Дайвар

Баталгаа: 13 сар

Нийлүүлэлт: Эрээн хотод 7-15 хоног

Төлбөр: 100 хувь

Тээврийн зардал: Эрээн хот хүртэл үнэгүй

Үйлдвэрлэсэн он: Цоо шинэ

Үйлдвэрийн үнэ: Сонголттой

Үнийн Сонголтуудыг ҮЗҮҮЛЭЛТ ба ҮНИЙН САНАЛ гэсэн хэсэгт танилцуулсан байгаа.

Монгол оронд маань хаягдал болоод байгаа таван цул, малын цусыг хэрхэн мөнгө болгож болох бизнес санаагаа энд танилцуулъя.

2022 оны 1-р сарын 19 өдөр.

Нийтлэл маань энэ өдөр бичигдэж байна. Хожим хойно малын дайвар хаягдал биш болох үед л энэ шинэлэг бизнес санаа энгийн зүйл мэт санагдах учир нийтлэл оруулсан огноогоо энд батлан орууллаа.

Малчин хүний хөлс хөдөлмөр шингэсэн малын буян хог хаягдал болох ёсгүй. Иймд цус болон таван цулаар хэрхэн шинэ үйлдвэрлэл хийж болох тухай саналаа хүргэж байна.

Цусан хиам болон таван цулын хиам гэдэг бол Монголд байгаагүй зүйл биш. Уламжлалт Монгол идээ байснаас гадна Социализмийн үед "Оюутан хиам" нэрээрээ алдаршсан бүтээгдэхүүн юм. Яагаад "Оюутан хиам" гэж нэрлэх болов? Учир нь цус болон таван цулын хиам маш хямд үнэтэй байсан юм.

Дайвараар хиам хийнэ гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Харин үйлдвэрлэл явуулна гэхээр л танд хол санагдаж магадгүй. Гэвч энэ бол маш энгийн. Түүхий эд гэвэл таван цул, цус, өөх, нарийн гэдэс болон өлөн гэдэс. Дээр нь төрөл бүрийн амтлагчууд болон арвайн гурил, улаан буудайн гурил байхад хангалттай.

Энд би уламжлалт аргаар Монголчууд бид малынхаа таван цул, цусаар хэрхэн хиам хийж байгааг танилцуулъя. Эндээс та маш сайхан амтыг мэдрэх болно. Үнэндээ бид малаа нядалсны дараа, гэдсийг нь чанадаг. Болсон гэдэс махсаа тайлахаас гадна, хамгийн түрүүн хүртэж болдог цусан хиам бүүр янзтай.

Дараах видео бичлэг дээр үзүүлж байгаа цусан хиамны үйлдвэр миний анхаарлыг их татсан юм. Учир нь манайхны уламжлалт хоол болох цусан хиамыг үйлдвэрлэлийн аргаар хэрхэн боловсруулах талаар нилээд дэлгэрэнгүй мэдээлэл агуулсан байлаа. Энэ хиамны жорыг бага зэрэг өөрчилж, таван цул оруулан хийж болно. 

 

Энд үзүүлж байгаа Английн Black Pudding Black Pudding хэмээх цусан хиамны үйлдвэрийн үндсэн түүхий эд бол хатаасан цус, (Монгол маягаар хийе гэвэл таван цул нэмж болно), овъёосны гурил, арвайн үр, хатаасан талх, амтлагч, гахайн өөх, сонгино, давс болон бусад амтлагчууд болно.

1. Эхний дамжлага нь чанагч тогоо байна. Энэ тогоонд гахайн өөх болон арвайн үрийг нэг цаг чанаж бэлтгэнэ.

2. Хоёрдугаар дамжлага нь холигч төхөөрөмж байх бөгөөд үүнд хэрчсэн сонгино, хатаасан цус, овъёосны гурил, хатаасан талхны үйрмэгтэйгээ хольж хутгана. Бэлэн болсон зутанг дараагийн дамжлага руу шилжүүлнэ.

3. Гуравдугаар дамжлага нь олгойд хиам шахагч төхөөрөмж байна. Энэ төхөөрөмжинд малын өлөн болон нарийн гэдсийг угааж цэвэрлээд хиамны хальс болгон ашиглан цутгалт хийж, утсаар бооно. Утсаар боож байгааг бичлэг дээр тодорхой харуулсан байгаа.

