"Гахай бордоно" гэдэг үг "Мах үйлдвэрлэнэ" гэсэн үгтэй ижил утгатай мэт. Гахайн аж ахуйн үр ашгийг тодорхойлох хамгийн чухал ажил бол бордох үйл ажиллагаа юм.

Гахай бордох

Гахай бордох

  • Хэмжээ: 210 см х 60 см
  • Өндөр: 105см
  • Тэжээлийн онгоцны хэмжээ: 45см х 36см х 23см
  • Тэжээлийн онгоцны жин: 5.16 кг
  • Материал: 2мм-ийн зузаан гальванжуулж цайрдсан ган труба
  • Баталгаа: 5 жил
  • Үйлдвэрийн үнэ: 400 юань (Нэг гахайны хашлага)
  • Тэжээлийн онгоцны үнэ. 30 юань

Хэрэв та нэмэлт хашлага хийлгэх бол нэмэлт хашлага бүрт 300 юань нэмэгдэнэ. Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

Гахайн аж ахуйд хэд хэдэн төрлийн тоноглол байдаг. Үүнд:

  1. Гахай тэжээх байр
  2. Гахай бордох хашлага
  3. Гахай үржүүлгийн байр

Эдгээр байрнууд нь гахайн аж ахуйн үндсэн тоноглол болдог.

Гахайн байр

1. Гахай тэжээх байр. Энэ нь эхээс нь салгасан торойнууд болон өсгөж торниулж байгаа гахайг тэжээнэ. Нэг байранд ижил насны 10 гахайг байрлуулна. Дулаан хэвтэр бүхий энэ байр нь ялгадас зайлуулах дэвсгэртэй тул гахайны эрүүл саруул торних нөхцлийг сайн бүрдүүлсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.

Гахайн байр

2. Гахай бордох хашлага. Энэ нь хээлтэй мэгж, бодон болон нядалгаанд орох гэж байгаа гахайг тэжээж бордоход ашиглана. Гахай бүрт өөрт нь тохирсон тэжээл өгөх, эмчилгээ сувилгаа хийх, тусгай тэжээлээр тэжээхэд тохиромжтой. Захиалагч өөрийн хүсэлтээр хэдэн ч эгнээ байр захиалж болдог.  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.

Гахайн байр

3. Гахай үржүүлгийн байр. Энэ нь шинээр төрсөн торойг эхтэй нь хамт бойжуулахад энэхүү байрыг ашиглана. Торойн эрүүл өсөн бойжих нөхцлийг хангах үүднээс тусгай дулаан инкубатортой бөгөөд болон мэгжний эрүүл мэндийг сайжруулж, тав тухтай байх нөхцлийг нь хангахын тулд тусгай инфра улаан туяаны халаалтын төхөөрөмжтэй. Энэхүү туяны нөлөөгөөр шинээр төрсөн эх мэгж хурдан тамир тэнхээ нөхөж, сүүний гарц нь нэмэгддэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцаарай.

Гахай бордох

Гахай бордох

Гахай бордох хашлаганд бордооны гахай болон хээлтэй мэгжийг тусгайлан тэжээж байгаа нь.

Гахай бордох

Гахай бордох

Гахай бордох

Энэхүү төхөөрөмж нь гахайн эрүүл хоололтыг дэмжихэд хамгийн их хэрэг болно.

  1. Гахай бордох, хээлтэй мэгжийн тарга хүчийг тааруулах зэрэг нарийн нямбай тэжээлийн ажиллагааг гүйцэтгэх боломжыг бүрдүүлнэ.
  2. Гахайн эрүүл мэндийг хамгаалах, эмчилгээ хийхэд энэхүү хашлага хэрэг болох бөгөөд аливаа өвчинөөс урьдчилан сэргийлэх тарилга хийхэд ашиглана.
  3. Фермерүүдийн үр ашиггүй зардлыг бууруулах, судалгаа шинжилгээ хийхэд өргөн хэрэглэнэ.

