл бүр хийдэг ч гэсэн зөвхөн тэдний ах дүүсийн хүрээнд л алга болно. Төгс амттай энэхүү тансаг идээг Улаанбаатарчууд бид дэлгүүрийн лангуун дээрээс олж идэхэд бэрх.

Зуны цагт айл айлын аарц хайж явахаар сүүгээ боловсруулж дийлэхгүй байгаа айлуудын үхрийн сүүг худалдаж аваад, сумынхаа төв дээр сүүн хурууд хийгээд суухад өдөртөө багадаа гэхэд л нэг тонн сүүгээр ааруул хийж болно. Гараар бол бүтэхгүй. Харин тоног төхөөрөмжөөр л энэ том ажлыг нугалана..

1. Түүхий эд бэлтгэх цахилгаан тогоо.

Уламжлалт энэ аргаар сүүн хуруудыг хийхэд багагүй хөдөлмөр шаардагдаж байгаа нь ойлгомжтой байна. Үүнийг хэрхэн механикжуулах вэ?

Хамгийн гол нь зөөлөн гал дээр жигд хутгана гэдэг л энэхүү уламжлалт технологийн давуу тал байгаа юм. Ялангуяа үйлдвэрлэлийн аргаар их хэмжээгээр үйлдвэрлэнэ гэвэл их хэмжээний ээдмийг жигд хутгах хэцүү. Үүний тулд л тоног төхөөрөмж хэрэг болно.

Цахилгаан тогоо

  • Материал: SUS304 маркийн сайн чанарын зэвэрдэггүй ган төмрөөр хийсэн. Захиалагчын хүсэлтээр SUS316 төмрөөр тогооны дотор талыг хийлгэж болно.
  • Халаалт тохируулагч: Бий. Тохиргоо хийсэн температурт хүрмэгц машин автоматаар унтарна.
  • Хутгуурын эргэх хурд: 36 эрг/мин (Захиалагчын хүсэлтээр өөрчилж болно.)
  • Цамцны даралт: 0.09 Мра
  • Сертификат: GMP, QC, HACCP гэрчилгээтэй тул хүнсний болон эмийн үйлдвэрлэлийн шаардлагыг хангасан.
  • Эргэх өнцөг: Тогоонд боловсруулсан бүтээгдэхүүнийг 180 хэмээр эргүүлэн тогоог хөмөрч болно.
  • Хутгагч: Үйлдвэрлэгч хутгагчыг тогооны үнийн саналд оруулдаггүй 400 доллороор үнэлдэг байсан бол эдүгээ үнэгүй дагалдуулан өгдөг болсон байна.

Бага оврын тогоонууд

Модель CMDJ-50 CMDJ-100 CMDJ-200 CMDJ-300
2014 оны үнийн санал Үгүй 10000 юань 12000 юань 14000 юань
2020 оны үнэ хямдрал 7500 юань 8800 юань 9800 юань 10700 юань
Багтаамж 50 литр 100 литр 200 литр 300 литр
Хутгагчын чадал 0.75 квт 0.75 квт 1.1 квт 1.5 квт
Гадна, дотор тогооны зузаан 3мм 3мм 3мм 3мм
Тогооны амсарын диаметр 600 мм 700 мм 800 мм 900 мм
Чадал 12 квт 12 квт 12 квт 18 квт
Халаалттай гадаргуун талбай 0.45м2 0.58м2 1.12м2 1.42м2
Усны хоолойн диаметр 20мм 20мм 20мм 20мм
Халах температур 2200С хэм хүртэл

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно. Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 800 юань. Хутгалтын явцад цалигаж асгаруулахгүйн тулд нэмэлтээр тагийг захиалан хийлгэж болно.

Том оврын тогоонууд

Модель CMDJ-400 CMDJ-500 CMDJ-600 CMDJ-700 CMDJ-800
2014 оны үнийн санал 18800 юань 19800 юань 21200 юань үгүй үгүй
2020 оны үнэ хямдрал 11800 юань 14800 юань 15800 юань 18600 юань 19800 юань
Багтаамж 400 литр 500 литр 600 литр 700 литр 800 литр
Хутгагчын чадал 1.5 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт 2.2 квт
Гадна тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 4мм
Дотор тогооны зузаан 3мм 4мм 4мм 4мм 5мм
Тогооны амсарын диаметр 1000 мм 1100 мм 1200 мм 1300 мм 1400 мм
Чадал 18 квт 27 квт 27 квт 27 квт 27 квт
Халаалттай гадаргуун талбай 1.75м2 2.00м2 2.30м2 3.2м2 3.9м2
Усны хоолойн диаметр 25мм 25мм 25мм 25мм 25мм
Халах температур 2200С хэм хүртэл

Жич: Үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийсэн тул 2016 онд үнийн саналд өөрчлөлт орж хямдарсан болно. Хутгалтын явцад цалигаж асгаруулахгүйн тулд нэмэлтээр тагийг захиалан хийлгэж болно.

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 1600 юань

цахилгаан тогоо

цахилгаан тогоо

Энэхүү тогоо нь тосон цамцтай тул сүү түлэгдэхгүй бөгөөд тогооны хана жигд халаалттай байдаг.