4. Дөрөвдүгээр дамжлага нь бэлэн болсон хиамыг усанд чанаж болгоно. Цусан хиам нь маш хурдан болдог тул түүнийг 4 хөн минут чанахад хангалттай.

5. Тавдугаар дамжлага нь 40C хэмийн (400F) сэрүүн камерт оруулан 10 минут сэврээнэ. Ийнхүү 3-4 цагийн дараа түүнийг савалгааны дамжлага руу шилжүүлнэ.

6. Зургаадугаар дамжлага дээр савлагч нар цусан хиамны боосон утсыг салган авч, зориулалтын саванд савлаж худалдаанд гаргахад бэлэн болгоно.

Дайвар

Хоёр дахь видео бичлэг дээр харагдаж байгаа энэхүү хиамыг хийсэн Английн үйлдвэртэй ижил төстэй үйлдвэр эрхлэе гэвэл ямар тоног төхөөрөмж хэрэгтэй вэ? Энэ талаар дор танилцуулъя.

Энэ үйлдвэрлэлийг явуулахад үндсэндээ дараах тоног төхөөрөмжүүүд хэрэгтэй. Үүнд:

1-р дамжлага. Чанах тогоо 2 ширхэг

Энэ тогоо нь 1 болон 4-р дамжлага дээр нийт 3 ширхэг хэрэглэгдэнэ.

Нэг дэх тогоонд гахайн өөх болон таван цул чанана.

Хоёр дахь тогоонд арвайн үр чанана. 

Хоол бэлтгэх тогоо

Зураг дээр: 78 литрийн тогооны ерөнхий хэмжээг харууллаа.

Та өөрийн ресторан хүчин чадалд тохируулан дараах сонголтуудыг хийгээрэй. Хэрэв та өдөрт удаан хугацаагаар олон цаг хэрэглэх бол 380V-ийн цахилгаан хэрэглээтэй тогоог сонгох хэрэгтэй. Учир нь энэ тогоо нь цахилгаан бага хэрэглэхээс гадна хурдан халдаг, эвдрэл багатай гэх зэрэг олон давуу талтай.

Модель Гадна хэмжээ Халаагчийн чадал Цахилгаан хэрэглээ Хүчин чадал
62 литр 800*1000*800мм 6 квт 220V/380V 50 хүний хоол
68 литр 850*1050*800мм 9 квт 220V/380V 60 хүний хоол
78 литр 950*1150*800мм 12 квт 220V/380V 80 хүний хоол
84 литр 1000*1200*800мм 15 квт 220V/380V 110 хүний хоол
87 литр 1050*1250*800мм 15 квт 220V/380V 140 хүний хоол
95 литр 1100*1300*800мм 18 квт 220V/380V 170 хүний хоол
103 литр 1200*1350*800мм 21 квт 220V/380V 200 хүний хоол
116 литр 1350*1500*800мм 28 квт 220V/380V 240 хүний хоол

Эдгээр тогоо нь бүгд гадна талаасаа хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үл зэврэх ган корпустай.

 

Эдгээр тогоо нь Стандарт төмөр тогоо, Ширмэн тогоо, Үл зэврэх ган тогоо гэсэн 3 сонголттойгоор үйлдвэрлэгдэнэ. Та дараах үнийн саналын хүснэгтээс өөрийн хүссэн загвараас сонголт хийж болно.

Нийтийн хоолны салбарын эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан тогоо авъя гэвэл үл зэврэх ган тогооны сонголтыг хийж болно. Ширмэн тогоо нь халуун тосонд боов хайрах, хуушуур хийх, бууз жигнэх, хуурга хийхэд тохиромжтой.

Стандарт төмөр тогоо нь зэврэх магадлал ихтэй байдаг тул хэрэглэж дууссаны дараа ургамалын тосоор байнга тослож байх хэрэгтэй байдаг. Энэ бол хамгийн хямд сонголт юм.

