Энэ үйлдвэр өдөрт 25 мянган өндөг зах зээлд нийлүүлэх бөгөөд нэг кг өндгийг 25 юанаар борлуулдаг гэнэ. Нэг кг өндөг нь 16-18 ширхэг байх бөгөөд өдөрт 34700-39000 юаний орлоготой гэж үйлдвэрийн дарга ярьж байлаа.

1. Тахианы аж ахуйн барилга

Захиалагч энэ зургийн дагуу барилгын ажилаа төлөвлөх хэрэгтэй. Эхнээсээ зөв төлөвлөлт хийх юм бол тоног төхөөрөмжийн суурьлуулалтанд ямар нэгэн саатал үл тохиолдоно.

Тахианы аж ахуй

30 мянган тахианы аж ахуйн барилгын хэмжээ 83м х 12м х 3,5м хэмжээтэй байх бөгөөд энд 4 эгнээ тахианы байр байна. Нэг эгнээнд нийт 53 байр байрлуулах бөгөөд нийт 212 ширхэг байр байна.. Байр бүхэнд 144 өндөглөгч тахиа байршуулахаар тооцоно. Нийт өндөглөгчийн тоо: 30528 байна. Үндсэндээ энэ байранд зөвхөн өндөглөгч биш махны болон үржлийн тахиа өсгөж болно.

Системийн бүтэц:

- Үл зэврэх иөмөр утсаар хийсэн торны систем
- Сангас цэвэрлэх төхөөрөмж
- Ундны ус түгээх төхөөрөмж
- Автомат тэжээл хуваарилагч төхөөрөмж
- Дотоод орчны агааржуулалт, хяналт ажиглалтын иж бүрэн систем
- Автоматжуулсан хяналтын систем
- Давхар бүрт байрлуулсан өндөг цуглуулагч иж бүрэн систем
- Махны чиглэлийн (бройлер) тахиануудад зориулсан тусгай халаалтын систем

2. Тахианы Н хэлбэрийн байр

Тахианы аж ахуй

Энэхүү системийн давуу талууд:

1. Ашигтай талбай газрыг 70 хүртэлх хувийг хэмнэх тул тахианы байрны нийт тоог багасгах боломжтой.
2. Тахиануудын нягтаршлыг нэмэгдүүлэх тул хөрөнгө оруулалтын зардлыг буруулах боломжийг олгоно.
3. Тэжээл-өндөг болон тэжээл-махны харьцаа нь маш өндөр, орчин үеийн технологи дээр суурилсан, байгаль орчинд ээлтэй шувууны аж ахуйд зориулсан төхөөрөмж.
4. Тахианы сангасыг органик шувууны аж ахуйд ашиглахад нэн тохиромжтой төхөөрөмж.
5. Бүрэн автомат хяналт, удирдлагын системээр тоноглогдсон тул ажлын байрны тав тухтай байдлыг эрс сайжруулна.
6. Үйлдвэрлэлийн нь “нot-dip” аргаар цайрдах технологи дээр суурилсан тул эдэлгээний хугацаа доод тал нь 16-20 жил байна.

Тахианы аж ахуй

Нэмэлт үзүүлэлтүүд:

1. Тахиаг сангасаас салгаж цэвэрлэснээр халдварт өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа өндөр үр дүнтэй болно.
2. Олон улсын жишиг стандарт бүхий загвар хийцтэй тул тахианы хорогдол болон хагарсан өндөгний тоо маш бага байна.
3. Үржүүлэгийн явцад гэмтэж бэртсэн тахианы тоог эрс бууруулна.
4. Бүрэн автомат хяналт, удирдлагын системээр тоноглогдсон.

