Акриль хуванцар хавтан хэвлэх нь
Орчин үед хулдаасан хаяг самбар модноос гарч, акриль хуванцараар гоёмсог хаяг реклам хийх сонирхол их болоод байгаа юм. Энэхүү эрэлт ихсэхийн хирээр акриль хуванцар хавтангийн үйлдвэрлэл Хятад улсад ихээр хөгжихийн хирээр үнэ нь ихээхэн хямдраад байна.
Акриль хуванцараар хаяг реклам хийх нь нарийн нямбай ажиллагаа, ур чадвар шаардах ажил бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмж нь хулдаасан хэвлэлийн машинаас ихээхэн хямд өртөгтэй байна.
- Загвар: 2600
- Хэвний даралт хийх хүч: 6.5 тонн
- Хэв дарах хугацаа: 5 минут
- Хэвлэх акрилийн зузаан: 5 мм
- Төхөөрөмжийн ажлын тавцан: 1.5м х 2.5м
- Төхөөрөмжийн хэмжээ: 2.7м х 1.5м х 2.0м
- Цахилгаан хэрэглээ: 380V
- Цахилгаан зарцуулалт: 9квт/цаг
- Баталгаа: Нэг жил
- Үйлдвэрийн үнэ: 12000 юань (Эрээн хот хүртэл тээврийн зардлыг үйлдвэрлэгч хариуцна.)
Загварууд | Машины хэмжээ | Ажлын тавцангийн хэмжээ | Цахилгаан хэрэглээ | Даралт хийх хүч | |||
3300 загвар | 3.3м х 2.2м х 2.3м | 3.1м х 2.1м | 15 квт/цаг | 6.5 тонн | |||
2600 загвар | 2.6м х 1:5м х 2.3м | 2.4м х 1.2м | 9 квт/цаг | 6.5 тонн | |||
1500 загвар | 1.5м х 1:5м х 2.3м | 1.3м х 1.3м | 5 квт/цаг | 6.5 тонн |
Энэхүү хэмжээ нь хамгийн өргөн хэрэглэгдэх бөгөөд захиалагчийн хүсэлтээр 3.1м х 2.1м хэмжээтэй томруулах буюу 1.3м х 1.3м хэмжээтэй жижигрүүлж болно.
Энэхүү үйлдвэрлэлийг хэрхэн хийж байгаа үйлдвэрлэлийн процессийг танилцуулъя.
1. Акриль хуванцар хэвлэх зарчим
Акриль хуванцарыг 140-180 хэмийн температурт дулааны аргаар хэлбэржүүлэх бөгөөд 6-12 тонн хүнд жингээр даралт өгч хэвлэлт хийдэг. Энэ процесс 5 минут хиртэй явагдана. Хэвбэржсэн бүтээгдэхүүнийг 3-5 минут тасалгааны температурт хөргөнө.
2. Акриль хуванцар хэвлэх процесс
Эх бэлтгэл хийх - Эр эм хэв дүрсийг бэлтгэх - Акриль хуванцараар хэвлэх - Цэвэрлэгээ, засвар хийж үзэмжийг сайжруулах гэсэн процессоор үйлдвэрлэлийг явуулна.
Ер нь тэгшхэм, муруй дүрсийг цэвэрхэн гаргахын тулд хэмжилтийн болон нарийн мужааны багаж төхөөрөмж дээрхи үйлдвэрлэлийн процессийг явуулахад нэн хэрэгтэй байдаг. Иймд хамгийн ойр зуур хэрэглэгдэх багаж болон түүхий эдийн мэдээллийг өгье.
3. Хаяг реклам хийх түүхий эд ба багаж хэрэгсэл
Акриль хуванцар хэвийг хийхэд дараах материал түүхий эд, багаж төхөөрөмж нэн шаардлагатай.
- Акриль хуванцар хавтан: 3-5мм ийн зузаан (Хэвлэж буй үсэг болон дүрсний хэлбэр хэмжээнээс шалтгаалан хуванцар хавтангийн зузаан нимгэнийг сонгоно.)