Стандарт төмөр тогоо Ширмэн тогоо Үл зэврэх ган тогоо
62 литр 2380 юань 62 литр 2720 юань 62 литр 3150 юань
68 литр 2500 юань 68 литр 2800 юань 68 литр 3280 юань
78 литр 2650 юань 78 литр 2980 юань 78 литр 3560 юань
84 литр 2850 юань 84 литр 3260 юань 84 литр 3760 юань
95 литр 3100 юань 95 литр 3480 юань 95 литр 3960 юань
103 литр 3300 юань 103 литр 3880 юань 103 литр 4250 юань
116 литр Үгүй 116 литр Үгүй 116 литр Үгүй

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 350 юань

1-р дамжлага. Гахайн өөх болон таван цул зорогч 1-2 ширхэг

Автомат мах зорогч машин

Мах зорогч

Цахилгаан хүчдэл: 220/380 вольт
Чадал: 550/370 ватт
Мах зорох зузаан: 0,5-8мм
Хүндийн жин: 81 кг
Зоролт хийх зузаан: 21см
Зоролт хийх хурд: 40*50 удаа/мин
Хутганы диаметр: 320мм
Хэмжээ: 460*730*760мм
Баталгаа: 13 сар
Үнэ: 5498 юань

2-р дамжлага. Холигч төхөөрөмж нэг ширхэг

Том оврын гурил зуурагч

Энэ төхөөрөмж дээр нэмэлт орцуудыг тогтсон жорын дагуу хольж бэлтгэнэ.

Загварууд Хүчдэл Чадал Жин Хэмжээ Тогооны хэмжээ Үнэ
Энгийн төмөр
Үнэ
Үл зэврэх ган
25 кг 380V/220V 3000W 130 кг 93*51*90 см 51*42*47 см 3000 юань 3300 юань
50 кг 380V/220V 3000W 195 кг 120*58*98 см 69*50*53 см 3700 юань 4000 юань
75 кг 380V/220V 3000W 210 кг 125*61*102 см 75*54*61 см 4200 юань 4500 юань
100 кг 380V/220V 4000W 260 кг 142*61*102 см 85*54*61 см 4500 юань 4900 юань
125 кг 380V 4000W 300 кг 147*70*120 см 85*58*70 см 5200 юань 6650 юань
150 кг 380V 5500W 320 кг 162*70*120 см 100*58*70 см 5800 юань 6300 юань
200 кг 380V 7500W 360 кг 185*70*120 см 124*58*70 см 6800 юань 7300 юань
300 кг 380V 7500W 390 кг 185*74*125 см 116*67*76 см 9800 юань 10400 юань

Хэрэв цахилгаан хөдөлгүүрийг 220 вольтийн цахилгаанаар ажилладаг болгож өөрчлөх аваас зөвхөн 25-100 кг-ын машинуудад тавьж болно. Харин төхөөрөмжийн үнэ 350 юанаар нэмэгдэж байгаа. Үйлдвэрлэгч өөрийн зардлаар захиалга хийсэн өдөрт нь Эрээн хот руу ачуулна. Үйлдвэрээс Эрээн хүртэл 7-10 хоногт тээвэрлэгдэнэ.

Энэ төхөөрөмж нь 8 төрлийн сонголттой бөгөөд та өөрийн үйлдвэрлэл явуулах хүчин чадалд тохируулан худалдан авалт хийнэ.

3-р дамжлага. Хиам олгойд шахагч нэг ширхэг

Хиам шахагч машины хошуунд угааж цэвэрлэсэн өлөн гэдэс болон нарийн гэдсийг углаж, амталж бэлэн болгосон цусыг шахан хиам хийнэ.

Хиам шахагч

Хиам шахагч төхөөрөмж нь хүчирхэг гидрийн даралтаар хиамыг ямар ч агааргүй нягт шахах энэхүү төхөөрөмж нь зай талбай бага эзлэх бөгөөд ганцхан хүн хоёр хүний ажлыг хийж болдог автомат төхөөрөмж юм. Энэхүү машин нь хөдөлгүүрийн аажим даралтаар хиамны махыг жигд шахна. Угсрахад хялбар бөгөөд 1.5 минутанд ажлын бэлэн байдалд орно. Харин олгойг хошуунд углахад 1.5-6 минут шаардлагатай. 16 кг махыг 2-3 минутын дотор олгойд ямар ч хийгүйгээр нягт шахна. Олгойд шахах мах нь татсан буюу нухаш хэлбэртэй болгосон байх хэрэгтэй. Хэт том буюу хөлдүү мах байж болохгүй.

