Энэ удаад би хэний ч санаанд ороогүй бөгөөд хэн ч хаана ч үйлдвэрлэж байгаагүй нэгэн шинэ төрлийн бүтээгдэхүүний үйлвэрлэлийг баялаг бүтээгч дүү нартаа танилцуулах гэсэн юм.

Энэ бол миний өөрийн бодож олсон бизнес санаа билээ. Их эзэн хаан Чингисийн цэрэг Ази, Ёвропийг байлдан дагуулж байхдаа, "Үхрийн мах үнхэлцэгэндээ багтдаг" хэмээн борцыг их цэргийн аян дайны хүнс болгон хэрэглэж байсан гэдэг.

Эдүгээ Монгол оронд малын тоо түүхэнд байгаагүй их хэмжээгээр өсч. Монголчууд бидний малын цагаан буян дэлгэрч байгаа билээ. Гэвч бид малынхаа махаар хоол хийхээс хэтрэхгүй байна. Түүнийг хэрхэн үнэ хүргэх талаараа ч бодож яваа хүн цөөхөн.

Малчид малаа нядлаад, мах болгон худалдахаа л мэднэ. Түүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах талаар ямар ч ойлголтгүй явж байна. Иймд би дараах шинэлэг бизнес санааг танд танилцуулъя.

Борцтой боов

  1. Юуны өмнө өөх тосгүй махыг сонгон авч үйлдвэрлэлд оруулна.
  2. Махаа мах хэрчигч машинаар жижиглэнэ.
  3. Жижиглэсэн махаа жигнүүрт хийж, 8-10 минут жигнэж болгоно.
  4. Жигнэсэн махаа хатаагч машинд оруулан 1-2 цаг хатаана.
  5. Хатсан махыг нунтаглагч машинаар гурил шиг болтол нь нунтаглана.
  6. Гурил борц болон бусад амтлагчаа зуурч боовны гурилаа бэлтгэнэ. Гурил болон нунтаг борцны харьцаа 60-40 байхад болно.
  7. Зуурсан гурилаа гоймонгийн машинд оруулан хэлбэр дүрсжүүлнэ.
  8. Жижигхэн хэлбэр бүхий боовоо тосонд чанаж борцтой боов бэлэн болно.
  9. Халуун боовыг сэврээгээд савлаж худалдаанд гаргана.

1. Мах хэрчигч машин

Мах хэрчигч

  • Цахилгаан хэрэглээ: 220V
  • Цахилгаан зарцуулалт: 550W
  • Хүчин чадал: 110кг/цаг
  • Хөдөлгүүрийн эргэлт: 1400 эрг/мин
  • Хэмжээ: 26см х 29см х 35см
  • Хэрчих өргөн: 2.5мм, 5мм, 7мм, 10мм (Сонголтоор)
  • Хүндийн жин: 20 кг
  • Материал: Үл зэврэх сайн чанарын SUS304 маркийн ган
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлвэрийн үнэ: 1200 юань (Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)

2. Жигнэгч машин

Бууз мах будаа жигнэгч

Тавцангийн тоо 4 тавцан 6 тавцан 8 тавцан 10 тавцан 12 тавцан 24 тавцан
Хаалганы тоо 1 хаалга 1 хаалга 1 хаалга 1 хаалга 1 хаалга 2 хаалга
Цах. хэрэглээ 220V 220V 380V 380V 380V 380V
Цах. зарцуулалт 6 квт 9 квт 9 квт 12 квт 12 квт 24 квт
Уурын даралт 0,02 Мра 0,02 Мра 0,02 Мра 0,02 Мра 0,02 Мра 0,02 Мра
Хэмжээ (см) 70*58*78 70*58*93 70*58*110 70*58*128 70*58*145 138*58*145
Үйлдвэрийн үнэ 1700 юань 1820 юань 1950 юань 2080 юань 2180 юань 3580 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 200-400 юань. 

