Техникийн дэвшил гэдэг бол аливаа үйлдвэрлэлийн хөгжлийн гарц билээ. Миний хувьд Сычуан мужид айлчилж байх үедээ сарлагын махан борц гэдгийг анх амталж үзээд Монгол орондоо тэр бүтээгдэхүүнийг хийж болох юм байна гэдгийг ойлгосон.
Махыг хөдөө орон нутагт малын махыг боловсруулж, зах зээлд гаргах сайхан боломж байна. Иймд Төвдийн уламжлалт хатаасан махны технологийн тухай танилцуулъя.
Сарлагын махаар амтат борц хийх арга
1. Үхрийн гуяны цул махны өөх, хальсыг нь ялгана. Гуяны мах нь 3-р ангилалд багтдаг, их шөрмөслөг байдаг тул хямд үнэтэй байдаг гэнэ.
2. Махыг доор танилцуулж байгаа махны машинаар 2-3мм зузаантайгаар зүснэ. Эцсийн бүтээгдэхүүнийг савлаж худалдах тул нэг зүсэм махны хэмжээг сайтар бодолцох хэрэгтэй.
3. Мах бэлтгэх ширээн дээр зүсмэл махаа дэлгэн тавьж, өөрийн нууц жорын дагуу амталгаа хийнэ. Энэхүү амталгаа хийх жор нь таны тогоочын ур авъяасаас шалтгаална. Энэ үйлдлийг хоёр хүн хийх бөгөөд нэг нь амтлагчаа цацаж, нөгөө нь гурилын гулуузаар махаа элдэж, амтлагчыг маханд сайтар наалдуулж өгнө.
Махыг элдэхдээ хуурай гурил цацаж, чийгийг нь шингээвэл хууурайшсан мах элдэхэд хялбар. Махаа хоёр талаас нь амтлана.
Мах бэлтгэх ширээ нь хулдаас болон үл зэврэх төмөр тавцантай байх хэрэгтэй. Учир нь арчиж цэвэрлэхэд хялбар байдаг.
4. Амталсан махыг шууд огцом хөлдөөнө. Хөлдөөх процесс 3 хоног явагдах бөгөөд энэ хугацаанд маханд амтлагчууд бүрэн шингэсэн байдаг. Технологийн энэ горимыг сайтар баримтлах хэрэгтэй. Учир нь таны хүссэн амтыг цаг хугацаа л эцсийн бүтээгдэхүүнд бүрэн шингээж чадна.
5. Хөлдсан махыг гэсгээж, хатаагч дэлгэцэн дээр тарааж тавьна. Хатаагч камерийн температурыг 65 хэм дээр тавьж, аажмаар халаалтын хүчийг нь нэмнэ. 145 хэм хүртэл халааж, хатаалтыг үргэлжлүүлнэ. 4-5 цагт хатаалт бүрэн болно. Хатаалт хийж байх явцад байнга шалгаж, 5-10 хувийн чийгшилтэй болоход гаргана. Хатаагч машин байнгын эргэлтээр хатаалтыг явуулах тул дэлгэцэн дээр байгаа мах жигд хатдаг.
Хатаасан мах үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн тухай мэдээллийг нийтлэлийн төгсгөлд танилцууллаа.
6. Бэлэн болсон махыг сайтар сэврээгээд савлана. Хатаасан махыг цаасан уутанд хийх нь хадгалалт удаан байх сайн талтай. Эсвэл вакуум савлагчаар агаарыг нь соруулж савлабал илүү найдвартай удаан хадгалагдана.
Хатаасан махаар пивоны даруулга хийхэд төгс мэдрэмжийг авчирна. Харин даруулга хийх махны давс нь үл ялиг их байх хэрэгтэй.
Энэхүү зураг дээр үзүүлсэн хатаасан махыг хийх арга маш хялбар.
Махыг машинаар татаж, буузны татсан мах шиг амтлаад, дөрвөлжин гурвалжин, дугуй хэлбэрээр элдэж хөлдөөх технологиор хийсэн.
Энэ аргаар хатаасан мах бэлтгэх бусад үйлдэл дээрхитэй мөн адилхан юм. Давуу тал нь гэвэл хатаалт хурдан, хэлбэр дизайн гоёмсог байдаг.
Хатаасан махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулахад ямар тоног төхөөрөмжүүд хэрэгтэй вэ?
1. Мах хэрчигч
Үйлдвэрлэлийн аргаар хатаасан мах хийхэд хамгийн чухал төхөөрөмж бол мах зүсэгч, татагч машин байдаг.
Мах татах хүчин чадал | 250 кг/цаг |
Мах хэрчих хүчин чадал | 100 кг/цаг |
Эргэлтийн хурд | 220 эрг/мин |
Цахилгаан хэрэглээ | 220V/380V |
Материал | Үл зэврэх сайн чанарын ган |
Мах зүсэх зузаан | 2,5/3,5мм |
Мах татах амсарын нүхний диаметр | 3,5*3,5 мм |
Машин жин | 40кг |
Үйлдвэрийн үнэ |
2300 юань |
2. Мах амтлагч
Энэхүү машиныг тахиа, гахайн мах давслахад өргөн хэрэглэнэ. Үүнээс гадна адууны махаар каз хийх, үхэр хонины мах, ногоо давслаж болно.
