Хөдөө орон нутагт хамгийн их хэмжээгээр хаягдаж байгаа зүйл бол малын гэдэс дотор билээ. Энэхүү үнэт зүйлс манай өмнөд хөршид бол махнаас илүү үнэд хүрдэг бүтээгдэхүүн юм. Түүнийг хатааж боловсруулах юм бол Хятадад гаргахаас гадна Япон улсад муур нохойны тэжээл болгон худалдах боломж их байдаг.
Тэгвэл энэхүү хаягдал болоод байгаа дотор махыг хэрхэн боловсруулах тухай саналаа танд уламжлая. Малын гэдэс дотор нь хурдан болцтой, шим тэжээл сайтай, өөх тосгүй тул хатааж боловсруулахад нилээд хялбар байдаг. Боловсруулалт хийхдээ:
- Дотор махыг угааж цэвэрлээд, махны машинаар жижиглэнэ.
- Жижиглэсэн дотор махаа цахилгаан жигнэгч камерт хийж, 5-8 минут жигнэж болгоно.
- Жигнэж болгосоны дараа хатаагч камерт хийж 30 минут хатаагаад, тасалгааны температурт 30 минут сэврээхэд эцсийн бүтээгдэхүүн бэлэн болно.
Ангилал | Тоног төхөөрөмж | Цахилгаан хэрэглээ | Хүчин чадал | Үнэ | Нийт үнэ |
1. Жижиг үйлдвэр | Мах хэрчигч машин | 220V | 110 кг/цаг | 1200 юань | 12270 юань |
Мах жигнэгч машин 6 тавиурт | 220V | 48кг/цаг | 2070 юань | ||
Мах хатаагч 12 тавиурт | 220V/380V | 48кг/цаг | 9000 юань | ||
2. Дунд үйлдвэр | Мах хэрчигч машин | 220V | 250 кг/цаг | 2600 юань | 19980 юань |
Мах жигнэгч машин 12 тавиурт | 380V | 64кг/цаг | 2580 юань | ||
Мах хатаагч 16 тавиурт (жижиг) | 380V | 64кг/цаг | 14800 юань | ||
3. Том үйлдвэр | Мах хэрчигч машин | 220V | 250 кг/цаг | 2600 юань | 26080 юань |
Мах жигнэгч машин 24 тавиурт | 380V | 96кг/цаг | 3980 юань | ||
Мах хатаагч 16 тавиурт (том) | 380V | 96кг/цаг | 19500 юань |
Эдгээр гурван тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгч тал Эрээн хүртэл өөрийн зардлаар хүргэж өгнө.
Малын гэдэс дотор боловсруулах үйлдвэр нь үндсэн 3 тоног төхөөрөмжөөс бүрддэг. Үүнд:
1. Мах хэрчигч машин
Тогооч хүний хамгийн их цаг зарцуулсан хүнд хөдөлмөр бол төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрчих ажилбар байдаг билээ. Энэхүү төхөөрөмж нь ажлын цаг, хүн хүч хэмнээд зогсохгүй, бүтээгдэхүүний үзэмжийг илт дээшлүүлнэ.
Манай Монголчуудын дунд цагаан сарын буузнаас эхлээд өдөр тутмын хоолоо гэртээ бэлтгэж идэх сонирхол их байдаг. Тэгвэл бидний хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох мах, ногоо, гурилыг хурдан хугацаанд, цэвэрхэн хэрчиж чадах төхөөрөмжийг танд танилцуулъя.
- Цахилгаан хэрэглээ: 220V
- Цахилгаан зарцуулалт: 550W
- Хүчин чадал: 110кг/цаг
- Хөдөлгүүрийн эргэлт: 1400 эрг/мин
- Хэмжээ: 26см х 29см х 35см
- Хэрчих өргөн: 2.5мм, 5мм, 7мм, 10мм (Сонголтоор)
- Хүндийн жин: 20 кг
- Материал: Үл зэврэх сайн чанарын SUS304 маркийн ган
- Баталгаа: Нэг жил
- Үйлвэрийн үнэ: 1200 юань (Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал багтсан)
Энэхүү тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.