3. Мах хатаагч машин

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн Үнэ
MJJM-16 0,55 квт 13.5 квт 1370мм х 1300мм х 2200мм  16 шр/ Ф110 см 380V / 220V 400 кг 3.9 м3 19500 юань
MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3.4 м3 14800 юань
MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3 9000 юань
MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9 шр/ Ф50 см 380V / 220V 130 кг  0.9 м3 7000 юань

Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

4. Хүнсний нунтаглагч

Марк 1500 2200 3000 3000S
Зориулалт Ахуйн Үйлдвэрлэл Үйлдвэрлэл Үйлдвэрлэл
Цахилгаан хэрэглээ 220V, 50Hz 220V/380V, 50Hz 220V/380V, 50Hz 220V/380V, 50Hz
Хөдөлгүүрийн чадал 1,5 квт 2,2 квт 3 квт 3 квт
Эргэлтийн хурд 1420 эрг/мин 1420 эрг/мин 1400 эрг/мин 1400 эрг/мин
Хүчин чадал 15 кг/цаг 35 кг/цаг 60 кг/цаг 70 кг/цаг
Хэмжээ 470*260*340мм 550*260*430мм 600*300*460мм 620*320*460мм
Жин 38 кг 40 кг 45 кг 65 кг

Үйлдвэрийн үнэ

3300 юань

4450 юань

4700 юань

6250 юань

Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

5. Гурил зуурагч

Гурил зуурагч

Загвар HM-15 HM-25 HM-50
Хүчин чадал 15 кг/удаа 25 кг/удаа 50 кг/удаа
Гурил зуурах хугацаа 15-30 минут 15-30 минут 15-30 минут
Эргэлтийн хурд 40 эрг/мин 40 эрг/мин 40 эрг/мин
Цахилгаан хэрэглээ 220V/50Hz 220V/50Hz 380V/50Hz
Цахилгаан зарцуулалт 1.1 квт/цаг 2.2 квт/цаг 3.0 квт/цаг
Туузан дамжуулагч А1050 В1200 В1250
Хүндийн жин 65кг 76кг 123кг
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Үйлдвэрлэх хугацаа 5 өдөр 5 өдөр 5 өдөр
Үнэ 2280 юань 3080 юань 4700 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг Үйлдвэрлэгч тал хариуцна. Хэрэв HM-50 загвар дээр 220V-ийн хөдөлгүүр тавиулах хүсэлтэй бол хүчин чадал 5 кг-аар буурахыг анхаарах хэрэгтэй.

6. Гоймонгийн машин

Загвар Хүчин чадал Цахилгаан зарцуулалт Цахилгаан хэрэглээ Хэмжээ

Үнэ

MST-30 30кг/цаг 1.5-2.2 квт 220 вольт 500*470*780мм

2000 юань

MST-60 60кг/цаг 3 квт 380 вольт 700*480*900мм

2300 юань

MST-100 100кг/цаг 4 квт 380 вольт 710*480*910мм

2600 юань

Жич: Та сонголт хийхдээ 3 фазын 380 вольтийн машиныг нь сонгох нь зүйтэй. Учир нь 380 вольтийн машин нь хүчирхэг байдаг тул шнекэн шахуургаар шахагдаж байгаа хатуу гурилыг гацахгүйгээр амархан шахаж чаддаг.

7. Боов чанах тогоо

Хоол бэлтгэх тогоо

Стандарт төмөр тогоо Ширмэн тогоо Үл зэврэх ган тогоо
62 литр 2380 юань 62 литр 2720 юань 62 литр 3150 юань
68 литр 2500 юань 68 литр 2800 юань 68 литр 3280 юань
78 литр 2650 юань 78 литр 2980 юань 78 литр 3560 юань
84 литр 2850 юань 84 литр 3260 юань 84 литр 3760 юань
95 литр 3100 юань 95 литр 3480 юань 95 литр 3960 юань
103 литр 3300 юань 103 литр 3880 юань 103 литр 4250 юань
116 литр Үгүй 116 литр Үгүй 116 литр Үгүй

Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.

Борцтой боов

Борцтой боов нь бар ресторан, кофе шоп, караоке баранд пивоны төгс даруулга болохоос гадна хүүхэд залуучуудын амтархан иддэг "Амны зугаа" болно.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