Багтаамж 10 литр 15 литр 16 литр 20 литр 25 литр
Торхны диаметр Ф22см х 28см Ф22см х 41см Ф22см х 44см Ф28см х 41см Ф28см х 50см
Цахилгаан хэрэглээ 110V-220V 110V-220V 110V-220V 110V-220V 110V-220V
Цахилгаан зарцуулалт 0.025 квт/цаг 0.025 квт/цаг 0.06 квт/цаг 0.12 квт/цаг 0.12 квт/цаг
Хүндийн жин 27 кг 29 кг 35 кг 39 кг 44 кг
Гадна хэмжээ 42см х 33см х 65см 42см х 33см х 78см 42см х 32см х 82см 43см х 33см х 81см 42см х 33см х 91см
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил
Үнэ 2950 юань 2980 юань 3800 юань 4500 юань 4880 юань

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг худалдан авагч тал хариуцахгүй.

Энэ төхөөрөмж нь 5 төрлийн сонголттой бөгөөд та өөрийн үйлдвэрлэл явуулах хүчин чадалд тохируулан худалдан авалт хийнэ.

4-р дамжлага. Хиам чанах тогоо нэг ширхэг

Хоол бэлтгэх тогоо

Зураг дээр: 78 литрийн тогооны ерөнхий хэмжээг харууллаа.

Та өөрийн ресторан хүчин чадалд тохируулан дараах сонголтуудыг хийгээрэй. Хэрэв та өдөрт удаан хугацаагаар олон цаг хэрэглэх бол 380V-ийн цахилгаан хэрэглээтэй тогоог сонгох хэрэгтэй. Учир нь энэ тогоо нь цахилгаан бага хэрэглэхээс гадна хурдан халдаг, эвдрэл багатай гэх зэрэг олон давуу талтай.

Модель Гадна хэмжээ Халаагчийн чадал Цахилгаан хэрэглээ Хүчин чадал
62 литр 800*1000*800мм 6 квт 220V/380V 50 хүний хоол
68 литр 850*1050*800мм 9 квт 220V/380V 60 хүний хоол
78 литр 950*1150*800мм 12 квт 220V/380V 80 хүний хоол
84 литр 1000*1200*800мм 15 квт 220V/380V 110 хүний хоол
87 литр 1050*1250*800мм 15 квт 220V/380V 140 хүний хоол
95 литр 1100*1300*800мм 18 квт 220V/380V 170 хүний хоол
103 литр 1200*1350*800мм 21 квт 220V/380V 200 хүний хоол
116 литр 1350*1500*800мм 28 квт 220V/380V 240 хүний хоол

Эдгээр тогоо нь бүгд гадна талаасаа хүнсний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үл зэврэх ган корпустай.

 

Эдгээр тогоо нь Стандарт төмөр тогоо, Ширмэн тогоо, Үл зэврэх ган тогоо гэсэн 3 сонголттойгоор үйлдвэрлэгдэнэ. Та дараах үнийн саналын хүснэгтээс өөрийн хүссэн загвараас сонголт хийж болно.

Нийтийн хоолны салбарын эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан тогоо авъя гэвэл үл зэврэх ган тогооны сонголтыг хийж болно. Ширмэн тогоо нь халуун тосонд боов хайрах, хуушуур хийх, бууз жигнэх, хуурга хийхэд тохиромжтой.

Стандарт төмөр тогоо нь зэврэх магадлал ихтэй байдаг тул хэрэглэж дууссаны дараа ургамалын тосоор байнга тослож байх хэрэгтэй байдаг. Энэ бол хамгийн хямд сонголт юм.

Стандарт төмөр тогоо Ширмэн тогоо Үл зэврэх ган тогоо
62 литр 2380 юань 62 литр 2720 юань 62 литр 3150 юань
68 литр 2500 юань 68 литр 2800 юань 68 литр 3280 юань
78 литр 2650 юань 78 литр 2980 юань 78 литр 3560 юань
84 литр 2850 юань 84 литр 3260 юань 84 литр 3760 юань
95 литр 3100 юань 95 литр 3480 юань 95 литр 3960 юань
103 литр 3300 юань 103 литр 3880 юань 103 литр 4250 юань
116 литр Үгүй 116 литр Үгүй 116 литр Үгүй

Жич: Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардал 350 юань

5-р дамжлага. Сэврээх өрөө нэг ширхэг

Энэ өрөөг та өөрийн үзэмжээр вентилятортойгоор хийж болох бөгөөд зориулалтын байдлаар тоноглоё гэвэл дараах хөргөлтийн төхөөрөмжийг сэврээх өрөөндөө суурьлуулж болно.

Хөргүүрийн сэнс

Энэ тоног төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл зурган дээр дараарай.