Цахилгаан тогоо

Зураг дээр: Хутгагчийг ингэж хийсэн нь тогооны хананд бүтээгдэхүүн наалдаж үлдэхгүй сайн талтай. Зүсэгч нь тогоонд боловсруулсан аарц, ээдэм, тараг зэргийг жигдрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Цахилгаан тогоо

Зураг дээр: Нийт 6 сэрвээ бүхий хутгагч нь стандарт үзүүлэлт бөгөөд захиалагч өөрийн хүсэлтээр хутгагчийн сэрээний дизайныг өөрчлөн хийлгэж болно. Энэхүү хутгагч нь мах шуузлах, ээзгий шарах, жимсний чанамал хийхэд нэн тохиромжтой.

Нэгэнт түүхий эдээ бэлтгэсэн бол хурууд хэлбэрээр зүсээд хатаагч машинд оруулж хатаана.

1. Ааруул хатаагч

Энэхүү ааруул хатаагч машин нь Монголын нөхцөлд нилээд олон жижиг дунд үйлдвэрлэгч нарын дунд туршигдсан төхөөрөмж болно.

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн Үнэ
MJJM-16 0,55 квт 13.5 квт 1370мм х 1300мм х 2200мм  16 шр/ Ф110 см 380V / 220V 400 кг 3.9 м3 19500 юань
MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3.4 м3 14800 юань
MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3 9000 юань
MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9 шр/ Ф50 см 380V / 220V 130 кг  0.9 м3 7000 юань

Хүмүүс энэ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг надаас их асууж байна. Үнэндээ хатаагч машины хүчин чадлыг тавиурын хэмжээ болон диаметрээр тодорхойлдог. Хатааж байгаа бүтээгдэхүүн өдөрт хичнээн кг хатааж болох эсэхийг дараах шалтгаанууд тодорхойлно. 

  1. Түүхий эдийн чийглэгийн хэмжээ, хатаалт хийсний дараах чийглэгийн хэмжээ хоёрын зөрүү
  2. Түүхий эдийн том жижиг ширхэгийн хэмжээ гэх мэт.
  3. Хатаалт хийх цаг хугацаа, температур зэрэг нь бүтээгдэхүүн бүр дээр өөр өөр байдаг.

Тухайлбал: Ааруулын хатаалт хийхэд хир зэрэг сайн шүүлт хийсэн цагаа вэ? гэдгээс шалтгаалдаг бол махны хувьд нядалгааны дараах сэврээлт болон том жижиг хэрчилтээс их хамаарна. Иймд үйлдвэрлэлийн горим болон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үйлдвэрийн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай гэдгийг ойлгоорой.

Аагшуулж, хатаагч төхөөрөмжийн тухай

ААагшуулж хатаагч төхөөрөмжөөр бүх төрлийн цай, эмийн ургамал, цэцэг, жимс, үр, лаврын навч, таана, хүмүүл, татсан мах, аарц, сүүн хурууд, мөөг, ногоон сонгино, байцаа, саримс, хүн орхоодой зэрэг хүнсний болон эмийн түүхий эдийг хатааж болно. Иймд ийм хатаагч төхөөрөмж худалдан аваад маш олон төрлийн хүнсний болон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм.

Хатаагч машин нь, том, дунд жижиг гэсэн 3 хэмжээтэй үйлдвэрлэгдэнэ. 50-110 см-ийн диаметр бүхий 9-24 ширхэг тавиуруудтай. Доороо дугуйт тэргэнцэртэй тул шилжүүлэн байршуулахад төвөггүй./p>

Дотор талын ханыг цагаан гөлмөн төмөр болон никель өнгөлгөөтэй төмрөөр өнгөлнө. Зөвхөн ургамал хатаах зориулалтаар ашиглах бол цагаан гөлмөн төмрөөр доторлогоо хийлгэж болно. Харин төрөл бүрийн аарц хатаах зориулалтаар ашиглая гэвэл никель өнгөлгөөтэй доторлогоо хийлгэх нь зүйтэй.

Энэхүү машин нь аливаа хүнсний бүтээгдэхүүний өнгө, чанар, үнэр, амтыг алдагдуулахгүйгээр хатаалтыг олон янзын хувилбараар гүйцэтгэнэ.

Хэрэглэгчидээс тавьсан шаардлагын дагуу уламжлалт хатаагч машины бүтцийг боловсронгуй болгож, эргэлдэгч бул суулгаж өгсөнөөр хатаалтын процесс улам жигд явагдах болсон байна.

Тавиурыг төмөр болон хулсан хүрээтэйгээр үйлдвэрлэнэ. Чийг багатай хөнгөн чанарын зүйл хатаах гэж байгаа бол хямд үнэтэй төмөр тавиурыг хэрэглэнэ. Харин жин ихтэй, эрүүл ахуйн шаардлага өндөр бүтээгдэхүүнийг хатаах гэж бол хулсан хүрээтэй тавиур нь сайн.

Хоёр тавиурыг барьж үзэхэд төмөр тавиур нь уян гулзганасан маягтай байхад хулсан тавиур бат бөх бөгөөд чанартай байлаа.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