Монгол оронд маань хамгийн их хаягдал болдог үнэт түүхий эдүүдийн нэг бол яс юм. Бид Монголдоо ясыг дахин боловсруулан экспортонд гаргах, органик бордоо үйлдвэрлэх, тэжээвэр амьтад болон үслэг ангийн аж ахуйн тэжээл үйлдвэрлэж болно.
Ясны гурилыг дараах үйлдвэрлэлийн горимоор хийнэ. Үүнд:
- Ясыг хөрөөдөж жижиглэнэ.
- Ясыг мулз чанаж, тос болон махыг нь ялгаж авна.
- Хувхай ясыг будаа шиг бутлана.
- Жижиг ясны үйрмэгийг дахин чанаж кальцийн шөлийг нь гаргаж авна.
- Хамгийн сүүлд нь ясны үйрмэгийг тээрэмдэж ясыг гурил болгоно.
Бэлэн болсон ясны гурилыг савлаж, эмийн үйлдвэр, био бэлдмэлийн үйлдвэр, бордооны үйлдвэр болон тэжээлийн үйлдвэрт нийлүүлнэ.
1. Яс хөрөөдөх машин
![]() |
![]() |
![]() |
Чадал: 750 ватт | Чадал: 1100 ватт | Чадал: 1500 ватт |
Хүчдэл: 220V | Хүчдэл: 220V | Хүчдэл: 220V |
Жин: 31 кг | Жин: 35 кг | Жин: 55 кг |
Хурд: 15 м/сек | Хурд: 15 м/сек | Хурд: 18 м/сек |
Хөрөөдөх зузаан: 0-12см | Хөрөөдөх зузаан: 0-18см | Хөрөөдөх зузаан: 0-20см |
Хэмжээ: 52*42*75см | Хэмжээ: 48*50*86см | Хэмжээ: 61*61*110см |
Баталгаа: 13 сар | Баталгаа: 13 сар | Баталгаа: 13 сар |
Үнэ: 2500 юань | Үнэ: 3200 юань | Үнэ: 4500 юань |
Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.
2. Уурын даралттай битүү чанагч цахилгаан тогоо
Энэхүү тогоо нь халаалтын температурын автоматаар болон механик тохиргоотой бөгөөд хэрэглэхэд хялбар. Тос болон усанд хүнсний бүтээгдэхүүнийг чанаж боловсруулах зориулалттай бөгөөд хэрэглэж дууссаны дараа тогоог тонгойлгож доторхи шөл болон тосыг авч болно. Сайн чанарын зэвэрдэггүй гангаар үйлдвэрлэсэн тул арчиж цэвэрлэхэд хялбар, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан.
Нийтийн хоолны газар болон хагас бэлэн боловсруулсан хүнсний үйлдвэрөргөн хэрэглэнэ.
Зураг дээр: Битүү чанагч тогоо. Автомат температур тохируулагчтай энэ тогоонд малын яс, толгой зэрэг удаан хугацаагаар ялз болгох шаардлага бүхий хүнсний бүтээгдэхүүнийг өндөр даралтаар чанана. Тогоон доторхи уурын даралт 0,35 МРа хэмжээнд хүрмэгц тогооны автомат систем цахилгаан хэрэглээг таслан зогсооно. Тогооны доторхи уурын даралтыг хянах боломжтой бөгөөд хэрэв даралтын хэмжээ эрс нэмэгдвэл халаагчыг автоматаар салгана.