6-р дамжлага. Савлагч машин нэг ширхэг

1. Нэг савлагчтай вакуум машин

Стандарт вакуум савлагч

Загвар DZ260 DZ300 DZ400-2D DZ500-2D DZ600-2D
Хүчдэл 220V/50Hz 220V/50Hz 220V/50Hz 220V/50Hz 220V/50Hz
Агаар сорох чадал 370W 370W 800W 800W 800W
Багтаамж 390*280*50мм 380*300*100мм 440*420*130мм 525*525*130мм 600*500*140мм
Вакуумдалт 260*8мм 300*8мм 400*10мм 500*10мм 600*10мм
Савлах чадал 1-4 ш/мин 1-4 ш/мин 1-3 ш/мин 1-4 ш/мин 1-4 ш/мин
Агаар соролт 20м3/цаг 20м3/цаг 20м3/цаг 20м3/цаг 20м3/цаг
Хэмжээ 500*340*380мм 480*440*730мм 490*540*970мм 590*650*980мм 700*670*1000мм
Жин 32 кг 40 кг 80 кг 120 кг 145 кг
Наагчын чадал 900W 900W 900W 900W 1000W
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил Нэг жил
Стандарт машин 2680 юань 2880 юань 3258юань 4080 юань 5100 юань
Механик машин Үгүй Үгүй 3460юань 4400 юань Үгүй
Компьютер машин Үгүй Үгүй 3800 юань 4700 юань Үгүй
Нитроген машин Үгүй Үгүй 4100 юань 5100 юань Үгүй

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

Хэрэглэгчидийн хамгийн их сонголттой хувилбар бол DZ400 болон DZ500 загварууд байдаг. Иймээс энэ загварууд нь арай олон төрлөөр үйлдвэрлэгддэг. Харин DZ300 загвар нь кимчи мэтийн шүүслэг бүтээгдэхүүнийг савлахад тохиромжтой.

2. Хоёр савлагчтай вакуум машин

Стандарт вакуум савлагч

Загвар DZD400-2SA DZD500-2SA DZD600-2SA
Хүчдэл 220V/50Hz 380V/50Hz 380V/50Hz
Агаар сорох чадал 750W 1500W 1500W
Багтаамж 400*360*70мм 500*460*70мм 600*480*90мм
Вакуумдалт 400*10мм 500*10мм 600*10мм
Савлах хурд 15-40 сек 15-40 сек 15-40 сек
Агаар соролт 2 x 20м3/цаг 2 x 20м3/цаг 2 x 20м3/цаг
Хэмжээ 1000*680*900мм 1220*756*950мм 1410*740*960мм
Жин 140 кг 160 кг 210 кг
Наагчын чадал 900W 900W 1000W
Баталгаа Нэг жил Нэг жил Нэг жил
Үнэ 6000 юань 7200 юань 8500юань

Үйлдвэрээс Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч тал хариуцна.

Энэ нь эрхэм олон Монголчуудыг маань нэмэлт тэжээлээр хангаад зогсохгүй хэтэвчинд байгаа хэдийг нь хэмнэнэ. Мөн байгаль орчинд ээлтэй бизнес юм.

1. Малын дайварын ашиг тус

Цус, таван цул болон өөх тос нядалгааны дараа хамгийн ихээр хаягддаг дайвар бүтээгдэхүүн юм. Хүмүүс малын цус, таван цулаар дамжин малын халдварт өвчин тусна гэж эмзэглэдэг. Гэвч бидний танилцуулж байгаа бизнес нь малын дайвар бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулах тухай яригдаж байгаа болохоор энэ талын эмзэглэл байхгүй гэхэд болно. Учир нь малын гаралтай өвчиний нян вирус дулааны боловсруулалт хийсний дараа бүрэн устаж үгүй болдог. Тиймээс ч Хятад улсын хорио цээрийн албаныхан Монголын мал өвчтэй гээд цээрлээд байдаг мөртлөө дулааны аргаар боловсруулсан махыг экспортлохыг зөвшөөрсөн байдаг шүү дээ.

Тэгээд ч манай Монголчууд өвчтэй малыг устгалд оруулж, эрүүл малынхаа махыг хүнсэндээ хэрэглэдэг ард түмэн. Өөрөөр хэлбэл уламжлалт махан хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт тооцогдох өндөр соёлтой улс.

