Үрлэн борц хийхэд нийт 4 тоног төхөөрөмж хэрэгтэй бөгөөд бага оврын иж бүрэн шугамыг үйлдвэрээс худалдан авах үнэ 17330 юань (Ойролцоогоор 6 сая төгрөг, тээврийн зардалтайгаа) болно. Хэрэв та илүү том хүчин чадалтай үйлдвэрлэлийн шугам сонирхож байгаа бол дараах мэдээллээс сонголт хийж болно.
1. Борц хатаагч төхөөрөмж
Загвар | Хөдөлгүүр | Халаалт | Хэмжээ | Тавиур | Цахилгаан хэрэглээ |
Жин | Эзэлхүүн |
Үнэ |
MJJM-16 | 0,55 квт | 12 квт | 1190мм х 1180мм x 2170мм | 16 шр/ Ф90 см | 380V / 220V | 300 кг | 3,4 м3 |
14800 юань |
MJJM-12 | 0,55 квт | 6.5 квт | 930 х 910мм х 1770мм | 12 шр/ Ф70 см | 380V / 220V | 200 кг | 1.9 м3 |
9000 юань |
MJJM-09 | 0,55 квт | 4 квт | 730мм х 620мм х 1480мм | 9 шр/ Ф50 см | 380V / 220V | 130 кг | 0,9 м3 |
7000 юань |
Хүмүүс энэ тоног төхөөрөмжийн хүчин чадлыг надаас их асууж байна. Үнэндээ хатаагч машины хүчин чадлыг тавиурын хэмжээ болон диаметрээр тодорхойлдог. Хатааж байгаа бүтээгдэхүүн өдөрт хичнээн кг хатааж болох эсэхийг дараах шалтгаанууд тодорхойлно.
- Түүхий эдийн чийглэгийн хэмжээ, хатаалт хийсний дараах чийглэгийн хэмжээ хоёрын зөрүү
- Түүхий эдийн том жижиг ширхэгийн хэмжээ гэх мэт.
- Хатаалт хийх цаг хугацаа, температур зэрэг нь бүтээгдэхүүн бүр дээр өөр өөр байдаг.
Тухайлбал: Ааруулын хатаалт хийхэд хир зэрэг сайн шүүлт хийсэн цагаа вэ? гэдгээс шалтгаалдаг бол махны хувьд нядалгааны дараах сэврээлт болон том жижиг хэрчилтээс их хамаарна. Иймд үйлдвэрлэлийн горим болон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үйлдвэрийн бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай гэдгийг ойлгоорой.
Эндээс өдөрт хатаах бүтээгдэхүүний тоо хэмжээ тооцоологдох учир энэ тухай мэдээллийг бид өгөх боломжгүй юм.
2. Нунтаглагч тээрмүүд
Марк | 1200 | 3000A | 3000L |
Цахилгаан хэрэглээ | 220V, 50Hz | 220V, 50Hz | 220V, 50Hz |
Хөдөлгүүрийн чадал | 1,1 квт | 3 квт | 3 квт |
Эргэлтийн хурд | 1420 эрг/мин | 1400 эрг/мин | 1400 эрг/мин |
Хүчин чадал | 15-35 кг/цаг | 30-60 кг/цаг | 40-70 кг/цаг |
Хэмжээ | 470*220*340мм | 600*300*460мм | 680*310*620мм |
Жин | 28 кг | 48 кг | 65 кг |
Үйлдвэрийн үнэ |
3150 юань |
4700 юань |
6250 юань |
Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл үйлдвэрлэгч өөрийн зардлаар хүргэж өгнө.
3. Нунтаг бүтээгдэхүүн холигч
Цлиндрийн багтаамж |
Түүхий эдийн хэмжээ (литр) |
Цахилгаан хэрэглээ (квт) |
Эргэлтийн хурд (эрг/мин) |
Гадна хэмжээ (мм) |
Жин (кг) |
Үнэ (юань) |
2 литр | 1 литр | 0.25квт | 24эрг/мин | 450*270*450 | 0.6 |
3980 |
5 литр | 2 литр | 0.55квт | 24эрг/мин | 560*270*560 | 1.4кг |
4880 |
8 литр | 3.2 литр | 0.55квт | 24эрг/мин | 660*300*630 | 2.24кг |
6800 |
14 литр | 5.6 литр | 0.55квт | 20эрг/мин | 900*380*900 | 3.92кг |
7500 |
20 литр | 8 литр | 0.55квт | 20эрг/мин | 1095*340*885 | 5.6кг |
7900 |
30 литр | 12 литр | 0.55 | 20эрг/мин | 1095*340*855 | 8.5кг |
8200 |
50 литр | 20 литр | 0.55 | 20эрг/мин | 1370*460*1260 | 25кг |
9800 |
4. Үрлэн борц хэвлэгч машин
MCT0 (Гар машин) | MCT1.5 (Цах машин) | MCT2.5 (Цах машин) | MCT5 (Цах машин) | MCT6 (Цах машин) | |
Даралтын хүч ( kN ) | 15 | 15 | 15 | 50 | 60 |
Үрлийн диаметр (мм) | 5-10 | 12 | 13 | 18 | 25 |
Үрлийн зузаан (мм) | 2-6 | 6 | 6 | 10 | 12 |
Хүчин чадал (шр/цаг) | 1800-3000 | 3500-4800 | 5000 | 3600 | 3600 |
Цахилгаан зарцуулалт (кв/цаг) | 0.37 | 5.5 | 5.5 | 0.55 | 1.85 |
Хэмжээ (мм) | 360*280*450 | 280*150*625 | 570*450*640 | 600 * 500 * 700 | 760 * 360 * 690 |
Жин (Кг) | 20 | 85 | 45 | 145 | 148 |
Үнэ (юань) |
3200 |
4800 |
5300 |
5500 |
7500 |
Үрлэн борц хэрхэн хийх вэ?