Марк | YD-70 | YD-80 | YD-120 | YD-70А | YD-80А | YD-120А |
Цахилгаан хэрэглээ: | 220V | 220V | 220V | 220V | 220V | 220V |
Цахилгаан зарцуулалт: | 0.12 квт/цаг | 0.12 квт/цаг | 0.12 квт/цаг | 0.12 квт/цаг | 0.12 квт/цаг | 0.12 квт/цаг |
Торхны хэмжээ: | 325мм х 380мм х 345мм | 380мм х 376мм х 345мм | 430мм х 430мм х 400мм | 435мм х 555мм х 170мм | 380мм х 376мм х 345мм | 430мм х 430мм х 400мм |
Ваакумдагч | үгүй | үгүй | үгүй | бий | бий | бий |
Давслагч торхны багтаамж: | 35 литр | 40 литр | 60 литр | 35 литр | 40 литр | 60 литр |
Давслагч торхны жин: | 8.5 кг | 9.4 кг | 11.4 кг | 1.65 кг | 11 кг | 12 кг |
Төхөөрөмжийн хэмжээ: | 700мм х 445мм х 890мм | 870мм х 450мм х 900мм | 921мм х 455мм х 850мм | 695мм х 450мм х 825мм | 850мм х 450мм х 900мм | 921мм х 455мм х 850мм |
Төхөөрөмжийн жин: | 26.3кг | 28кг | 29.4кг | 28.45кг | 34.95кг | 36.05.4кг |
Баталгаа: | Нэг жил | Нэг жил | Нэг жил | Нэг жил | Нэг жил | Нэг жил |
Үндсэн үнэ: | 2280 юань | 2880 юань | 3250 юань | 3400 юань | 3950 юань | 5800 юань |
2017 оны хямдрал | 1980 юань | 2380 юань | 2850 юань | 3180 юань | 3280 юань | 3780 юань |
Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.
3. Мах хөлдөөгч
- Дизайн: Дээрээ нээлхийтэй, хөндлөн хийцтэй
- Хөлдөөлт: Огцом хурдан
- Хөлдөөлт хийх хурд: 55 кг/хоног
- Үйлчилгээ: БНХАУ-ын бүх муж орон нутагт үнэгүй хүргэлт
- Баталгаат хугацаа: Хоёр жил
- Цахилгаан зарцуулалт: 2.5 квт/24 цаг
- Цахилгаан хэрэглээ: 220V
- Хэмжээ: 286см х 86см х 95см
- Дотор хэмжээ: 268см х 64см х 70см
- Температур: -25 хэм хүртэл
- Цахилгаан зарцуулалт: 0.65квт/цаг
- Багтаамж: 1787 литр
- Хүндийн жин: 142 кг
- Үйлдвэрийн үнэ: 4800 юань
4. Мах хатаагч
Загвар | Хөдөлгүүр | Халаалт | Хэмжээ | Тавиур | Цахилгаан хэрэглээ |
Жин | Эзэлхүүн | Үнэ |
MJJM-16 | 0,55 квт | 13.5 квт | 1370мм х 1300мм х 2200мм | 16 шр/ Ф110 см | 380V / 220V | 400 кг | 3.9 м3 | 19500 юань |
MJJM-16 | 0,55 квт | 12 квт | 1190мм х 1180мм x 2170мм | 16 шр/ Ф90 см | 380V / 220V | 300 кг | 3.4 м3 | 14800 юань |
MJJM-12 | 0,55 квт | 6.5 квт | 930 х 910мм х 1770мм | 12 шр/ Ф70 см | 380V / 220V | 200 кг | 1.9 м3 | 9000 юань |
MJJM-09 | 0,55 квт | 4 квт | 730мм х 620мм х 1480мм | 9 шр/ Ф50 см | 380V / 220V | 130 кг | 0.9 м3 | 7000 юань |
5. Хатаасан ногоо савлах машин
Энэхүү вакуум савалгааны машинд хатаасан ногоог савлахад хадгалалтын хугацаа урт болох бөгөөд элдэв амт үнэр шингэхгүй.
Вакуум савалгаа хийхдээ зориулалтын гялгар уут хэрэглэх нь зүйтэй. Энэ тухай мэдээллийг манай сайтын "Сав баглаа боодол" гэсэн ангилал руу ороод "Хүнсний вакуум уутнууд" гэсэн нийтлэлтэй танилцаарай.
Загвар | BB400 | BB600 |
Цахилгааны хэрэглээ | 220V 50HZ/60HZ | 220V/50HZ |
Савлах хурд | 1-6 удаа/мин | |
Насосын хүчдэл | 120W | 250W |
Амсар дарах хүч | 700W | 600W |
Хэмжээ | 60см х 53см х 45см | 60см х 43см х 100см |
Хүнд | 50кг | 62кг |
Амсар дарах хэмжээ | 400мм х 8мм | |
Ажлийн ширээний хэмжээ | 59см х 35см | |
Вакуум насосны баталгаат хугацаа(Япон) | 5 жил | |
Баталгаат хугацаа | 1 жил | |
Үнэ | 3000 юань | 4350 юань |
Жич: Энэхүү үнийн саналд үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал шингэсэн болно.
Дээрхи тоног төхөөрөмжүүд нь хатаасан мах үйлдвэрлэх үндсэн багаж болно.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.