Тахианы аж ахуй

1. Тахианы байр

1. Тахианы байрны хэмжээ: 1,4м х 1,6м х 2,2м
2. Нэг үүрний хэмжээ: 70см х 60см х 55см
3. Багтаамж: Нэг үүрэнд 9 тахиа байна. 2 үүр нэг тор болно. Тор нь 4 давхар байна. Энд нийт 144 тахиа байршуулна.
4. Нэг тахианд ноогдох талбай: 466 см2
5. Материал: Торны төмрийг хүйтэн аргаар гальванжуулсан. Каркасыг нь халуун аргаар гальванжуулсан.
6. Дагалдах хэрэгсэл: Тахианы тор, Тахиа хооллох металл тэвш, Өндөгний төмөр тавиур, Тулгуур хөлнүүд, Хэрээсэн холбоосууд, Босоо холбоосууд, Усалгааны хөхөвч, Усны даралт тохируулагч, Усны хоолойнууд
7. Өндөгний төмөр тавиурын зузаан: 2,3 мм
8. Торны хана: 2,8мм-ийн голчтой төмөр утас
9. Торны суурь: 2,4мм-ийн голчтой төмөр утас
10. Торны дээд тал: 3,2мм-ийн голчтой төмөр утас
11. Торны хаалга: 5,7мм-ийн голчтой төмөр утас
12. Тэжээлийн онгоцны зузаан: 1,5мм-ийн зузаан үл зэврэх лист төмөр
13. Ус дамжуулах хоолой: Давхар бүрт 4 м урттай 19 ширхэг цагаан өнгийн PVC хоолой, нэг тэжээлийн шугаманд нийт 76 ширхэг, дөрвөн давхарт - 304 ширхэг, дээр нь 5-10 ширхэг запас болгож өгнө.
15. Төмөр бөмбөлөгтэй усалгааны хөхөвч: Тор бүрт 2 ширхэг, нэг байранд 16 ширхэг, Нэг эгнээнд 848 ширхэг, Нийт 3392 ширхэг усалгааны хөхөвчтэй.

Тахианы аж ахуй
16. Усны даралт тохируулагч: Давхар бүрт 1 ширхэг байх бөгөөд усалгааг шугам бүрээр нь тохируулах боломжтой. Усалгааны ёмкостьний усны түвшинг хянаж болно.
17. Тэжээлийн онгоц: Дээд зэргийн зэврэлтээс хамгаалагдсан төмөр листаар хийсэн.

3. Н-ангилалын босоо байрлалтай сангас цэвэрлэх систем

Тахианы аж ахуй Тахианы аж ахуй
Зураг дээр: Сангас цэвэрлэх системийн дотор байрлах туузан дамжуулагч Зураг дээр: Сангас цэвэрлэх системийн дотор байрлах туузан дамжуулагч
Тахианы аж ахуй Тахианы аж ахуй
Зураг дээр: Сангас цэвэрлэх системийн дамжуулагчийн булнууд Зураг дээр: Сангас цэвэрлэх системийн төгсгөлийн сангас гадагшлуулах хэсэг

Тахианы аж ахуй

Зураг дээр:

1. Гадаадад үйлдвэрлэсэн PVC буюу бүсний өргөн нь 1200 мм, зузаан нь 1,1 мм тус тус байна.
2. Сангас цэвэрлэх системийг хэт авианы гагнуурын аппаратаар гагнаж хийсэн.
3. 0,75 киловаттын хүчин чадалтай хоёр ширхэг олон араа бүхий хөдөлгүүрээр тоноглогдсон.
4. Шувууны торны давхар бүрийг тогтвор сайтай хүрээгээр тулгуурлаж өгсөн.
5. Хэт авианы гагнуурын аппаратаар гагнасан.

4. Өндөг цуглуулагч систем

Тахианы аж ахуй

Төхөөрөмжийг бүрэлдүүлэгч эд ангиуд:

Өндөг цуглуулагч төхөөрөмжийн их бие (рам):

- Бүх эд ангиудыг өндөр туршлагатай гагнуурчид С-хэлбэр бүхий зэвэрдэггүй ган төмөр хавтангаар гагнаж хийсэн
- Загвар хийц, бүтцийн хувьд ухаалаг шийдэл болсон тул хүнд ачааллыг даах чадвартай
- Ашиглалтын явцад төхөөрөмжийн их бие (рам) нь ямарваа нэгэн хэлбэрээр галбираа алдахгүй

Өндөг цуглуулагч системийг өндгөөр дүүргэх төхөөрөмж:

- Олон араа бүхий турбин хөдөлгүүрээр тоноглогдсон
- Хөдөлгүүр нь маш бага дуу чимээтэйгээс гадна аливаа тасалдалгүйгээр удаан хугацаанд, найдвартай ажиллана.