Модель | CMDJ-100 | CMDJ-200 | CMDJ-300 | CMDJ-400 | CMDJ-500 | CMDJ-600 |
Үйлдвэрийн үнийн санал | 16900 юань | 17250 юань | 19300 юань | 21530 юань | 25380 юань | 28040 юань |
Багтаамж | 100 литр | 200 литр | 300 литр | 400 литр | 500 литр | 600 литр |
Тогооны амсарын диаметр | 700 мм | 800 мм | 900 мм | 1000 мм | 1100 мм | 1200 мм |
Чадал | 12 квт | 18 квт | 24 квт | 30 квт | 36 квт | 42 квт |
Материал | SUS304/Q2358 маркийн сайн чанарын зэвэрдэггүй ган төмөр | |||||
Халах температур | 1450С хэм | |||||
Стандарт даралтын хэмжээ | 0,44 МРа Үйлдвэр дээр хийсэн туршилтаас хийсэн дүгнэлтээр хамгийн дээд тал нь ийм үзүүлэлтийг дааж байсан. | |||||
Ажлын даралтын хэмжээ | 0,35 МРа Үйлдвэрлэлийн хэрэглээнд энэ үзүүлэлттэй байхад аюулгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн. |
Энэ тогоо энгийн тогоотой харьцуулбал цахилгаан хэмнэх тал дээр гайхамшигтай. Ясыг 24 цаг буцалгасаны дараа жинхэнэ кальциар баялаг шөл болдог. Тийм шөл гаргахын тулд маш их эрчим хүч шаардагдах нь мэдээж. Тэгвэл энэ тогоо гадуураа давхар дулаалгатай тул доторхи халуунаа гадагшаа алдах нь бага байдаг. Нэгэнт буцалсан бол цахилгаан тэжээлийг таслан 3-4 цаг халуун ууранд нь ясаа болгоно. Тогооны дулаан алдагдал бага тул яс удаан хугацаагаар халуун ууранд задарч, кальци болон бусад тэжээлийн элементүүд шөлөнд шингэнэ.
3. Яс бутлах машин
Бага оврын машинууд
Загвар | ВC180 | ВC250 | ВC300 | ВC400 |
Цахилгаан хүчдэл | 220V | 380V | 380V | 380V |
Цахилгаан хэрэглээ(квт/цаг) | 2.2 | 4 | 5.5 | 7.5 |
Бутлагч хайрцгийн хэмжээ(мм) | 180×150 | 200×250 | 230×300 | 270×400 |
Ир (ширхэг) | 9 | 9 | 9 | 12 |
Хутга (ширхэг) | 2 | 2 | 2 | 2 |
Хүчин чадал (кг/цаг) | 100~150 | 130~200 | 220~300 | 400~500 |
Торны нүхний диаметр(мм) | 6 | 8 | 8 | 10 |
Машины хэмжээ(см) | 75×55×90 | 100×60×105 | 110×70×118 | 130×90×170 |
Машины жин (кг) | 100 | 300 | 450 | 650 |
Үнэ (юань) | 4700 юань | 5550 юань | 6400 юань | 7550 юань |
Том оврын машинууд
Загвар | ВC500 | ВC600 | ВC800 | ВC1000 |
Цахилгаан хүчдэл | 380V | 380V | 380V | 380V |
Цахилгаан хэрэглээ(квт/цаг) | 11 | 15 | 22 | 45 |
Бутлагч хайрцгийн хэмжээ(мм) | 310×500 | 340×600 | 470×800 | 610×960 |
Ир (ширхэг) | 15 | 18 | 12/24 | 15-30 |
Хутга (ширхэг) | 2 | 2 | 4 | 4 |
Хүчин чадал (кг/цаг) | 400~600 | 600~800 | 800~1000 | 900~1500 |
Торны нүхний диаметр(мм) | 10 | 10 | 12 | 15 |
Машины хэмжээ(см) | 140×100×160 | 145×125×172 | 200×140×210 | 220×158×258 |
Машины жин (кг) | 850 | 950 | 2200 | 3200 |
Үнэ (юань) | 10900 юань | 11900 юань | 27000 юань | 39000 юань |
Яс бутлагч машиныг улаан буудай, эмийн ургамал, химийн бодис, уурхайн баяжмал, полистирол, полипрофолин, нилон, хаягдал хуванцар, PVC материал гэх зэрэг хэт хатуу биш төрөл бүрийн бүтээгдэхүүнийг бутлах зориулалтаар ашиглаж болно. Өөрөөр хэлбэр универсаль бутлагч машин гэж ойлгож болно.