2. Мах жигнэгч машин
Тавцангийн тоо | 4 тавцан | 6 тавцан | 8 тавцан | 10 тавцан | 12 тавцан | 24 тавцан |
Хаалганы тоо | 1 хаалга | 1 хаалга | 1 хаалга | 1 хаалга | 1 хаалга | 2 хаалга |
Цах. хэрэглээ | 220V | 220V | 380V | 380V | 380V | 380V |
Цах. зарцуулалт | 6 квт | 9 квт | 9 квт | 12 квт | 12 квт | 24 квт |
Уурын даралт | 0,02 Мра | 0,02 Мра | 0,02 Мра | 0,02 Мра | 0,02 Мра | 0,02 Мра |
Хэмжээ (см) | 70*58*78 | 70*58*93 | 70*58*110 | 70*58*128 | 70*58*145 | 138*58*145 |
Үйлдвэрийн үнэ | 1700 юань | 1820 юань | 1950 юань | 2080 юань | 2180 юань | 3580 юань |
Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 200-400 юань.
Энэхүү тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.
3. Мах хатаагч
Хатаалга гэдэг бол үйлдвэрийн хүчин чадлыг тодорхойлох хамгийн гол төхөөрөмж юм. Учир нь дээрхи хоёр тоног төхөөрөмж дээр бүтээгдэхүүн боловсруулах цаг хугацаа бага юм. Харин хатаалгын хугацаа 30-60 минут хүртэл хугацаагаар үргэлжлэх тул боломжынхоо хирээр эзэлхүүн ихтэй тоног төхөөрөмжийг сонгох нь зүйтэй.
Загвар | Хөдөлгүүр | Халаалт | Хэмжээ | Тавиур | Цахилгаан хэрэглээ |
Жин | Эзэлхүүн | Үнэ |
MJJM-16 | 0.55 квт | 13.5 квт | 1370мм х 1300мм х 2200мм | 16 шр/Ф110 см | 380V / 220V | 400 кг | 3,4 м3 | 19500 юань |
MJJM-16 | 0,55 квт | 12 квт | 1190мм х 1180мм x 2170мм | 16 шр/ Ф90 см | 380V / 220V | 300 кг | 3,4 м3 | 14800 юань |
MJJM-12 | 0,55 квт | 6.5 квт | 930 х 910мм х 1770мм | 12 шр/ Ф70 см | 380V / 220V | 200 кг | 1.9 м3 | 9000 юань |
MJJM-09 | 0,55 квт | 4 квт | 730мм х 620мм х 1480мм | 9 шр/ Ф50 см | 380V / 220V | 130 кг | 0,9 м3 | 7000 юань |
Энэхүү тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.
Малын гэдэс дотроор хийсэн муур, нохойны хоол нь гадаадад экспортлох чухал бүтээгдэхүүний нэг юм.
Зураг дээр: Муур, нохойны хоол.
Та зураг дээр хийсэн маягаар хэвлэж, савлах сонирхолтой байгаа бол дараах холбоотой тоног төхөөрөмжийн холбоосоор орж танилцаарай.
1. Бөөрөнхий мах хэвлэгч машин
- Хүчин чадал: 280 ширхэг/мин
- Цахилгаан хэрэглээ: 220V
- Цахилгаан зарцуулалт: 1.1квт
- Машины хэмжээ: 400мм х 700мм х 1200мм
- Материал: SUS304 маркийн үл зэврэх ган
- Батлагаа: Нэг жил
- Машины жин: 75кг
- Үйлдвэрийн үнэ: 4100 юань
2. Яс бутлагч машин
Ясыг энэ машинаар бутлаж чанаад хатаасан гэдэс дотортойгоо холих юм бол муур нохойны хамгийн өндөр үнэтэй хоолыг үйлдвэрлэж болно.