1. Юуны өмнө өөхгүй махыг машиндаж татна.
2. Татсан махаа мах борцлогч төхөөрөмж-инд оруулж, хатаана. Энэхүү хатаагч машин нь цай болон эмийн ургамал хатаах зориулалттай тул ургамлын аагийг алдагдуулахгүйгээр хатаах давуу талтай. Иймд шинэхэн махыг огцом хатаахад амт үнэр нь алдагдахгүй сайн талтай байдаг. Яг л өвлийн борц шиг сайхан амттай болно. Өвлийн улиралд -16 -аас -40 хэмийн хүйтэнд борцыг хийдэг бол хатаагч машинтай хүн жилийн 4 улиралд мах хатааж борц хийж чадна.
Борцыг 5 сар хөлдөөж урь идүүлдэг бол хатаагч машинтай хүн өнөөдөр гаргасан үхрийг маргааш гэхэд борц болгочихно.
(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)
3. Хатаасан махыг мах нунтаглагч машин-аар жижиг ширхэгтэй болгон нунтаглана. Үхрийн мах давсагандаа багтдаг гэж манай Монголчууд ярьдаг. Гараар нүдэж нунтагласан борцноос илүү жижиг ширхэгтэй болно. Яг л гурил шиг болтол нь тээрэмддэг.
(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)
4. Нунтагласан борцоо өөрийнхөө нууц жорын дагуу хатаасан сонгино, саримс, хар церец, хатаасан таана хөмүүл, гоньд, аарц зэрэг бусад амтлагчтай холино. Амталгааг хэрхэн хийх нь таны дурын хэрэг.
(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)
5. Бэлэн болсон борцоо ааруул хэвлэгч машин-аар төрөл бүрийн хэв оруулан эцсийн бүтээгдэхүүнийг хийж дуусгана.
(Зураг дээр хулганаараа товшвол тоног төхөөрөмжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг үзэж болно.)
6. Эцсийн бүтээгдэхүүнийг савлаж, зах зээлд нийлүүлнэ. Нэг ширхэг үрлэн борц нь маш их амин дэм, уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүн болдог тул зах зээл дээр өндөр үнэлэгдэнэ. Төвдийн уламжлалт анагаах ухааны "Дөрвөн шастир" хэмээх алдарт сударт "Хатаасан борцны эмийн хүч шинэ махнаас илүү" гэж өгүүлжээ. Тэд борцыг анагаах хүч ихтэй эм тангийнхаа найрлаганд ашигладаг байсан гэнэ.
Эрдэмтэдийн хийсэн судалгаагаар борцонд 68,3 хувийн уураг байдаг бол шинэ маханд ердөө л 18 хувийн уураг агуулагддаг гэжээ. Яагаад борц мах байтлаа уураг нь их болов? гэж асуумаар байгаа биз!Мах хатах тусам уургын хэмжээ нэмэгддэг нь байгалын үзэгдэл гэнэ. Борц бүрэн хатахаараа 80 хувийн уураг ч болж чаддаг байна.
Борц хийх эдийн засгийн үр ашгийн тооцоо хийх чухал үзүүлэлтүүд
- Нэг кг махыг хатаахад 200 гр борц болдог.
- Амьдын жингээрээ 430 кг татах сарлагын шарнаас 250 кг мах гардаг.
- 80 гр жинтэй нэг ширхэг үрлийг Төвдүүд 2,5 юань-аар худалддаг. (10 ширхэгээр нь савласан "Үрлэн борц" нь 25 юань үнэтэй бөгөөд 20 порц борцтой шөл болдог.)
- Нэг шар үхрийн мах 3000 ширхэг үрэл болох бөгөөд 7500 юань (2.8 сая төгрөг) болдог.
Төлбөр: Үйлдвэрлэгчийн агуулахад бэлэн байгаа тул 100 хувийг хүлээн авсны дараа нийлүүлнэ.
Тээврийн зардал: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.
Баталгаа: Үйлдвэрээс тоног төхөөрөмж ачигдсан өдрөөс эхлэн нэг жил.
1. Үйлдвэрлэгч тус сайтад бараа бүтээгдэхүүний мэдээллээ төлбөртэйгээр тавьж, манай гэрээт нийлүүлэгч болсон тул бид танаас зуучлалын хөлсгүйгээр үйлчилгээ үзүүлнэ.
2. Та манай сайтын хаягаар бидэнд шууд хандан үйлдвэр дээр нь өөрийн биеэр зочилон очиж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, тоног төхөөрөмжийн судалгаа шилэн сонголт хийх, орон нутгийн болон дотоодын стандартын дагуу өөрчлөлт хийлгэх, хэсэгчлэн худалдан авалт хийх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлагын дагуу захиалж болно.
3. Бид танд замчлах, хэлмэрчлэх, гэрээ байгуулах ажилд тань хөндлөнгийн хяналт тогтоон баталгаажуулах, эрсдэлээс хамгаалах, тээвэрлэлт хийх зэрэг худалдааны ажилд тань туслалцаа үзүүлнэ.