![]() |
Баталгаа: 13 сар Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног Төлбөр: 100 хувь Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ Үйлдвэрийн үнэ: Сонголтоор Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа. |
Энэ зурган дээр байгаа Электростатик шүршигчийн онцлог тал юу вэ?
Электростатик шүршигч гэдгийг ойлгоход маш амархан. Нэмэх хасах цэнэг хоорондоо таталцдагийг хүмүүс мэднэ. Энгийн нэг жишээ хэлэхэд, гутлынхаа улыг хивсэн дээр үрж байгаад өөр хүний биед хүрэхээр цахилгаан цохидог шүү дээ. Энэ нь таны биед нэмэх ион ихээр хуримтлагдаж, өөр хүний биед хүрмэгц түүний хасах цэнэгт ион руу таны нэмэх цэнэгт ион татагдаж, дундаас нь цахилгааны масс үүсч байгаа хэрэг.
Яг үүн шиг. Будаж байгаа биетийг цахилгааны нэмэх цэнэгтэй үзүүрийг холбоод шүршиж байгаа хуванцарын хуванцарын нунтагийг хасах цэнэгээр цэнэглэх юм бол агаар руу шүршигдэж байгаа хасах цэнэгт нунтаг будаж байгаа биет рүү таталцлын хүчээр очиж наалдаж байна гэсэн үг. Байгалын энэхүү энгийн үзэгдлийг технологийн шийдэл болгон электростатик шүршигч бууг бүтээсэн юм. Тухайлбал энэ торыг гараар будна гэвэл маш хэцүү. Тэгээд ч жигд болохгүй.
Харин энэ торнуудыг нэмэх цэнэгтэй цахилгаан утсыг холбоод электростатик будаг шүршигчээр үлээх юм бол маш хялбархан бөгөөд хурдан будна.
Энэхүү энгийн увидасыг ашиглан будгийн технологид үсрэлт гарсан юм. Хамгийн гол нь одоохондоо цахилгаан дамжуулах чадвартай металл гадаргуутай эд ангийг л электростатик шүршигчээр будаж байна. Гэвч энэ бол харамсах зүйл биш.
Монголчууд бид хаус барих дуртай ч гоёмсог төмөр хашаа хийлгэдэг шүү дээ. Мөн бид унаж яваа машиныхаа эд ангийг цэвэрхэн будах шаардлага үүсдэг. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчид бол бүр илүү ихээр төмөр будах шаардлага үүсдэг.
Үүнд л энэ танилцуулж байгаа электростатик шүршигчийн гайхамшиг хэрэг болно.
Харин будаг нь ямаршуухан зүйл байдаг юм бол? Олдоц хир их байдаг бол гэсэн эргэлзээ танд төрж магадгүй. Энэхүү нунтаг хуванцарын будаг зах зээлд маш их олдоцтой байдаг бөгөөд энгийн будагнаас илүү хямд төсөр байдаг.
Загвар | LW206 | LW216 | LW218 | LW219 | LW |
Орох хүчдэл | 220V/50Hz | 220V/50Hz | 220V/50Hz | 220V/50Hz | 220V/50Hz |
Гарах хүчдэл | 18V | 22V | 22V | 18V | 24V & 5V |
Хяналтын хүчдэл | 220V | 22-120KV Хасах | 220V | 220V | 220V |
Оролтын чадал | 50W | 50W | 50W | 50W | 50W |
Гаралтын гүйлийн хүч | 1-100UA | 1-100UA | 0-90UA | 22-100UA | 22-100UA |
Бууны хүнд | 425 гр | 425 гр | 425 гр | 425 гр | 425 гр |
Бууны хоолой | 4 м | 2 м | 2 м | 2 м | 2 м |
Нунтаг холигчийн банк | 35 литр | 35 литр | 35 литр | 35 литр | 35 литр |
Үйлдвэрийн баталгаа | 13 сар | 13 сар | 13 сар | 13 сар | 13 сар |
Автомат загвар | 1999 юань | 2250 юань | 3280 юань | 1669 юань | 4250 юань |
Механик загвар | 2250 юань | 3000 юань | 3760 юань | 1950 юань | 4700 юань |
Энэхүү электростатик шүршигчүүд нь нийт 5 төрлийн сонголттой бөгөөд сонголт бүр дээрээ автомат болон гар тохиргоотой гэж байдаг.
Электростатик шүршигчийн эдийн засгийн хэмнэлтийг үүсгэхийн тулд энэхүү агаарын шүүгч төхөөрөмжийг хэрэглэх нь зүйтэй. Учир нь будаж буй бүтээгдэхүүн дээр наалдаж амжаагүй хуванцар нунтагыг энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хураан авч дахин ашиглаж болдог.
Шүүгчийн тоо | Урт | Өргөн | Өндөр | Үнэ |
2 шүүгчтэй | 1 метр | 1,14 метр | 2 метр | 6200 юань |
3 шүүгчтэй | 1,5 метр | 1,14 метр | 2 метр | 6900 юань |
4 шүүгчтэй | 2 метр | 1,14 метр | 2 метр | 7800 юань |
6 шүүгчтэй | 3 метр | 1,14 метр | 2 метр | 9240 юань |
8 шүүгчтэй | 4 метр | 1,14 метр | 2 метр | 10500 юань |
Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн.
Электростстик шүршигчийн хамгийн давуу тал гэвэл будаж байгаа бүтээгдэхүүнээ цахилгааны нэмэх туйлийг нь холбоод шүршигч буугаар үлээгдэж байгаа хуванцар нунтагийг хасах ион болгон шүршдэг. Ингэснээр нэмэх хасах ионуудын харилцан таталцал бий болж будаж буй гадаргуу дээр будгийн нунтаг хэсгүүд очиж наалддаг. Нэмэх цахилгаан цэнэг хасах ион болж агаарт хөөрч байгаа нунтагийг татаж авсанаар будалт жигд болохоос гадна бүтээгдэхүүний бүх гадаргууг бүрхэж өгнө.
Ойлгоход маш энгийн бөгөөд гараар болон энгийн шүршигчээр будахад нэн бэрхшээлтэй дараах будалтуудыг хурдан бөгөөд хялбархаан буддаг.
Та энд танилцуулж байгаа зургуудыг хараад гараар будахад үнэхээр төвөгтэй гэдгийг ойлгоно. Харин электростатик шүршигчээр бол маш амархан будаж чадна.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.