Үрлэн борц хийхэд нийт 4 тоног төхөөрөмж хэрэгтэй бөгөөд бага оврын иж бүрэн шугамыг үйлдвэрээс худалдан авах үнэ 18000 орчим юань (Ойролцоогоор 6 сая төгрөг, тээврийн зардалтайгаа) болно. Хэрэв та илүү том хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугам сонирхож байгаа бол дараах мэдээллээс сонголт хийж болно. 

1. Ааруул хатаагч төхөөрөмж

Техникийн үзүүлэлт ба үйлдвэрийн үнийн санал

Загвар Хөдөлгүүр Халаалт Хэмжээ Тавиур Цахилгаан
хэрэглээ
Жин Эзэлхүүн Үнэ
MJJM-16 0,55 квт 13.5 квт 1370мм х 1300мм х 2200мм  16 шр/ Ф110 см 380V / 220V 475 кг 3.9 м3 19500 юань
MJJM-16 0,55 квт 12 квт 1190мм х 1180мм x 2170мм 16 шр/ Ф90 см 380V / 220V 300 кг 3.4 м3 14800 юань
MJJM-12 0,55 квт 6.5 квт 930 х 910мм х 1770мм 12 шр/ Ф70 см 380V / 220V 200 кг 1.9 м3 9000 юань
MJJM-09 0,55 квт 4 квт 730мм х 620мм х 1480мм 9 шр/ Ф50 см 380V / 220V 130 кг  0.9 м3 7000 юань

2. Нунтаглагч тээрмүүд

Марк 1500 2200 3000 3000S
Зориулалт Ахуйн Үйлдвэрлэл Үйлдвэрлэл Үйлдвэрлэл
Цахилгаан хэрэглээ 220V, 50Hz 220V/380V, 50Hz 220V/380V, 50Hz 220V/380V, 50Hz
Хөдөлгүүрийн чадал 1,5 квт 2,2 квт 3 квт 3 квт
Эргэлтийн хурд 1420 эрг/мин 1420 эрг/мин 1400 эрг/мин 1400 эрг/мин
Хүчин чадал 15 кг/цаг 35 кг/цаг 60 кг/цаг 70 кг/цаг
Хэмжээ 470*260*340мм 550*260*430мм 600*300*460мм 620*320*460мм
Жин 38 кг 40 кг 45 кг 65 кг

Үйлдвэрийн үнэ

3300 юань

4450 юань

4700 юань

6250 юань

Эдгээр загварууд цахилгаан хэрэглээний хувьд харилцан адилгүй байгаа нь хөдөлгүүрийн чадалтай холбоотой байгаа нь харагдаж байна. Хөдөлгүүрийн чадал сайн байх тусам нунтаглаж тээрэмдэх ажиллагаа илүү найдвартай. Хэрэв та 220 вольтийн хөдөлгүүртэй машин захиалж байгаа бол аль болохоор жижиг ширхэгтэй бүтээгдэхүүн нунтаглах хэрэгтэй. Чулуу болон чийглэг ихтэй бүтээгдэхүүн нунтаглагч машинд оруулахгүй байх хэрэгтэй.

Бүх төрлийн үр, хатаасан аарц, мах, эмийн болон хоол амтлагч ургамал нунтаглана. Гэхдээ зөвхөн 95-100 хувийн ХУУРАЙ бүтээгдэхүүн. Нунтаглагч машин нь 50-200 нэгжээр бүтээгдэхүүнийг нунтаглах бөгөөд сүү болон махыг үрэл болгон хэвлэхийн тулд 60 нэгжээр нунтаглана.

Энэхүү машиныг судалгаа хийж байх явцад хуурамчаар үйлдвэрлэж байгаа нилээд олон компани тааралдаж байсан. Гаднаас нь харахад үл ялгагдах эдгээр машинуудын гангийн найрлаганд нь том ялгаа харагдаж байв. Нунтаглагч тээрэм гэдэг бол хамгийн сайн чанарын, үл зэврэх гангаар үйлдвэрлэгддэг.

Тус компаний техникийн ажилтанууд хэд хэдэн удаа зураг төслөө сайжруулан, хуурамч эд ангигүй төгс машины үйлдвэрлэл дээр онцгой анхаарч байгаа нь миний анхаарлыг их татсан. Энэ машинууд нь тасралтгүй олон цагаар ажиллах чадвартай тул үйлдвэрлэлийн хэрэглээнд бүрэн нийцнэ. Үйлдвэрийн баталгаат хугацаа нэг жил.