Гахай бордох

Гахай бордох

Гахай бордох

Дөрвөн гахай бордох хашлага

Гахай бордох

Хоёр гахай бордох хашлага

Гахай бордох

Арван гахай бордох хашлага

Гахай бордох

 

Гахай бордох

Гахай бордох арга

Гахайн бордоо авахад нөлөөлөх хүчин зүйл

Гахайг өөхний хэвшлээр бордох үед нүүрс ус элбэг төмс, манжин, арвай ээрэг шүүст тэжээлийг аль болох ихээр ашиглана. Энэ нь уурагт тэжээлийг хэмнэнэ.

Бордож байгаа гахайн жинг 120-130 кг-д хүрэхэд тэжээлийн жорд 1 кг хүртэл төмсний нунтаг. 6-8 кг төмс. манжин, үлдсэн хувьд хүчит тэжээлийн хольцыг орлуулж өгнө. Хэрэв шүүст тэжээлд дан төмс байвал шүүст тэжээлийн нормыг 1-2 кг-аар багасгаж өгнө.

Өөхний хэвшлийн бордлогьг явуулахдаа гахайн тэжээл идэх идэвхийг сайн байлгаж, жинг эрчимтэй нэмэгдүүлэхийн тулд зугаалганд тогтмол гаргах, зуны улиралд бэлчээрлүүлнэ.

Нормт тэжээлийг өдөрт 2-3 удаа өтгөн зуурмаг байдлаар зуурч өгнө. Усаар тогтмол хангаж байна. Бордлогын сүүл үед махны хаягдал өгөхийг хориглоно.

Үүлдэр. Цэвэр үүлдэр. тэдгээрийн эрлийз гахай өсөлт түргэнтэй, бордлого авах чадвараар илүү, 6-7 сарын настай 90-100 кг жинд хүрч 1 кг нэмэгдэлдээ 4.0-4,5 тэжээлийн нэгж зарцуулна

Тэжээл дутмаг. арчилгаа маллагааны муугаас өсөлт удааширсан гахай жил гаруй насандаа 90-100 кг жинд хүрнэ.

1 кг нэмэгдэлдээ 6-10 тэжээлийн нэгж зарцуулж. мах хатуу. өөх зузаантай болно Иймээс ашиг шим арвинтай хурдан өсөлттэй үүлдрийг бордох ашигтай.

Эрлийз гахай тохиромжтой байранд арчилгаа тэжээлийн сайн нөхцөлд бордоход ердийи үүлдрээс өсөлт 10-12% хурдан. 90-100 кг жинд хугацаанаасаа 10-15 өдрийн өмнө хүрч, килограмм жин бүрдээ 0.4-0.5 тэжээлийн нэгжийг багаар зарцуулдаг болох нь тогтоогджээ.

Аж ахуйн нөхцөлд эрлийз гахайг гарган авбал хорогдол багатай. өсөлт сайтай байна.

Нас. Гахайг бордохдоо түүнийг өөх. мах. ясны эдийн өсөлтийн онцлогоос гурван үед хуваана.

Нэгдүгээр үе. Төрснөөс 7-8 сарын нас хүртэл үед яс, махны эд, дотор эрхтэний өсөлт их эрчимтэй явагдана. Энэ үед тэдгээрийг бордох үеийн тэжээлд дасгавал тэжээл сайн ашиглаж өсөлт сайтай байна. Өсвөр гахайг бүх төрлийн шаардлагат шим бодис (ялангуяа протейн, эрдэс)-ээр хангаж байвал хамгийн чанар сайтай хямд мах авч болно.

Хоёрдүгаар үе: 7-8 сартайгаас 12-14 сарын нас хүртэл үед яс махны эд дотор эрхтэний өсөлт удааширч өөхөн эдийн өсөлт эрчимтэй явагддаг. Үүнтэй холбоотой өөх. махны эдийн илчлэг чанар нэмэгдэж. 1 кг жингийн өсөлтөд зарцуулах тэжээл 4-4.5 тэжээлийн нэгжээс 5.5-6.5 хүртэл ихсэнэ. Энэ үед нүүрс ус элбэг тэжээл (төмс, манжин, лууван. хулуу бага зэрэг хүчит тэжээл)-ээр тэжээхэд хоногийн дундаж жингийн нэмэгдлийг хангалттай нэмэгдүүлж болно.Үүлдрээс хамаарч өөхний зузааныг 4-6 см-д хүргэж болно. Өөхний зузааныг нурууны босоо сэртэнгээс 1 см зайтай 6, 7-р хавирганы тус газар хэмжиж тодорхойлно.