Өндөг цуглуулагч бүсэн дамжуурга, араат хөдөлгүүр:

- Өндөр чанарын олон араат турбин хөдөлгүүрээр тоноглогдсоноос гадна хөдөлгөгч төхөөрөмжийн резинэн дугуй бүхий булууд нь өндгийг жигд, аливаа чичиргээгүй тэвээрлэх боломжтой болгоно.

- Өндөг цуглуулагч бүсэн дамжуурга нь ажлын өндөр ачааллыг даах чадвартай, удаан эдэлгээтэй төхөөрөмж юм.

Өндөг цуглуулагч системийг өндөг хүлээн авах төхөөрөмж:

- Энэхүү төхөөрөмж нь дамжуурган дээрх өнгүүдийг хагалж гэмтээхгүйгээр нэгэн жигд хурдтай цуглуулж цааш нь дамжуулах зориулалттай юм.

Цахилгаан (электрон) хяналтын төхөөрөмж:

- Орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан энэхүү хяналтын их бүрэн систем нь мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн загвар хийцтэйгээс гадна ажлын ачааллыг хөнгөвчлөх чадвар бүхий найдвартай бөгөөд хялбар ажиллагаатай төхөөрөмж юм.

Алсын зайнд өндөг тээвэрлэгч төхөөрөмж

Тахианы аж ахуй

Энэхүү алсын зайнд өндөг тээвэрлэгч төхөөрөмжийг бүхэлд нь шувууны аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн арвин туршлагатай манай компани дээр зохион бүтээж боловсруулсан, дуу чимээ багатай, найдвартай ажиллагаатай манай шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Энэхүү төхөөрөмжийг олон араат турбин хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг нь шинэ өндөгнүүдийг тахианы байрнаас ямар ч алсын зайнд байрлах агуулахруу найдвартай тээвэрлэх чадвартай болгодог юм.

Алсын зайнд өндөг тээвэрлэгч төхөөрөмжийг түүнчлэн өндөг цэвэрлэх төхөөрөмж, өндөг тамгалагч төхөөрөмж, өндөг савлагч төхөөрөмж зэрэгтэй хослуулан ашиглаж боломжтой тул үйл ажиллагааны үе шатуудыг бүхэлд нь автоматжуулж хамгийн орчин үеийн стандартад нийцсэн шувууны аж ахуй байгуулах боломжийг хэрэглэгчид олгоно.

Тоног төхөөрөмж Тоо Үзүүлэлт Нэгжийн үнэ ($) Нийт ($)

1. Тахианы байр

1 Тахианы байр 1 шир 1. Хэмжээ: 83м x 12м x 3.5м
2. Нийт дөрвөн эгнээ 53 комп. үүртэй. Нийт 212 үүр
3. Нэг үүрэнд 144 тахиа багтана.
4. Нийт 30528 тахиа
Захиалагч урьдчилан бэлтгэсэн байна. 8 м өргөн зайд тахианы тэжээл хуваарьлагч болон сангас цэвэрлэгч тоног төхөөрөмжийг суурьлуулна.