- MDF хавтан: 10-15мм-ийн зузаан (Хэвлэж буй үсэг болон дүрсний өндрийн хэмжээнээс шалтгаалан хуванцар хавтангийн зузаан нимгэнийг сонгоно.)
- Модон балк: 30-40мм
- Төмөр лист: 0.8-2мм-ийн зузаан (Үсэг болон дүрснээс шалтгаалан сонгоно)
- Хөнгөн цагаан профиль (рам, каркас зангидах зориулалттай)
- Хийн насос буюу компрессор
- Хадаасны хийн буу
- Огтлогч машин
- Уран хөрөө
- Гар дрель
- Зүлгүүрийн машин
- Хос ирмэг наагч гар машин
- Тахир хутга
- Хагас дугуй хуурай
- Хавтгай хуурай
- Гурвалжин хуурай
- Туузан зүлгүүр
- Цаасны хутга
- Обой зүсэгч
- Хоёр талдаа цавуутай скоч
- Цавуудагч
- Төмөр метрийн шугам
- Уян метр
- Фламастер
- Гагнуурын алх
- Цавуу шахагч
- Хлороформ
- Зүү
- Шил зүсэгч
- Багс зэргийг урьдчилан бэлтгэсэн байх хэрэгтэй.
Зураг дээр: Төхөөрөмж дээр хийсэн рекламын хавтанг уран хөрөөн дээр засварлаж байгаа нь
4. Үйлдвэрлэл явуулах заавар
Материалын сонголт: MDF хавтан нь маш бат бөх байдаг бөгөөд эмтэрч унах нь бага байдаг тул эр эм хэвийг хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Нөгөө талаар олон удаа ашиглахад эдэлгээ сайтай тул нэг бэлтгэсэн хэвээ хадгалаад дараагийн захиалганд хэрэглэх хэрэгтэй. Харин зузаан нь 3см - 5см байхад хангалттай байдаг.
Үсэг болон дүрсийг эр хэв гэж ойлгож болно. Харин эм хэв гэдэг нь үсэг болон дүрсийг ухаж авсан хавтан юм.
Эм хэв нь 5см-ээс багагүй байх хэрэгтэй. Эр хэв нь 3см зузаан байж болно.
1. Олон зориулалтаар ашиглана.
Хаягын үсэг, лого, гэрлийн абжур, гэрэлт самбар, чихрийн таваг, аяга, энгэрийн тэмдэг, хээ угалз, ханы 3D чимэглэл гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.
2. Зардал хэмнэнэ.
Акриль хуванцар хавтанг 3-хан минутанд халааж, 5 минутанд хэлбэржүүлнэ. Иймд цахилгаан хэмнэлт бусад төрлийн хэлбэржүүлэгч төхөөрөмжөөс давуу бөгөөд үйлдвэрлэлийн бүтээмж өндөр юм.
3. Өндөр нарийвчлалтай
Дөрвөн тулгуур бүхий гидрийн шахуургааар жигд даралт үзүүлж, акриль хуванцар хавтанг цэвэрхэн хэлбэржүүлэх тул материал хэмнэнэ.
4. Эдэлгээ удаан
Машины тавцангууд болон гидрийн төхөөрөмж, халаагчууд нь удаан жилийн турш эвдрэлгүй ажиллах боломжтой тул сэтгэл амар байж болно.
5. Жижиг хэлбэржүүлэлт
Жижиг дунд үйлдвэрүүдэд бага оврын зүйл хийх захиалга их ирдэг. Тэгвэл энэхүү машин нь жижиг болон дунд зэргийн хэмжээтэй бүтээгдэхүүн хийж чадна.
6. Цахилгаан хэрэглээ
220V болон 380V-ийн цахилгааны хосолсон хэрэглээтэй бөгөөд температурыг тохируулах системтэй бөгөөд дохиололын хугацааны тохиргоотой.
Үйлдвэр дээр эдгээр бүтээгдэхүүн бэлэн байгаа тул захиалга өгсөнөөс хойш 7 хоногын дотор Эрээн хотод ирнэ.
Та бүтээгдэхүүнийг Эрээн хотод манай төлөөлөгчийн газраас хүлээн авч болох бөгөөд хүсвэл бид Улаанбаатар хот руу каргогоор илгээж болно.