Малын дайвар бүтээгдэхүүний тэжээллэг чанар нь тухайн малын эх үүсвэр, эрхтэний төрлөөс хамааран бага зэрэг ялгаатай байдаг. Гэхдээ ихэнх эрхтэнүүд булчингийн махнаас илүү тэжээллэг чанартай байдаг. Малын таван цул нь В12 витаминаар баялаг. Мөн төмөр, магни, селен, цайр зэрэг эрдэс бодисын агууламж өндөр бөгөөд өөхөнд уусдаг чухал амин дэмүүд болох A, D, E, K витаминуудын цогц гэж ойлгож болно. Цаашилбал, эрхтэний мах нь уургийн маш сайн эх үүсвэр болно. Амьтны гаралтай уураг нь хүний биеийг үр бүтээлтэй ажиллуулахад шаардлагатай есөн чухал амин хүчлийг хангадаг.

Хүн болгон хааяа сайхан таван цулын хоол идэхийг хүсдэг шүү дээ. Энэ нь тухайн хүний бие организм таван цулын найрлаганд байгаа амин дэмийг эрэлхийлж байгааг хэлж байгаа юм. Тэгээд таван цул идсэний дараа бие организм нь тайвширч, сэтгэл санаа өөдрөг болдгийг хэн бүхэн мэднэ.

Зарим нэг хүмүүст хордлоготой малын эд эрхтнээс хордлого авах вий гэсэн болгоомжлол байдаг. Үнэндээ элэг, бөөр зэрэг эрхтнүүд бие махбодид орж буй хорт бодисыг шүүдэг шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг ч тэдгээр хорт бодисыг гадагшлуулж, өөртөө хадгалдаггүй гэдгийг санах нь зүйтэй.

Гэхдээ түүхий эд сонгохдоо нядалгааны өмнө тухайн малыг хэрхэн өсгөн бойжуулж байсныг мэдэх нь чухал. Эзэн хүний ёс зүйгүй харьцааны үр дагавраас болж, стресст орсон, тамлагдан зовсон малын эрхтэн асуудал үүсгэж болох юм. Жишээлбэл:

Өөх тос нь ихэвчлэн зүрх, бөөрний эргэн тойронд хуримтлагддаг. Үндсэндээ хэвийн бус амьдралтай байсан малын дотоод эрхтэнүүд эрүүл биш байх магадлал өндөр. Иймд бэлчээрийн малын эрхтнийг түүхий эд болгон авахыг зөвлөж байна. Бэлчээртээ тайван тав тухтай идээшилж, энх сүрэгт өссөн мал эрүүл байдаг.

Дайвар бүтээгдэхүүнийг хэт их идэх нь хоолны дэглэмд өөрчлөлт оруулж болох юм. Ер нь малын дайврыг хааяа нэг идвэл эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэмийн нэг хэсэг болдог. Гэхдээ өдөр бүр таван цул, цусан бүтээгдэхүүн хэрэглээд байвал хэн ч гэсэн уйддаг болохоор энэ талаар санаа зоволтгүй. Хүссэн хүн нь хэрэглээд, хүслээ буурахаар больж л таарна.

2. Гадаад орнуудад малын дайвар хэрэглэх нь

Цусаар цусан хиам, хярамцаг болгон өргөн хэрэглэхээс гадна шинэхэн нядалсан малын цусыг түүхийгээр нь уух, олгой нарийн гэдсэнд нь хийгээд амталж чанах зэргээр хэрэглэнэ.

1. Цусан хиам

Дэлхий нийтээр гахай, үхэр, хонь ямаа болон зарим нэг шувууны цусыг ихэвчлэн хүнсэнд хэрэглэдэг. Цусны хиам гэдэг нь малын цусыг төрөл бүрийн амтлагч, нэмэлт хольцуудаар дүүргэж чанасан бүтээгдэхүүн юм. Үндсэн дүүргэгч нь мах, өөх тос , таван цул, талх, будаа, арвай, овъёосны будаа гэх мэт. Дэлхийн орнуудад алдартай цусан хиамнууд гэвэл: Biroldo, black pudding, blood tongue, blutwurst, drisheen, kishka (kaszanka), morcilla, moronga, mustamakkara, sundae, verivorst болон төрөл бүрийн boudin-ууд байдаг.

Дайвар

Зураг дээр: Испани, Португалаас гаралтай утсан Chorizo хэмээх цусан хиам нь Европ даяар түгэж алдаршсан бөгөөд олимпийн тамирчдын хоолны цэсэнд орсон нь хүний биед шим тэжээл нөхвөрлөгч төгс хоолнуудын жагсаалтанд оржээ.