3. Нунтаг бүтээгдэхүүн холигч

Цлиндрийн
багтаамж
Түүхий эдийн
хэмжээ (литр)
Цахилгаан
хэрэглээ (квт)
Эргэлтийн
хурд (эрг/мин)
Гадна
хэмжээ (мм)
Жин (кг)

Үнэ (юань)

2 литр 1 литр 0.25квт 24эрг/мин 450*270*450 0.6

3980

5 литр 2 литр 0.55квт 24эрг/мин 560*270*560 1.4кг

4880

8 литр 3.2 литр 0.55квт 24эрг/мин 660*300*630 2.24кг

6800

14 литр 5.6 литр 0.55квт 20эрг/мин 900*380*900 3.92кг

7500

20 литр 8 литр 0.55квт 20эрг/мин 1095*340*885 5.6кг

7900

30 литр 12 литр 0.55квт 20эрг/мин 1095*340*855 8.5кг

8200

50 литр 20 литр 0.55квт 20эрг/мин 1370*460*1260 25кг

9800

4. Үрлэн ааруул хэвлэгч машин

  MCT0 MCT1.5 MCT2.5 MCT5 MCT6
Зориулалт Гар машин Цахилгаан машин Цахилгаан машин Цахилгаан машин Цахилгаан машин
Даралтын хүч ( kN ) 15 kN 15 kN 15 kN 50 kN 60 kN
Үрлийн диаметр (мм) 5-10 мм 12 мм 13 мм 18 мм 25 мм
Үрлийн зузаан (мм) 2-6 мм 6 мм 6 мм 10 мм 12 мм
Хүчин чадал (шр/цаг) 1800-3000 шр/цаг 3500-4800 шр/цаг 5000 шр/цаг 3600 шр/цаг 3600 шр/цаг
Цахилгаан зарцуулалт (кв/цаг) 0 кв/цаг 5.5 кв/цаг 5.5 кв/цаг 0.55 кв/цаг 1.85 кв/цаг
Хэмжээ (мм) 360*280*450 мм 280*150*625 мм 570*450*640 мм 600 * 500 * 700 мм 760 * 360 * 690 мм
Жин (Кг) 20 кг 85 кг 45 кг 145 кг 148 кг

Үнэ (юань)

3200 юань

4800 юань

5300 юань

5500 юань

7500 юань

 

Үрлэн борц хэрхэн хийх вэ?

1. Юуны өмнө махаа татаж бэлтгэнэ.

2. Татсан махаа хатаагч төхөөрөмж-инд оруулж, хатаана. Энэхүү хатаагч машин нь цай болон эмийн ургамал хатаах зориулалттай тул ургамлын аагийг алдагдуулахгүйгээр хатаах давуу талтай. Иймд шинэхэн махыг огцом хатаахад амт үнэр нь алдагдахгүй сайн талтай байдаг. Монголчууд өвлийн улиралд борцоо хийдэг бол хатаагч машинтай хүн жилийн 4 улиралд үйлдвэрлэлээ тасаралтгүй явуулж чадна.

Өнөөдөр худалдаж авсан мах маргааш гэхэд бэлэн бүтээгдэхүүн болоод дэлгүүрийн лангуун дээр худалдагдана.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

3. Хатаасан борцыг нунтаглагч машин-аар жижиг ширхэгтэй болгон нунтаглана. Яг л гурил шиг болтол нь тээрэмдэнэ. Мөн хатаасан таана, хүмүүл, сонгино, саримс, давс зэрэг бусад амтлагчуудыг сайтар нунтаглах хэрэгтэй.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

4. Нунтагласан борцоо өөрийнхөө нууц жорын дагуу бусад амтлагчтайгаа холино. Амталгааг хэрхэн хийх нь таны дурын хэрэг.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

5. Бэлэн болсон борцоо хэвлэгч машин-аар төрөл бүрийн хэв оруулан эцсийн бүтээгдэхүүнийг хийж дуусгана.

(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)

6. Эцсийн бүтээгдэхүүнийг савлаж, зах зээлд нийлүүлнэ. Нэг ширхэг үрлэн борц нь маш их амин дэм, уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүн болдог тул зах зээл дээр өндөр үнэлэгдэнэ. Төвдийн уламжлалт анагаах ухааны "Дөрвөн шастир" хэмээх алдарт сударт "Хатаасан борцны эмийн хүч шинэ махнаас илүү" гэж өгүүлжээ. Тэд борцыг анагаах хүч ихтэй эм тангийнхаа найрлаганд ашигладаг байсан гэнэ.

Эрдэмтэдийн хийсэн судалгаагаар борцонд 68,3 хувийн уураг байдаг бол шинэ маханд ердөө л 18 хувийн уураг агуулагддаг гэжээ. Яагаад борц мах байтлаа уураг нь их болов? гэж асуумаар байгаа биз!Мах хатах тусам уургын хэмжээ нэмэгддэг нь байгалын үзэгдэл гэнэ. Борц бүрэн хатахаараа 80 хувийн уураг ч болж чаддаг байна.

Борц хийх эдийн засгийн үр ашгийн тооцоо хийх чухал үзүүлэлтүүд

  • Нэг кг махыг хатаахад 200 гр борц болдог.
  • Амьдын жингээрээ 430 кг татах сарлагын шарнаас 250 кг мах гардаг.
  • 80 гр жинтэй нэг ширхэг үрлийг Төвдүүд 2,5 юань-аар худалддаг. (10 ширхэгээр нь савласан "Үрлэн борц" нь 25 юань үнэтэй бөгөөд 20 порц борцтой шөл болдог.)
  • Нэг шар үхрийн мах 3000 ширхэг үрэл болох бөгөөд 7500 юань (2.8 сая төгрөг) болдог.

Төлбөр: Үйлдвэрлэгчийн агуулахад бэлэн байгаа тул 100 хувийг хүлээн авсны дараа нийлүүлнэ.
Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.

1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.