4. Яс гурил тээрэмдэгч
Марк | 1500 | 2200 | 3000 | 3000S |
Зориулалт | Ахуйн | Үйлдвэрлэл | Үйлдвэрлэл | Үйлдвэрлэл |
Цахилгаан хэрэглээ | 220V, 50Hz | 220V/380V, 50Hz | 220V/380V, 50Hz | 220V/380V, 50Hz |
Хөдөлгүүрийн чадал | 1,5 квт | 2,2 квт | 3 квт | 3 квт |
Эргэлтийн хурд | 1420 эрг/мин | 1420 эрг/мин | 1400 эрг/мин | 1400 эрг/мин |
Хүчин чадал | 15 кг/цаг | 35 кг/цаг | 60 кг/цаг | 70 кг/цаг |
Хэмжээ | 470*260*340мм | 550*260*430мм | 600*300*460мм | 620*320*460мм |
Жин | 38 кг | 40 кг | 45 кг | 65 кг |
Үйлдвэрийн үнэ |
3300 юань |
4450 юань |
4700 юань |
6250 юань |
Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
Хятад улсын Golddox илжиг нядалгааны газрын эзэн, доктор Лю Дүн Лин цэвэр ясаар ясны гурил үйлдвэрлэдэг ажээ.
Тэрээр ярихдаа "Ясны гурил нь мах их хэмжээний уураг, кальци, фосфор зэрэг тэжээллэг бодис агуулдаг тул эрүүл мэндийн нэмэлт тэжээл хийх үнэт түүхий эд болдог. 300-400 хэмийн өндөр температурт чанасан яс нь өвчин үүсгэгч бохир сальмонеллийн төрлийн вирус нь бүрэн устдаг." гэж зөвлөж байна.
Мөн В12 төрлийн витамин болон бусад амин дэмийн агууламж сайтай байдаг тул гахай тахианы тэжээлийн найрлаганд хэрэглэхээр гадаадын фермерүүд ихэд сонирходог гэнэ. Тэрээр Кений улсад сар бүр 1200 тонн ясны гурил экспортлож байгаа юм байна.
Гэрийн тэжээвэр амьтадын (тахиа, гахай, нохой, муур) тэжээлийн үйлдвэр, үслэг ангийн (үнэг, булга) аж ахуй, бордооны (фосфорын бордоо) үйлдвэрт энэхүү машиныг өргөн хэрэглэнэ. Мөн Хятад улсад ясны гурилаар маш сайн чанарын өнгөлөг будаг үйлдвэрлэхээс гадна ясны шаазан хийдэг гэж би сонссон.
Зураг дээр ясны гурилаар хийсэн фосфорын бордоо. Хамгийн эко-органик бордоо бол ясны гурил юм. Ясны гуриланд фосфор (20 хувь) их агуулагдахаас гадна азот, фосфор, поташ зэрэг байгалын гаралтай үнэт элементүүд болон их хэмжээний уураг байдаг.
Тэжээллэг чанар нь алдагдсан хөрсөнд ясны гурилын бордоог хэрэглэсэнээр ургацын хэмжээ мэдэгдэхүйц нэмэгддэг байна.
Ясны гурилийн кальцийн агууламж 24 хувь тул мал болон гэрийн тэжээвэр амьтадын нэмэлт тэжээл болгон ашиглахад өсөлт хөгжилтөнд сайн нөлөө үзүүлнэ.
Зураг дээр: Ясны гурилаар хийсэн нохойны хоол.
Зураг дээр: Ясны гурилаар хийсэн кальцийн болон B12 витаминт тэжээлийн бэлдмэлүүд.
Ясны гурилын тэжээлийн бэлдмэл нь хүний биед кальцийн дутагдлыг нөхдөг.
Зураг дээр: Ясны гурилан тэжээлийн үйлдвэрийн агуулахад
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.