2. Босоо каркастай тахианы үүр

2.1 4 давхар 2 хаалгатай босоо хэлбэрийн үүр ба түүний каркасууд 212 шир 1.Үүрний хэмжээ: 1400мм х 1600мм х 2200мм
2. Торны хэмжээ: 700мм х 600мм х 550мм
3. Хүчин чадал: 9 тахиа/тор, үүр бүрт 2 тор, давхар бүрт 2 үүр (4 давхар)
4. Нэг тахианд ноогдох талбай: 466cм2
5. Торыг хүйтэн аргаар гальванжуулсан. Каркасыг халуун аргаар гальванжуулсан, Тулгууруудыг ган листээр хийсэн.
$275 $58300
2.2 Торны диаметр   Өндөгний тавиур: 2.3мм
Үүрний суурь: 2.4мм
Үүрний хана: 2.8мм
Үүрний тааз: 3.2мм
Үүрний хаалга: 5.7мм
Хөл тулгуурууд: U-хэлбэрийн халуун аргаар гальванжуулсан ган лист
Тэжээлийн тэвш: 1.5мм зузаан
$0 Үнийн саналд багтсан
2.3 PPVC ус дамжуулах хоолой 304 шир 11. Тус бүр 4 метр урттай 219 ширхэг цагаан өнгийн PVC хоолойнууд.
2. Нэг тэжээлийн шугаманд 76 ширхэг байна
3. Дөрвөн шугаманд нийт: 304 ширхэг, 5-10 ширхэг нэмэлтээр үнэгүй өгнө.
4. PVC усны хоолойн холбогчууд дагалдана.
5. Хоолойн диаметр: 25мм
$0 Үнийн саналд багтсан
2.4 Дуслын усалгааны таваг 3392 шир 11. Ган бөмбөлөгтэй
2. Тор бүрт 2 дуслын усалгааны тавагтай
3. Нэг шугаманд 848 ширхэг байна.
4. Брэнд: Beike
$0 Үнийн саналд багтсан
2.5 Усны даралт тохируулагч 16 шир 11. Давхар бүр усны даралт тохируулагчтай
2. Дуслын усалгааны тавагуудыг хангалттай өгнө
3. Усны бункерийн нөөцийг бүрэн хянаж болно.
$0 Үнийн саналд багтсан
2.6 Тэжээлийн тэвш 594 шир 11. Үл зэврэх дээд зэргийн ган тэвш
2. Тэвш бүрийн урт 4 метр
3. Шугам бүр 148 ширхэг тэвштэй.
4. Холбогч болон хавчаарууд дагалдана.
6. Зузаан нь 1.5мм
$0 Үнийн саналд багтсан

3. Агааржуулалт салхивчны систем

3.1 Сэнс 12 шир 1. Хайрцагийн хэмжээ: 1.5x1.5м
2. Далбааны диаметр: 1.4м
3. Хүчин чадал: 55800м3/цаг
4. Даралт: 62MP
5. Дуу чимээ: ≤70DB
6. Чадал: 1.5квт
7. Хүчдэл: 380V
$315 $3780
3.2 Усан хөшиг 54м2 1. Өндөр: 1500мм
2. Өргөн: 1500мм
3. Зузаан: 200мм
4. Сүүдэрлэлт: 65%
5. Гэрэл нэвтрэлт: 315 вт/м2
6. Агааржуулах хүчин чадал: 195м2/цаг
$31.5 $1701

4. Тэжээл хуваарьлагч автомат систем

4.1 Тэжээл хуваарьлагч 4 комп. 1. V-хэлбэрийн концентер бункер
2. Хөдөлгүүрийн редуктор 750вт, 380V,
3. Тэжээл хуваарьлах хүчин чадал: 450 кг / цаг
4. Хоёр талаараа тэжээл хуваарьлана
5. Электрон механик удирдлагатай автомат хуваарьлагч
6. Бүрэн автомат үйл ажиллагаатай
$3255 $13020
4.2 Тэжээл хуваарьлагчийн зам төмөр 608 м Шугам бүрт 76 метр урт зам төмөр байна. $8.4 $5107
4.3 Тэжээл зөөж, хуваарьлах төхөөрөмж 1 комп. 11. Халуун аргаар гальванжуулсан
2. Ф113мм
3. Тэжээлийг 17 минутанд хуваарьлаж дуусна.
$1365 $1365
4.4 Тэжээл хадгалах бункер 1комп. 220 тонн тэжээл хадгална. Диаметр 2.75м, 3.5-кольцотой, 29.82м.куб эзэлхүүнтэй. 7.7м өндөр, Гальванжуулсан ган төмрөөр хийсэн тул зэврэхгүй. $3045 $3045