2. Цусан хуушуур

Испаний Галисия муж, Скандинав, Балтийн орнуудад цусан хуушуурууд их алдартай. Жишээ нь. Испаний filloas, Шведийн blodplättar, Финляндын veriohukainen, Эстонийн veripannkoogid гэх мэт.

Дайвар

3. Цусан шөл, сүмс

Дэлхийн улс орнуудад цусыг шөлний амтлагч болгон хэрэглэх бөгөөд czernina, dinuguan, haejangguk, mykyrokka, pig's organ soup, tiet canh, svartsoppa зэрэг алдартай хоолнууд байдаг.
Цусыг мөн аливаа хоолны сүмс - өтгөрүүлэгч болгон ашигладаг . Үүний нэг гол төлөөлөгч бол Португалийн Cabidela сүүмс юм.

Дайвар

4. Хярамцаг

Цусыг хэрэглэхийн өмнө өтгөрүүлэх, эсвэл хоол хийх замаар үйл явцыг хурдасгах замаар хярамцаг болгон ашигладаг. Хярамцаг нь Азид ихэвчлэн тохиолдох бөгөөд хөлдөөсөн буюу хатаасан цус юм.

  • Хятадад "цусны дүпү" ( хятад :血豆腐; пиньинь : xiě dòufǔ ) нь ихэвчлэн гахай, нугасны цусаар хийгдсэн байдаг. Мөн тахиа , үхрийн цусыг бас хэрэглэж болно. Хятадууд гахайн цусан дүпүгээ хүнсний ногоогоор хачирлан, эрүүл мэндийн шөл хийдэг. Гахайн цус нь витамин В2, витамин С, уураг, төмөр, фосфор, кальци, ниацин болон бусад шим тэжээлт бодисоор баялаг. Хятадын цусан дүпү нь элэг, ходоодонд тустай тул энэ шөл нь эрүүл, амттай хоол гэдгээрээ алдартай. Төрөл бүрийн амьтны цусаар хийсэн хярамцагийг дэлхийн олонд оронд өргөн хэрэглэнэ. Тухайлбал:
  • Унгарт өглөө гахай нядласаны дараа цусыг нь сонгинотой хуурч хэрэглэнэ.
  • Перуд тахианы цусыг ихэд амтархан иддэг.
  • Солонгост хярамцагийг ихэвчлэн үхрийн цусаар хийх бөгөөд ихэвчлэн зутан шөлний найрлага болгон ашигладаг.
  • Төвдөд сарлагийн цусан хярамцаг нь уламжлалт хоол юм.
  • Вьетнамын хоолонд гахайн цусан хярамцагийг Bún bo Huế эсвэл Bánh canh гэх мэт гоймонтой шөл болгон хэрэглэдэг.

Дайвар

5. Монгол хоолнууд

Хярамцагтай таван цулын шөл: Хонь ямааны таван цулыг цустай нь гүзээнд нь хийж хөлдөөн хадгалаад, өвөл хаврын хэцүү улиралд шөлтэй хоол хийж иддэг.

 Дайвар

Дэлхий дахины улс орнуудад алдаршсан дайвар бүтээгдэхүүний хоол болон уламжлалт Монгол хоолоороо дагнасан Ресторан зоогийн газар байгуулах аваас манайхан нэг их татгалзахгүйгээр амтархан идэж болох юм.

Таван цул

Хэрэв та мах идэх дуртай бол булчингийн махыг таван цулаар орлуулах нь зүйтэй. Яагаад?

1. Элэг

Элэг бол хамгийн их шим тэжээлтэй эрхтэний мах бөгөөд А аминдэмийн хүчтэй эх үүсвэр юм. А аминдэм нь нүдний эрүүл мэндэд тустай бөгөөд үрэвслийг үүсгэдэг өвчин, тэр дундаа Альцгеймерийн өвчнөөс эхлээд үе мөчний үрэвсэл зэрэг өвчнийг багасгахад тустай. Мөн элэг нь фолийн хүчил, төмөр, хром, зэс, цайр агуулдаг бөгөөд зүрхэнд сайнаар нөлөөлдөг. Мөн цусан дахь гемоглобины хэмжээг нэмэгдүүлдэг.