Гуравдугаар үе: 12-14 сартайгаас аж ахуйд ашиглаж дуусах хүртэлх үад яс булчингийн эд, дотор эрхтэний өсөлт, хөгжилт бараг зогсоно. Энэ үед уураг, эрдэс бодис солилцоонд зарцуулагдаж. илүүдэл шимт бодисууд өөх хуримтлахад зарцуулагдна. Энэ насанд хамгийн хямд тэжээлээр их өөх авч болох бололцоотой. Ихэвчлэн үр төл авахгүй гэж үзсэн үржлийн мэгж, бодонг бордоно. Мэгж торойг салгасны дараа амьдын цулаар хоногт 1 кг ба түүнээс дээш нэмэгддэг учраас өөх хуримтлуулах (нүүрс ус элбэгтэй) тэжээлээр бордох ашигтай.

Тэжээл. Бордлогын үр дүн махны чанарт маш их нөлөөлнө Бүрэн төгс бус шингэх уургийн тоо, чанараар дутмаг жор хоногт нэмэгдэх жинг бууруулж тэжээлийн зарцуулалтыг ихэсгэн бүтээгдэхүүн (мах) үйлдвэрлэх зардлыг нэмэгдүүлнэ. Ийм учраас гахайг өсвөр насанд эрчимтэй бордох гэвэл бүрэн төгс тэжээлээр хангах нь чухал. Бүх тэжээлийг махны чанарт нөлөөлөх үйлчлэлээр гурван бүлэгт хуваана

  1. Гахайн махны чанарыг сайжруулах тэжээл-арвай, улаан буудай. хвх тариа, тэжээлийн буурцаг, вандуй, гич, будаа, лууван, тэжээлийн манжин, царгас, гэрийн хушаангар. гийс өвс, вандуй -хошуу будааны холимог, шингэн сүү, шар ус Жорд эдгээр тэжээлүүдийг оруулж өгөхөд бусад тэжээлийг багасгаж болно.
  2. Гахайн махыг шулбайлгаж, амтыг муутгаж, өөхийг зөөлрүүлдэг тэжээл - эрдэнэ шиш, улаан буудайн хэвэг, төмс, манжин, луувангийн иш, навч зэрэг орно. Энэ бүлгийн тэжээлийг жорын шимт чанарын 50-60% үлдэх 40-50%-д нэгдүгээр бүлгийн тэжээлийг оруулж өгвөл чанар сайтай мах авч болно.
  3. Гахайн мах, өөхний чанарыг муутгадаг тэжээл - шар буурцаг, хошуу будааны шахдас, нитгэл, загасны нунтаг, хөнгөн үйлдвэрийн хаягдал гэх мэт.

Энэ бүлгийн тэжээлийг гахай бордох жорын шимт чанарын 25%-иас хэтрүүлэхгүй. Нэгдүгээр бүлгийн тэжээлийн 50%-иар оруулж өгвөл бордож буй гахайн махны чанар муудахгүй. Ер нь тэжээлийн жорд байх ургамлын гаралтай тосны хэмжээ 4%-иас хэтэрвэл мах, өөхний чанарыг муутгана. Бордож байгаа гахайг нядлахаас 45-60 хоногийн урдаас гуравдугаар бүлгийи тэжээлийг өгөхгүй байвал зохино.

Гахайг ямар жинд хүртэл бордвол ашигтай вэ?

Бордож байгаа гахайн эцсийн жинг зөв сонгохоос нэг толгойноос авах махны хэмжээ худалдах махны зэрэг, үнэ хамаарна. Одоо үед зарим оронд өөрийнхөө хүнсний хэрэгцээнд өсвөр гахайг 90-100 кг амьдын масстай болтол бордсон бэлэн махыг ашиглаж байна. Өөхтэй мах ашиглах явдал буурчээ.