5. Сангас цэвэрлэгч автомат систем

5.1 Эхлэл төгсгөлийн систем 4 1. Давхар бүрт байрлуулна. Нийт 16 ширхэг хөдөлгүүртэй.
2. Сайн чанарын гангаар хийсэн бөгөөд 5мм зузаан резинэн дамжуулагчтэй
$3255 $13020
5.2 Сангас цэвэрлэгч ремений хашлага 1696 комп. 1. Үүр болгонд 8 ширхэг тулгууртай.
2. Нийт 1696 ширхэг болно.
$8.4 $14246
5.3 Сангас цэвэрлэгч ремень 2880 м2 1. Цагаан өнгийн PP материалаар хийсэн ременьтэй
2. Шугам бүрт 1,2м-ийн өргөн 600м урт ремень байна.
3. Нийт 2880м2 талбайтай.
$4.8 $13824
5.4 Сангас цуглуулж зөөвөрлөх систем 1 комп. Сангасыг цэвэрлэхээс гадна байрны гадна талд сангас ачих конвейортой.
Байрны дотор талд: 12м
Байрны гадна талд: 5м
$ 4725 $4725

6. Өндөг хураагч автомат систем

6.1 Өндөг хураагч машин 4 1. Шугам бүрт нэг өндөг цуглуулагч машин байна.
2. 380V, 1.5вт хөдөлгүүртэй
3. Өндөг цуглуулагч машин бүр өөрийн хяналтын самбартай
$4200 $16800
6.2 Өндөг хураагчийн туузан дамжуулагч 4800 метр 1. Өндөг дамжуулах тууз нь 8 см өргөн.
2. 150 метр урт дамжуулагчтэй бөгөөд шугам бүрт 1200 метр
3. Нийт 4 шугаманд 4,800 метр өндөг дамжуулагч байна.
$ 1.2 $5760
6.3 Өндөг хураагч тууз 2400 шир Хуванцар хавчаартай $0.5 $1200
6.4 Өндөгний конвейор 15м 1. Өндөг цуглуулагчаас өндөг хадгалах байх руу өндгийг зөөвөрлөнө.
2. Байрны дотор талд 12м урт байх бөгөөд цуглуулах өрөөнд 3м байна.
$315 $4725

7. Хяналтын систем

7.1 Тэжээл хуваарьлагчийн цахилгаан систем 1комп. Тэжээл хуваарьлагч бүрт нэг ширхэг $0 Үнийн саналд багтсан
7.2 Сангас цэвэрлэгчийн цахилгаан систем 1комп. Сангас цэвэрлэгч бүрт нэг ширхэг $0 Үнийн саналд багтсан
7.3 Агааржуулалт салхивчийн системийн цахилгаан систем 1комп. Агааржуулалт салхивчийн систем бүрт нэг ширхэг $0 Үнийн саналд багтсан
7.4 Агааржуулалт салхивчийн системийн хяналтын самбар 1комп. 1. Автоматаар өрөөний температурыг тохируулна.
2. Салхивчийн 2-8 сэнсийг автоматаар удирдана.
3. Цонхны хөшигийг автоматаар нээж хаана
4. Шугам бүрийн 25м тутамд температур хэмжэгч байрлуулна.
5. 6-12 товлуураар удирдана
$472 $472

8. Угсралтын багаж

8.1 Тор зангидагч 1 шир Тор зангидагч машин болон хэт авианы тор гагнагч төхөөрөмж $525 $525
8.2 Тор зангадах үдээс 1 комп Үдээсийг машин дагалуулан үнэгүй өгнө. $0 $0
9. Тээврийн зардал
9.1 Үйлдвэрээс Эрээн хүртэл 2 шир 40 тонны 2 контейнер байх болно $3800 $3800

Нийт тоног төхөөрөмжийн үнэ: 165425 доллор

Хүний нөөцийн тухай мэдээлэл

Нийт 30 мянган өндөглөгч тахианы аж ахуйд 2 хон ажилчин байхад болно. Харин махны чиглэлийн тахианы байранд нэг ажилчин байна.

Тахианы аж ахуй

Зураг дээр: Ширээний хажууд савлагаа хийж байгаа хоёр ажилчин бол энэ үйлдвэрийн үндсэн 2 ажилчин юм. Харин цаана нь байгаа хүмүүс бол үйлдвэрийг үзэж сонирхож байгаа зочид болно.