2. Бөөр

Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдэг юм. Өндөгний шартай төстэй үйлчилгээтэ байх нь. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрөнд маш сайнаар нөлөөлж, эрүүл байхад их нэмэр болно гэнэ. Монгол хүний загасны хэрэглээ ховор байдгаас омега 3 тосны дутагдал их байдаг. Тэгвэл шим тэжээл, уурагаар баялаг бөөрний мах нь омега 3 тосны хүчлийг агуулдаг. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, зүрхэнд сайнаар нөлөөлдөг.

3. Зүрх

Зүрх нь фолат, төмөр, цайр, селенээр баялаг. Энэ нь мөн В2, В6, В12 витаминуудын маш сайн эх үүсвэр бөгөөд эдгээр нь зүрхийг хамгаалах үйлчилгээтэй бөгөөд зүрхний өвчнөөс хамгаалдаг. Мөн В бүлгийн витаминууд нь цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгах, холестеролыг бууруулах, цусны судсыг эрүүлжүүлэх үүрэгтэй.

Эдгээр нь тархинд тустай бөгөөд Альцгеймерийн өвчин, дементиа, сэтгэл хямрал, түгшүүрийн эрсдлийг бууруулдаг нь тогтоогдсон. Зүрхний мах нь коэнзим Q10 (CoQ10)-ийн агуу эх үүсвэр юм. Энэ нь антиоксидант бөгөөд зарим өвчин, ялангуяа зүрхний өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд тусалдаг. CoQ10 нь хөгшрөлтийн явцыг удаашруулж, энергийн түвшинг сайжруулдаг болохыг харуулсан.

4. Уушги

Хонины уушги амтлаг ба уушгины хийг дарж, уушгийг төлжүүлдэг. Голдуу хий ханиалгах, шээс хоригдох зэрэг зовиурыг анагаадаг аж.

5. Дэлүү

Хонины дэлүү нь маш амттай. Дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна.Дэлүү. Хонины дэлүү нь маш амттай. Дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна.

Бусад дайвар бүтээгдэхүүнүүд

Дээрхи таван цулаас гадна дараах дайвар бүтээгдэхүүнүүдийг бид бас мартаж болохгүй. Үүнд.

1. Хэл

Хэлний мах нь илчлэг, тосны хүчлээр баялаг бөгөөд цайр, төмөр, холин, В12 витаминаар баялаг юм. Хэл нь өвчнөөсөө эдгэрсэн болон жирэмсэн эмэгтэйчүүдэд онцгой ач тустай гэж үздэг. Фолат нь үржил шим сайн гэж тооцогддог эрхтэний маханд агуулагддаг витамин бөгөөд нялх хүүхдийн нугасны яс, зүрхний өвчин зэрэг ургийн гажиг үүсэхээс сэргийлдэг. Үүнээс гадна, В6 витамин нь жирэмсэн эхийн өвдөх үе шатанд тусалдаг.

2. Тархи

Малын тархи нь омега 3 тосны хүчил болон бусад шим тэжээлээр баялаг. Мөн мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг фосфатидилхолин ба фосфатидилсерин гэдэг бодис агуулна. Малын тархи идсэнээр олж авсан антиоксидантууд нь хүний ​​тархи, нугасыг гэмтлээс хамгаалахад тустай байдаг. 

3. Цус

Дэлхийн олон оронд цусыг хоол хүнс болгон махтай хослуулан хэрэглэдэг. Энэ нь ихэвчлэн уураг, уснаас бүрддэг бөгөөд найрлага нь туранхай махтай төстэй тул заримдаа "шингэн мах" гэж ч нэрлэдэг. Эрүүл ахуйн шаардлага хангасан цусыг хүний ​​хэрэгцээнд ашиглаж болно.

4. Гүзээ

Гүзээ дархлааг дэмжиж бодисын солилцоог сайжруулдаг. Гүзээ нь холбогч эдийн агууламж өндөртэй (коллаген, редуклин). Хүний арьс нь холбоос эдээс бүрддэг байна. Тиймээс арьсан дахь холбоос эдийн уураг буюу коллагений хэмжээ буурснаар арьс үрчлээтэж, хөгшрөлт хурдан явагддаг гэнэ. Тэгвэл долоо хоногт нэг удаа гүзээ, толгой шийрний хуйх идээд байхад арьс үрчлээтэх, хөгшрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7-10 хоногын дотор Эрээн хотод ирнэ.

Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.

Үйлчилгээ