Загвар | ВC180 | ВC250 | ВC300 | ВC400 |
Цахилгаан хүчдэл | 220V | 380V | 380V | 380V |
Цахилгаан хэрэглээ (квт/цаг) | 2.2 | 4 | 5.5 | 7.5 |
Бутлагч хайрцгийн хэмжээ (мм) | 180×150 | 200×250 | 230×300 | 270×400 |
Ир (ширхэг) | 9 | 9 | 9 | 12 |
Хутга (ширхэг) | 2 | 2 | 2 | 2 |
Хүчин чадал (кг/цаг) | 100~150 | 130~200 | 220~300 | 400~500 |
Торны нүхний диаметр(мм) | 6 | 8 | 8 | 10 |
Машины хэмжээ(см) | 75×55×90 | 100×60×105 | 110×70×118 | 130×90×170 |
Машины жин (кг) | 100 | 300 | 450 | 650 |
Үнэ (Юань) | 10000 юань | 14000 юань | 16000 юань | 19600 юань |
Манайд хамгийн их хаягдал болж байгаа яс нь нохойн тэжээлийн үнэт түүхий эд болдог.
Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой байдаг. Дотор мах нь уураг, аминдэм, эрдэс бодисын агууламжаар илүү, сайн чанартай байдаг. Элэг, уушиг, зүрх, дэлүү, бөөрийг таван цул гэдэг. Элэг, хэл, зүрх, бөөр их хэмжээний төгс уураг агуулж байдаг. Элэг, зүрх, дэлүү, тархи нь төмөр, фосфороор баялаг тул эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж.
Дотор махны эрүүл мэндийн ач холбогдлын талаар малчин монголчууд сайн мэддэг. Ядаргаа тайлахын тулд шинэ хонь гаргаж, гэдэсний шөл уудаг. Тэрчлэн цус багадалттай хүн элэг иднэ, дотор мах, шүүсэн бууз хуушуур залуужуулах шидтэй ч гэж ярьцгаадаг.
Харин дотор мах, таван цулын эрхтнийг нэг их таашаадаггүй байрууныхан сүүлийн үед өөр хандлагатай бболж буй гэнэ. Учир нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон дотор махны ач холбогдлын талаар сурталчилгаа ихээр хийгдэх болсн байна.
1. Үхэр, хонины бөөр. Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдэг юм. Өндөгний шартай төстэй үйлчилгээтэ байх нь. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрөнд маш сайнаар нөлөөлж, эрүүл байхад их нэмэр болно гэнэ.
2. Зүрх. Үхрийн зүрх нь магни болон таурин бодисыг асар ихээр агуулдаг гэнэ. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22 хувиар бага байдаг байна. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрх идээ ундаандаа хэрэглэхийг барууны хоол зүйчид зөвлөөд байна.
3. Үхрийн годон. Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг сайжруулж, эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжрахад бие эрч хүчээр халгиж байдаг. Эрчүүдийг чалхыг маш ихээр нэмэгдүүлдэг гэнэ.
4. Үхрийн элэг. Чи шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суух хооронд хуучин элгээ бас өөд нь татаад авах хэрэгтэй. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг гэнэ. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ "глутатионы коньюгаци" гэх элэгнээс хорыг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна шүү. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шарж идэх дуртай монголчуудад энийг хийхэд юухан байхав. Харин хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай, элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаах увидастай гэнэ.
5. Уушги. Хонины уушги амтлаг ба уушгины хийг дарж, уушгийг төлжүүлдэг. Голдуу хий ханиалгах, шээс хоригдох зэрэг зовиурыг анагаадаг аж.
6. Дэлүү. Хонины дэлүү нь маш амттай. Дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна.
5. Үхрийн хэл. Үхрийн хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ. Өндөр зэрэглэлийн ресторануудын зуушинд хэл ордог нь ийм учиртай байх нь.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.