Хоёр ажилчин тус бүр сардаа 5000 юань цалин авах бөгөөд үүндээ их сэтгэл ханамжтай байдаг. Аж ахуйн бүх үйл ажиллагаа автоматаар явагдах тул цаг цагт нь тэжээл өгөх, сангас цэвэрлэх автомат товчлуурыг дарах ажилтай. Бусад цагаар нь өндөгөө савлах ажил хийдэг юм байна. Ямар ч байсан энэ үйлдвэрт ажиллаж байгаа ээж хүү хоёр подойчихсон байсан шүү!!!!!

Үйлдвэр дээр төрсөн бодол

Энэ үйлдвэр өдөрт 25 мянган өндөг зах зээлд нийлүүлэх бөгөөд нэг кг өндгийг 25 юанаар борлуулдаг гэнэ. Нэг кг өндөг нь 16-18 ширхэг байх бөгөөд өдөрт 34700-39000 юаний орлоготой гэж үйлдвэрийн дарга ярьж байлаа. (Манайхаар бол өдөртөө 11-12.5 сая төгрөгийн орлого гэсэн үг.)

Ашигийн тухайд бол үйлдвэрийн нууц гээд хариулт өгөхөөс татгалзсан.

Ийм өндөр орлоготой байдаг тул тоног төхөөрөмж худалдан авсан зардлыг нэг сард хангалттай төлж чадна гэж Үйлдвэрийн дарга бидэнд танилцуулж байлаа.

Тахианы аж ахуй

...Тахиа шувуу ашигтай даа Тахианы дэгдээхий хөөрхөн дөө... гэж бага байхад минь сонсож байсан дуу аргагүй санаанд бууж байлаа.

Аж ахуйн захирал Өндөглөгч тахиа болох дэгдээхийнүүдийг авахад зарцуулсан мөнгөө зарлага гэж үздэггүй юм байна. Учир нь 80 долоо хоног буюу 560 хоногтой тахиаг заазлах үед түүнийг анх худалдаж авсан үнийг хэд дахин илүү нугалах боломжтой болохоор харин ч ашигтай гэж үздэг юм байна.

Аж ахуй тахианы сангасаа дахин боловсруулж, бордооны үйлдвэрт нийлүүлэх бөгөөд тэр мөнгөөрөө тэжээл авах зардлынхаа ихэнхи хэсгийг хэмнэнэ.

Ингээд бодохоор тахианаас өндөг, мах, баас, өд гээд маш олон төрлийн бүтээгдэхүүн гарч байгаа нь санаанд оромгүй явдал боллоо.

Тахианы аж ахуй

Нэг тонн тэжээл 3000 юань байдаг. Тус фермерийн аж ахуй сардаа 120-150 тонн тэжээл хэрэглэнэ. Тэгвэл сар бүр хамгийн ихдээ гэхэд ойролцоогоор 360-450 мянган юаний тэжээл хэрэглэж байна гэсэн үг. Гэвч сардаа 1 - 1,17 сая юаны орлого хийж байгаа энэ үйлдвэрийн эзний ашиг хангалттай байгаа нь ойлгомжтой.

Тахианы аж ахуй

Зураг дээр: Автомат тэжээлийн систем

Тахианы аж ахуй

Зураг дээр: Тахианы тэжээлийн тэвш

Тахианы аж ахуй

Зураг дээр: Агааржуулалтын сэнс болон усан хөшиг

Тахианы аж ахуй

Зураг дээр. Тэжээлийн бункер

1. Төлбөр: 30 хувийн урьдчилгаа төлмөгц, захиалга баталгаажин үйлдвэрлэлд орно. Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдах үед үлдсэн 70 хувийг төлнө.
2. Үйлдвэрийн ачааллаас шалтгаалж, нийлүүлэх хугацаа 10-15 хоног байна.
3. Савалгаа модон хайрцаганд хийх ба үнэлгээг жич тооцно.
4. Борлуулалтын дараах үйлчилгээ. Үйлдвэрийн инженер Монгол улсад очиж угсралт болон сургалт явуулна. Захиалагч тал замын зардал болон виз, буудал хоолны төлбөрийг хариуцна. Инженерийн цалин 80 доллор/өдөр.
5. Үйлдвэрийн чанарын баталгаа нэг жил.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