Миний сэтгэлийг үргэлж зовоож байдаг зүйл бол малын гаралтай түүхий эд. Монголчууд маань малынхаа буяныг ашиглахаа байгаад 20 гаруй жилийг ардаа орхилоо.

Мянгат малчид маань энэ сайхан буянаа хог болгох малаа өсгөөгүй л байлтай. Энэ тоног төхөөрөмжийг сайт руугаа оруулж байгаа маань гэвэл малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглах боломж эндээс харагдаад байгаа юм. Юу гэвэл?

Өнөөдөр толгой шийр, арьс нэхий үнэгүйдээд байгаа билээ. Иймд толгой шийрийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулахаас гадна үнэ цэнэгүй болсон хонины нэхий, ямааны арьсыг зумлаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж их байна.

Наад захын жишээ дурьдахад бид хүнсний желатиныг гадаадаас авдаг. Мөн желатинаар хийдэг цэлцэгнүүр хэмээх чихрийг ч гадаадаас авдаг. Желатин нь хүнсний үйлдвэрт өргөн хэрэглэгдэхээс гадна эмийн үйлдвэрт тосон капсул хийх гол түүхий эд болно.

Дээр нь сайн чанарын органик цавууны үнэт түүхий эд.

Бид ямааны махыг хамгийн муу мах гэж үзэхээс гадна түүнийг худалдан авах эрэлт хэрэгцээ бага байдаг. Гэтэл ямааны боодог гэвэл хүн бүр дуртай. Иймд ямааг бүтнээр нь зумлаад үйлдвэрлэлийн аргаар боловсруулан боодог хэмээх шинэлэг бүтээгдэхүүн ч үйлдвэрлэх боломжтой мэт санагдана.

Гадаадынхан бүтэн гахайг арьстай нь шарж тансаг зоог бэлтгэдэг бол ямаагаар ч гэсэн энэ тансаг зоогийг бэлтгэж болно. Ямаа нь хамгийн олон төрлийн эмийн ургамалыг шилэн иддэг мал тул түүний маханд хонины махнаас илүү их эрдэс бодис байдгийг эрдэмтэд нотлоод байгаа шүү дээ.

Энэ бол танд танилцуулж байгаа бяцхан бизнес санаа билээ. Цааш нь хэрхэн өргөжүүлж хөгжүүлэхийг мэргэн ухаан тань мэдэх болтугай.

Загвар MS-YPM Бага оврын үйлдвэр

Зумлагч машин

Энэхүү машин нь бага насны бүтэн хонь ямааг зумлаж боловсруулна. Үс зумлах хоёр голтой бөгөөд зумлаж байгаа хонь ямааны хэмжээнд тааруулан ихэсгэж багасгаж болно.

  • Машины нэр: Бага насны хонь ямаа зумлагч машин
  • Машины марк: MS-YPM
  • Хөдөлгүүрийн чадал: 3 квт
  • Гадна хэмжээ: 2600мм х 1600мм х 1500мм
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 21000 юань

Загвар MS-YPM 200 Дунд оврын үйлдвэр

Энэхүү машин нь гидрийн шахалтаар зумлах булны даралтын хүчийг тохируулах бөгөөд том жижиг хонь ямааны үсийг зумлана. Нэг ээлжиндээ хоёр толгой малын арьс зумлах чадалтай. Үүнээс гадна хонь ямааны толгой зумлана.

Зумлагч машин

  • Машины нэр: Хонь ямаа зумлагч гидрийн машин
  • Машины марк: MS-YPM 200
  • Хөдөлгүүрийн чадал: 8.5 квт
  • Гадна хэмжээ: 2600мм х 2000мм х 2000мм
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 38000 юань

Загвар  MS-TTYT том оврын үйлдвэр

Энэхүү машин нь хонь ямааны ноос хялгас үсийг автоматаар шалзалж, зумлана.

Зумлагч машин

  • Машины нэр: Хонь ямаа зумлагч автомат машин
  • Машины марк: MS-ТТҮТ
  • Цахилгаан халаагчын чадал: 18-27квт
  • Хөдөлгүүрийн чадал: 8.1 квт
  • Гадна хэмжээ: 5000мм х 1200мм х 2200мм
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 43000 юань

Загвар MS-WJT

Хонь ямааны үс ноос хялгасыг халуун усаар шалзалж, зумлахад бэлэн болгоно. Үүнээс гадна их хэмжээний толгой шийрний үсийг шалзлахад өргөн хэрэглэнэ.

  • Машины нэр: Хонь ямааны үс ноос шалзлагч машин
  • Машины марк: MS-WJT
  • Хөдөлгүүрийн чадал: 5.2 квт
  • Гадна хэмжээ: 2000мм х 2000мм х 800мм
  • Баталгаа: Нэг жил
  • Үйлдвэрийн үнэ: 18000 юань

  1. Хонь ямааны үс хялгас нь урт бол ноос хяргагч машинаар тэгшилж багасгана.
  2. Үсийг нь зумлах хонь ямааны цусыг нь сайтар юүлж авна.
  3. 60-85 хэмийн халуун усанд 2-5 минут шалз угааж үс, хялгас, ноосыг арьснаас нь салгана.
  4. Зумлах машинд оруулж 2-3 минут эргүүлэхэд үс ноос 98% зумлагдана.
  5. Зумлаж дуусмагц паяльникаар бага сага үлдсэн үс ноосыг хуйлаад бэлэн болно.

Үйлдвэр дээр эдгээр тоног төхөөрөмж бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та захиалгат тоног төхөөрөмжөө Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