Харин гахайг 120-130 кг амьдын жинд хүртэл бордоход 100 кг хүртлэхээс ашигтай гэж үзэж байна. Учир нь гахайн нядлагын гарц, нядлах үеийн жингээс хамаарч өөрчлөгдөнө. 90-100 кг масстай гахайг нядлахад махны гарц 73%, 120-130 кг масстай гахайных 76-80% хүртэл нэмэгдэнэ.

Бордооны гахайн мах, өөхний чанар.

Гахайн аж ахуйн гол бүтээгдэхүүн бол сайн чанарын мах өөх юм. Гахайн бордогдох чанар, түргэн өсөлт, 1 кг жингийн нэмэгдэлд зарцуулсан тэжээлийн нэгжээр тодорхойлогдоно.Түргэн өсөлт бол аль болохоор богино хугацааны дотор бордож буй гахайг тэжээл арчилгааны тодорхой нөхцөлд зохих нядалгын жинд хүрэхийг хэлнэ.

Түргэн өсөлт хоногт нэмэгдэх жингээр тодорхойлогдох бөгөөд удамшлын шинж чанартай билээ. Ямар нэгэн үүлдрийн 6-7 сартай ховс 100 кг амьдын жинд хүрч 1 кг жингийн нэмэгдэлд 3.5-4.5 ба түүнээс бага хэмжээний тэжээлийн нэгж зарцуулж байвал түргэн өсөлттэй үүлдэрт багтана.

Гахай нядлах.

Гахайг аль болох зориулалтын нядалгааны газар буюу мах боловсруулах үйлдвэрт нядлах хэрэгтэй. Гахайг нядлахын өмнө машинд хол газар ачих, зодож нүдэх зэргээр стрессд оруулахгүй тайван байлгавал зохино. Аж ахуйн нөхцөлд гахайг нядалж болох зохих нөхцөлийг бүрдүүлж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг сахих ёстой.

Махыг эвдэх.

Гахайн махыг олон улсын стандартад тохируулан чанар сайтай, цэвэр үзэмжтэй төхөөрч бэлтгэх шаардлагатай. Үүний тулд аж ахуйн нөхцөлд мах өлгөх, цах, дэгээ, цус шингэн тосох сав, мах эвдэх бандан, хормогч, хурц хутга, махны хөрөө зэргийг бэлтгэсэн байх шаардлагатай. Гахайг нядалсны дараа толгойг салган цах дэгээнд өлгөж цусалгааг 15-20 минут гүйцэд сайн хийнэ. Сайн цусалгаа хийсэн мах цайвар ягаан өнгөтэй болсон байна. Дараа нь үсийг халуун усаар зумлан цэвэрлээд 1-2 цагийн турш хөргөж загсаана. Загсаж гүйцсэн махыг нурууны гол шугамын дагуу махны хөрөөгөөр хөрөөдөж 2 өрөөл хэсэгт хуваана. Хэрэв экспортод гаргах гэж байгаа бол дээрх өрөөл байдлаар төхөөрөх бөгөөд нийтийн хоолны зориулалтаар бэгттгэх бол жижиглэн эвдэнэ.

Гахай бордох

Аж ахуйн нөхцөлд төлийг нэрлэх.

Гахай үржүүлж буй аж ахуйд төлийг 1 -2 сартайд - зулзага. 2-4 сартайд - торой, 4-6 сартайд өсвөр, 6-8 сартайд эр, охин ховс. 8-10 сартайд үржил, бордойны гахай гэж нэрлэж байна. Харин манай малчид. анчидын нэрлэж заншсан нэр байдаг. Үүнд:

  • Ерөнхий нэр: гахай
  • Бодон гэж засаагүй эр гахайг хэлнэ.
  • Хаван - нас гүйцсэн бодон
  • Ногтмол - соёо нь ургаж гүйцэн бүдүүрч байгаа гахай
  • Хадарга - хязаалан бодон
  • Шавшуурга - шүдлэн бодон
  • Мэгж - эм гахайн ерөнхий нэр
  • Нэг нас хүртлэхийг торой гэх.
  • Хорвос - 2-3 настай охин

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш Эрээн хотод 10 хоногт ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

зөөврийн өсгөгч